Тамхи-хорт зуршил

-11062014-1402478249-927353704-1frst3hs

Бүгдээрээ сайн байцгаануу? Би одоо 20 настай оюутан охин.Тамхи татаад 2 жил болчихжээ. Одоо тамхинаас гарахаар шийдсэн. Өмнө электрон тамхийг тамхинаас гаргадаг гээд хэрэглэж байсан ч өөрийн арчаагүйдээ гарж чадаагүй. Одоо ямар ч хөндлөнгийн зүйл хэрэглэхгүй өөрөөрөө л гарна. Тамхи татаад нүүр ч муухай болж, тамхины батга гараад л, мөнгө ч дэмий зүйлд үрэгдээд, муу охин болж хувирсан. Одоо л гарахгүй бол муу чигээрээ л үлдэх байх…

Ах эгч нараасаа асуух зүйл нь юу вэ гэхээр тамхинаас гараад ирэхээр эхэн үедээ хор нь гадагшилж батга гарж бас таргалдаг гэсэн. Энэ таргална гэдэг үнэн болвуу? Хэрвээ таргалдаг бол хариу ямар арга хэмжээ авсан дээр вэ?

Захиаг минь уншсанд баярлалаа. Гэрээсээ хол сурдаг оюутан болохоор ах эгчтэйгээ чаталж бгаа юм шиг л их юм биччлээ. Бүгдэд нь аз жаргал хүсье.

6 Comments

  1. zochin says:

    tamhinaas garval targalahgui, hoolnoos l targaldag baimaar daa. Tamhi udaan tatval emegtei hunii nuur aimaar muuhai harladag, huuhed aimaar. 
    Batga bol nuur, tolgoi, tseejeer neg heseg gardag l yum. Ehen uedee garch chadahgui baij magad uchir nicotine tai bohi, ( manaihan tamhinaas gargadag bohi gej tsuurdag saa), esvel gariin shuun deer naadag nicotine patch naasan ni deer bh, tegvel tamhia uguilehgui.

  2. Vitamin says:

    Iluudel jingeesee sanaa zovoj bgaa bol bidend handaarai. Metabolismiin tuvshing nemegduulj eruuleer turaaj dahin targaluulahgui USA d uildverlesen buteegdehuuniig sanal bolgoj baina. Mun eregteichuudiin belgiin sulral turuu bulchirhain urevsel bolood havdariig 100% tugs edgeeh em arhi tamhinaas gargadag buteegdehuuniig sanal bolgoj baina. 95766406. 

  3. hangaicekc@yahoo.com says:

    buh zuil setgeliinh shuudee., gar hangalag hiihuu bolihuu gedeg chin chinii l dur shig ene tamhi chin yalgaagui shuudee., aliwaa zuil zurshil bolohod 9 n doloo honog heregtei gdg yum bnlee toolj bgad teschih tgedl asuudalgui., medeej ene hugatsaand hetsuu gdg n oilgomjtoi ooriigoo dawan tuulah heregtei amjilt husie!!!

    mm bs tamhi tatdg ohiniig unsehed ih hetsuu muuhai amtagddg yum bnle.,,garsn n deer dee

  4. Нээрээ says:

    Эртхэн огт хэрэггүй зүйл гэдгийг нь ухамсарласан чинь сайн байна. Тамхинаас гарахаар таргалдаг энэ тэр гэдэг чинь ор үндэсгүй яриа. Тамхи үйлдвэрлэгчдийн тараасан цуу үг. Намайг их сургуульд сурдаг байх үед “тамхи татвал турдаг, хөвгүүдэд гоё догь харагддаг ” гээд олон охидууд тамхинд ордог байж билээ. Одоо харахад олон жил тамхи татсан эмэгтэйчүүдийн нүүр нэг л улбагар, өнгөгүй харагддаг. Би найзууддаа хэлээд л байгаа. Харин тиймээ гэчихээд л татаад байх юм байнашдээ. Тамхи эмэгтэй хүний арьсан дах коллагений нийлэгжүүлэлтийг сааруулдаг ч гэлүү ямар ч байсан арьсанд муу нөлөөтэй гэдгийг нь тогтоосон байналээ. Тамхи сонирхдоггүй болохоороо сайтар тогтож уншиж чадсангүй. Ямар ч л байсан дэмий нь тодорхой.

  5. дээж says:

    Bi tamhiig 15 jil tatsan.odoo garaad 5n sar bolj bna.bi targalaagui er ni yu ch oorchlogdoogui.harin hor ni garaad tser ih gardag yum bnalee

  6. g says:

    Erthen garah tusmaa sain. Ter batga garah, targalah zereg hudlaa. Tsmhi avdag munguuruu nom avch unsh.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.