Зуу гаруй жилийн тэртээ буюу 1913 онд Британийн инженер Мервин О Горман зураг авахдаа улаан, хөх, ногоон өнгөөр будагдсан төмсний гурил буюу крахмалаар бүрхсэн шилэн ялтас ашиглан зураг дардаг байж. Дээрх гурван өнгөөр будагдсан крахмалын нунтаг нь гэрлийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Автохром нэртэй энэ аргыг ашиглан Мервин 100 жилийн тэртээ ийм гайхамшигтай зургуудыг дарсан байна.
Тэрээр охин Кристинагийнхаа зургийг дарсаныг та сонирхоорой.
Дашрамд сонирхуулахад автохром нэртэй энэ аргыг киноны эринийг нээсэг гэгддэг ах дүү Люмьерүүд 1903 онд нээж, патентлан авсан байдаг.
2 Comments
gaihaltai
100 n jiliin omnoh zurag gehed itgemeergui bna shuu