Маргааш би 28 нас хүрнэ…

916f3c31c68b6adb7cd503938bea21d0

Би маргааш 28 нас хүрнэ. Өнөөдөр би охин дээрээ очоод аавдаа бэлэг өгөх үү гэж асуухад “өгнөө, гоё зураг зурж өгнө” гэв. Харин эхнэр маань “одоо хамааралгүй болсон юм чинь юугаа өгдийн” гээд намайг хөөж явууллаа. Энэ хүн намайг бүх насаараа хайрлахаа амлаж байсныг би сайн санаж байна. Хөөгдөж гараад чимээгүй дүнсийх хоосон гэрийнхээ зүг урамгүйхэн алхахдаа 28 жилд би юу бүтээж, юуны төлөө амьдарсанаа бодсоор л…

Анх ухаан ороход л аав гэх хүнгүй айлын ганц хүү нь байлаа. Эгчдээ загнуулж, дүүгээ асарч өссөн хэрсүү бага насандаа айлын хүүхдүүд аавдаа эрхэлж байгааг хараад нууцхан атаархдагсан. Би хэзээч хүнд үүрүүлж, мөрөн дээр нь сууж эрхлэж үзээгүй.

Анх сургуульд ороход хүүхдүүд надаас яагаад ээжээрээ овоглодогыг минь асуугаад л. Хамгаалах аавгүй болохоор хүүхдүүд дээрэлхээд л. Өөрийгөө хамгаалахын тулд ангынхаа том биетэй хөвгүүдтэй дотно нөхөрлөж, тэднээр дургүй хүүхдээ зодуулдаг байлаа. тийм багаасаа хүний гараар могой бариулж сурсан да. Өөр арга байгаагүй ээ.

Арван тав, арван зургаан насандаа гудамжны буланд тамхи зуун зогосож оройн харанхуйд ганц нэгээрээ яваа нэгнийг айлгаж дээрэмдэх янзтай ширүүхэн л явлаа. Ээж маань эрт ирээрэй гэж гуйсаар байхад, оройтвол уурлана гэдэгийг нь мэдсээр байж үгийг нь тоодоггүй байлаа. шөнө очиход загнана л биз сонин биш, зодно л биз өвдөх юм биш… үнэндээ ээжээсээ айхгүй, тоохгүй байлаа. намайг айлгаж засах аавын чанга дуу миний амьдралд дутагдаж байлаа. хүн ингэж л эвдэрч буруу замаар ордог байх. Харин нэг найз маан намайг сүмд оруулсанаар би бүх муу зуршилаа хаяж овоо засарсан даа…

Хорь хүрч явахдаа улсын ажилд орж өөрийн гэсэн орлоготой болж энэ амьдралыг ариун цагаан хөдөлмөрөөрөө босгосон доо. Энэ үедээ нэгэн охиныг бусдаасаа өөр гэж онцлож харсаан. Бэр гуйж очиход би анх удаагаа ээжийг архи амсахыг харсан. Дуу хуур, хөгжөөн цэнгээн гээд л яамар гоё байваа. Танилцах үедээ хөл хүнд байсан болхоор манайх гэдэг айл нэгэн зэрэг хоёр гүнжтэй болсоон. Энэ хүн намайг бүх насаараа хайрлана гэж амалсан би ч түүнд нь итгэсэн. Ханийн халамж, хүүхдийн шуугиан, миний хамгын жаргалтай үе байлаа.

Эхнэрээ сургуульд оруулж сургалтын төлбөр, зардал гээд чадах бүхнээрээ зүтгэн байж төгсгөв. Улсын эмлэгт тогтсон ажилд оруулж өгөв. Би одоо ганцаараа биш хоёулаа зүтгэнэ бусдыг атаархтал амьдарна гэж хэнийч өмнө омог бардам явлаа.

Хорин долоон нас. Энэ хараал идсэн жил байлаа. Би ээлжинд гардаг ажилтай болохоор эзгүй хонох нь зөндөө. Гэвч сүүлийн үед сонин мэдрэмж төрж хардаад ч байх шиг… яахав залуу хүн хааяа нэг нууц учирал байх, гол нь надад хайртай гэж бодон юу ч хэлэхгүй явдаг байлаа. тэр нэг хар өдөр эхнэр маан эрт ирнэ гэж хэлчихээд оройтов. Би дуртай хоолыг нь хийчихээд хүлээгээд л байв. Утасаа ч авахгүй таг шүү. Шөнийн 2 цаг боллоо. Миний санаа зовоод хүүхдээ унтуулчихаад урдаас нь гарлаа. Тэгсэн чинь гэрийн ойролцоох буудалаас гараад ирдэг байна шүү? шууд дагуулж ороод аль өрөөнөөс гарсныг нь үйлчлэгчээс нь асууж мэдээд ортол хачин хөгшин архичин нүцгэн хэвтэж байдаг байна шүү. Энэ үед эхнэр маань надаас уучилал гуйхын оронд надруу уурлаж дайраад хохь нь гэж хэлэхэд нь гомдол цөхрөл уур хилэн нийлээд анх удаа гар хүрч нэг цохисон. Харин нөгөө согтууг нь байхгүй болтол нь балбасан. Тэр шөнө эхнэр маань охиноо аваад ээжийнх рүүгээ явсан. Харин маргааш нь саллаа гээд хувцасаа аваад явчихлаа. Харахнээ нүд нь нэлээд хөхөрчиж. Би эмийн сангуудаар явж тос ч юмуу эм хайсан боловч хөхрөлтөнд түрхдэг тос энтр байдаггүй юм байна лэ. Би хэд хоног эргээд ирэхийг нь хүлээсээр.. нулимас шаналалаа залгин нэг сар хүлээгээд тэсэлгүй би өөрөө очиж уучилал гуйхад намайг хүн гэж тоох амьтан алга аа.

Эхнэр маань “хайртай байсан бол ийм болтол чанга цохихгүй байх байсан одоо бүх юм дууссан. Манайхаас зайл гэв”  5н жил хамт амьдрахдаа хайртайгаа баталж чадаагүй гэж үү? “чамтай чамгүй охиноо хооллоод хувцаслаад явчихна гэв” хүүхдийн аз жаргал зөвхөн хоол хувцас хоёр дээр тогтдог гэж үү. Хадам эгч “одоо цохиж чадсан бол мөд алчих байх. Дүүгээ өгөхгүй гэв” би алуурчин гэж үү? нэрээ бодоод тэндээс явж дахиад жаахан хүлээлээ.

Саяхан хэрэг болгож тааралдаад тухтай уулзсан чинь үерхдэг найз залуутай болсон гэж гайхуулаад, хааяа нэг сэмхэн явалдаж болох л юм гэж сонин санал тавилаа. Миний зүрх энэ л үед цээжнээс минь сугараад уначих шиг болсон. Ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр ажилтай мэргэжилтэй болчихоороо ингэж хамраа сөхөх ч гэж дэ. Энэ хүнийг би ийм гэж даанч бодоогүй дээ.

Хүүхэд аав ээжтэйгээ хамт байж л жаргалтай байдаг гэдэгийг, хүүхдэд аав хэрэгтэй гэдгийг би хэнээс ч илүүгээр мэддэг болохоор би охиноо бодоод өөр амьдрал хөөлгүй өдий хүрсэн юмсан.

Өнөөдөр би охинтойгоо уулзаж санасан сэтгэлээ дэвтээсэн болхоор энэ өдөрийг би зүхэхгүй ээ. Харин маргааш гэдэг өдөрийг үзэн ядаж хараан зүхэж байна. Хором хоромоор ойртсоор байгаа 28 насыг  бодохоор л яс хавталзах юм. Хайртай хүн минь надад юу ч өгөхгүй, охинтойгоо ч уулзаж чадахгүй, хэн ч намайг тэврээд үнсэхгүй, хэн ч намайг хайраа гэж дуудахгүй. Маргааш би ээжийн хийсэн хоолыг идчихээд дүүгийн явуулсан мэссэжийг уншчихаад өөр юу хийх үү? Далим гаргаад найзуудтайгаа архидах уу? Эсвэл холоо очоод ганцаараа уйлах уу?

Маргааш гэдэг өдөрийг яажшуухан барна даа.

60 Comments

  1. Novshiin bdiin ble says:

    Negen busguid dasaj hamt bj tegtlee tengert tultal hairlaaguich terhen hemjeendee dotoroo hairlaj hundelj itgej l bsn tim hun maani ene zaluugin ehner shig iimerhuu zuil hine chinee zuudleguil yavj bgad bolsondoo bi ch gomdooj bsn gevel bson gehdee teseh bas yariltsaj oilgoltsohiig erelhiilehgui uuriig ni guih gedeg emegtei hunii bardam zan enige zuv ashiglaj hairtai yum bol tgd oilgoltsod yariltsad halamjlaas yavhin orond iim zamiig songono gdg uhaan muutain l shinj bhda ih l hetsuug setgelee taivan bailgah sataarah martah gedg zuiliig tevcheertei bj l davhin bile. Ue tengin zalus bidend esvel shan setgelteid ni iimerhu huuhen taarch iim zuil bdimshu yu ch gesen uzchih gj taaruuldiimu odo yaadiin yavah zam muruu terentei terengui uud ni tatchih bolhoor boloh bh gj naidaj l bna! Harin ajiltai amidraltai bolgod yavaldah huntei uchirtal ni yavaad salsanda zarimda bayarlahiin hamt amidraad ehelsen bol udiiid neg tumnii undaatai hamt amidarch er hunii hiimori lundaa udam sudardaa buzar shuglulchihsen sadar ehnertei gd turul sadan oir dotniihon uzehgui bh bsn biz kkkkk inged biched gomdolo tailval ih l yum bna bodit bdal ene bolhor yaah ch bile uur iluu ungulug bolood ireheer heze neg udur taaraad nud ni bultiitel shan ger bultei dergeduur ni az jargal unertuuled garna gedegtee l itgeltei bnadaa gj

  2. Zochin says:

    Сүмдээ оч. Бүх юм сайхан болно. 

  3. hello says:

    yamar emegteichuud ni nohor esvel naiz zaluugaaraa tejeelgeed bdag yum bol. iimerhuu yum zondoo sonsohiin. gaihaltai.  chinii bichsenees uzehed tanai ehner ih uhaan muutai jargal daadaggui zowlon baina. odoo yahavdee, hani bolohgui gedgee ert medruulsen baina. huuhdee martahgui ergej bhgui yu daa. ohintoigoo uulzaj bhad bolno shuudee. 28nas chin jinhene shine amidral eheldeg nas shuu. 

  4. Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ. Эр хүн байна даа даваад л гарна өөр амьдрал хүлээж байгаа илүү сайхан амьдрал алгаа тосоод л ирнэ

  5. mongoljin says:

    Ymar hvvhend n iim sn hani taaraad bdg bnaa ystoi l jargal daadgvi hvvhen bn hvvhdee anhaar ehneriig bol hay hay

  6. нандин says:

    сайн байна уу…чи бид хоёрын амьдрал эсрэгээрээ болчихжээ..миний нөхөр яг ийм үйлдэл хийгээд явчихсан..би одоо гомдож суухаар гээд тоохоо байгаад дуртай юмаа хийж, ажилдаа яваад л охинтойгоо амьдарч байна..дахиж хүнтэй суух тухай бодоход хэцүү л санагдахийн гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулнаа…

  7. mnn says:

    heseg hugatsaand taivshraad tegeed uuchlaad amidarsan deer sh de ehner chin aldaagaa oilgood ahiad tiim um hiihgui e emegtei hun tsaanaa bitii salaasai l gj bodoj bga harin chi ahij zodohgui sohoj yarihgui gevel shu ternees teruugeer ni daramtlaad hardaj zovoogood baihaar bol hereggui e.

  8. cac says:

    hetsuu bgaag oilgoj bna. Chi arhi bitgii uu, harin vitamin awj uu, ajlaa taraad fitnesst yaw, eejiinhee hiisen hooliig ideed eldew yum bodood bwal nom unsh, uuland garch alh. odoohondoo ireeduin talaar buu bod, ireeduin bodol chamd bur iluu daramt nemne. Odoo bol chi zugeer unuudruuruu amidraad bai. Ingeed amidraad baij baital setgel chini taiwshraad bodol sanaa chini tsegtsreed irne. ter heden humuust ch uuriinhuu zuw buruug bodoh hugatsaa ug. Ayaandaa buh zuil todorhoi bolood irnee. 

  9. Er hun says:

    Чи ч доожоогүй залуу бололтой. Эхнэр чинь чамайг хөгшин архичин хүнээр сольж байхыг бодвол сексдээ нойль, арчаагүй шаар, өөртөө итгэлгүй бас эмэгтэй хүнд гар хүрдэг номой эр бололтой

  10. G B says:

    Ene zaluu uneheer zov setgeltei hun shig sanagdlaa gehdee ingelee gd arhi uuval chi buruudna bas ur huuhdedee ul hundluuleh bolno tegeheer teseerei GOOD LUCK

  11. zulaaa says:

    Sain shan gants bie emegteichuud tsaaguur chin zunduu bna uudrug bai buh zuil shan bolno neg aldaj buruu songolt hiigee l biz odoo martaad shan amidar, amidral bayn shuu dee udahgui salsandaa harin ch bayrlah tsag irne, bi ch gesen haygdaj shanalj amia horlohiig husdeg blaa gehdee odoo gaihaltai hairaa olood shan amidarch bn salsandaa nadaas yvaad ugsund ni harunch odoo bayrladag shuu hehe

  12. uugii says:

    Tanidag hvn maani bas l cham shig surguuli ntr bvgdiig n tugsguud uwchtei bolood irsen chn haysan shdee.er em geltgvi bvgd hvnee olj suuh hergtei bh.ergtrei hvn yychlaad amidrah hezvv neg iim yawdaltai bolsn emgtei hvn zasrah hezvv bdg um shig bn lee.syrgaltiin tulburvvdee uursduu gargaad amidralaa tag ijil awch yawj baimaar um.ardchilal ntr gdg bj.

  13. emegtei says:

    Jargal daahguin zovlon bnadaa. Saihan nohor huuhedtei ger bultei hun bj bj yah gej oor ertei zavaardag bnaa. Minii gants husel mini nohor huuhedtei ger bultei boloh shuude. Gantsaara udaan yvah hetsuu yumo buh yuman deer gantsaara zutgene. Zahiin hun eleg barih gene. Saihan tsag ireh blguidee nz mini

  14. NAiz says:

    Yag ene zaluu shig ger bulee butneer ni awj uldeye gsen setgeltei iim zuiltei umnu ni taarj bsan iimerhuu tuuhiin ard ger bulee butneer ni awj uldesen humuus bdag boluu awj uldesen bol yamarhuu bdag bol odoo bgaa baidal ger buliin hariltsaa ni ymar bdag geed ene talaar ni zuwluguu ugsun ni deer bhaa 2hunii amidraliig bid nar shiidej bolohguie iim ued hunii ugend orohdoo amarhan bdag um  geed nadtai adilhan nas chatsuu bas deer ni bi uuruu odohondoo ger bulgui bolohoor sn zuwluguu ugj chadahguimaa hairtai huneesee salj bsan gashuun tuuh bol bnaa ih hetsuu bdag um. iim ued sn nzuudaaraa hureeluulj uuriiguu zawgui bailgasan ni deer bdag um bilee SANAA ZUW BOL ZAYA ZUW  gedeg ug bdag daa er hun setgeleer unah shig muuhai zuil bdaggui bolohoor setgeliin tewcheertei bgaarai nz mini 

  15. эр хүн says:

    28 бол сайхан нас. Дахиад шинээр амьдралаа эхлээд шинэ эхнэр авч гялс хүүхдүүдтэй бол. Наад хүүхэн чинь чамд хань болохгүй. Эртхэн салсан нь сайн болж. Иймхэн цаг зуурын зүйлд гуньж гутарч архи ууна гэж байхгүй шүү. Энэ бол шинэ амьдралын өмнөх үе шат. Зоригтой шийдэмгий байж хүнээ зөв олж ханилаарай. Өвөг дээдсийн чинь сүнс сүлд харж, тэтгэж байгаа.

  16. zaza neg hed honog um bichihgui bolhoor gegeencom mini maajgi shar ologchin mini setgeleer unaad bnuudaa

  17. oo duu mini chi harin aztai zaluu bnshu hogiin yanhanaas zaluu nasandaa salsan bn buu gutar setgeleer bitgii una harin ch 28 nas amidraliig jinhene tsetsegluuldeg nas hain hogiin yanhantai hamt bgaa ohin chin l hoorhii bnda er hun yahaw uhaantai bgaad arhind orchihguil bol dahiad l bosno harin emegtei hun ter tusma tiim emegtei nas nemeh tusmaal zownodoo chi harin gunij gutarj bhaar oodrog bgaad naad gichiige ataarahtal amidar golni ohinool sain halamjilj harj hand

  18. sunshine says:

    Za yamar aharhan bodoltoi uchuuhen ch um be dee.Iim balai zavhai huuhen erthen zovlon tuvug udahgui salj baigaad bayrlaad harin daraa ni jinhene uhaan ni ahadsan uran goo buisgui taarna geed uudruguur 28nasaa ugtaach.Ugaasaa usan teneg bulai huuhen bnsd.

  19. Saaral says:

    Za Mongoloor duuren huuhnuud bnaa ho. Iim emegtei chamd hani bolohgui… tui tui tiim yumtai buudald bj bdg. Oi gutmaar yum.  Niiluulj hulj bgaad zodood, etseg eh hamaatan sadand ni huleelgej ogdog bhgui yu. tegeed ner torteigeer saldag bhgui yu ho

  20. Owl says:

    Ene gegeen odoo yasan medrel muutai yum bichdeg yum bee, joohn unshsan chin yu yu gechvee, nuhuriin chin nuguuh n bosohgui baigaamuu tegeed uurlaad iim yum biched baigammuu

  21. ee says:

    Saihan  hool hiigeed uguh eejtei aztai l zaluu baina daa. Eej oldohgui, ehner oldono gedgiig uhaaraagui l nasandaa yavandaa. Eejiigee amidad ni bayarluul, hairla. Margaash eejeeree hool hiilhuulj idehiinhee orond eejdee hool hiij ug. Namaig turuulj, usgusun eej tandaa bayarlalaa gej hel.

  22. gsd says:

    harui buriigeer gants negeer yavdag hun ailgadag geheer gemt heregtnii setgehuitei hun gesen ug

  23. zaluu says:

    gegeen min havar bolood uvchin ehelcjihej. Emee uu, bie ee bod, 2 huuhdee bod.

  24. GegeenCom says:

    Unchin hun uuntugch gj hun bur erhluuldeg ecegtei gj bodoo yu. Harin ch muu ecegtei bsnaas cham shig zoduulalgui muu ulger avalgui uuriiguu humuujuulj ussun n deer. Uuriiguu zuv tiish n zalj chadsan ch emegtei hun hairlah egch duu ehiigee halamjlahiig dutuu sanuulsan bn ih huchirheg huuhnuudtei ger bul bsn bololtoi er hunii orolcoogui amidrah chadaltai boloh gj gurvelzdeg chamaig zavgui bailgahaar sul doroi yadarsan huuhnuud bish bsn n aldaa boloh shahaj adilhan chadvartai huuhen songolgui sul doroi huuhniig halamjilj medq het hatuurhaad hatuujuulj guriilgej eej egch shigee bolgocon bn uul n huuhnuud uyahan shde chaavaas chi l ter muu yadarsan huuhniig er hunguigeer single eej bolgohod tulhchihjee. Chamguigeer amidarch surahaas argagui bolgoson bn yadahad yasan ch joohnooroo het ih achaalal ru usercgeesiimdee. Uursdiiguu ch amidrald beldeegui bj balarsiin be.
    Yamar argataidaa huuhed chirsen huuhen hunii hunees  hair goridood chamaas daijaad yavj bsn bhv de. Chi l dutuu hairlaj esvel hairiin heleer yarih medleg chadamjindaa dutuu anhaarch busdad ehneree aldah bolomj uusgesen bn. Haramsahgui salj chadaj bgaag bodohod hangalttai l zovooson bn da chi mini.

    Hani ijil n uhaantain bol ter muu huuhniig hoishid baga shig zovoo aldaagaa uhaarah boloogui bgag chini eks chini buu hel bid ch hundlunguus harj chadaj bhd chi haashdaa l oorchlogdohguin bol ter hun lav bucaj ireed nemergui

    Tegeed ch chi hairiig utgaar n amsuulaagui n ilt medegdej bn shde hairtai hundee hun buhnee zoriulchaad haramsdagguin chi bol yasan iisnee ih toolj toocoolj bn er hun iim bh ih oncgui bdyn shw zaluu minee neg ch gsn er dm n hamaagui sain bsn hundee amidrald hul tavihad n tusalj chadsanaaraa baharhaj amidar orond n orlogoos n hurteh bsn gj hezee ch bitgii bod uguumur uujuu bj busdad nemertei yavah bolomjtoi bolood emegtei hun hairlaj sursan cagtaa ehner avaa.

    Yag odoogoor bol cham shig ger bul hosiin harilcaand beltgegdeegui hund yamar ch ehner taarsan chi evdeh l yum bn. Ih l zodoj cohidog aavtai yumu arhichin nuhurtei bsn unelemjee aldsan huuhnuud l chamtai tur zuur teseh bha chamaas saintai n uchirval bugd ergej ch haralgui hayah yum bn iim l bn.

    Ehnert chini bas ih yum helmeer bga ch eriin sur ballasan chi mini ehleed er hun bolj uz

  25. Abc says:

    Torson odriin mend. Buhniig shineer ehel.
    Husvel amarhan. 

  26. miss A says:

    Setgel xachin bolchloo, minii xvv ch bas cham shig osox bxda, yaltai ch bile de, 
    28nas chamd sxan bvxniig beleglex bolnoo zaluu min, bvx zvil saixan bolno

  27. Tsetseg says:

    Ehner avahaasaa omno showdaj, busadtai zodoldoj, hicheelee pyalj yum yum hj yavsan nuhdvvd amidral zohiogood ireheer ilvv buuri suuritai hun chanartai baidgiin bishvv. Harin nomiin mor hooj yavsan nohdvvd amidral zohiogood ireheeree uluv doliv ged ehneree huuraad, baliar omhii sanaa gargaad jinhene novshiin garuud bdag bh. 

  28. zaluu says:

    chi aztai zaluu yumaa, 35 esvel 40 hursen hoinoo chamd barigdsan bol yahuu? nas chin odooniihoosoo hugshirsun ue, odoo l chinii jargal ehleh nas

  29. someone says:

    Xayagiig n ogchih bi neg sain algadaaad unagachi baiz. Happy birthday 

  30. Zochin says:

    Ymar t1 huuhen be bi chamtai suuh ymsan

  31. CyBd says:

    Ungursuniig ungursund n uldeegeed tsaashaa alh.amidral bayalag shudee. Heden jiliin daraa ergeed harahad naad huuhneesee salsandaa bayarlana. Ohinoo sanah setgel l hetsuu yumdaa.

  32. gsd says:

    eejiinhee ugiig sonsdoggui geed … hun boloh bagaasaa gej. terend aawtai aawguin noloo bhgui. ug hun n l tiim

  33. gsd says:

    sorry ene huniig sain zaluu gehgui l dee, osvor nasandaa ch yu hiij yavsnaa ooroo bichsen bna. haranhui shonoor gants negeeree yavdag hun ailgadag bsan gej.

  34. gsd says:

    sport deer hurtel arai dohuu shudarga gej ijil jintei huchtei humuusiig hoorond n barilduulj zodolduuldaggui bil uu?

  35. gsd says:

    nogoo talaa ooriig n adil hemjeetei hucheer butsaaj tsohij chadahguig n dalimduulj zodno gedeg ene delhiin hamgiin shivshig. buruu zuil hiigeed taalagdahgui bol salah erh chini cholootei. harin erguulj tsohij chadahguig n dalimduulj tsohino gedeg bol hun bus uildel. odoo ter 3-4 nastai huuhduudee zodoj alsan humuusees yalgaagui. huuhed ch bas biye hamgaalj chadahgui. emegtei huuhedtei bol iim yumnaas avaad salah n zov.

  36. a woman says:

    Би гайхдаг юм. Сайн залуус яагаад ийм муу хүн чанар муутай хүүхнүүдтэй таараад суучихдаг юм бол оо гэж. Гэхдээ ажаад  байх нь ээ өнгөн аалинд л их хууртдаг юм шиг өайгаа юм. Хүнээ таних л хэрэгтэй байгаа юм даа. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгэн шийдэлгүй бусад хүмүүсийн хэлж буйг авах гээхийн ухаанаар шигших л хэрэгтэй.

  37. Hi says:

    Hi? Baragl manai X baina daa. Mal tejeevel am tosdonon. Hun tejeevel tolgoi tsusdanaa gej unen ug yumaa

  38. 39-tei Dad says:

    Hetsuu ue olon tohioldonoo, neg udaa bi uilaad uugaad gantsaaraa gertee suuj bhad naiz min nad ry yariad javhlangiin er hun gedeg duug sonsaood taivshiraad sergedee gj bilee. Tgd l ter duug olon udaa sonsood tgd er hun shig shiid gargaad seheersen dee. Sonschih tgd yahaa shiideerei duu mini

  39. busgui says:

    Ухаан муутай хүнээс эртхэн салсан нь дээр дээ, нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойно. Зөв явбал зөөлөн замбуулин шүү

  40. zaluu 33 says:

    Ene huuhnuud neg l gar hursen bol shuud salna ch geh shig hund bas heleh helehgui ug hunii tevcheert bas hemjee hyazgaar gej baidag yum. huntei yavaldaj bolno hohi chine geed tavlaad baival ogtsom uurtai hun bol alchihaj ch magadguishd gemgui aav eejiig ni ynhan ntr gej soliordog huuhniug bas sonsoj l bailaa medeej nohorni algadaad avsan bi bol hohino l gej bodson daraa ni namaig zodloo barilaa bla bla. salchihaar nohor ni hohirdog geed oilgochihson huuhed l hamgiin ih hohirnoshd nohor bol yahavdee heseg gunduu yavj bgaal oor huntei suugaad ergeed bosood irne huuhnuud harin borlogdohgyi adaar aashtaigaa l hamt nasiig baraad bh shig haragdahiin baishd

  41. Saihan zaluu says:

    Yg unendee gar hureegui bhoo ! Zoduulaa biZ!

  42. zaluu 33 says:

    Zugeeree ho chamd hetsuu davshgui zovlon yum shig l sanagdaj bgaa bh tehdee tiim bish heseg hugatsaanii daras bi yah gej tegj dooshoo orj shaldaa buuj guij guvshivaa gej haramsah bolno. yorni eruul saruul bhad buh yum saihan bolno eruul mendee aldval buh yumaa aldana gej unen ug shuu. chi anhnaasaa hormoi sultai hund durlachihsan bna esvel chamd hairgui bn baih. odoo harin ajildaa amjilt gargahiig hichee bair suuria bureb olchihson hoino huuhnuud oorsdoo hormoinoos chine zuugdene harin naad huneesee burmoson salaarai ohintoi chine uulzuulahgui bol oshoo joohon tom bolhoor ni uulzaj bgaarai uhaan suugaad ireheeree chamaig oilgodog bolno. 

  43. Q10 says:

    Новш гэж. За яахав залуу минь. Чамд ноен нуруу муутай, еедгvй хvvxэн таарчээ. Охин vpтэй юм байж терсен эцгээс нь салж байгааг бодоход дээрээс нь ухаан муутай эм бололтой. Харин чи огт гомдоож байгаагvй бэээз нехер минь! Тиймгvй байхад ингэж хандаж байвал чи хvнээ олж ханилаагvй юм байна. 
    Охиноо алсаас хараад, тусад нь хадгаламж нээгээд бага багаар ч гэсэн хэд 3 юм хийгээд бай ирээдvйд нь хэрэг болно. Том болхоороо аавыгаа ойлгох байхаа. 
    За бас едий цагийн бага залуухан гэхэд тvшигтэй сайн охид бvcгvйчvvд байгаа. Тэднээс учиргvй царай хараад байлгvй шиг нvдэнд дулааханыг нь сонгож ханилахгvй юу доо. Чамд зендее сайхан ирээдvй байгаа. Халамжтай сайн гэргийтэй болоорой. Аз жаргал хvcье. 

  44. Passenger says:

    Emegtei hund,bur ehnertee gar hurdeg chi hen be? Tegvel gonginood bhaar slaad saihan amidrahgui yu

  45. ШААДАГ ЭР says:

    хэд хоног өвөртлөөл бизв дахийд нэгийг олоод ав, гоёоос сайханаас сайнаас нь олоод ав МОНГОЛЫН САЙН САЙХАН ЭМЭГТЭЙЧҮҮД зөндөө байна, АХ нь илүүг олоод авсан, жаргаж байна доо

  46. g says:

    gar hursen l bol hen chig salna.

  47. Bi l bn says:

    Margaashnaas ehleed hen be gdgee uzuuleed ug

  48. tulga says:

    Sain tsag irnee. Yum urgelj negeeree baidag bol amidral utgagui. Uitgarlah neg ue bhad ineeh neg ue baij bna. Jargaliin deed bogloniig chamd husie. Bitgii buuj uguurei amjilt chi chadna

  49. rose says:

    Hi.bitgii setgeleer una da  uuriiguu ali boloh uudrug bailgah geed uz.hunii amidrald yu es tohioldohow de.neg shan ug bdag da ungursun boroonii hoinoos tsuv numruv gegcheer.hezee neg udur zayanii hanitaigaa uchirch shan amidrah bhaa.bas chamd TURSUN UDRIIN MENDIIG HURGIE! ALL THE BEST FOR YOU.good luck

  50. Saihan zaluu says:

    Aan tiim neg yum helehee martaj chi ehneriinhee huchindeed haychiksan sogtuu zaluug yah gj zodson yum be dee! Hoorhii huchinduuleed hetsuu l bsn bhdaa! Tanai ehnertei l taarahhui yum shuu! Aluulah ym bn!

  51. Saihan zaluu says:

    Mongol huuhnuud chin bugd ataman bolchikson sdee! Chi medeegui yumuu? Ardchilal gedeg chin ehner n tolgoi deer chin sheene gesentei utga neg gej zarim amerik erchuud yridag yum!

  52. zip says:

    хэсэг хугацаанд шаналж болноо хүн л юм чинь. архи уумаар байвал уу уйлмаар байвал уйл, шаналлаа дотроо хадгалаад байлгүй гаргах хэрэгтэй. харин тэр чигээрээ доошоо орчиж болохгүй. юу хийх вэ гэж гиюүрч байхаар өөрийгөө өөд нь татах бүх арга хэмжээг ав. өөр залуутай болчихоод ичихгүй сэм явалдах санал тавьж байгаа тийм хүнийг үнэхээр хайрлаад хамт баймаар байна гэж үү?
    би ийм зүйлийг давж гарсан болохоор мэднэ, мартах гэж жил болсон. харин жилийн дараа илүү ухаалаг илүү царайлаг болсон доо 🙂

  53. Chamd HANI bish says:

    Iim huuhen chamd HANI bolohgui. Tiimees naad HUUHENEE boloyo getel ni cekcd. Naad muu durtai Banzal huuhnee bitgii hairla. Chi hairlaad baigaa uchir Chamd tomrood baigaa yum. Hervee chi neg muu banzal huuhen baina gesen Nudeer haraad ehelbel Naadah chin cham ruu guine dee. Chi Yamar ehnertei yum bish Naad huuhnee sain edel. Naiz zaluutai baij Chamtai yavaldah sonirholtoi l yum baina sh tee. Saihan l yavaldahgui yu daa. Naad huuhen chin Butehgui gar. Tiimees chi ahij uuchilj Amidrah gesnii Hereggui shuu. Setgelee tataj av. Uur sain huuhend zoriul. Naad huuhnee hed sain yavaldaj avaad Haya. Hayagdah zovlong uurt ni amsuul. Amjilt huseye

  54. anhaa says:

    emegteichuud iim l bolson shuu dee ooroo amidarlaa avaad yavah chatvartai boloh uyedee hereggui zuileesee salj eheldeg yum

  55. хүн says:

    Наад захидлыг чинь манай алдарт эргүү CyBd уншхийм бол залхана шүү болгомжтой. Товч бөгөөд тодорхой бичихгүй бол хушган толгойд CyBd унших нь битгий хэл, шууууд урдаас чинь нульмана шүү. kkk нэг тийм хүүхэн би дээ хөөрхий. 

  56. zochin says:

    Lalriin gichiig ushuu sain zodoh baij.Chi dutuuduulsan bna bur hevtert orj mulhutul n zodoh baisiin.Tegvel 1 yum uhaarna ugui bol hezee ch uhaarahgui.odoo 18 tai ehner olj avaad saihan amidar.Er hun shig tsoglog bna shuu zaluu

  57. aimaar says:

    iim avir gargaj chadah emegtei diilenh ni bolson. iim avair gargahgui hun olohod tun hetsuu dee. chinii zuv bna, banzaldaj, yanhandchihaad buruugaa huleehiin orond yasan shazruun em be.
    geriinhend ni yaj gardsanaa helehgui dee. tegeed naadahiigaa buur haya, hayasan shg haya, nas chin zaluu baina, daraagiin amidraldaa bitgii aldaarai. er ni dotroo bodoltoi, huuhnuudiin tuhaid iluu setgej amidrahgui bol sanaa ni diildehgui shuu.

  58. Bi mongol er xun says:

    Jargal daaxgui ni zovlon gedeg uvchin tusaj exnert chin… Zorigtoi bai xu er xun iimxen yumand gutrana gej yu bdiin jinxene amidral urd chin baina

  59. Kkk says:

    Minii duu amidral margashnaas 28 nasnaas chin ehlej bn yagaad zaavaal hogshin erin ovort orson ter huuhneer amidralig hemjeed bga yum be chi zaluu bn iim hurdan buuj ogohgui shuu odii hurtel buuj ogoogui bj neg zavhai huuhnees uu minii duu chinii toloo zurhee zesej osgoson eej chin bn chamaig ahaa geed itgej hundlej ulger durail avah duu chin bn chi yagaad gantsaaraa gej etseg eh ah duug bol neg l olddog harin ehner huuhen bol amidral olon taarch bolnoo ehner chin amaa barinaa cham deer uilaad irne harin ter uyd ni chi huleej avahgui uguigee ooroo shuudne biz chamaig guigaad guigeed bhr chin ingej bga yum egchid ni helee ch yagad tsohissniig ni ohindoo bol chi urgelj l omgoolj hamgaalah aav ni shuu dee ohindoo tuslaj bai gehdee zaaval odoo bish odoo ehner chin davran tiimees tur orih ooroo harin ulam hogjij devj tegeed ohin chin tom bolno uchir oilgono aavaa geed irnee ter uyd ni tuslaj zovloj omgoolj hamgaalj baigaarai. Chamd asar uudam bas orgon shine zam urd chin huleej baina ar ger ehner huuhed gej yaarah zuilgui ajildaa ooriigoo 100 huvi daichlah bolomjig burhan chamd olgoj bn gej bod ene hugtsaa dahij chamd oldohgui bas bogino hugtsaa shuu ihiig hiij buteegeerei ter uyd huuchin ehner chin amaa barinaa

  60. meegii says:

    Ene zowlongiin tsaana az jargal chamaig huleej bgaa.neg haalga haagdahad nogooh ni ongoidog ym zaluu.yadgiin nzudtaigaa uulzaad nargi tsenge tgd dotroo ongoitol uil oril.ajlaa sain hii alban tushaal ahi.sain huntei uchirch saihan urtei bolnoo itgej bno shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.