Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа

gq_48

Хэвшиж тогтсон ойлголтоор бол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх дуртай бол эрэгтэйчүүд өөрийгөө нээн илэрхийлэх дургүй байдаг. Орчин үед эрэгтэй эмэгтэй хүний аль алинд бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх шаардлага адилхан тавигдаж байгаа билээ. 

Коллежийн оюутнуудаас хоорондоо үерхдэг залуусыг хамруулсан судалгаагаар эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь нөгөөдөө бодол санаа, сэтгэгдлээ бүрэн нээж чаддаг тухайгаа илэрхийлдэг гэсэн нь дээрх хэм хэмжээ аль хэдийн бүрэлдсэнийг илтгэж байна. Гэхдээ л эмэгтэйчүүд зарим нэг санаа зовж байгаа зүйлээ эрчүүдээс илүү илэрхийлж, нулимсаа урсгадаг нь тодорхой юм. Хосуудын хоорондоо хир нээлттэй байгааг судлахад уламжлалт хандлагатай хосуудын хувьд тийм ч сайн биш, харин эрчүүд болон эмэгтэйчүүд адил тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг хосуудын хувьд илүү сайн байжээ. Энэ нь сүүлийн үед эрчүүд илүү нээлттэй байж, бусадтай илэн далангүй харилцагч байх нь зүйтэй гэсэн орчин үеийн хандлага уруу шилжиж байгааг харуулж байна.

Аман бус харилцааг ойлгох чадвар нь мөн хүйсийн хувьд ялгаатай байдаг ажээ. Амаар хэлээгүй, үгэн бус дохио зангааг тайлж ойлгох нь бусдын нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж байгаа санааг “унших” чадвар гэсэн үг юм. Эмэгтэйчүүд бусдын илэрхийлсэн дохио зангаа, сэтгэл хөдлөлийг ойлгохдоо илүү гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь эмэгтэйчүүд хүмүүс хоорондын харилцаанд тун мэдрэмжтэй байдгийн илэрхийлэл билээ. Харилцааны хэв маяг нь хүйсийн хувьд ялгаатай байгаа нь хүмүүсийн бэлгийн амьдралд ямар үр нөлөөтэй вэ? Жишээлбэл, эрэгтэйчүүд өөрсдийнхөө тухай бусдад дэлгэх дургүй байдаг нь өөрсдийнхөө бэлгийн хэрэгцээг илэрхийлэхэд саад болдог хэмээн үзэх үндэсгүй байж болох талтай. 

Гар хангалга

Нэгэн судалгаагаар бэлгийн амьдралын асуудлаас жендэрийн хувьд хамгийн ялгаатай нь гар хангалга гэдгийг тогтоожээ. Эрэгтэйчүүдийн 92 хувь нь нэгээс доошгүй удаа гар хангалга хийж дур ханаж үзсэн байхад эмэгтэйчүүдийн 58 хувь нь гар хангалга хийж үзсэн байдаг тухай Кинси судалгааныхаа тайланд бичжээ. 

Гар хангалга хийх тохиолдол нь эмэгтэйчүүлийн дунд эрчүүдээс цөөхөн байдаг төдийгүй харьцангуй хожуу хийж эхэлдэг байна. Гар хангалга хийж үзсэн эрчүүд бараг бүгд 20 нас хүрэхээсээ өмнө, ихэвчлэн 13-15 насандаа анх гар хангалга хийсэн гэсэн байна. Харин эмэгтэйчүүд 25-30, тэр байтугай 35 насандаа анх гар хангалга хийж үзсэн гэжээ. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү гар хангалга хийдэг болохыг бусад судалгаагаар ч тогтоожээ. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралын ялгаа

Бэлгийн амьдралын хүрээнд гар хангалга, тохиолдлын бэлгийн харилцаа, тогтмол дур ханаж чаддаг эсэх зэрэг цөөхөн асуудал гардаг ажээ. Гэтэл зөвхөн эдгээрийг голлон анхаараад бэлгийн амьдралын бусад ижил тестэй байдлыг мартдаг тал бий. Иймд тэдгээрийг бас бодолцох хэрэгтэй. 

Тохиолдлын бэлгийн харилцааны талаарх хандлага

Жендерийн хоёрдох томоохон ялгаа нь гэрлэхээс өмнөх эсвэл гэрлэсний дараах гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд хандах хандлага юм. Тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүсийн хувьд бие биенийхээ өмнө хүлээсэн ямар нэг үүрэг хариуцлага байдаггүй. Эрчүүд ийм холбоо харилцаа байхыг дэмждэг бол эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй. Хосууд бие биенийхээ өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээх тохиолдолд л гэрлэхээс өмнө бэлгийн хавьтлыг хүлээн зөвшөөрч болно гэж олонх эмэгтэйчүүд үздэг. Харин олон эрчүүд үүнийг байж болох ч зайлшгүй байх шаардлагатай биш гэж үзжээ.

Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 76 хувь нь, харин эрчүүдийн 53 хувь нь хэрвээ хайрлаж дурласан л бол түүнтэйгээ бэлгийн харилцаанд орж болно гэжээ. Коллежийн 249 оюутны дунд бэлгийн харилцаанд ороход сэдэл болдог зүйлсийн талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар эмэгтэйчүүдийн хувьд харилцаа холбоо, дотносол, харин эрэгтэйчүүдийн хувьд биеийн таашаал авах хэрэгцээ нь бэлгийн харилцаанд орох урьдчилсан нөхцөл болдог гэсэн дүгнэлт гарчээ. “Юу таныг бэлгийн хавьталд орох сэдлийг төрүүлдэг вэ?” гэсэн асуултанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн өгсөн хариулт ялгаатай байв. Эмэгтэйчүүд нь хайр сэтгэлийг онцолж “сэтгэлийн мэдрэмжээ харилцан солилцох нь хайраа илэрхийлэх гайхалтай арга зам”, “хайртай хүнээ хайрлах хайр, түүний өмнө хүлээх үүрэг намайг бэлгийн хавьталд хүргэсэн” гэх мэтээр хариулжээ.

Тэгвэл эрэгтэйчүүд дээрх асуултад “Би дур хүслээ хангах хэрэгтэй байсан юм” , “Би гар хангалга хийхээс залхсан үедээ…” гэх мэтээр хариулжээ. Ийнхүү эрэгтэйчүүд бэлгийн хавьтал хийх болсноо бие махбодын хэрэгцээ шаардлага байдаг гэсэн байхад эмэгтэйчүүд нь хайр сэтгэл, дотно харилцааг онцлон үздэг байна. Ийм ч учраас тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанд зарим нэг зөрчил үүсдэгийг үгүйсгэх аргагүй юм. 

Уламжлал ёсоор хүний дур хүслийг өдөөх зураг, уран зохиол, кино, эротик зүйлс нь ихэвчлэн эрчүүдэд зориулагдсан байдаг ажээ. Харин эмэгтэйчүүдийг ийм зүйлийг нэг их сонирхоод байдаггүй гэж үздэг. Гэтэл үүнд шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо бий бодов уу? Лабораторид хийсэн нэгэн судалгаагаар эрчүүдийн сэрэл хөдлөхөд ийм эротик зүйлс нэг их чухал биш төдийгүй энэ нь жендэрийн хувьд нэг их ялгаатай биш гэдгийг тогтоосон байна. Сэтгэл судлаач Жулиа Хейманы хийсэн сонгодог судалгаа нь эротик зүйлсийн талаар эрчүүд эмэгтэйчүүд юу гэж хариулсныг нарийвчлан тогтоосон нь энэ асуудалд нилээд гүнзгий нэвтрэн орох бололцоог олгосон юм. Судалгаанд их сургуулийн оюутнуудыг хамруулсан бөгөөд тэд бэлгийн харилцааны хувьд нилээд туршлагатай гэж үзэж болох төлөөлөл болжээ. Хейман оюутнуудад эротик агуулгатай хуурцаг сонсгож, тэдний хариултыг авчээ. Тэрээр бусад судлаачдын адил оролцогчдоор өөрсдийнх нь сэрэл хэр зэрэг хөдөлж байгааг тогтоолгосноос гадна сэрлийнх нь сэтгэлзүйн түвшинг хэмжсэн байна. Үүнийг хийхийн тулд тэрээр тусгай багаж хэрэглэжээ. Энэ багаж нь бэлгийн сэрлийн үеийн бэлэг эрхтний судасны чинэрэлтийг хэмжихэд зориулагдсан юм. 

Судалгаанд оролцогчдод дөрвөн өөр бичлэг сонсгожээ. Бичлэгийн заримд эрэгтэй нь заримд эмэгтэй нь идэвхтэй, санаачлагатай байдлаараа ялгагдаж байв. Мөн эрэгтэйчүүдийн хийж байгаа үйлдэлд эмэгтэйчүүд бие сэтгэлээрээ хэрхэн хариу үзүүлж байгаа нь ялгарч байжээ. Энэ туршилтаас үзэхэд эмэгтэйчүүдийн сэрэл романтик зүйлд илүү хөдөлж байсан бол харин эрчүүд бодит сексийн чимээнд сэрэл нь маш их хөдөлж байсан нь харагджээ. Энэхүү судалгаанаас дараах гурван чухал үр дүн гарсан юм.

1. Эротик-романтик бичлэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь сэрлийг хамгийн ихээр хөдөлгөсөн байна. Үнэндээ эмэгтэйчүүд эротик бичлэгийг сонсоод эрэгтэйчүүдээс ч илүү их сэрэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэжээ. 

2. Эмэгтэй нь идэвх, санаачилгатай байгаа бичлэгүүд илүү их сэрэл төрүүлсэн гэж эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь хариулжээ.

3. Өөрийнхөө сэрэл хөдөлж байгаагаа зарим эмэгтэй мэддэггүй байна. Эрчүүд өөрийнхөө бэлгийн сэрлийн зэрэглэлийг тогтоохдоо бараг алдаа гаргадаггүй ажээ. Яагаад гэвэл шодойн хөвчрөлийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй.

Энэ бүхний эцэст бэлгийн сэрэл хөдөлгөх зүйлс нь эрэгтэй эмэгтэйчүүдийн аль алинд нөлөөлдөг бөгөөд заримдаа эмэгтэйчүүд өөрсдийн сэрлээ мэдэхгүй байх талбай хэмээн дүгнэж болох юм.

9 Comments

  1. zochin says:

    muu yu sainuuu

  2. Undraa otgoo says:

    Witches’ world is more than a bit of a cruel. Hell is more than a paradise than witches’ world.

  3. Gegeen says:

    Men’s world is a bit cruel

  4. 3 says:

    Eregtei xun ugasaa l burutai yum bn. Baliar uls shu.

  5. zaluu says:

    Bie bienee oilgoh gej hicheehgui baigaagaas ih asuudal uusej bgaa daa.
    bie bienee oilgoj chadsan ni udur unguruh bur ulam bur bie biedee 
    tatagdaad, neeg saihan namuuhan duugaar yariltsaan, bie bie ruugee
    hairiin hartsaar shirteestei bdg yum bilee. 

    Harin chi, chi tiim, chi boldoggui, chi durgui hurgeed bn enee teree geed
    davshlaad bgaa humuus zovlongiin deediig bie setgeleeree tuulah zamiig 
    songoj, nasan turshdaa busdaas buruug haij amidardag gedeg unen shuu.

  6. Zochin says:

    “Би дур хүслээ хангах хэрэгтэй байсан юм” , “Би гар хангалга хийхээс залхсан үедээ…” Эрэгтэй хүмүүс ийм л балиар ш д…

  7. baingiin unshigch says:

    sonirholtoi blaa 🙂

  8. Нээрээ says:

    Өөр өөр яах аргагүй өөр. Энэ ялгаанаас л болоод мөнхийн зөрчил дунд амьдардаг юмшдээ бид нар чинь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.