Амьдрал хүсвэл хясдаг гэж үнэн юм

o-MAN-CRYING-570

Сайн байна уу? Эрхэм уншигчидаа. Та бүхэнд юуны өмнө энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний энэ бичсэн зүйлсийг эмэгтэйчүүд илүү уншиж өөрсдийн санал бодол болон зөвөлгөөгөө өгвөл сайн байна.

Миний хувьд гэвэл би 34 настай. 3 настай хөөрхөн охинтой. Миний хань гэж уул нь их сайхан бүсгүй бий. Гэвч амьдрал гэдэг хэцүү саад бэрхшээл ихтэй эрээн бараан хосолдог хорвоо хойно яалтай ч билээ. Нэгэл мэдэхнээ 6 жил болж. Өнгөрсөн хугацаанд хэрэлдэж муудалцсан зүйл маш их байна. Гол нь сарын өмнө бид 2 муудалдцаж тэгээд салах дээрээ тулсан. Ингээд л одоо хүртэл эвлэрч чадаагүй байна. Бид 2 яагаад ингэж муудалцдаг шалтгаан нь миний хувьд шал дэмий ач холбогдолгүй зүйл санагддаг. Миний хань маш сайн хүн. Би ч гэсэн тэр хүнд өөрөөсөө илүү хайртай.

Магадгүй би тэр хүний төлөө өөрийн амь насаа ч хайрлахгүй байж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ хамгийн гол миний гомдож байгаа зүйл нь тэр хүн намайг завхай банзал, хүүхэмсэг энэ тэр гээд л янз бүрээр хэлдэг. Бас миний ар гэрийнхэнд дургүй юм шиг байна лээ. Би үнэндээ архи дарс уудаггүй. Гадуур гарч баар буудал хэсэж байгаагүй. Би бүр 10 жилд байхаасаа л хүнтэй суувал архи дарс ууж баар буудал хэсэж завхай зайдан явахгүй ханилсан ханидаа үнэнч сайн хань, үр хүүхэдтэй болвол сайн аав болно гэж хүсэж явдаг байсан. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж өнөөдрийг хүртэл хичээж явсан ч одоо хүсэл мөрөөдөл минь үгүй болох гээд байдаг. Би эхнэрийгээ хэзээ ч араар нь тавьж хуурч байсангүй. Тэгтэл тэр намайг завхай банзал хүүхэмсэг гээд л байнга элдвээр хэлдэг. Миний ээж аав дүү нарыг хүртэл үзэхгүй. Танайхан тэгдэг ингэдэг гээд л. Нэг зүйлийг нэг удаа яриад л болно гэж байхгүй. Ээж минь нэг удаа угаалгын машинд байгаа хувцас чинь муудлаа гэсэн юмуу үнэр орлоо гэж хэлсэн гэсэн бас нэг удаа аяга тавгаа угаагаагүй манай манай 2 эмэгтэй дүү аяга таваг тэгж угаалгүй хонуулдаггүй гээд хэлчихсэн юм гэнэ. Тэгээд тэр үед их гомдсон гээд л хэлсэн цагаас нь хойш тэрийг ярьж хэдэн арван удаа хэрүүл хийсэн тоог нь мартаж. Тэр үед нь би байгаагүй ажилдаа явсан байсан. Тэгж хэлсэн гэхээр нь дараа нь би ээжтэйгээ хүртэл муудалцаж. Та миний эхнэрт яах гэж тэгж хэлсийн гээл бөөн юм болсон. Мэдээж эхнэрийнхээ хажууд ээжтэйгээ муудаагүй л дээ. Ээж минь болхоор үр хүүхэддээ муу санаж үг хэлдэг эцэг эх гэж байдаггүй юм. Миний хэлсэнг тэгж хүлээж авч байгаа бол одоо яахав. Би ахиж юу ч хэлэхгүй гэсэн.

Бас эхнэр маань урд сурдаг л даа. Би ч бас араас нь очиж сурах болоод хамт байх болсон. Гэтэл манай ангийн нэг хүүхэн нэг өдөр залгаад тэр үед манай эхнэр утсаа спикерь дээр нь тавь гэхээр нь би тавьж байгаад ярьсан. Тэгсэн чинь юм ярьж байснаа намайг ирж эрхлүүлээч гээд хэлчихдэг юм байна. Тэр ангийн хүүхдүүдтэй өмнө нь тэгж тоглож ярьж байсанг нь би сонсож байсан. Тэгээд надтай бол тийм юм огт ярьдаггүй байсан чинь тэр өдөр утсаар эхнэрийн дэргэд тэгээд гэнэт хэлэхээр нь би хачин байдалд орсон. Тэгээд л уурлаж эхэлсэн. Чи л эмэгтэй хүнд нүүр өгч сээтэгнээгүй бол юу гэж эмэгтэй хүн эхнэртийг чинь мэдсээр байж ингэж ярьдаг юм гээд л. Тэр хүнтэй хардаад тэрэнтэй унтсан хэвтсэн болгоод сүлдээ бараг тэр хүнтэй хамт амьдаруулаад л хэцүү болсон доо. Би тэр хүнтэй элдэв юм болоогүй зүгээр л энгийн байсан. Тэр хүнийг юу ярьж юу хэлхийг би яаж мэдэх билээ. Хэрэв би тэр хүнтэй эхнэрийн хэлдэг шиг асуудалтай байсан бол тэр хүн хамаагүй тэгж залгахгүй бас би ч гэсэн тэгээд л утсаа аваад спикерь дээрээ тавьж ярьж баригдах уу даа. Ингээд л хийгээгүй хэргээ хийсэн болж хамгийн их итгэж хайрлаж байдаг хүндээ хэлүүлээд байх чинь үнэндээ тамаас ч дор байдаг юм билээ. Ангийнхаа хүүхэнд би маргааш нь очоод уурлаад чи одоо юугаа яриад байгаан энэ тэр гээл хэлсэн би тоглоод л хэлсэн ш дээ уучилаарай гээд тэгээд би ч ахиж нээх юм дуугарахаа больсон.

За дараа нь миний ходоод өвдөөд би угаасаа архи дарс хэрэглэдэггүй болохоор ангийнхантайгаа гадуур ч гардаггүй хүн тэр өдөр миний бас өөр 2 хүний төрсөн өдрийг хамт тэмдэглэн гээд ангийн хүүхдүүд дуудаад би явахгүй ходоод өвдөөд хэцүү байна гэсэн чинь манай эхнэр чи яваа ганц удаа яваад ир. Ангийн чинь хүүхдүүд эхнэр нь дандаа л гаргадгүй гэж хэлнэ гээд байхаар нь за бас тийм ч юмуу гээд явсан. Орой 11 гээд тэр караокеноос гараад би бас 4 хүн байрлуугаа явж бусад нь цаашаа үргэлжлүүлнэ гээд явсан. Ходоод өвдөөд эвхэрч явах хэцүү байсан болохоор сургуулийн хүрээнд орж ирээд ангийн 2 дүү эмэгтэй таныг бид 2 хүргээд өгий гэхээр нь за гээд ангийнхаа нэг хүүхний гараас нь бариад аминдаа түшиж яваа санаатай байрлуугаа орох гээд явж байтал эхнэр найз хүүхэнтэйгээ явж байгаад хараад аараас дуудаж гэнэ тэрийн би сонсоогүй за тэгээд л дуудаж байхад харахгүй надтай хөтлөлцөж явдаггүй байж тэр хүүхэнтэй хөтлөлцөөд бүр гараас нь хайртай хүмүүс хөлдөг шиг хөтөлсөн явж байгаан гээд л бас тэрэнтэй унтаж хэвтэж янз бүр болсон гэж хэлүүлээд л эхэлсэн.

За ингээд бас нөгөө уурлах болохоороо л нөгөө эрхлүүлээч гэсэн бас гараас нь хөтөлдөг гээд 2 зүйлийг байнга ярьж хэрэлддэг боллоо. Заримдаа тэр хүүхнүүд рүүгээ зайл очиж хамт амьдар гээд л аймаар юм болно. Гэтэл сүүлдээ бас манай ангийн нэг дүү хүүхэн намайг ахаа гэж ярьдаг гээд бүр дургуй. Манай ангийн хүүхдүүд ихэнх нь л надаас дүү хүүхдүүд байдаг. Тэгээд тэрэнтэй бас холбоод л нэг удаа манай ангийн дүү залуу манайд очоод өдрийн хоолоо идчих гээд байхаар нь үгүй гэж хэлэлтэй биш за гээд тэгсэн манай ангийн 3 охин тэр залуу 4 хоолны материалаа нийлүүлээд хоол хийж тэр залуугийнд бүгдээрээ орж ирж хоол идсэн юм. Тэр үед манай ангийн залуу эхнэрийн найз хүүхэнтэй коридоорт таараад ярьж байхыг нь би сонссон юм. Гэхдээ би тоогоогүй юм бодоогүй тэгээд хоолын ч гүйцэт идээгүй гараад явсан. Тэр хоол нийлж хийж байгаа охидууд дунд нөгөө эхнэр дургуйцаад байдаг охин байсанг найз нь хэлчихсэн тэгээд л 2 байсан 3 болж нэмэгдээд манай эхнэр намайг ажилтай ядарч явж байхад чи тэр хүүхнийд очоод хоол унд хийлгэж идээд гээд л бас нэр холбуулж янз янзаар хэлүүлээд банзал завхайгаараа дуудуулаад л. Тэгээд бичээд байвал их олон зүйл байна.

Тиймээс ер нь бол иймэрхүү асуудал ярьж байнга хэрүүл болж одоо салах болоод байгаа юм. Миний хувьд эхнэртээ би маш их хайртай түүнийгээ гомдолж зовоох бодол ошт байдаггүй харин ч жаргалтай байлгах юмсан, хүний эхнэрээс дутаахгүй юмсан гэж л өнөөдрийг хүртэл хичээсэн. Даанч тэр ойлгохгүй бүр эсрэг зүйл бодож өөр тийшээ зүтгээд байх юм. Өмнө нь би аргадаж бодож байгаа бүх зүйлээ үнэнгээр нь хэлдэг байсан. Тэрэндээ би худал хэлдэггүй бас тэрнээсээ юуг ч нуулгүй бүх болсон зүйлийг өдөр өдөрт нь хэлдэг, миний хувьд эхнэрээсээ нуух нууц гэж байдаггүй байсан. Харин одоо эхнээсээ илүү муу санаатай хэлэх үг хийх үйлдэл бүр ээж аав хамаатан садангаа хүртэл болгоомжтой байхыг сануулж байх ёстой байсан юм шиг байгаан. Бас би өөрөө их сайн жүжиглэж нүүрэн дээр нь магтаж цэцэг барьж урд нь сөгдөж их л романтик царайтай байх ёстой байсан юм шиг байгаан. Үнэндээ надад тийм зан байхгүй л дээ. Би байгаагаараа л байдаг хүн. Өнөөдөр би өөрийн эхнэр хүүхдээ хүнээс дутаахгүй явуулах хэрэгтэй гээд л санаа зовохгүй амьдралтай болчих юм бол дараа нь тэр кино үзвэр үйлчилгээ цэцэг энэ тэрийг хангалттай л аваад өгнө гэж бодсон.

Би эхнэртээ цэцэг барьсан нь ганц хоёр удаа, бас хамт тоглолт кино үзсэн нь цөөхөн гэхдээ л би өөртөө ч мөнгө зарцуулдаггүй ч эхнэр хүүхэд хоёроосоо харамлаж байсан удаа үгүй, бас амьдралаа сайхан болгох л гэж явсан. Даанч бүх зүйлээс минь өө сэв хайдаг юм шиг санагддаг болсон. Зүгээр хэлсэн үгийг мтнь хүртэл ямар нэг байдлаар мушгиж дараа нь чи тэгж хэлсэн биз дээ гээд л өөр үштэй нийлүүлээд эвлүүлээд л хэлдэг. Аливаа зүйлд хэмжээ байх хэрэгтэй биз дээ. Нэг юмыг нэг удаа яриад өнгөрч болно ш дээ. Гэтэл нэг юмыг хэдэн арван удаа ярьж нөгөө ярьж байгаа юмаа уурлах бүртээ ярьж хэрүүл хийгээд байхаар надад маш хэцүү байна. Би 5 бүр олон ярьж байхад нь тэсээд л өнгөрдөг байсан. Гэтэл сүүлдээ дандаа ингэж хэлүүлж насаараа хэрүүлтэй яаж амьдрах вэ гэж бодоод сална гэхээр нь тэг тэг хүслээрээ бол гээд хэлчихсэн. Эмэгтэй хүн яагаад ийм хийсвэр хөнгөн зүйлд итгэж татагдаж байдаг юм бол?

Надад салах хүсэл үнэндээ огт байхгүй хүүхдээ хүртэл өнчин салж саринсан амьдрал дунд хүн болгомооргүй байна. Тэгээд нөгөө талаас бас үлдсэн амьдралдаа хийгээгүй хэргийг хийсэн болж ээж аав дүү нараа элдвээр хэлүүлж хүүхдээ хэрүүлтэй амьдрал дунд өгсөх бодол алга. Яах вэ? Ээж аав ах дүү нар минь тэр хүнд гэм хийгээгүй харин ч сайн байдаг байхад үргэлж өө харж янз бүрээр хэлээд үнэндээ өөрт нь ямарч хамаагүй юмыг танайхан тийм ийм гээд л тэгээд манайхан танайхан гэж би нэг ч ярьдаггүй шүү гэхээр танайхыг байгаа байдлыг хэлж байна гээл үнэн дарамттай. Ер нь бол миний ээж аав ямар ч байсан миний эхнэр өөгийн хайж сүүлд нь элдэв үгээр хэлж болох уу? Би бол намайг өөрийнхөө аясаар байлгах гэж дарамтлах янз бүрийн зүйл хайдаг юм болов уу гэж боддог болсон. Өөрийг нь өөрийнхөн хэлсэн шиг адилхан хэлвэл бүр аймаар зүйл болно шүү.

Сүүлдээ би эмэгтэй хүнтэй харидцахдаа хүртэл айдаг бодсон. Аль болох эмэгтэй хүмүүсээс зайтай байх гээд л зарим хүмүүс намайг их зантай ярвагар л гэдэг байх. Сэтгэл дотор цаанаа л түгшээд эхнэр маань харвал мэдвэл дахиад буруугаар бодож элдэв юм болох вий гээл.Ер нь эмэгтэйчүүдэд хэлхэд нөхрөө элдвээр хэлхээсээ өмнө үнэн байдлыг нь мэдэж байж дараа нь хэлэх хэрэгтэй шүү. Аливаа зүйлийг амьдралтай зөв талаас нь харж ойлгож үнэхээр өөрийг нь хайрлаж байгаа эр хүнийг гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Эр хүн гэхээр л муу муухай завхай зайдан бас төмөр чулуугаар хийсэн биш шүү дээ. Адилхан л хүн юм чинь өвдөх бие шанлах сэтгэл зүрхтэй шүү дээ. Бид 2 уул нь их азтай сайхан хүмүүс гэж би боддог. Бид 2 ийн бүх зүйл анхны эхнийх. Анхны хайр, анхны гэрлэлт гээл сайхан байсан. Би цаашид яах хэрэгтэй талаар эмэгтэй хүн эмэгтэй хүнээ илүү ойлгодог гэдэг болхоор санаа бодлоо хэлж үрийнхээ ээж хань болсон түүнийгээ яаж ухааруулах талаар арга байвал зааж өгч туслаарай.

26 Comments

  1. tsetseg jims says:

    Одоо битгий.гуйж оч хэн хэндээ хэсэг хугацааны амралт өг дүгнэлт хий Яагаад ийм байдалд оров яавал амьдралаа авч үлдэх вэ гээд бодоод үз бүүр бичээд үз Хожим хойно сайхан амьдруулахын төлөө өнөө маргаашын цэцэг навч кино ший хэрэггүй гэдэг чинь туйлын буруу Хүн хэдийгээр ирээдүйгээ бодох хэрэгтэй ч өнөөдрөөрөө амьдарч сурах ёстой Амьдралынхаа өдөр бүрийг сайхан өнгөрөөгөөд үз баяр болгоноор чадвал санасан үедээ ганц ч болов сарнай аваад ор Цалингаа буухаар зорьж очоод киноны билет аваад ажлаас нь тосоод хамт үзвэр үз За бүүр байг хамтдаа ажлаа тараад хотын гудамжаар гараас нь хөтлөөд алхаад үз л дээ Зөрөөд өнгөрсөн хүүхнүүдээс хамгийн сайхан нь чи минь байна чамайг хэзээ ч хуурахгүй 2лаа бие биедээ итгэж амьдарья гээд ярилцангаа алхаад хамт хооллоод чадвал 2лхнаа ойрхон амралтанд очоод амраад үз л дээ Ийм жижгхээн зүйлсд хүүхнүүд ямар их баярладаг гээч Бас жаахан эр хүн шиг үгэндээ харам үйлдэлдээ хянамгай бай Олон үгтэй эр хүн шиг муухай юм байхгүй шүү

  2. ari says:

    Chi bid 1-iin bair soligdson bn manai nuhur tanai ehner shig iim yadargaatai eregtei hun ugleedl neg yumaa dahin dahin yariad baihaar yamar muuhai haragddag geech yooy bi shud zuugaadl tevcheed bdag namaig duugarahgui blhoor tanai geriinhen iim shde tiim shde geed eldveer helne getel eej aav maani burhan shigl shutne 

  3. Zuwluguu says:

    Ene deer comment bichij bgaa humuus yasan muuhai humuus wee! 1 ger bul salah gej baihad sal sal, zasrahgui, shulam enee teree gej baihiin orond ene ger buld tuslaad amidraliig n sain saihan bolgoh arga zam neegeed heleed ugch chadahgui yamar muuhai surug , uursduu hunii es surtahuunaa geesen humuus wee ta nar. Zaluu mini eleg buten ger bulee awch uldeh bolomj duuren bgaa, chi uuruu mergejliin ger buliin setgel zuichid hamd, ger buliin radiogiin heseg saihan zaluus bgaa, chamd unetei buguud chinii ireeduid heregtei mash olon zuil helj uguh bolno. Ene asuudald ta 2 ene tentsuu buruutai, ehneree daguulaad bas ted nar deer ochij zuwluguu aw. Bi cham shig ger buleesee tatgalzaj baisan , yamarch ireedui bhgui zasrahgui bolii , gai geel hayj l bsan, ali bolohoor engiin humuusees bitgi zuwluguu aw sain sanaj ch helj bgaa humuus bgaa gehdee iim ued hamgiin zuwuur uuriinhuu setgel sanaag udirdaj zuw shiidwer gargah heregtei,,,ehnerteigee holbogdohgui 3 sar tag alga bol udahgui chamruu uuruu zalgana, gehdee huleesen shig chin nairsag bish buun uur utsaar l bh bolbuu tiim bwal dahial uych bitgi hel zgr heseg chimeegui bai , iim asuudal joohon hugatsaa ordog um. Hamgiin gol n chi ehneree toohgui um shig tsarailaad baiwal ehner chin heseg hugatsaanii daraa uurt n chi yamar heregtei baigaag oilgono, harin ter ued n ehnerteigee sain yariltsaad aw. Uur huuhen uur show tsengeenruu bitgii hul aldaarai. Chamaas joohon l tewcheer shaardana

  4. Mont says:

    Юу гээд шалчиганаад байгаа юм бэ? Зүгээр л эр хүн шиг байж базах үедээ базаад базуулах үедээ базуулаад / худлаа айсан дүр үзүүлхэд хүүхнүүд дуртай байдаг / асуудлаа тогоон дотроо шийд л дээ. Тэнэг юм шиг өрөвдмөөр зан гаргаад л янз бүрийн алиа юм бичээд байлгүй гэрийн эзэн шиг байж сур. Аягүй бол чамайг ийм шалчигануур болхоор эхнэр чинь залхдаг байхаа даа. Тэнэг суга вэ

  5. E says:

    Ta nar ene hynd tusalj chadahgyi yum bol zygeer l amaa hamhiad l baij baildaa, albatai yum shig unshchihaad haraagaad zagnaad baihiin.  Ene hyn arga yadaad l bidnees tuslamj guij baina shyy dee! Yadarsan negendee yadaj urmiin yg hairalj surii naizuudaa!!!!
    Mongol er hyn. 

  6. ez says:

    az bish ez l bna, salaach

  7. sarah says:

    haha shalchiga shalchiga gsen yamar t1 gar ve.ingee l uilaa l shalchiga geel hamag yumaa tailbarlaa l bhaar yaj ehner chin hundlehiin.bi emegtei hun.nadaas deeguur, noyon nuruutai yag golii ni olood helchdeg tiim er hunees huuhnuud surdej aij hundeldeg yum.ternees cham shig bandiig zodoj toosii ni govj gariin chileegee gargaj baival taarna haha

  8. ss says:

    Nudar nudar. Ih saihan oilgodog yum sh dee. Ugeer oilgoltsohgui bol toosig ni jaahan gowchihoo. Yanziin oilgono. Tanai ter chin zoduulj bj oilgodog huuhnuudiin neg ni bna. Ahiad helii mochii sanjuul tegeh tusmaa hairlana uhaarna.

  9. GegeenCom says:

    Nadad bol chi uurtuu dugnelt hiij er hun bolj surq bol jov jov hiisen shalchgar er bn bi hurtel iim uhaan muutai huniig zailuulj l sanaa amrah yum bn huurhii ehner chini bas joihon t1duu hun taarsan tuldaa shalchiganuur zang chini teseed bh shigee.

    Barag chinii derged bi ershuud taldaa er hun shig bj chadahaar yum shig bn bitgii olon jijig yumand ach holbogdol ugch garz ihesgeed bai noyon nuruu tui ch algaa ter huuhen azguim bnaa

  10. Amaraa says:

    hahahahahaha, /chamd uurt chini baina/ goe helsen shvvv, eooo arai hiij l unshlaa, ymar nurshuu bandi vee

  11. E says:

    Naizaa naad hyn chine zasrahgyi shyy!  Hurdhan holdoj, holboogoo taslaarai!  Iim turuliin hymyysiig “Narcissist” gedeg yumaa, neg yosondoo setgetsiin uvchin.  Chi hervee Angli hel meddeg bol ene talaar google deerees haigaad unshij bolno.  

  12. chamd uurt chini baina says:

    Yaj ch bodson 1 huuhen utasdaad “irj namaig erhluuleech” gewel hardaj l taaraa sh dee. Deerees ni hodood uwduud yawahad hezuu baigaad tushuulj yawah neg uur hutluh shal uur sh dee. Hunii garaas hutluud hodoodnii uwchin alga boloh uu? Uwduud tushuuleed yawj baigaa huniig harahad andashgui. Tiim yum harsan emegtei hun hardahaas yahawa dee

  13. Биби says:

    chi adilhan uzeltsej zangaa evdeed yuhev dee. hunii muu hund nuluuldug. Ehnert chin chamaig tatah yum baina, teriig tatah yum chamd bnuu, heterhii gemtei yum shig yavaad yuhev, bolj ugvul yariltsah l heregtei. ter hun uuriiguu yamarshuu hun bolchood bgaagaa uuruu medehgui ingeh yostoi yum shig normaldaad yavaad bgaad l gol uchir bna. teheer chi ene hund shook uguh unen buguud aidasgui ugiig helj uuriinhuu mun chanariig hamgaal. Aihaa boli, emegtei hun iim uy deeree zogsoh zogsooloo medehgui ulam gashuun bolno. Ter hayadag ch bai chi ter hund hundlegdeh alham bol uneneesee aihgui baih shuu dee. Zarimdaa emegtei hund nayan tailbar bish uuriig n helsen onoson 3 han ug heregtei. ene ugee chi nuur luu n haraad zorigtoi hel, toglooguig chin oilgohoor hel

  14. anna says:

    Tgd manaihan hun amitantai suugaad tusdaa gartsan bhad hadam eej aaw duu gd baahan humuus ochij buugnurulduud er emiin dunduur orj heregtei hereggui how bazaj ger bul suiruuldegee bolih heregtei ydargaatai bdag yum shigee humuusiig haraad bhnee 

  15. anna says:

    Pee ymar nurshuu yum be.chi barag buhel buten nurshuu uguulleg bichchihlee arai chuu neg yum unshlaa.sonin yumda end zahidal ilgeesen eregtei humuus ymarch aldaa dutagdalgui l tugs tuguldur hunii daitai l bichihiim.tgd bugd emegtei hunii buruu.zahidald chin barag todorhoi bn da.aliwaa emegtei hund ynz buriin aash zan bdag zojig,daruu,aastai aashgui zavhai hardamtgai gd ynz bur .hamgiin gol n chi ali zangiig n sereene tuuniigee l hurtene shuu de.huuhed unchruulj bhaar ehnerteigee namuuhan yriltsaj bolmoor gazart ochij sain yrij asuudliig neg tiish n bolgoh n zuitei bolow uu.herwee yriltsahgui geh yum bol mai shuu gd l yvuuldaa.iim l songoltuud bh shig.sain huntei taaraagui uchnuun busguichuud bhad erchuud dandaa l muuruu n temuuleh yumda.daraa n tgd zangiig n taniad gaihatsgaah yum he he 

  16. dnfn says:

    чи зөөлөндөөд, унж дорой байгаад, янзыг чинь үзэж дээрэлхэхээр нь дээрэлхүүлээд гөлөлзөөд байхаар чинь давралгүй яахий. шуламын занг нь давраагаад байвал бүр илүү шулам аашилдаг байхгүй юу. би ч тэгнэ. харин зөв цагт нь байх ёстой байранд минь хуга дараад доошлуулдаг нөхрийг бол хүндэлнэ, айна, тэнэг зан гаргаж давруу аашлахгүймсан гэж хичээнэ шд. 

  17. dnfn says:

    хэт хартай, сэтгэцийн өвчин болтлоо хардалт нь хэтэрсэн хүүхнийг давраагаад байлгүй, элж хийж байгааг нь баримтжуулж аваад, өөдөөс нь чг адилхан харьц. өөрөө нотой хүн хүн харддаг юм гэсэн гээд л адилхан дайраад бай. тэнэг үсчээд эхлэхээр нь үсэртэл нь алгад. тэгээд сал. 1 жил тусдаа бай. өөрөө ойлгоод намжвал тэр л биш. тэнэгтээд байвал нь салахгүй юу. заавал анхны хайр амьдрал болох албатаймуу? амьдарч чадахгүй байгаа авгайг амбаардаад зайлуул. амар тайван амьдармаар байна гэж хэл. ойлгохгүй бол зайл гэж хэл.

  18. kkk says:

    Manai ehner bur namaig nuuts huuhedtei gej gutgene shde. bainga shuu…. Gants bie huuhnuud, butelgui naiz nar n bainga horlono… terii n medehgui daldagnaal hamt showdaj ireel HERUUL… ehneree davraachihaar butsaj hevendee ordguin bna lee shu.

  19. Нээрээ says:

    Ухамсар муутай ханьтай юмдаа чи. Би чамд гоё арга зааж өгөхүү? Чамайг яаж хардаж доромжилдог яг тэрэн шиг нь өөрийг хардаад элдвээр хэлээд бай.

  20. daschir says:

    iimerhuu emsuud hair dashgui ee, chi hurdan tom bol, hurdan jinhene CHANGA er bol. 
    tegehgui bol bushhuugiin ulgeriin shulamnuud, altan zagasnii emgeduud tolgoi deer chin sheehiig oroldoh bno.

  21. er says:

    chi er ni ih zorigtoi, shiidemgii baih heregtei, aimhai, hulchgar bgaad bhaar chin medchigeed davraad bhgui. Dahij tegdegiim bol ysertel ni algadaad, oilgoh shinjgui bol shuud sal. 
    Hamraaraa gazar hatgaad ireheeree oilgoh biz, amidral oilguulaad ugnu. Hardaad bval sharansaa oroi bolohoor garch banzaldlaa geed nud ruu ni harj bgaad heleed garaach. 

    Tegj chadahgui ee gevel, dahij zahia bichilgui nasaaraa zovj bas tevchij amidar. Tegeed stress, setgel gutraliin ulmaas har zaluugaaraa chadrah bh shuu.

  22. er says:

    nadad ch bas nrg iimerhuu ehner baiwaa hoorhii. sanaand ni taarah yum yu ch bhgui, hentei ch hamaagui hardchihna, banzalduulchihna, suuldee ger orniihniig mini hurtel yanhan, gichiigeer ni duudaj ehelsen. Sharandaa ” chamaar yuriiguu doromjluulj boloh ch, ger bulee doromjluulj chadahgui, chamaar busdiig bolood uuriiguu soromjluulah gej gerleegui” gej heleed shuud zaigaa avsan, salsan. 

    iimerhuu asuudal zorigtoi baih heregtei bdg yum, zorig gargaad salahaar shiidenguut, bi salahgui yum chin enee teree geed domboorood bsan, salj sanaagaa amraasan daa, hohi ni ee hun shig baij, tejeelgeed yavj bhgui, tegsen bol buh yumandaa gantsaaraa zutgesen, huruu humsaa hugalsan, gadaa garch er, gert orj em bolohgui bh bsan daa.

  23. dfsf says:

    bugs buurnii heruul tanaihan manaihan gedeg heruul hiideg ailiin heruul tasrahguie heseg hugatsaand tusdaa bgaad hen hen ni analiz hiigeed uzdee

  24. 32 zaluu says:

    Mongol huuhnuud amarhan davrah yumdaa. Bichsen yum chin ih nurshuu bna. Arai gej unshlaa. Sembeger bna shuu. 

  25. Бурхан says:

    Энэ зураг ч чамд таарч. Наль наль гэсэн хүүхэн шиг залуу байна. Зочин ч нилээн оноод хэлчихэж

  26. zochin says:

    Shalchgir er hunii shinjgui jon jon hiisen ooriin gsn bodolgu oortoo itgelgui neg huuhen shig zaluu l bn. teheer chamaig avgai chin deerelhehgu yadiin.. eregchin er hun gdgee medruuleech.. negmuu avgaidaa deerelhuulj bj niigemd yaj um hiij buteej amidrah bolj bnaa..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.