Хүүгийн минь дурлах бүсгүйд бичсэн захидал

bigstock_Writing_Soft_focus__16411064

Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.

Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.

Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад залбиран залбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.

Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.

Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд “Надаа” гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?

Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.

Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.

Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.

Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.

Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.

Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.

/Х.Болор-Эрдэнэ/

18 Comments

  1. Ажил байна шүү says:

    Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн  зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна. 
    Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
    Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.

  2. Зочин says:

    Яасан сайхан нийтлэл вэ? Би эмэгтэй хүн, эх хүн бас эхнэр хүн. Мөрөн дээр нь битгий зайдал гэдгийг шууд утгаар нь ойлгож байвал тэнэг хэрэг шүү дээ. Эр нөхрөө хүндэл, хайрла гэсэн л үг гэж бодох юм даа. Эр нөхөр бол өрх гэрийн тэргүүн, хүүхдийн минь аав, миний хань гэж бодож чадвал сайхан шүү дээ. Миний хань бусдаас ялгарах юмгүй жирийн л нэг залуу. Тэгэхдээ тэр надад л ганц шүү дээ. Тэгээд бодохоор хайрлахгүй, халамжлахгүй байж болно гэж үү. Эрчүүд маань ч гэсэн эхнэрээ хайрлаж, халамжилж, үр хүүхэддээ сайн сайхан үлгэр дуурайлал нь байж, монголын минь гэр бүлүүд гэрэлтэй гэгээтэй, халуун дулаан, аз жаргалтай байх болтугай.

  3. zaya says:

    bi ch bas ereeduin ber, huugiinhee ehnertengej l helmeer baina . daanch bi iim saikhan bichij chadahgui l dee

  4. emegtei says:

    saihan bichjee. unen shu herev uuniig 25 tai bhdaa unshsan bol za yarshigdaa gh bsan bhdaa. gehdee l bi ter undur uulan dr zaidlaaguie tiimdee ch ter undur uul maani minii numur nuulug tushig tulguur min bolsoor bgaa bh. uulniihaa nartai hesegt nalaihdaa nalaigaad suuddrt ni seruutsehdee seruutseed taivan amgalan 20 jiliig udchihsen bna shu. 

  5. ggg says:

    yagaad neree bichsen yum bol?

  6. Busgui says:

    Tevchij bolmoorgui baival ehlel deer ni orhioroi, ergej bitgii haraarai.  Ene unen ug shuu ohiduudaa.  Amidral uzsen emegteichuud l medne

  7. Gffr says:

    Ямар урт юм бэ! Уншихаас дургуй хvрмээр. Та нар ямар сайхан завтай улс вэ? Ийм их урт юм уншаад суудаг

  8. Hi says:

    Hi? Taalgagdallaa. Ter neeree, gegeencom gene uu. ta 2 unshaad iim l oilgolt avj baina gejuu. Bi lav ta 2-n umnuus harmasaj baina… Oilgohgui bol dahin dahin unsh gej zuvluj baina. 

  9. baingiin unshigch says:

    goe bichjee.. 

  10. jiriin hyn says:

    ha ha  ene neeree gegeen com 2 emee ovoo hardag ajil hiideg bh aa  yasan ch zavtai yum, haaya neg orhod  yanz yanziin yum bichsen l baih yum .( Ug ni bol ene zahiag sain oilgovol  ireedyin amidrald heregtei l bh aa) . Gehdee yahav dee 2 ch gesen mongol emegtei maani  gadaad ovoogiin hyzyyn deer mordood  avdaa hoorhiii ha ha 

  11. zaluu says:

    Harin tiimee ene gegeen.com, neeree gj 2 tarhi n zartsan nuhdvvd.

  12. Ta 2-t nohor lav oldohgui, za oldson blaa ch hajuud chin  udaan togtohgui bhdaa er hunii moron deer zaidlah gevel tednii min hiimori suld ni uhne bh. bi huutei ohiduudtai eh hun uchir ta 2 shig balai eh zahgui sarmagchinguudtai taarchih vii gj uneheer aij bn. Za tegehdee sain humuujuulsen bhad ta 2 shig baliar yumnuudiig taniad zaigaa avaad zugataah chadvartai bh biz gj bodoj bn. Ene gegeen com geed bga hunii bichsen zuiliig barag ihenhiig ni oilgodoggui shuu!!!  Chi heddugeer angi togsson be? Bas haana haraar ajilladag ve? Hamgiin suulchiin asuult chi bainga ingej chal chal geed yum bicheed yadardaggui yumuu?

  13. CyBd says:

    Goyo bichijee. Neree l yamar ch eh hun huugee uhaalag, saihan busguitei uchiraasai l gj husne.

  14. Passenger says:

    Saihan l zahidal unshlaa, iim tiim geed oochlood bh zuil alga. Ymrch eh hun huugee sain saihan busguitei uchraasai hanilaasai gej husne.

  15. GegeenCom says:

    Neeree tiim ch yumu lol. Za teed bga ulsad maani mongol erchuud hog asgaal jooknii baas husaal ayagaa ugaacgaagaal ceverlegeenii ajild hiimori lundaagaa gutaacgaagaal guildecgeehiin bn shw. Shal mal ugaaj dooshoo orq shig seehelzeed yavj chadq bga n henii buruu yum be. 

    Tegeed ch uur gurend uur durem uilchildegiin ble. Horvootoi tanilcaagyi bhd n hoyor gurvan yum sonirhuulchihval huleej avah hun bhguigees caash ugiin garz.

  16. QUIZ says:

    Ene neeree gej erguu gegeenkom yum bishuu. Uurtuuguu taarsan hachin hachin erchuudtei uulzdag uchraas buh erchuudiig uzehee bolison bololtoi. 

  17. ganbaa says:

    Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм.

  18. Нээрээ says:

    Шал ядцийн бэ. Тэнэг гэдэг нь таалагдсангүй би л лав энэний үгээр байх ч үгүй. Гадаадын залуус хүүхнүүдээ хүзүүн дээрээ суулгаал тоглолтоо үздийм блээ, монгол эрс гэхээрээ яачихсан байдий тэднээс доор л орнуу гэхээс түй ч илүү гарку лай л байна. Хүзүүн дээр нь зайдлаад тоглолт үзэхээр үхчихүү тэ тэгүүл хохийшдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.