Өөрийнхөө бичсэнийг уншсан бүр дур гутчихлаа

031506monica306

Та бүхэнтэй өөрийнхөө амьдралаас хуваалцах гэсэн юмаа. Би 27 настай бүсгүй нөхөртэйгөө нийлээд нэг мэдэхэд 7 жилийг нулимстай өнгөрөөжээ. Анх 20 настай жоохон охин байхдаа хайр л байвал бусад нь хамаагүй гэж нөхрийнхөө өнгөнд хууртаж солих хувцасгүй автобусны мөнгөгүй залууг гэртээ авчирч гэрийнхэн маань тусалж дэмжиж хөл дээр нь босгож жижигхэн бизнестэй болгосон. Нөхрийгөө мөнгөтэй болсон цагаас нь хойш би барааг нь хараагүй ажилтай байна гээд өдөр болгон шөнө орой ирнэ заримдаа 2-3 хоног алга болно. Өвчин тусаж ирнэ. Би нэг л их хайр дурлал  ярьсан хүн хүлээгээд л. Ажил дээр асуудал гарч сэтгэл шаналсан үед ч тэмцээнд орж түрүүлээд баярлаад ирэхэд ч хажууд минь байж сэтгэлийг минь хуваалцаж байсангүй. Үр тогтоох чадваргүй ч тэр хүнийг би хаяагүй, гэхдээ хүний сэтгэл шантрах үе ирдэг юм байна лээ.

Сүүлийн нэг жил би сэтгэлээ татаж авч чадсан өөрөөрөө ч бахархаж байна. Өнгөрүүлсэн ид залуу насныхаа нулимстай тэр өдрүүдийг үзэн ядаж байна. Одоо тэгсэн хайртай дуртай чи минь миний амь амьдрал баталгаагаа салгахгүй гээд гүрийгээд байх юм. Эмэгтэй хүний хайрыг усалж байх ёстойг ойлгосонгүйдээ тэр хүн. Сая сүүлд сонсох нь ээ 50 эргэм насны эгч эмэгтэйтэй урьд хамт орж хоол иддэг байсан газраа 3 удаа хамт орж хоол идсэн тэрэнтэйгээ 2 давхарт нь амьхандаа нуугдаж суугаад их л нялуурдаг сурагтай ядаж дээр нь камер байгаа доор нь хүмүүс хараад дур нь гутаж суугаагч мэдэхгүй, үнэхээр гомдоож ханахгүй хүн юмаа. Хүн хичнээн сайхан амьдрал зохиогоод өгч байхад арчлаад өөд нь аваад явж чадаагүй байж одоо хоолны мөнгөний төлөө өөрийнхөө ээжтэй чацуу хүний өврийг дулаацуулж байгаа гэж бодохоор хэлэх ч үг алга.

Тэр хүний төлөө залуу сайхан насаа үрсэн гэж бодохоор халамж хайраар дутаахгүй байлгасан нь буруу байждээ. Өөрийнхөө бичсэнийг уншсан бүр дур гутчихлаа. Эрчүүд минь ухаантай амьдраарай. Гэртээ байгаа цэцэг гэргийгээ хайр халамжаар усалж байхаа хэзээ ч битгий мартаарай. Үалуучууд уулзъя үерхье л гэх юм ийм амьдрал туулчаад яаж хүнд итгэх вэ дээ…

17 Comments

  1. bn says:

    90% huwi ene ter geed l kk uhaantai sain zaluchuud olon bgaa shuu dee ene horwoo gantshan ter huneer duusahgui shuu dee uchirah yostoi humuus l uchirdag magadgui ene soriltiig dawaad iluu saihantai uchirah bolno shuu dee az jargaliig gadnaas bus dotroosoo haih heregtei amjilt husey er ch em ch yalgaagui alddag horwoo gj amidral urd chini bna hicheegeerei

  2. за says:

    Өөрөө ид залуу насан дээрээ л явна шүү дээ. Юун хайран сайхан залуу нас вэ? Наад тэнэгээсээ сал одоо тэгээд сэргэлэн өөдрөг яв. Чи харин эрт ухаарч зарим нь 55 хүрч байж ухаарна тэгээд нэг л их харамссан хүн байдаг ш дээ. Чамд бол харамсах юм юу байгаа хүний хайрлаж үзлээ хаягдлаа. Харин чи нэг юманд битгий итгэ Тэр чамд хайргүй хайртай гэж гүйвэл битгий итгэ. Тэгээд урагшаа харж амьдар. Чи ямар наад хүнийхээ дамжин өнгөрөх цэг нь юм уу? хаашаа юм бэ? Өөрийгөө үнэл өөдрөг бай. Чи чадна.

  3. faaaak says:

    oooo faaaaaaaaaaaaaaak hotoor duureen yanhanuud uulzii barii geheer mungu nehnee baas bugd arhin pivond jivsen shoumangasuud ehleed hund saihan hand chadahgui bol tegeed daraa ni nus nulimsaa goojuulaad gonginoh ni todorhoi chamaas tsaadah huduunii bor huuhenuud jargaj bna huniig ehleed hundel daraa ni zolbin yumaa nehetsgeee!!!!! yostoi faaak sedvuud ih bdag n bn

  4. egch says:

    Захидал бичсэн эмэгтэй харин хайр дурлалыхаа төлөө тэмцсэн тэр залууг бас амьдралаа өөд нь татах гэж маш их хичээсэн л байна ш дээ,Муу нохойд шар тос зохихихгүй гэгчээр тэр тэнэг залуу нь явчисийн бишүү,

  5. Avril says:

    Amidrlaa shineer ehel. Saihan nas bna 😉

  6. emegtei says:

    Durlal sohor gej unen shuu

  7. Зочин says:

    анхнаасаа л буруу хүн сонгосон юм бн даа. Өөрийгөө битгий буруутгаарай. Мэдээж 7 жил хамаг бүхнээ зориулсан болохоор хэцүү л бгаа. Их ч дассан байгаа. Гэхдээ одооноос эхлээд түүнгүйгээр амьдарч эхлээ. Дөнгөж 27той юм чинь амьдрал чинь дөнгөж эхэлж бнаа. Түүнээс чинь хавь илүү сэтгэлтэй, сайн хүнтэй учирнаа 🙂

  8. Зочин says:

    энэ сайтад элдэв сэтгэлийн асуудлаа бичээд хэрэггүй шүү охид бүсгүйчүүд минь. Улам унагаадаг шүү, нэг тийм гар нь загатнаж, хэл нь амандаа багтдаггүй, доодохдоо захирагдсан нөхөд бдаг юм, элдэв садар зүйл, хүний мууд дурлаж ирээд л баярлаад бичихийг нь яана ц ц ц.  Зүгээр сексийн талаар л соёлтой хариулт өгвөл барав л гэж хааяа уншдаг юм. Одоо та нар дислайкнуудаа дар өөөө дар, намайг хараасан ч болнооооооо x))))))))) i dont care!!!

  9. lily says:

     Мэдээж эмэгтэй хүн хайр халамж хүсэлгүй яхав дээ гэхдээ чи өөрөө бас түүнийг өөртөө татах нь их чухал магадгүй чиний амьдралдаа оруулсан тэр хүнд тусалсан зүйл арай их байж болох ч эхнэр нөхрийн харилцаанд эд зүйлс бизнесээ хэн нь босгосон нь хамаагүй боловуу Магадгүй чиний талаас нөхөртөө хэт их зүйл өгсөн болохоор хангалттай хайр халамж хүртэж чадаагүй гэж гомдоллож байгаа ч нөхрийн чинь хувьд тэдгээр эд зүйлс гол нь биш чиний түүнийг хүндлэх хүндлэл бас нөхрөө гэсэн сэтгэл дутсан байж магадгүй юм шиг санагдлаа  Хүн болгон өөрийгөө хайраар дутаагаагүй гэж өмөөрч чадна Нөхрийнхөө оронд өөрийгөө тавиад нэг бодоод үзээрэй 

  10. suzu says:

    Ene huuhen uruu neeh sonin l yum bsht hohi n salaach tgd. 27t yum bj hamah zaluu nasa zoriullaa ntr gd huuhedgui yum bol hurdan sal

  11. Нээрээ says:

    Чи нөхрөөсөө саллаа гэж бодъё гэтэл тэр дахиал өөр хүнтэй сууна тэгээд яахуу чиний асуудал давтагдана, тэхээр чи асуудлаа шийдээгүй хар амиа хичээж өөр хүүхэнд наагаад явж байна, чи өөрөө ийм новшийн зантай болхоор хэнтэй ч суусан асуудал тулгарвал бурууг нөхөртөө чихээл арилах болно. Тиймээс хүн муулаад байлгүй өөртөө анхаар даа. Би хэдий эмэгтэй ч мэдрэл нь муудсан азгүй авгай нар шиг эрчүүдийг хуйгаар нь муулахгүй хэний ч амьдрал 2 талаасаа хамаарч бий болдог юм.

  12. Нээрээ says:

    Хохь чинь дээ яах гэж ийм нөхцөл байдал үүсгэсийн бэ чамаас амьдралийн чинь 50 хувь нь үүсэж бүрддэгийг ухаар л даа гээндээ ч бий гоондоо ч бий гэж үнэн шүү өөрөө ч бас буруутай байж дараа нь гоншигноод зөвхөн нөхриинхөө хар барааныг дурдаад энд энд бичлэг хүлээж суудаг хүмүүсийг эр эмээр нь талцуулж утгагүй өнгөрсөн тэнэг амьдралаа өөрийн арчаагүйгээ гайхуулах юм. Чамд зөвлөхөд хохь чинээ гэж хэлье амьралаа аварч үлдэж асуудлийг шийддэг болхоос чам шиг салж шийддэггүй юм. 

  13. НИНА says:

    ЭРЧҮҮДИЙН 90 ХУВЬ НЬ НОВШНУУД БАЙДАГ ЮМ. 10 ХУВЬ НЬ АРАЙ ГАЙГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ Л ЮМ.

  14. tuugii says:

    mongol erchuudod tolgogui tolgoiniih ni orond boov .

  15. Золоо says:

    Yaanadaa ene erchvvd hariutslaga hvleej chadahgvi arhichin,yvdaltai boljdee gaigvi hvntei suugaad saihan amidral zohiogood amidrii geheer itgeh hvn ch algoo 2 jil uyrhsen zaluu mine hamgaas itgej naidaj hairlasan zaluu mine namaig huursan algadaad yvuulsan itgel aldarchihaad l bjiinda 

  16. naiz says:

    bitgii dongos naadhii chin unshihaas dur gutaj bna haashaa yum 2.3 jil ehner hailaa buur uheh gej bgaa yum shig l hailaa unendee tesver duuslaa neg avgaitai l suuya gej bodjiin eldev bitgii dongosch hunii sergel uyraah geed bai mjuusain erchuud yanhan huuhnuudees bolj uhej bna zarimni arhind orood duuslaa zugeer zail

  17. Анхаа says:

    битий зохионм бичлэг бичээд бай, ядаж байхад ямар ч чадваргүй зохиогч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.