Эм Форд нэртэй энэ бүсгүй өөрийнх нь асуудалтай арьсны талаар интернэт хэрэглэгчид янз бүрийн доромжилж, даапаалсан сэтгэгдэл үлдээж байсны хариу болгож бусдын санаа бодол хүний дотоод үнэлэмжинд хэрхэн нөлөөлдөг гэдгийг харуулсан бичлэг хийж байршуулжээ.
Анх нүүрээ будаж гоёогүй үеийнхээ зургийг интернэт байршуулж эхэлснээс хойш янз бүрийн доромжлол авах болж. Зүгээр ч нэг биш “Харахаас дур гутаж байна” гэдгээс эхлээд хэлэхэд ч хэцүү хүртэл 100 мянга гаруй доромжилсон сэтгэгдэл авчээ.
Эм энэ тухай ярихдаа “Өнгөрсөн жил нүүрээр юм гарч эхэлсний дараа би олон нийтийн сүлжээнд зураг энэ тэрээ гаргаад хэрэггүй гэдгээ мэдрээд нуугдаж эхэлсэн. Яг тэр үед гэнэт би ер нь яагаад нуугдаад байгаа юм бэ гэж бодох болсон. Тэгээд надаас өөр олон хүн нүүрний арьс нь асуудалтай гэсэн шалтгааны улмаас нүүр царайгаа бусдаас нууж, айж явдгийг мэдээд их гайхаж бас тэднийг ойлгосон. Намайг ойлгож байгаа сэтгэгдлүүд их дэмж өгч байсан гэжээ.
Тэгээд хүмүүс гоо сайхны талаарх бодит байдалд үл нийцсэн хэв маягийн араас хөөцөлдөж, тэр стандарттай өөрийгөө харьцуулснаар өөртөө итгэлгүй, бусдын сэтгэгдэл үгнээс хэт хамааралтай арчаагүй болдог гэдгийг харуулан, хүмүүст ямагт өөрийнхөөрөө байж, бусдын хорон үгийг тоохгүй байхыг уриалсан бичлэг хийж байршуулжээ.
5 Comments
Хамгийн гол нь нүүр нь зөв хэлбэртэй юм. Тэгээд ч батгыг үүсгэгч нь бол ДЕМОДЕКС хачигшдээ. Гарсан батга нь аймар өвчтэй байхдаа. Новшийн авчин шүү. 10 жилд байхад ямар ч өө сэвгүй нүүрэнд дээр батга айлчилж билээ. Уйгагүй арчилсаар байгаад арай гэж салсандаа. Гэхдээ хүн өөрөө сэтгэл нь цэвэр ариун, хайр татам байхад хүмүүс батгатай гээд зугтдаггүй л юм байналээ.
baigaagaaraa huleen zuvshuurugduh bish huleen zuvshuurugdhiin tuld uurchlugduh yostoi gedeg untsguus harjee..ene ohin azaar aris n tseverhen bolj getel bodit amidral der tseverhen bolj chadahgui humuus iluu olon bgaa tedniig yaa geevee..tseverhen bolj uurchlugd esvel nuuree nuugaad yavjeenl gej bna shde yalgaa algaa
Dojircoon
Dotor erhten asuudaltai Bol iim l bna myanga arisaa emchluuleed yamarch nemergui dotor erhtenuudee emchluul
Коммент сэтгэгдэл гэдэг аймаар шүү хичнээн охид балайр шимэгчдийн комм-ноос болж уйлж суугаа бол бас л хэцүү дээ
Би одоо ганц хоёр батгаа далдалж чадахгү байхад энэ бүсгүй юун ч лаг юм