Миний жаргалтай хирнээ зовлонт амьдрал…

107741508

Би 33 настай. Нөхөр 10, 3 настай охин хүүтэйгээ амьдардаг. Бид өөрсдийнхөө хэмжээнд л амьдардаг. Энэ хугацаанд гэр бүлийн санхүүгийн асуудлыг би л ганцаараа зохицуулж ирсэн гэхэд болно. Гэхдээ манай нөхөр ажилгүй залхуу хүн биш л дээ өөрсдийн амьдарч буй хувийн орон сууцыг шүд зууж байгаад л ганцаараа шахуу барьсан. Мөн гэр орны ажилд сайн, надад байнга юм угааж өгөх зэргээр тусалдаг. Мөн сайн дураа хүрвэл хоол ундаа хийчихнэ, надад ч хайртай, хүүхдүүддээ ч хайртай юм шиг.

Заримдаа бас элэг бүтэн гэр бүл шиг жаргалтай өдөр байнаа байна. Өөрийнхөө юманд бол сэтгэл гарганаа бас. Харин хүний тусыг ахаа эгчээ ааваа ээжээ гэж авчихаад эргээд даанч хариу байхгүй. Хэзээч хүнд 1000 төгрөгч гаргаж өгч чадахгүй бүр миний цалинг зээлүүлж машины зээл авчихаад хэрэглээний мөнгө ч өгөхгүй үнэндээ нарийндаа хатсан. Би л энэ хүнтэй сууснаасаа хойш нэг ч гутал авахуулж үзээгүй өөрөө өөрийгөө хүүхдүүдээ нөхрөө хувцаслах хооллох бүхий л зүйлийг өөрөө зохицуулдаг. Цалингаасаа гадуур их биш гэсэн мөнгө олбол хүүхдүүддээ хоол унд гээд л дуусдаг. Намайг өвдсөн байхад нэг ч удаа эм аваад өгөх сэтгэлгүй.

За энэ ч яахав болох байлгүй дээ 2, 3 жил гүрийвэл өр ширээ дараад санхүүгийн асуудал шийдэгдээд амьдрал болно гэж бодох юм. Би уг нь тиймч нээлттэй хүн биш. Гэхдээ ганц нэг найзалдаг бүсгүйчүүд байдаг. Ажил хийдэг хүнд хамт олон хааяа нэг юманд явах юм байна. Сэтгэл амар нэг удаач юманд явж үзээүй. Бүр нялх хүүхдээ чирээд хөдөө ядарч явахад тэр хавийн бүх хүний утсыг олоод л яриад дээрэлхээд дарамтлаад байна. Семинарт суух, шалгалтанд /ажлын шугамаар/ ороход хүртэл байнгын дарамтлаастай. Байнга утас дуугараад байхаар хүн яаж ажлаа хийх вэ дээ. Бүр сүүлдээ утсаар ярихгүй бол охиныг минь дарамтлаад уйлуулж чарлуулаад ээжийгээ надаас уучлал гуйя гэж яриулдаг.

Миний орчин тойронд тийм их эрэгтэй хүнч байхгүй, ганц найзалдаг найзын маань нөхөртэй хардаад, өөр газрын хэн нэгэнтэй хардаад байхаар найз хүүхнүүдтэйгээ ч цуг суудаггүй. Хэнтэй ч байсан ичиж зовох юмгүй орж ирээд хэрүүд өддөг. Өөрөө бол өдөр болгон явахгүй ч гэсэн ажил хамт олныхоо юманд заавал явдаг би гэсэн яваад ир юмнаас хоцорсон хүмүүсийг хүмүүс муу хэлдэг гээд л явуулдаг. Манай ажлынхан бүр мэддэг, өөрийнх нь ажил дээр очвол боогоод үхэх байлгүй би очдог ч үгүй өөрийгөө шараа болгоод хүний ажил дээр очих ч шаардлага надад байхгүй. бүр манай аавын дүү нас барчихааад аав минь яаж чадахгүй гэртэй сууж байхад чиний хүүхэд янхан гээд аавыг минь ч бодохгүй.

За иймэрхүү асуудлаас болоод манай гэрт хэрүүл үүсдэг би ч их шартай даанч дээ гээд хэрэлдэж өгнө дөө. Би энэ хүнээр тэжээлгээгүй энэ хүнээр хувцаслуулаагүй энэ хүнийг хувцаслаж орох орон унах унаа, идэх хоол, өмсөх хувцас төрөл саданг нь хүртэл хүн шиг угтаад хүн шиг гаргаж байхад ядаж намайг тайван байлгаж болдоггүй юм байхдаа гээд л уур хүрээд…

Анх охиноо гаргасан байхад найз охинтойгоо нөхөртэйгөө бааранд орж байлаа мэдээж би л бүхнийг даасан. Анх удаагаа 3 найз охин дарс уусан тухайгаа л ярьсан. Тэгээд л гарч ирээд миний нүүр лүү мөргөөд миний нүүр, нүдийг хөх няц болгоод духтай тэгшилж байсан. Дараа нь байшин барьж хуримаа хийхтэй холбоотой мөнгөний асуудлаас болоод дараа нь найз хүүхнүүдтэйгээ пиво уусан, эрэгтэй хүнээр миний хажууд пиво задлуулсан, найзын нөхөрт хайртай, танай манай ээж аав, ээж аав, ахаараа зодуулсан дахиад дуудаад зодуул гэх зэргээр эхэн үедээ бараг 14 хоногт нэг удаа зодолддог миний хамаг бие хаа толгой түрүү бөөн хавдар бөөн хөх няц заримдаа босож ч чадахгүй болно. 1 сар болж байгаад л хайраа ханиа гээд зүгээр болно зэргээр амьдарч байсан. Бүр жирэмсэн байхад хүртэл 2 удаа зодсон. Харин сүүлийн үед 1-6 сар болж байж зодуулдаг боллоо.

Гэтэл сүүлийн үед би яг л робот шиг энэ айлын гэрийг цэвэрлэнэ, хүүхдээ цэцэрлэгт өгнө /том охинг маань эмээ өвөө нь хичээлийг нь хийлгүүлээд хичээлд нь явуулчихдаг/ өрийг төлнө ажлын цаг дуусаад айгаад босно гэртээ байхдаа хэрүүл хийхгүй юмсан гээд л хичээнэ. Март 8-нд мэнд хүргэе хайрлаж явдаг шүү гэсэн мж ирсэн. Муу янхан гичий, гээд л бурханыхаа архийг авч уугаад гэрийнхээ хамаг юмыг эвдлэхээр нь цагдаа дуудаад /анх удаа/ өгчихсөн.

Маргааш нь би цагдаад нь би гомдолтой наад хүндээ арга хэмжээ ав одоо өнөө орой юм уу 7 хоногийн дараа цагдаад өгдөг чи юу вэ гээд зодно гээд хажууд нь хэлсэн. Ханиа би үнэхээр тэгэхгүй гээд одоо ажил төрөл ч үгүй болох нь ээж нь хүртэл хотоос яриад байхаар нь за яахав гээд гомдлоо буцаагаад авчихсан . Гэтэл 14 хоног хөл өвдсөн нэрээр надаар хоолоо зөөлгөж зөөлгөчихөөд, хүн эргэж ирсэн гээд чи нэг юм аваад өг тэгэх үү гэхээр нь аваад өглөө. Манай ажлынхан намайг эрүүлжүүлэхэд хоносон гэртээ агсан тавьсанг мэдсэн байна чи миний нэр хүндийг унагаалаа ингээд цагдаагаа дуудаад өг гээд толгой түрүүгүй цохиод, таваг авч шидээд модон сандал эвдтэл над руу шиджээ. Өө тэгчихээд энийг цэвэрлэ цэвэрлэхгүй бол ална шүү гэж байна. Чадахгүй гээд хэрэлдэж гарна биздээ. Их зодуулаад ирэхээр хүн үнэхээр их бахарддаг энийг яаж ийж байгаад алчихья гэж боддог юм байна. Энэ хүн ч гэсэн намайг энийг өнөөдөр л ингээд алчихья гэж бодсон үг үйлдэл нь ч харц нь ч тийм байсан.

Мэдээж намайг олон хүн ингэж байхаар салаач гэж хэлдэг байсан ч би өөрийгөө нөхрийгөө ч надад хайртай гэж итгэж энэ хүнгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог одооч бас бодож л байна. 10 хоног өнгөрөхөд би шокноосоо гарч чадахгүй өвчиндөө болоод энэ хүн лүү уурлах сөхөө байсангүй гэтэл одоо өвчин намдаад ирэхээр энэ хүнд гомдоод харахаар уур хүрээд уурлахаар сүртэй юм бэ согтуудаа л тэгсэн байна одоо энэнээс хойш архи уухаа больё гэнээ. Би чи бол гэр бүлийн хүчирхийлэгч гэхээр би хүчирхийлэгч бишээ согтуудаа тийм юм хийсэн гээд байх юм.

Энэ хүн хүчирхийлэгч мөн үү аль эсвэл надаас болоод байна уу хүн чиний буруу гээд байхаар нээрээ л миний буруу юм байх гэж боддог болчихдог юм байна. Ах эгчийн маань хүүхдүүд хүртэл та юмыг амархан мартах юм ингэж байхаар салж үз гэж 10 жилийн хүүхдүүд, ээж, эгч нар маань хэлэх юм даа би уул нь салмаар байна даанч энэ хүнээс айгаад байна бас санаад байна. Амиа хорлоод үхчихмээр байна даанч аав ээж, ах эгч, хүүхдүүдээ яалтай билээ дээ.

Гэхдээ намайг битгий өрөвдөөрөй үнэхээр дургүй.

Та хүчирхийлэлгүй орчинд амьдарч чадаж байна уу?

Үр дүн харах

Loading ... Loading ...

46 Comments

  1. zaawal unshaarai says:

    http://news.gogo.mn/r/160602 eniig zaawal unshaarai

  2. baagi says:

    naad hun chin eruul uu iimerhuu uildluudiin daraa l hund asyydal uusej niigem tsochirdog doo salj amar amgalang olooch ee busgui mini

  3. санни says:

    Чиний амьдралаас жаргал гэх юм олж харсангүй, магадгүй хааяа нэг хоёр хүүхдээ харж баясаад жаргалтай болдог л байх! Үргэлжийн айдас хүйдэс, зодуур нүдүүр, доромжлол!!!! Яаж ийм орчинд үр хүүхдээ зөв хшн болгож өсгөх юм бэ!!! Өөрийгөө байг гхэд үр хүүхдүүдээ бодоод САЛ! Новшийн хулгайчаас үхсэнийг нь санадаг юм бэ? Байнга зодуулсаар байгаад сүүлдээ зодуураа санадаггүй л юм бол!!! 

  4. санни says:

    Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлий дэх үрд нь л бдаг!!! Тэуээлгэдэг бсан ч сал, хүний эрхэнд зовохоор өөрийн эрхэнд жарга!!! Эмэгтэй хүнийг зоддог юмнууд чинь хамгийн аймхай, сул дорой хөгийн новшнууд бдаг юм. Салаавч өгөөд салаад яв за, чамайг яаж ч чадахгүй, бүх зодуулсан хэсгээ зургаар баримтжуулаад шүүхэд салах өргөдлөө өг!!! 

  5. kkk says:

    Huchirhiilegchees huchirhiilegch tordog gedeg. minii salsan nohor “Manai aav eejiig mini zodohod bi  eejiigee orovdood aaviigaa chaddag bol zodmoor sanagddag baisan daan ch chadal hurehgui ooroo hamt zoduulna shd gej aigaad yaj ch chaddaggui baisan” gej yridag baisan. Gehdee l ooroo oodgui ehnertee gar hurdeg nohor. Huuhnuud yagaad zoddog nohroosoo salj chaddaggui yum be gejuu??? hamgiin turuund huuhdee boddog yum, za bi yah ve huuhed mini aavtaigaa osch baival gej boddog tegeed daraani dahiad zodoh baihdaa gej bodson ch gelee “ene udaad bi namaig dahij zodvol bi chamaas salna gej hatuuhan helsen yum chini minii nohor oilgood daraa ni gar hurehgui baihaa” gej oortoo itguuldeg. Daraagiin gar hurelten deer nohor ni ehner nadaas salchihvii gesendee shees ni goojih shahan uuchlalt guidag bolohoor 2 dahi zodoltiig bas l uuchildag, 3 dahi ni emegtei hun bi l amnaasaa bolj zoduullaa gej ooriigoo buruutgaj eheldeg bhaa, suuldee emegtei hun ooroo dojirno gedeg ni boldog.  etseg ehees torchihood ene muu eriin gariin shuus bolood yvahdaa yahav dee, ingej ch yvah gej hairtai baisan bol zodohguil baih bsan, ajliinhan, hamaatan sadnaasaa hurtel ichij uheh shahna. hohorson nyatsarsanaa nuuj haah gej zunii haluund hantsuitai tsamts har shil zuugeed tailahgui baih uye ch bdag. Zoduuraa sanaad baidag yumuu gej zarim hun bichsen baina. zoduulsan geed hairlasan hair ter doroo untarchihdaggui yum bna lee. hichneen gomdoj, hichneen salchihiildaa gej bodson ch hairtai baisan hunee, huuhdiinhee aaviig hajuud baidag 37 gradusaa hun sanadag yum shuu dee. Gehdee neg l odor zoduulsandaa ch bish, zugeer l aajim ajimaar untarch baigaa hariltsaa, aldsan itgel, huleelt naidalt, uram hugaralt, tsohorloosoo bolj saldag yum. Emegtei hun tevcheeretei shazruun yum bolhooroo nileen tevchnee, tevcheeriin hyazgaart tultlaa bas nileen uddag, zahidliin ezen mini neg bol chi naad huneesee salna esvel uhel l ta 2-iig salgana. oor arga baihgui chi oorchilj chadahgui. sursan zang suraar boohgui gej yostoi unen ug. 

  6. hm says:

    taarsan 2 medrel yum bishvv.  iim amidral gej yu bhav chi eruul uhaantai bol 2 huuhdee uuriiguu bodno bizdee

  7. zoloo says:

    Aihiin nemer, idehiin daraa hog bn daa. Salaach….

  8. zochin says:

    Chi teneg hairtai yu te hairtaida chamaig zodo yu yaj 10 garan jil tesdegin huhdude bodoch etseggui bolchih ged bna u nad huhdud chin im avtai bsnas bgagui ni der huu chin avinha buh uildel helj bga ugig dagana

  9. Tergel says:

    Aimaar yum huchirhiiluulseer baigaad buur daramtand ni avtchihsan bna.Chinii nuhur bol huchirhiilegch monshuudee.

  10. Jesus says:

    Jesus888
    Есүст итгээрэй. Зөв цуглаанд яваарай. Од кино театрт хуучин …. Модны 2-т байдаг … Амьд Үг цуглаан бий. Тэнд сэтгэл зүйч номлогчтой уулзаарай, Тэнд гэр бүлийн зөвлөгөө өгдөг. Есүст итгээрэй. Чамайг энэ зовлонгоос Есүс гаргаж баяр баясгалан амар тайвныг өгнө.

  11. Nice says:

    Shal soliotoi yum! Chi yu husej iim yum bichij bgaa yum etcsiin etsest naad maliinhaa gariin shuus bolj yavaa n chinii l buruu bna shd! Ajil turultei tiim l chadaltai busgui bol naad hun sugee orhiod l yavaach! Chi bidnees yu sonsoh geev! Hatuuhan ch gesen uuniig hohi n gedeg yum uuruu guij ochij uuruu naaldaj bgaas zoduulj nuduuleed bval hohi n ee hen ch chamaig naad huntei chini naaj orhiogui chi l naaldsan

  12. 123 says:

    Dr harin tiimee yagaad saldgui hairtai durtai geed baidgiig n eroosoo oilgodoggui yum

  13. 123 says:

    сард нэг зодуулдаг ч гэх шиг, бүүр тэгж байх ёстой юмшиг хүлээж авдаг болжээ аймар юм, нэг ч зодуулах нь битгий хэл муухай ч харуулахгүй амьдрах ёстой шдээ эмэгтэй хүн. Тэгсэн хэрнээ санаад байдаг гэдгийг одоо юу гэж ойлгохоо үнэндээ мэдсэнгүй

  14. GegeenCom says:

    Zoddoggui uudaggui irgedtei bolj boldguin bhda caana n bas olon urjsen irged hohirood yavaad bhyma. Nuguu ger buliin huchirhiilliin huuli n hurdan garaad usvur nasniihand zoduurt urtvul anhniihaasaa avahuulaad arga hemjee avch surgah huchirhiilegchiig zuv onoshloh talaar surgalt yavuulj bmaar yum. Olon huuhed chirsen hoinoo ch medeegui l tuuj yavna

  15. Dr says:

    huuhnuudee ta nar yagaad arhichin zoddog nuhruusuu salj chadadguimbeee?

  16. Zaluu 33 says:

    Huuhdee uiluulj tamladag eej ruugee yari gej tulgadag iim hun huuheddee hairtai baihuu teneg yumuu chi esvel. Hamgiin archaagui eriin orontsog l huuhdee tegj chadna. Hartai nohruud zondoo l baidag tehdee huuhdee tegj tamladag novshiig sonsoj baigaaguin bna.

  17. lardimaa says:

    Чиний амьдрал бол Ларьдмаа байна шүү дээ. Хүний эрхийг хамгаалах газруудад ханд, цагдаагийн газарт бүртгүүл. Наад новшийгоо үлдсэн амьдралынх нь турш өөрт чинь 500 м радиус дотор орохгүй болтол нь хашраа. Тэгэхгүй бол чи удахгүй алуулна шүү.

  18. Zochin says:

    Iim hund hairtai uzen yadahgui baina gedeg chin uurt chin bas setgetsiin yum baina hereldej zoduulj baigaa chin ihl taalagddag bololtoi idoo ene amidralaasaa boliod taivan amidraa setgel zuich deer och

  19. Sun says:

    Салаач ээ?????????

  20. sunshine says:

    wooowww shuud sal!!!!!!!!  Chi neg l udur aluulsan baih bolov uu asvel chi alchihsan baih bolov uuuuu tiim l dur zurag haragdaj bn.Ih uur ni hurvel huuhedee alah ch magadgui galzuurch sogtdog shuu iim galzuunuud.Uneheer chi uuruu talhaa olood bdg um bol salaaaa!!!!!!!  Tegj btl huuhed chini usuud yadaj 16-18 hureh um uu esvel ar gert chini huuhdiig chini harchih gaigui hun bvl gadagshaa garaaad amidralaa uud ni tataad avmaar um.OMG.

  21. zaluu says:

    Chi ch medrel huuhen bna. 

  22. Lady says:

    Санаад байна гэсэн үү? Зодуураа санадаг юмуу. Зодуулсаар байгаад сүүлдээ мэдрэл чинь муудах гэж байгаам бишүү. Юу ч уншчихав даа бурхан минь. ХАГАРСАН ШААЗАН ХЭЗЭЭ Ч ЭВЛЭДЭГГҮЙ ЮМ. МӨЧ БҮТЭН ДЭЭРЭЭ ХОЛДОЖ ҮЗ.

  23. Busgui 28 says:

    Huntei suuna gdg iim muuhai yum bol suuh hereg bdimu ihenhi n l iim amidarch baij neg l ih nuuj haaj uursdiiguu saihan haragduulahiig hussen humuus bhiin

  24. Hulan says:

    Hmmm salj chadku bol nasaaraa zoduulaad amidarch de, tanai nuhur adgiin zerleg uhamsargui hun bn. Hezee ch zasarku, arhinaas garch chadval uur l bh gehdee mash baga l huvitaidaa, chinii orond bi bsan bol 2 Huuhdee avaad bushuuhan salna!!! Mmm uhamsargui t1 zaluugaasaa hurdan salaaraidaa

  25. Mungu oloh bolomj. says:

    http://theinvitepay.com/?ref=6821 Энэхүү линкээр ороход Great your account гэсэн цэнхэр дэвсгэртэй талбар байна Тэр талбарлуу ороод User name дээр нэрээ өгнө password дээр нэвтрэх нууц үгээ өгнө e-mail address дээр и-майл хаягаа оруул Adress талбарт Ulaanbaatar Mongolia гэж өгнө Cheque Pay to (your name) гэсэн дээр бүтэн овог нэрээ өгнө Бүх талбар бөглөсний дараа Register дараад бүртгэгдэнэ  энэ хуудсанд бүртгүүлээрэй баярлла

    Earn 10$ for every link visit by your friends- 500$ weekly guaranteed job

  26. Их мэдэгч says:

    Kkkk zoduurtaa dastsan mal huuhen uu gui yu, sanaad bdgin gene uu kkkk yu unshchihwaa yooy

  27. Аашмаа says:

    Хендленгийн нvдээр бол танай амьдралд жаргалтай зvйл vp xvvxдийг чинь эс тооцвол алга байна ш дээ. Хар амиа бодсон ухныг ешиглеед явуулаарай.  Еерее л болж байвал бусад нь огт хамаагvй бэртэгчин новш юм. 
    Чамайг огт хvндлэхгvй бна ш дээ бvcгvй минь ээ! Ийм амьдрал гэж байдаггvй юм. Хvндлэл, хайрандаа бялуурч суугаа нэгний хувьд чиний энэ амьдрал хар дарсан зvvд гэж хэлж болох нь. 

  28. cahirmaa says:

    Хүчирхийллийн эсрэг төвд очоод уулзвал дээрдээ. Чам шиг эмэгтэйчүүдийг ойлгож байнаа сална гэдэг шийдвэр гаргаж ч чадахааргүй болтлоо дарамтанд орсон байдаг юмаа. Гэхдээ чи салж чадна.

  29. pop says:

    та 2 муусайнар ялангуяа ээж гуай хүүхдүүд чинь амар тайван амьдархыг хүсэж байна, та 2ийн боов боожгой архи тамхи зодоон нүдээн хашгичаан дунд зүдэрч байгаа. Салж үз.

  30. Dido says:

    Chi denduu sul doroi yum bn , iim archiagvi bolohoor chine l deerelheed zodood bgamshde , ysj tegj uchnuun olon udaa zoduulaad amidaraad bj chadaj bnaa chi 

  31. egch says:

    амьдралаа чи өөрөө авч явдаг юм бол чамд боломж байна эртхэн салаа нэг л өдөр гарт нь үхэж хүүхдээ өнчрөөх вий дээ арчаагүй эр хүн л эхнэртээ гар хүрдэг юм хэрвээ чи хайртай гээд салж чадахгүй бол наад нэг нөхөртөө бүх юмаа даатгаад өөрөө ээж шиг нь бүхнийг нь хийгээд илжиг шиг бүү зүтгэ өөрийгөө бод

  32. k says:

    iim amidral gj bhgui haran darsan zuud bn bie daah chadwart bj oorigoo bodoh setgl bsngu yu ydj hvvhdvvd jin hvmvvjild ih noloolno tsashda ingj amidrh utga bnu amidrl bish tam tsohitslooson bnsht aimerii be

  33. hetsvv yumaa says:

    sanaad bn uu hehe 

  34. erguu huuhen says:

    gehdee minii huvid bol hun huniig zodoj hairladaggui. bid nar aaw eejdee hairtai geed barij avch zoddoggui. tegj ilerhiildeggui. argaa baraad ingej l helye. huuheddee hairtai shuu geed zoddoggui tiim uu ???????????????????????????????????????

  35. erguu huuhen says:

    shartai hun chini hund deerelhuuleh durgui temtsegch markiin hun bdag. eniig shar gehgui sul doroi uildel. hund zoduulaad yavna gedeg doroi hunii uildel. shartai hun bol ali hediin salsan bgaa

  36. 39тэй аав says:

    Миний хувьд хүмүүсийг аль болох эв зүйгээ олоод л салахгүйгээр амьдрахыг чадлынхаа хирээр зөвлөдөг. Гэхдээ олон эмэгтэй дүүтэй мөн охинтой хүний хувьд бодоход АТГА АРВАЙ АСГАХАД ЗҮҮНИЙ ҮЗҮҮРТ ГАНЦХАН АРВАЙ ТОГТОХ МЭТ,ХҮМҮҮНИЙ ХОВОРХОН ЗАЯАГ ОЛЖ ТӨРЧИХӨД, ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ЗҮРХНИЙ ТОЛЬТОНД ЭРХЭЛЖ ӨСЧИХӨД ухаан мунхаг хар юмны гарын шүүс болж амьдрана гэж ер нь юу байсан юм л гэж боддог. Манай хууль бас сонин л юм билээ. Төрөөд 7хон хоносон нялх биетэй дүүг маань хөх няц болтол зодчихсон гэхлээр нь очоод хэд шанаа өгчихлөөр цагдаа нь ирчихэд гэр бүлийн асуудал тэгээд ч нөхөр нь эрүүл болохоор бид нарт ямарч арга байхгүй. Харин бусдын гэрт ирж шанаа өгсөн бараг таны буруу шахуу юм ярьдаг юм билээ. Дараа дахиад зодсон байхлээр нь гудамжинд таараад өөрийг нь хөх няц болтол нь нүдчихлээр танай ах намайг зодсон гээд л салаад явдаг юм байна лээ. Яг үнэндээ салаад явчихаар нь би дотроо өөрийгөө маш их буруутгасан. Хэдэн жил дүү маань 2 хүүхэдтэй жоохон сандарсан. Саяхан дүүтэй 2лаа юманд явж байгаад тэр талаар нь үг өдөөд яриулсан чинь бодол санаа нь бүр цэгцэрсэн байна лээ. Тэгээд ч бараг салсан нь ч болсон байна лээ. Тэгээгүй бол өдийд хүний гарын шүүс болсон гэрийн авгай байх байсан биз гэж байна лээ. Хүн тэгээд бодол санаагаа цэгцлээд тууштай шийдчих хэрэгтэй юм билээ. Тэгээд ч аав ээж ах дүү нарт нь бөөн сэтгэлийн шаналан байдаг юм ш дэ. ЭРЧҮҮД МИНЬ. Өөрөө болохоор зоддог, өөрийг нь очоод нүдчихээр гоншигшоод яваад өгдөг эрийг ямар эр хүн гэх үү?
    Тэгээд ер нь яаж ч бодсон эмэгтэй хүнийг нүүр нүдгүй зодчихдог эрийг ямар эр хүн гэхэв дэ. Гэхдээ манай бүсгүйчүүд хүнд үг хэлэхдээ бас бодож л хэлж байх хэрэгтэй шүү. Хамгийн хорлонтой үгийг хэллээ гээд чи түүнийг дийлэхгүй. Харин маш их өшөө хорслыг л зангидана гэдгийг бас боддог л байх хэрэгтэй юм шиг. Энэ гэхдээ миний л бодол шүү.

  37. erguu huuhen says:

    chi ooroo balbuulah durtai bna. ger buliin huchirhiilegch mon n mon. gehdee teriig oogshuulegch n chi ooroo yum bna. durtai bol balbuulaad amidar. ur huuhed n yaj iim orchind taivan amidrahaa dotroo aimaar sharhtai osch bgaa l yum bna. zoduulah durtai hun gej bas baidag aa, haha.

  38. busgui says:

    Chi uuriiguu ikh shartai gejee, sharaa iim zuild gargaad baharhaad yavaad baudag hereg uu

  39. zoo zos says:

    za tegvel zoduulaad l, hairluulaad l amidaraad  baij dee. hojim chi uuruu l hohirch uldeh baih daa

  40. zochin says:

    Chi uuruu eruul uhaantai bgamu. Ene hun huchirhiilegch mun u gej asuusan bh yum. Naad nuhriig chin huchirhiilegch gehees uur yu gj heluuleh gesiin, yasan amindaa hairgui yum be. Salaad holoo zugtmaar sanagdjiinadag. Aimshgiin kino shig yu unshchvaa

  41. Зочин says:

    Хүүе ээ бушуухан салаачээ. 1-6 сар болж байж зодуулдаг гээд яриад явж байж болхуу. Тэжээлгэдэггүй юм бол бушуухан сал. Насны эцэст өвчний үүр болно шүү.

  42. Ииии. Хүн мөнүү

  43. burhan minee tenger mini says:

    Za busgui mindee,yu unshih n enevdee.
    Bi chamaa 1 nasaar duu yum bna,ue tengiih yum shig bna.emegtei hun eh hun er n ingej amidarch bolhuudaa?.chi hanilj suusan hani n,ter chinii nohor huuhdiin chin etseg.Ohin huu 2-g chin bodson chin buur setgel zurh umurch unahnee,yah we.Ta 2 zodoldood,nudeltseed hereldeed evlereed ahiad nudeltseeed zoduulaad orlildoon charlaldaan bolood l tanai baraan amidral urgeljileed udii hurchxsen bna.hun muu ch bai sian ch bai yumand ih amarhan dasan zohitsdog bh gej bi boddiin.Gehdee chi erh bish eh hun nas biend hursen emegtei bna,gargsan 2 huuhdiihee toloo ydaj bi ingej amidarch bolj bn uu,hedii her ingej amidrah bile gej bodoj uzsen uu.Tedniihee ireeduig yaj tosoolj baina?,neg n ehner bolj,nogoo n nohor boloh n todorhoi.tednii ireedui ymar bh bol???.
    Hun neg amidrana,hunii amidral boginohon shuu dee.Chamd ene amidralaasaa setgeliin jargal gej medersen yum yu bna?.az jargaltai eej,az jargaltai ehner baij uzevuu?.har zaluugaaraa arhind dontoj tarhia udirdaj chadahgui har usand shubaj jivj baigaa ter er huniig chi yuund n oohshuulj davraagaad baigaan?.oilgohgui yum.Chamd halamjtai baigaad,2 huuhdee tsembiitel hicheel daalgavar,eruul mend n anhaaraad,ger orondoo olj ireh orlogo n baidgui yum gehed hair halamjaar dutaahgui baiwal yu yum gehees..Yu yugaarch giiguulsen yum baihgui baij arhi nehej,tolgoi turiigui zodoj balbadag genuu???.Ogt oilgomjgui yum.Chi uneheer iim baraan burenhi haranhui amidralaasaa zalhahgui baina uu?.Chi salwal ydaj chamaig hii hooson suudertei hardaj,arhi nehej,zodoj,nai nohdiin chin dund ichmeer baidald hen oruulhawdee.Uneheer bayn hair halamjaar dutaahgui,etseg hun shig ur huuhddee anhaardag baigaad haaya hardaj zoddog bol bas za yahaw geed chi odii hurtle tessen bol bas jahan oilgomoor…getel yu yu ch hiij giiguulsen yumgui baij,ajilj hiij mungu olj irj nohor huuhdee tejeej ywaa ehneree ingedeg hun baihuu er n?.
    Chinii gart chinii bolon 2 huuhdiin chin huwi zaya,ireedui baina busgui mini.Heden nas hurtle,her ih hohirch baij chi uhaarch ene amidraliig oorchlomoor baina daa.eswel neg udur uurandaa bagtraad gai bolj hutga sereegeer erguu har yumaa zooj heregten burutan bolj erguu mal nuhurtuu 2 saihan uree uldeegeed tornii tsaana suuh gejuu.Zurh sudasnii uwchtei,taiwan bus ger buld hen saihan baih yum bee.Setegtsiin owhcin tusmaar yum,bodhod l aimshigtai.
    Yum uhaarch oilgoosoi gej l tsag gargaj baahan yum bichlee.Az jargal hair halamjiig l husie,2 saihan ursee az jargaltai amidruulaarai

  44. ЗАЛУУ says:

    наадах чинь яасан даварчихсан новш вэ? эрийн муу эмд гэгчээр. товчдоо бол нөхөр маш муу хүн байна. чи маш их давраасан байна. зүгээр наадхаа хая. нүүр бүү өг. чи эхнэр нь биш зүгээр зарц нь байна. энэ яваа насаа хүний зарц боол байж өнгөрөөнө гэж юу байхуудээ. яваандаа наад хүүхдүүд чинь ч муу, муухай хүмүүжил үзүүлнэ. чиний өнөөдрийн зовлон чинь маргааш ирээдүйдээ хэд дахин нэмэгдэх болно. эцэст нь нэг нь шороонд өгөө нь нарсанд морилно. үгүй бол чи шүдгүй наснаасаа 10-20 насаар хөгшин харагддаг эмгэн болно. харин амьдрал ийм амьдрал гэж юу байхуудээ

  45. seku says:

    chamd naad nuhriin chini hereg baigaamuu? salaad navs hayad yavaachee, yugaa hiigeed uruvduud ergej butsaad baigaan? chinii urvch zang ashiglaj baina shu dee gej. ternii uchuuhen ner hund bol chinii zovlongiin derged yu ch bish shuu. chi huuhdee avaad naad muugaa hayad yav, bas nuhur chini ger buliin huchirhiilegch munuusuu mun, ter muu hechneen biye umuuruud ch nemergui, barimt bol barimt. ichihgui bi huchirhiilegch bish gej yaj helj chadaj bainaa, archaagui novhs, tanai nuhur bol amia hicheesen hugiin bas belcheer ni jijighen gar baina, hayaad yav chi terenguigeer chi alzahgui, ternii gariin shuus bolj amirdach baigaagaaraa chi az jargalaasaa tatgalzaj baina shuu dee, oilgooch!

  46. Abc says:

    Psycho yum bishuu. Ooriigoo bodooch.
    Chamaig hairlahgui huniig hairlah hereg bnuu.
     Hun zovooson hund zaaval
    ter n ergej butsdag.
    Iim mulguu huniig estoi tui geed haydag gazarshdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.