Нөхрөө надад хайртай гэдгийг яаж мэдэх вэ?

023

Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өөрт тохиолдоод байгаа асуудлыг шийдэж чадахгүйн улмаас юм үзэж нүд тайлсан мэргэн ах эгч нараасаа надад үнэн зөв үг хэлж зөвлөөсэй гэж хүссэн юмаа. Үнэндээ би нөхөртэйгөө танилцаад жил гаран л болж байна одоо удахгүй аав ээж болно. Нөхөр маань уг нь их сайн хүн тусч бас их өрөвчхөн сайхан сэтгэлтэй хэн ч харсан нүдэнд дулаахан гэгээлэг хүн. Би ханьдаа мааш их хайртай бид 2 танилцахаас өмнөх туулж өнгөрүүлсэн амьдрал их адилхан ерөнхийдөө нөхөр бид 2-т адил төстэй зүйл их бий.

Уг нь би гэдэг хүн хэр баргийн юманд ач холбогдол өгөөд байдаг хүн биш жоохон хэнэггүй хээгүй талдаа юм л даа. Нөхөртэйгөө танилцаад саяхныг хүртэл цаашдаа аз жаргалтай сайхан амьдарна гэсэн итгэл сэтгэл дүүрэн байлаа. Гэтэл гол асуудал нь нөхөр маань нэг л бишээ сэтгэлд нь өөр хүн байдаг бололтой тэр нь анхных нь хайр юм шиг байна. Үргэлж л анхны хайртай майртай хэцүү хайртай дуу сонсоод бодлогошрох янзтай болчих юм. Эхэндээ би их өөдрөгөөр хүлээн авч намайг хардуулах гээд байгаан байхдаа гээд инээд их хүрч л суудаг байлаа.

Сүүлдээ ч би бүр тэсэхээ байж зүрх сэтгэл маань тэр анхны гээд байгаа хүүхэн нөхөр 2-оо бодон солиорч байх шиг байна. Тэр хүүхэн одоо тусдаа амьдрал зохиогоод алга болсон. Салаад 4 жил болсон. Энэ 2-т уулзаж учраад байгаа юм байхгүй ч миний нөхрийн сэтгэлд тэр хүн илүү их орон зайг эзэлж байвал яанаа гэсэн бодол үргэлж бодогдоод хэцүү юм. Би нэг бус удаа нөхөртөө хэлж хардаж байсан нөхөр мэдээж хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлдээ ч бараг би байнга жирэмсэн болохоор ч тэрүү гомдолсоор байгаад залхаасан бололтой хэр баргийн гомдол нулимсыг минь тоохоо болисон энхрийлэл халамж нь ч улам сулраад байх шиг.

Яахаа ч мэдэхгүй байна би одоо энэ байгаа байдалд нь дасаад тэвчих ёстой юу? Хүүхдээ гарахаар өөр болох болвуу? Заримдаа ч хаашаа ч хамаагүй гадаад руу ч юмуу гараад алга болмоор санагдах юм. Үнэндээ ирээдүйдээ нэг л итгэлгүй болоод байх шиг байна. Нөхрөө надад хайртай гэдгийг яаж мэдэх вэ? Над шиг байдалд орсон орж байсан хүн байна уу? Ямар шийдвэр гаргасан бэ? Зөвлөгөө өгсөн та нартаа баярлалаа…

11 Comments

  1. ania says:

    Yana daa ene ems, er  nuhur ni neg muu gonginoson duu ch sonsoh erhgui.

  2. egch says:

    dandaa sain saixan uudrug uim bodoj yav

  3. passenger says:

    emegtei hun jiremsen uydee zuirlehiin argagui emzeg bdag aa gej. Chi demii l yum bodoj ooriigoo zovooj bn.

  4. зочин says:

    Манай эхнэр лав жирэмсэн байхдаа юу ч болоогүй байхад уйлж унжаад учир нь олддоггүй л байсан. Энэ үед би лав яаж харьцахаа мэдэхгүй дуугаа болчихдог. Харин эсргээр нь яриа хөөрөөтэй инээгээд сууж байвал миний дуу ороод тэврээд үнсээд хайрлаад л урд нь ороод гүйгээд байна шү дээ. Охидууд минь нөхрөө битгий уйлж унжиж, гомдож залхаагаарай.Үргэлж сайхан харьцаад инээгээд байхад эр нөхрүүд чинь гэррүүгээ л гүйнэ шүү дээ.

  5. zul says:

        Nemj helhed.. nuhriin nadad heldeg bsn ugs. Nad shig chamaig hairlah hun ene horwood bhgui. Bi chamaig hairaar dytaahgui.. ychrah estoi humuus l uchirdag tiim bolohoor yridiin bugdee martaa .. za uur yu yu ch bilee .. ugeer uurtuu dasgaj suuldee dyrlyylsan odoogooroo ch ugeer dyrlyyldag chi bas tegeerei 

  6. zul says:

    Zaa chi ingej hardaj serdej orilj hashgirch bj nuhuruu bur l nuguu huuheniig bodhod hurgej b.a daa yaaag odoo zogsoo chamd bolomj b.a… heden jiliin umnu uerhej bsn zalyygaasaa salchaad gynij yawhad nuhurteigee taarsan ter ued minii setgeld uur hun bsn tegtel nuhur namaig turul bureer erguulj uuriin bolgochood suuldee 9 duu gej helsen tenger humruh shig bolj nuguu l zalyygaa bodoostoi harin nuhur mini teriig meddeg ch buh l saihan zangaa gargaj hezee ch gomdolloj baigaagui harin ch shn zantai bsn ter ued bi bodsoon ene hun nadad heregtei iim l huntei amidarlaa hywaaltsaj amidarii gej shiidej bailaa odoo bi jargaltai baina. 2 dahi huuhdee teej baigaa jiremsen ued bugd l aashildag ter uedee nuhuruu gomdooj uur huuhen luu tulhdeg er hun huuhed 2 adilhan shuude . Neg amidrah amidraldaa egchiin duu yhaantai amidar chamd ch bas boddog hun bsn l bh teglee gd ungursun zuil shude. Yychlalt guigaad dahij tegehgui ee gd horwood mendleh uree bodooroi nuhur chini ayaanda chamguiger bj chadahgui bolno. Amjilt duu mini 

  7. 12 says:

    ээ л дээ. битгий ийм тэнэг бай л даа. уучлаарай. чи ийм зүйлд анхаарал хандуулбал улам л сул дорой улам л уур уцаартай болно. чи нөгөө талаас нь нэг хар даа. чи одоо нөхөртэйгөө цуг өдөр шөнийн дийлэнх цагт цуг байна. чи өөрийгөө яг байгаагаараа нөхрийнхөө хайрыг татах, мэдээж бас татаад л суусан байгаа шдээ. тийм хайр татам байгаач. үнэхээр хайртай бол чамаас илүү хэн ч хайрлаж чадахгүй байх гэтэл нь хайрла л даа. гэхдээ энэ нь гүйгээд боол нь болоод яваад бай ген үг биш. сайхан хоол ундтай угтаад гэр орноо сайхан цэвэрлэж өөрийгөө бас арчлаад гэмгүйхэн байхад нь үнсээд л. тэврэлдээд хэвтэж байхдаа эрхлэх ч юм уу. тэр хүүхэнд биш одоо байгаа харьцаагаа сайн сайхан байлгах талаас нь хар л даа. тэр хүүхэн хэн юм бэ. одоо та 2 та 2 дундаас гарах хүүхэд та 3н амьдрал л эхэлж байна шдээ. олон жилийн сайхан амьдралын чинь эхлэл дээр ийм тэнэг хар дурсамж байлгах ямар хэрэг байгаан. юу байлгах байлгахгүйг чи л шийднэ тиймээс нүдээ нээгээд зүгээр хайрла даа наад хүнээ

  8. emily says:

    yu ch yarihgui bgaad uz dee

  9. zoloo says:

    martaj chadahgui bga bolod l sanagalzad bga bhaa

  10. Drs says:

    Tumsogiig ni umheed uz. Huiten bol chamd sain gesen ug

  11. Anu says:

    bi hairiin duu sonsoh durtai. Sonshoor neg l goe bdag ym. Hen negniig sanasandaa ogthon ch bish. Zugeer sonsdog. Chi jiremsen bolohoor buhniig arai ooroor haraad joohon hyamraad bgaa bhaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.