Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж ямар хувиа хичээсэн, дотуур тамиртай муу санаатай хүн нь гаргасан юм болоо. Би хэдэн жилийн өмнө элэг бүтэн гэр бүлтэй байлаа. Нөхөр бид хоёр ёстой л цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлддэг тийм л хос байв.
Өмнө нь би 7н жил үерхсэн найз залуутай байсан. Гэхдээ тэр маань хүний нутагт удаан хугацаагаар сурахаар явснаас болж бидний харьцаа хөрж эхлэх үеээр нөхөр байсан хүн минь цагаа олж гарч ирсэн. Тэгээд удаан хайр, халамжнаас хол байсан хүн юу юуны духанд хүрээгүй хүүхэдтэй болж, тэдний тал бэр гуйгаад л хэдхэн сарын дотор хүний эхнэр болсон. Үр хүүхэд минь төрөөд би гэртээ хүүхдээ харж, гэрээ цэвэрлэж, нөхрийнхөө хувцас хунарыг янзлаад байж байхад нөхөр ажлаасаа ирнэ. Манай хүн их нийтэч болохоор амралтын өдрөөр хоёр талын найз нөхдөө дуудаад л хамтдаа идэж ууж, инээлдэж ханиалдана. Хэдий дутах зүйлгүй сайхан байсан ч үе үе бараг хүүхэд байхаасаа найзалсан надад тус болж байснаас ус болсон удаагүй өнөөх хүнээ бодохоос гадна тэдний гэр бүлийхнийг нь яаж байгаа бол гэж бодно.
Заримдаа тэдний гэр бүл надад хамаагүй болчихсон, амьдрал минь ахиж огтлолцохгүй гэж бодохоор бараг шоконд орно. Иймэрхүү байдалтай хааяахан бодсоор явж байтал санамсаргүй байдлаар өнөөхтэйгээ таарав. Бидний хооронд өчнөөн хайр, түүх байсан учираас зүгээр салсангүй утсаа солилцов. Мундаг газар сурч төгссөнийх гайгүй ч газар ажилд орж. Хэсэг юм ярьж суусны дараа намайг одоо болтол бодож явдаг ямар ч эмэгтэй байсан над шиг санагддаггүй, гэр бүлийхэн нь ч намайг хүүхэдтэй болсон ч хамаагүй олж ир гэдэг гэж хэлж эхлэв. Яагаад ч юм мэдэхгүй бид хоёр баахан уйлж байгаад л салсан. Нөхөр маань ажилтай гээд бараг байхаасаа байхгүй нь их байсан болохоор бид хоёр үе үе утсаар холбогдсоор л байв. Гэхдээ маш их бодсоны эцэст би хайр дурлалаасаа илүү өөрийн босгосон амьдраль үр хүүхэдийнхээ элэг бүтэн байдлыг сонгосон. Хүн дандаа өөрийгөө бодож, өөрийнхөө аз жаргалаа хөөгөөд байж болохгүй биздээ гэж бодоод. Хэрвээ би нөхрөө ямар хүн байсныг найзуудынхаа адил мэдэж байсан бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй байх байсан. Хэзээ ч хүүхэдтэй болчихоод байхад хүртэл өөрийнхөө нэр хүндийг мартаад уйлаад гуйх хайртай хүнийхээ эцсийн найдварыг нь тасалж, бүх горьдлогыг нь дэвслэхгүй байх байсан.
…Би нөхрийнхөө давхар амьдралтай болсныг бас болоогүй бас бус хүүхнүүдтэй явдаг болохыг нь өөрөө мэдсэн. Хамгийн гомдмоор би нөхөртөө хууруулсан байж болно, бас найзууддаа ч хууруулж байсан болохоо мэдсэн. Миний найз гэх хэд хэдэн хүүхнүүд харж, барьж байсан байгаа юм. Эр хүн нэг алдаа биз гэж миний өмнөөс уучилж, хамтдаа нийлж нууж намайг хамт хуурч байсан байгаа юм. Тэдний хэлснээр “Эр эмийн хооронд илжиг жороолоод юу гэхэв, хүмүүсийн амьдралд гай болно дүүгүй л байцгааж байя” гэж бодоцгоосон гэх.
Би нэг л үг хэлсэн. Хэрвээ дүүг чинь хань нь хуураад явж байхыг харсан бол яг ингэж бодож, асуудлыг шийдэх байсан уу? Гэсэн. Мэдээж ямар ч хүн тэгэхгүй.
Залуучуудаа нэг л үгийг хэлмээр байна. Хэрвээ найз нөхөд л юм бол найзынхаа сайн сайхны төлөө найз нөхөрлөлөө золиод ч болтугай нөхөр-эхнэр нь хуурч байгааг хэлэх зориг, ёс зүйтэй байж сураарай. Чиний найзыгаа гэх сэтгэл, шудрага занг ямар ч хүн байсан ойлгож тэр даруйдаа биш юмаа гэхэд дараа нь ойлгох л болно. Хэрвээ хууртаж, доромжилуулж амьдарч байгааг нь харж бахаа хангадаг бол хамаа байхгүй, хэлэхгүй амьдралыг нь ажиглаад л яваад байж болно. Бас эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үгээр өөрийн гэсэн бодолгүй, хулчигар, бялдууч байдлаа битгий хаацайлж бай. Энэ үг бол Монгол хүн гэхээсээ илүү өмхий санаатай, дотуур тамиртай хулчигар урд хөршүүдэд л зохих үг.
2 Comments
онцгой биш онцгүй шүү.
Өө миний хувьд бол эвгүй үйлдэл ажиглагдах л юм бол ” тэр хэн чинь онцгой хүн байнашүү. Миний найз итгэ гэхдээ шалга” гэж л хэлдэгшдээ. Гэнэт нээрээ хэдэн жилийн өмнөх явдал санаанд орчихлоо. Манай 2 найз уулзаад нэг газар орсон чинь ажлын газрынх хүүхний нөхөр нь хүүхний гарыг барьчихсан учиртай сууж инээд алдаад сууж байхаар шууд утасдаад хэлчихжээ. Тэгсэн нөгөөх нь галтайгаа буугаад ирж. Хамгийн сонин нь дараа нь нөгөө 2 чинь эвлэрчихсэн, манай найзыг хов хутгаад гээд үзэхгүй болчихсон гэсэн. Тэгэхээр юмыг дандаа 2 талаас нь бодож үзэж байх ёстой баййгаа биз?