Балбад газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн олноор нь чандарлаж байна

402482

Балбад болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 10 мянга давсан байна. Иймд эрх баригчид халдварт өвчин дэгдэхээс сэргийлэх, дүүрээд байгаа цогцос хадгалах газруудын суллахын тулд амиа алдсан хүмүүсийг олноор нь чандарлах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Чандарлахад шаардлагатай түлээг армийн хангалтаас гаргаж байгаа. Халдварт өвчин тархах эрсдэл өндөр байгаа тул зарим тохиолдолд цогцосыг олсон газар нь шууд чандарлах байна.

1 Comment

  1. GegeenCom says:

    Evgui evgui ayaguu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.