Монголын харилцаа холбоо зохицуулах газар гээчээс cekc.mn-ийг хориотой сайтын тоонд оруулж, Монголоос хандалт хийх боломжгүй болсонд би маш их дургүйцэж байна.
Ямар үндэслэл, ямар шалтганаар гэдгийг нь бодвол сайтын админуудад явуулсан л байх. Гэхдээ уншигчдад ямар ч мэдээлэл алга. Бодвол садар самууныг сурталчилсан гэсэн шалтгаан байлгүй.
Би хувьдаа хамгийн том багш бол Амьдрал гэж боддог. Бодит амьдрал, болсон явдлаас нэгийг бодож, хоёрыг тунгаах боломж олгодог энэ сайтад талархалтай байдаг. Хэнд ч хэлж чадахгүй зүрхний нууцаа энд дэлгэдэг. Барааг нь ч хараагүй мөртлөө зовлон нэгтэй улс энд ачаагаа нимгэлдэг. Замаа алдаж, зүгээ олохгүй байгаа зарим нэгэнд магадгүй гэрэл болдог, найдвар төрүүлдэг, магадгүй илүү том алдахаас нь өмнө сэргийлдэг ч юм билүү.
Саар зүйл байгааг би үгүйсгэхгүй ээ. Зарим нь худлаа юм зохиож бичнэ. Зарим утга учиргүй хараалаар тусламж эрсэн нэгнээ ээрнэ. Зарим нь эрүүл мэнд, сэтгэл зүйн хортой “зөвөлгөө” өгнө. Мэддэггүй мөртлөө, мэддэг юм шиг ярина. Гэхдээ энэ бол сайтад хандах миний эрхийг хориглох шалтгаан биш.
Юуны тулд хүн тархитай билээ. Авахаа аваад хаяхаа л хаях газар. Тэрнээс хаанаас ямар мэдээлэл авахаа засгийн газраар заалгуулна гэдэг утгагүй асуудал. секс.мн сайт нэг талын барьсан, бэлгийн гаж донг уриалан дэлгэрүүлсэн, ухуулга суртал хийсэн, садар самууныг сурталчилсан, олон нийтийг өдөөн турхирсан мэдээлэл тавьдаг сайт гэж боддоггүй.
Бэлгийн цөөнх, бэлгийн амьдралын асуудал, гэр бүлийн амьдралын асуудал, өвчин эрүүл мэндийн асуудал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, хүмүүнлэг ёс, хүн чанар гэх мэт олон зүйл хүний бодит амьдрал дээр хэрхэн тусч байгаа, хэрхэн илэрч байгааг бусад хүмүүст ойлгуулах, мэдрүүлэх, магадгүй урьдчилан сэргийлэх, эсвэл ухааруулах, нэгийг бодогдуулах нийтлэл, захиа, коммент бүхий Монголд байх ёстой сайт гэж боддог. Би 2009 оноос хойш энэ сайтад байнга биш ч, боломжтой үедээ орж аливааг эргэцүүлэх дуртай байсан. Хэд хэдэн удаа захиа ч бичиж байсан. Заримдаа коммент бичдэг. Захиа бичсэн хэнийг ч хэн гэж ялгалгүй, цензургүй, сайтай муутай нь нийтэлдэг, нээлттэй, амьд учраас би энэ сайтад дуртай байдаг.
Би энэ сайтад дуртай үедээ ордог болмоор байна, засгийн газраас биднийг юу унших, юу мэдэхийг заахыг, зааварлахыг би хүсэхгүй байна. Би юу уншихаа өөрөө сонгохыг хүсч байна
SexAntibiotik
12 Comments
Хорьсон ч гэсэн байнгын уншигч бол аргалаад ороод байгаа.
Тэнэг блокоо авчаасай. Олигтой ч блоклож чадахгүй. Домайн банн хийсэн гэж ойлгоод байгаа
gehdee adaglaad ner n l horihoos oor arga bhgui dee. deerees n yamar ch hyanaltgui. nasnii hyazgaargui.
Энэ сайтан дээр хорих эрх дархтай нөхдүүдийн тухай нэргүйгээр гарсан юм байлгүй дээ. Тэгээд тэр нөхөр нь уншаад өөрийнх нь тухай бичсэн гэж ойлгоод л дургүй нь хүрсэн юм байлгүй дээ. тэрнээс хаагаад байх ноцтой шалтгаан байтугай шалтаг ч олдохгүй л баймаар… 2015.04.30нд хаасан шийдвэр нь гарсан байна лээ.
Terte tergui ochnoon porn site ochnoonooroo l bna. Mongoljuudiin porno bichleg end tendgui l bna.
zochin medrel muutaa, hunii bichseniig zuv oilgo, hujaa nar yanz buriin website horiglodog bodlogotoi, MGL d ch bas hujaa humus tiim bodlogo yavuulaad bn gesen utga yum bishuu,
Songuuli duhuud site uudiig genet sanaj gene
Zaluu-d Bi ter “Hujaad” chine orj bolood l bna, Uher mongol mine!
Ynz buriin gaj sex surtalchilsan ym ih bdg ldaa ghdee bid yahav tsaana chn jhn huuhduud zondoo orj bga tednariin yrtontsiig harah ontsgiig l oorchlood bga bolhoor l haasan baih. medeej hund heregtei tusta niitlel ih bdg ch bas saar ym bnshuudee
Univision wifi gaar bol horiotoi bnle data bol orj bolj bga
ene site d suuliin ued yanz buriin zihiol garah ni ih bolson, hudlaa unen ni medegdehgui.
bas undsen sedevtei avtsaldahgui yum ch bh shg.
unen yum uu? unen bol manaihan ii tarhi ni usjij bgaa yum bn daa. hujaa nar ingej hyanadag gesen, tegeheer haasan humuus ni hyatad garaltai bhoo.
Mongoloos horidog bolchihson yumu