Сайн байцгаана уу. Захидлыг уншиж буй хэн бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би нөхөртэй, хөөрхөн хүүхэдтэй жирийн л нэг эмэгтэй. Олон юм нуршилгүй гол асуудалдаа оръё. Нөхөр маань надтай хамт байдаггүй. Ажлын өдрүүдэд ажил дээрээ орой болтол ажиллана. Яг ажилладаг эсэхийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ надад бол ажилтай л гэдэг. Орой 23 цаг бол энүүхэнд, заримдаа үүрээр орж ирнэ. Амралтын өдрөөр бол ажлынхантайгаа зугаалганд явна /заримдаа хоногоор / эсвэл ямар нэг шалтаг хэлээд л гараад явна. Осолтохгүй л заримдаа гэртээ хонодог. Надаас хэд дүү л дээ.
Тэгээд томоожих болоогүй юм болвуу. Хэсэг ингэж яваад гайгүй болох байлгүй гээд зөнгөөр нь хаяж үзлээ. Одоо нөхөр маань гуч гарч байгаа. Гайгүй болоогүй л байна. Одоо бодоод байхад намайг жирэмсэн болсон болохоор л хариуцлагаа хүлээгээд аргагүйн эрхэнд суусан юм болвуу даа гэж бодох юм. Уг нь би жирэмсэн болохдоо “чи өөрөө л мэд заавал суу гэхгүй ээ, гэхдээ ямар ч байсан чамд нэг үр бий шүү гэж мэд” л гэж хэлсэн. Харин тэр надад “би чамд хайртай чамтайгаа зөндөө олон үр хүүхэдтэй болоод сайхан амьдарна аа” л гэсэн. 2 талын аав ээжүүд танилцснаас хойш бүх зүйлүүд 180 хэм өөрчлөгдсөн. Зүгээр л миний огт танихгүй хүн болсон. Одоо бол нөхөр маань зүгээр л нэг бэлэг тэмдэгийн чанартай, гаднаас нь харахад манайх гэдэг айл зарим хүмүүстэй харьцуулахад юм юмтай, байр, машин, зуслан, ажил төрөл гээд л, харин дотроо бол хоосон хөндий, уйтгартай.
Хүүхэд өвдөж байна эмэнд яваад ирээч гэхэд нөхөр маань нойр хүрээд байна чадахгүй ээ л гэдэг. Ийм хүнийг би яах вэ. Явуулах ёстой юм боловуу. Салчихвал хүү минь өнчрөнө гэхээс би үхтлээ айдаг. Салахгүй гэхээр би хэдэн жил ийм байдалтай амьдрах ёстой юм бол. Надал зөвлөөд өгөх эгч нар байвал туслаач. Эсвэл энэ талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар мэддэг хүн зааж өгч туслаач гэж захидал уншсан хүмүүсээс гуйя.
16 Comments
Хүүдээ эм авчирдаггүй гэнэ үү. Хүү чинь одоо ч өнчин л амьдарч байгаан байнашд. Салаачээ
Nad shigl nuhur bnda. Yamar ch yum de sain yriltsaad uz. Bi ch bas ene nuhur shig ldu. Er ni barag hariutslaga huleene gj suusan chini barag unen bhda. Amidraldaa setgel dunduur amidarsaar zalhaj bnada bi. huuge unchruulne gj bodohr aidas hureed yaj ch chadahgu yum.
hvhed ovdlo gehed noir hvred bn gej bga hvn hvni hani hvhdin aav monv yadaj l gada yavj bgad hvhed ovdlo gehed zarim hvmvs emend yavad eswel emnelg hvrged l ogno tim tanihgvi hvnes doloon dor nohor gej bh u chamaig bolon hvhdee geh yamarch setgel hair algada l gej bodoj bn
Өөр эхнэртэй юм бишүү, ямар учиртай ингээд байдаг юм болоо. Хүн чинь уг нь гэр орондоо амарч хэвтээд гэртэй байхыг хүсмээр юмаа. Ядардаггүй юм байхдаа. хэрвээ өөр эхнэргүй юм бол 30 гарсан хүн ингэж байгаад тогтох байлгүй дээ. Ер нь тэвчээр алдрах мөчид жоохон тэвччихвэл болчихдог юмшиг байдаг. Чи нөхрийгөө ирхээр нь сэтгэлээ онгойтол сайн ярилцаач. Хүн хэлхээс хутга чичхээс гэдэгшиг, хэлж ярихгүй болхоор дураараа тэнээд байгаа юмбишүү.
nuuts danstai bol mongoo hadgal. yumiig yaj medehev. ajild or hen negentei tanilts.
yna aimerii be gerleh hvsel ulam l budgerch bndoo erni unshaad bhad ih zowolgoo unshih tusam
huuhdee ovchtei bhad amin tariand n yavchihaad arhi uugaad temej yavaad emnelegt orj irehees n omnohon nyalh huuhed n huleej chadalgui ongorchihson tuuh bas bna. iim yum ih zewuun shuu
huuhdee ovchtei bhad emend yavahgui gej yu gesen ug??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
gegeenee min yamar goe ug bichee ve chinii commentiig unshdagui blaa chi ug n uhaalag l yum bnshdee
Өнгөн талаасаа чиний хэлж дүрсэлсэнээр харагдаж байгаа ч гэсэн нарийндаа чи өөрөө буруутай даа. Чи өөрөө энийгээ сайн мэдэж байгаа ч гаргаж хэлэхийг хүсэхгүй байна.
“huu mini unchirnu gehees uhtlee aidag”ene l chinii gol aldaa baina, chi huugee avaad yavchih chadaltai l um baina shd, nadad lav iim hugiin nuhur hereggui, chamaig jargaahgui nuhur bainoo!!! bi bas salahad asuudalgui gej bodj baina.
Henees ch yu goridohgui zugeer l hairla
Huugiin ecgiig hairlaad uyaraaj chadq bol hussen zugt n tavij yavuul
Husleeree derged chini uldvel huuh hereg yun
Jargaah hunee huleej haij suuhaar jargal beleglegch negen n bgarai
Cekc.mn-ii 2014-nii hamgiin erelttei top comment zuvulguug daga. Ter bol medeej SAL SAL BAS DAHIN SAL.
Hetsuu l asuudal bn da, setgel zuichees zuvluguu avsan ni der bh
Terend ach holbogdol uguhgui uuriiguu huugee l hairla
yahiim bee,hajuud chin baij l baig, iimhen yumnaas bolj salna gej yu baihav,
hajuunaas ni sain heleh heregteim bna daa, gehdee eveer.