Миний хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх болвуу?

doctor-and-pregnant-woman

Сайн байна уу? Нэг зүйл асуух гэсэн юм. Би 4 сартай жирэмсэн бүх шинжилгээ сайн гарсан гэж эмч хэлсэн. Гэтэл сарын өмнөөс  надаас загасны тос шиг эхүүн үнэртэй юм гараад байна. Шинжилгээний бичгээ сайн хартал гарденелла илэрсэн бас цэврийн зэрэг 3 гэж гарсан байсан. Би бүр балмагдаад маргааш эмч дээрээ очиж ахиж асуухаар шийдээд байна. Гарденеллагаар өвдсөн хүн хэр байна вэ? Нетээр судлахад БЗХӨ биш гэсэн байсан. Гэхдээ бэлгийн замаар халддаг бас спирал тавиулахад илэрдэг гэсэн байсан. Би нөхрөөсөө өөр хүнтэй секс хийгээгүй бас спирал 5 сарын өмнө авахуулсан. Бүр яагаад өвдснөө ойлгохгүй бачимдаж үхлээ. Миний хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх болвуу? Энэ талаар мэдлэгтэй хүн байвал туслаач гуйя…

9 Comments

  1. Muzicio says:

    Монгол бичгийн хэл чухам хэдий ?еийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны ?мн? уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой б?г??д энэ талаар ч судлаачдын санал нэг м?р болж чадааг?й байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашг?й гэж ?зэх ?ндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн т??хтэй хэмээн ярьж буй.

  2. Эдгэнээ says:

    Эдгэнээ. Эмч метронилазол, өөр нэг бөндгөр тосон лаа бичиж өгсөн. 5 хоног уусан. Харин хоол унд, дархлаа, сэтгэл санаагаа сайн байлгаарай. Тэгэхгүй бол өвчинд өртөмтгий юм шиг байна. Эрүүл сайхан амаржаарай

  3. захидлын эзэн says:

    Эмчдээ өнөөдөр үзүүллээ. Бас шинжилгээгээ хэлтэл нээх тоохгүй байна. Гексикон гэдэг лааг 5 өдөр хэрэглээд болно гэнэ. Ямартай ч лаагаа хэрэглээд үзье даа. Болно гэж найдаж байна. Болохгүй бол өөр сайн эмнэлэгт үзүүлье даа. Энэ эдгэдэг бол уу

  4. Garid Magnai says:

    garid magnai bol unen hudal garuud baidag yum bna lee shvv ..zaaval eruul mendin tov deeree ochij shinjilgee ogooree 

  5. h says:

    Бэлгийн замын халдварт өвчин биш ч гэсэн өвчин. Маш бохир байгаа юм шиг байна. Судлаад үзэхэд олон хавьтагчтай хүмүүс эрсдэлтэй бүлэгт ордог. Антибиотик их хэрэглэснээс биен дэх ашиг бактери байхгүй болсон байна гэсэн үг л дээ. Бифидо тараг ууж болно, бифидо бактери гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд үтрээний биотик нянгууд ихсээд хэвийн хэмжээнд очсон түүх уншиж л байсан. Эндээс асуухаар, тэр байтугай жирэмсэн юм байж мэргэжлийн эмч дээр оч оо. Дүүрэг энэ тэрийнх хүнээ дийлдэггүй тул сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэггүй. Сайн эмнэлэгт үзүүлээрэй. Сэтгэл санаагаар унаад байх зүйл биш ч олон шалтгааны улмаас бий болдог эмчлүүлэх шаардлагатай эд шүү

  6. Нээрээ says:

    Бас баруунд энэ төрлийн өвчин их тархсан байдаг. Далаайтай орнуудад ийм бактеритай эмэгтэй хүн далайн усанд орохыг хориглосон тохиолдол байдаг гэсэн. Учир нь үтрээнээс ялгардаг тэр эхүүн үнэрээр нь акул эрэг рүү ирэх аюултай байдаг гэж уншиж байсан юм байна.

  7. Нээрээ says:

    Манай зарим эмнэлэг БЗХӨ биш гээд байдаг юм. Судлаад үзсэн чинь өвөрмөц нянгаар үүсгэгдээд, үтрээний хэвийн орчинг өөрчлөөд муудсан загас шиг үнэртэй шингэн гараад байдаг. Үнэндээ энэ гарднериллиз /буруу бичсэн байх мартсан байна/бактери нь эмэгтэй хүнээс шалтгаалахгүй эрэгтэй хүн ариун цэвэр сахихгүй, бэлгийн харьцааны өмнө бэлэг эрхтнээ угаахгүй байх, хамгийн гол нь нэг эмэгтэй хүнээс нөгөө эмэгтэй хүнд халдаагаад явдаг. Гэхдээ эрэгтэй хүн өөрөө өвддөггүй өөрөөр хэлбэл тээгч нь гэсэн үг.

  8. S says:

    Za tseveriin zereg 3 gedeg bol hangaltgui l gsn ug. Tegeheer nuhuriiguu nariin shinejilgeend oruul. Uuruu ch gesen dahij shinejilgee ug. Negent ur huuhed olood jiremsen bolson blhr eruul mendee l 1 t tavih heregtei. Endees asuugaad yahav de shinejilgee gee dahij uguud emchteigee l sain zuvluld. 

  9. S says:

    Haya yamar bachim uchir boloo ve … 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.