Ээж эхнэр хоёрыг яаж ойлголцуулах вэ?

5571804584941201406071631

30 шүргэж яваа миний амьдрал утгаа алдаад 3 сар болж байна. Юу болсон бэ гэхээр dи гэдэг хүн 18 насандаа гадаадын нэгэн оронд суралцахаар явсан билээ. Эхний 2 жил хэлний бэлтгэл энэ тэр гэж гүйж байхдаа нэгэн охинтой танилцаж 20 насандаа аав гэдэг нэрийг зүүсэн ч хүү хүүгийнхээ ээж 2-г орхиод сургуулиа төгсөнө гээд буцаад явж билээ. Тэр үед би их буруу зүйл хийсэн нь өөр хүнд сэтгэл алдарсан явдал байлаа. Хүүгийнхээ ээжид дурлаж байгаагүйгээрээ нэгэн бүсгүйд дурлаж хүүгээ өнчирүүлж орхисон гавьяатай нэгэн болж хувирсан юм.

2 жил үерхээд салахдаа дахиж эмэгтэй хүнд дурлаж чин сэтгэлээсээ хандахгүй шүү хэмээн явж байх үед хүүгийн маань ээж чи өөрөө хүүгээ авч өсгөдөө гээд ээжид минь өгсөн юм. Ингээд 2 жил гаран харилцаж утсаар ярьж хааяа болзоонд явдаг байсан нэгэн сайхан бүсгүйтэй замаа нийлүүлэн хамт алхахаар болж үерхэж эхэлсэн түүхтэй, тэр маань надаас 4 дүү ба 27 насандаа 2 дахь хүүгээ өлгийдөн авч билээ. Одоогоос 3 жилийн өмнө гэсэн үг л дээ. Бид 2 2-уулаа сургуулиа төгсөөд Монголдоо ирсэн боловч хамт байж чадаагүй тэр минь өөр хотод би Улаанбаатар гэдэг газар амьдарч хэсэг хугацааг өнгөрөөв.

Уг нь хамт эндээ байх бодол байсан боловч дагавар хүүхэд, хадам ээжийн дэргэд байх хэцүү гэж бодоод өөрөө байртай болтлоо 1 жил тусдаа байлаа. Энэ хооронд мэдээж би гэж хүн хот хооронд ирж очоод л байдаг байлаа. Тэгээд ээж маань бэр гүйж бэрээ авч ирж ирээд орон байрыг нь бэлдээд миний хүүхдүүд сайхан амьдраарай гээд нэг зүйлийг захисан нь цэвэрхэн сайхан амьдарна шүү гэсэн үг байлаа. Төгсч ирээд жил болсон би тогтсон ажилгүй ажил хольж сольж хийж байр сав хоол хүнс лизингээ төлөөд эхнэртээ илүү гаргаж чадалгүй түүнийгээ уурлуулах нь их л байдаг байв. Юм л болвол уурлахаараа хүүхдээ аваад өөрийн төрж өссөн хот руугаа гэртээ харина гээд явдаг би араас нь очиж гуйж аргадаад буцаагаад авч ирсээр дахиад нэг жилийг ардаа орхиж хүү маань 2 настай болж бид 2 хоёул тогтсон тогтворой ажилтай болсон ч ээж гэдэг хүний асуудал гарч ирэв.

Нөгөө дээр хэлсэн цэвэрхэн сайхан амьдраарай гэдэг үгнээс болоод тэр шүү дээ. Манай ээж ч манайхаар нэг их шагайгаад байдаггүй хүн л дээ. Хааяа орж ирэхээр нь бид 4 яг гэрээ цэвэрлээгүй байж байгаа дээр таарчихдаг тэгэхээрээ айлын эхнэр хүн байж гээд л хэдэн ширүүхэн үг хэлдэг боллоо. Хүн сайхан орон байрыг нь бэлдээд өгч байхад гээд л бид 2-г нилээн их загнадаг байлаа л даа. Би өөрөө 2 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд орой аваад хоолыг нь хийж өгдөг байваа. Эхнэр маань нэгэн томоохон компанид мэргэжлээрээ ажилладаг цагтаа тарж харих гэхээр болохгүй юм заавал оройтох хэрэгтэй гээд ажлын цаг дууссанаас 2 цагийн дараа залгахад одоо ажил дээрээсээ гарч байна гэж хэлсээр 2 сарыг ардаа орхиж байтал ээж маань хүндхэн хагалгаанд орж үхэх сэхэхийн зааг дээр ирсэн үе болсон юм.

Хэн хэн нь ажлаа алдаад яах вэ гэж бодоод би ажлынхаа хажуугаар хүүхдүүдийнхээ хоол унд, ээжийнхээ эмнэлэг эмчилгээ гээд бүгдийг зохицуулах гэж гүйсээр ээжийгээ хөл дээр нь босгож аваад ээж маань өөрөө эмнэлгээр явах чадалтай болж ирээд эхнэр лүү маань утсаар ярьсан юм. Миний охин нөхөр чинь эхийгээ гээд хажуугаар ажил төрөл хамаг юмаа амжуулах гээд гүйж байхад чи ээж дээрээ ирээд нэг аяга цай чанаад өгдөггүй юмаа гэхэд, утсаар яриад биеийг минь асууж болохгүй байна уу гэж хэлэхэд нь ажил ихтэй завгүй байна өө гэж. Энэ үгийг сонссон ээж маань бие нь бүрэн тэнхрээгүй дээр улам ихээр уурлаж манай хадамтай яриад охин чинь ингээд байх юм гэж хэлээд хоорондоо эвдрэлцсэн юм л даа.

Тэгээд л нэгэн нартай өдөр ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд харьтал цэцэрлэгтээ байсангүй утсаар ярьсан утас нь хаалттай гэртээ орсон чинь анх айл болохдоо авч байсан бүх тавилгаа аваад явчихсан би том хүүтэйгээ хоосон байранд яахаа мэдэхгүй зогсож байлаа. Хадам руугаа залгаад асуутал би тавилгануудыг чинь ачаад хот руугаа буцаж явна гэдэг хариултыг сонссон юм даа. Одоо бодоод байхад би юуг буруу хийснээ ойлгохгүй л явна.

Энэ хугацаанд бид 2-н хооронд бас асуудлууд байсан л даа ажлынхаа нэг залуутай утсаар ярьдаг байсныг нь мэдээд хардаж уурласан чинь бид 2 дахиж ярихаа больсон ажлын шаардлагаар л хааяа ярьж байгаа гэж хэлсэн юм. Гэхдээ сүүлд нь утасны дуудлагын жагсаалтыг хартал орой болгон ажил тарсны дараа ярьдаг байсныг нь олж мэдсэн ч би тоолгүй өнгөрсөн юм. Энэ бүгдийн дараа салж явснаас нь сарын дараа дугаарыг нь олж аваад бүтэн цаг утсаар ярьтал, би танай ээжид дургүй, танайд байхад айлд байгаа юм шиг байдаг, бусад айлын нөхрүүд цалин авахаараа эхнэртээ өгдөг юм байна лээ. Чи хүүхэдтэйгээ олон үүлзах гээд хэрэггүй шаардлагатай бол би өөрөө дуудна. Надад ингээд ганцаараа амьдрах нь сайхан байна. Миний ажил надад чухал, оройтож ажиллахгүй болохоор захирал муухай хараад байх юм чи намайг тэгж ажиллуулах дургүй биздээ гэсэн утгатай юм ярьж билээ.

Би одоо яах ёстой вэ? Эхнэр хүүхдээ ямар ч хамаагүй аргаар хажуудаа байлгаад амьдрахыг хүсч байгаа ч…? Ээж эхнэр хоёрыг яаж ойлголцуулах вэ?

45 Comments

  1. hihi says:

    Ingj helj bn gdg ewgui ch eej chn chamtai yrisanaasa iluug ch ehnert chn helsn biz dagwar huuhedte tgd eej chn bainga amidrald chn oroltsood bwl zgr l salmaar sanagddag ym. Manai nuhureejde hamag bdagaa toochd ybdg bsn .az bolj hagas jil salj tusda baisnaar hadam eejte ch ter nuhurtu ch ail geriin asuudal heniih bi ch eejid hamaa bhku gedgiig oilguulsn odoo hadam eej maani amidrald min oroltsdoggui gants huuge nadad naidaj orhison bi ch ur huuhed hani ijlee sn awch ybaa gj boddog shu er ni l ergej niille ghd eejiigee gerte awchralguu haaya ochij uulzaad bwl zgr shde hagas butensaind ochood bhad ayanda dasaad gaigui bolno

  2. babe says:

    Ehner chn tiim sain hani bish ym bishvv.eejid chn buruu ogoh zuil alga.

  3. Тунамал says:

    ээж  ч яахав зүй ёсны л шаардлага тавьж гэхдээ хадам ээж рү чинь залгадаг нь илүүдэж
    Эхнэрт бас асуудал байнаа. Арчаагүй,  амьдарлын төлөө тэмцэлгүй,  сэтгэлгүй юм Яахвэдээ хадам ээжээ эргэхээ байг гэхэд утсаар ярьчихгүй мань мэт байсан бол яаж өдөр бүр сэгсийгээд эргэж байгаа болоо,  хадамдаа дургүй ч нөхрийнхөө сэтгэлийг бодоод хүндлээд эргэж болох л байсан.  Дүгнэлт.: Та нар аль аль нь сэтгэлийн тэнхэлгүй, тэвчээргүй, хувиа хичээсэн улс юм. Амьдрал нэг иймэрхү аахар шаахар асуудлаас болоод салдаг бол дэлхийн бүх хүн салах байлгүй Ухаан л дутаад байнадаа хөөрхий

  4. chingu says:

    Tgheer bnaa naadah chin ystoi hrtsuu asuudal.bi emegtei l de.hun hun uur gj unen bololtoi bi tanai ehner shig bgaagui l de.bid ch bad hunii nutagt taniltsaad l ter mini nmaig toroitol ohintoi mini uldeegeed yvj bilee.bi ch araas n irsen l de.haramsaltai n bas hadam eejteige taarsanguu.amihanda l ger oron ur huuhed hadam aav eej gd l bugdiig uuriihuu hemjeend hairlasan.gevch bi teselgui bur argaa baraad tendees ybsa.ghde bi nuhurteige muudaltsaj bariagui e.hirchsen hoolnii mini guriliig hemjih shahaj bga eejde gomdood tesehee bgad l yvsan.daanch nuhur mini uhaantai yum bolhoor eejteige uldheer shiidsiin.harin odoo bid bur shiideed tusda amidrah bolsiin.emegtei hun erchuudees zuvhun hair enerel halamj l husdeg yum shu….

  5. zochin says:

    Тэр даварцан хадам ээж миний хүүгийн дагавар хүүг аятайхан өсгөж байгаад баярлалаа гээд дуугай суух ёстой байсан юм. Дагавар хүүхдээ өсгүүлчихээд дээр нь гэр цэвэрхэн байсангүй гэж сүрхий загнана гэнээ. Насаараа эхнэргүй хүүгийнхээ гэрийг өдөржин цэвэрлээд суу тэнэг авгай. Чи өөрөө тэнэг соосогтой жаал новш

  6. харш says:

    Зайлах заяатай нь эртхэн зайлагаа. гэрээ хаяж залуустай зугаалсан гарууд зугаалгандаа явна биз. юун тэрэнтэй мантай ахиад хүрд эргүүл.

  7. zzzzz says:

    ehner chini jaahan archaagui yum hiij suraagui bas huwia bodson hun yumaa, hedii ih ajiltai bailaa ch nuhur ur huuheddee hool undiig n hiij geree tewerlej bh heregteishdee tanai eej harin ch gaigui hun yum manai hadam bol nuuren deer minii ohin enee teree geed l hudlaa ineegeed saihan aashlaad baidag tsaaguuraa huuhduudteigee muulaal nuhurt uur uur um yariad l zuw zugeer bga huniig yanz bureer yariad l bur uurt n gem hiigeegui manai aaw eejiig doromjlood suuj bdag hun bdag yum bnalee tegj dalduur yarij baihaar yu bolohgui bgaa yaagaad bgaagaa nuuren deer heleh gesnee tus tas helchihdeg baiwal hen hendee amarshdee

  8. зочин says:

    , ЭЭЖ НЭГ Л ШҮҮ, АВГАЙ ЯАХ БЭ ДАХИАД ОЛООД АВ, АВГАЙ ЧИНЬ ӨӨР АМЬТАНД ХУСУУЛСАН БАЙНА, ОДОО НЭГ ХЭСЭГТЭЙ ТЭРНЭЭНЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ , МОНГОЛООР ДҮҮРЭН САЙН САЙХАН ХҮҮХЭН ЗӨНДӨӨ БИЙ, ТУНГАЛАГ ТАМИР КИНОНЫ ДУЛМАА МИНЬ Л БОДОГДООД БАЙНА ГЭЭД БАЙНА УУ,

  9. kkk says:

    ger gedeg hunii taavaaraa cholootei baij chadah gants gazarshdee tegehed bainga shalgalt orj irne ain? tseverhen bish bn ntr, tegeed erni chamaig asarsan toruulsen eejee asrah bolohoor ehnertei baritsana ain ter huniig chini bas toruulsen osgoson humuus bgaa erni eejid chini bas asuudal baina aild orj ireed l peedelzeed durtaigaa helj baidag duugai l baival taarnashd, helmeer baival chamd l helbel boloo biz , tegeed hunii omnoos ovdtson umshig utas shuurch avaad hudtaigaa hereldej l bdag umtai avgai bn. asuudliig hen ehluuleed bn haraach 

  10. Аподж says:

    Дvгнэлт

    1. Шуналтай эхнэр
    2. Хань болох эхнэр биш
    3. Цаанаа явдалтай хvvxэн
    4. Айл гэр авч явж чадахааргvй хvvхэн

    Иймээс насны залуу дээрээ сэтгэлээ барьж сал

  11. Hi says:

    Neeree yabax morooroo yabaxgvi tabilgaa chirj yabaad bxdaa yaxabdee. Neg xvvxen sanaand orchloo. Noxorteigee xereldxeeree bainga absan gants bydaa agshaagchaa abch yabaad bdag xvvxen sanaand orchloo. Bi odoo gants bie bolobsrol, bair, xvn chanar bna daanch noxort garch chaddaggvi. Oldoxgvi yum. Nadaa oldoxgvi bgaa noxriig bysad xvvxnvvd xaayad xylxidaad araar n tabix n tabiad l bx yum. Erchvvd oorsdoo ongond xyyrtaad bn l daa.

  12. Hi says:

    Baaxan chotgor shig xvvxnvvd xydlaa zobolgoo ogch. Ooroo yabsan xvniig yabyylsan deer bdiimdoo

  13. Hi says:

    Geree tseberlej tseberxen bailgvi yaxabdee. Nadaa ter xvvxen ontsgvi sanagdlaa. Manai ber bas neg iim yum bsiin. Bvr ajil ch xiideggvi mergejil bxgvi. Ashgvi teed ooroo zailaad ogson. Bas eejiig maani obdxod taraa taniylsan. Emnelegt ergej ochij vzeegvi, ytsaar ch bieiig n asyydaggvi bsan. Odoo ch bas yaridaggvi. Zailaad ogsond n bi bayarladiin.

  14. Hi says:

    Dabartsan xvvxen bn. Eejiig chin tegj xvnd obdoj bxad neg ch ochixgvi. Chamd ch xalamj tabidaggvi tiim xvvxneer yadiin. Ooroo ajil xiideg baij noxor n bairni lizingee tolloo shynal n dendek bxgvi yu. Chi anxni exnerteigee barag amidryyl yadiin.

  15. busgui says:

    yahav ogt ajil hiideggui zuvhun huuhdee hardag bol hamaa alga. gertee huuhdee hardag bol manaih erchud bas hudulmur unelehgui durakuud sh dee yas uman deer 

  16. busgui says:

    hun gertee zavaan bnuu tseverhen bn uu hend hamaatain? yamar soyliin dovtolgoonii uy bish dee. yur n emegtei hun ajillana deerees n nuhriin huuhdiin hool undiig beltgej huvtsas hunariig ugaaj beltgene gej hetsuu shuu dee, bi l lav chadahgui, nuhur olon um yarival yag tanai ehner shig salaal yavna yadgiin.

  17. Zochin2 says:

    Tanai ger yamar baihan tanai eejid yamar hamaatain

  18. Zochin2 says:

    Tanai ger yamar baihan tanai eejid yamar hamaatain

  19. suugii says:

    Hunii yum shig gert 1jil udaan tesej dee. Chinii l buruu yum bishuu. Eejdee ch ehnertei ch oligtoi ug hej chadahgui booronhii yawsniih. Er hun shig bish yum. Uimraa bolhoor chin eej chi  zoolchlood ehner chin urwaigaad l bgaan bishuu. Eejdee minii amidrald buu orolts geed ehnertee eejiigee muulaad manjlaad bhad ehner chin minii tald yum bn geed bayarlaad l yawna shuu dee. 

  20. cahirmaa says:

    Anh nuhriinhuu eejid setgeleesee handaad gyudeg bailaa, amidral uzeed salj sarnisan hatuu hun baisoon, anhnaasaa l nadtai oncgui handajbsniigni mdeegui, suuld uhaarsan ter ni suuld nuhurt uurlah undes boldg um bilee, hrvee nuhur min dor dor ni arga hmjee awch ter uedee sanaa tawij bsnbol amidral ondoo boloh blaa. Tsagaan saraar hurtel huuchin urgdaj tos bolsn huvcas bleglej blaa. 

  21. Хмм says:

    Ийм гачаалтай хүний гэрт амьдарснаас эхнэр чинь явсан нь зөв. Ганц бэртэйгээ учраа олчихгүй аав ээж рүү нь залгаад сонин л юм. Гэрээ цэвэрлэнэ үү бна уу хэнд хамаатай юм. Анхнаасаа үгээр мэрсээр байгаад эхнэр чинь биеийг нь асуухаас ч дургүй нь хүрдэг болчихсон юм байгааз. Салөө сал. Ээжийнхээ санаанд нийцэх эхнэр олох хүртэлээ салж сарниад яваад байж дээ хө. 

  22. fh says:

    sal ontsgui huuhen bna. bi oor deeree jishee avch uzvel nadtai suusan hun eejiin biye muu bhad gants ch ergej ochoogui esvel zawgui bol utasdaagui bol hunii mos muutai l hun yum bna gej bodno. hunii mosoo bg gehed yadaj naad zahiin uhaan alga. huntei yun deer terseldej boloh ve yamar ued yund terseldej bolohgui ve (durgui ch yos gej bna hudlaa ch gesen asuuh yostoi) gedgee meddeggui hun ireeduid namaig ovchtei hevtej bval namaig orhih hun bna l gej bodno. salna. Ter ger oron tseverleh uglee bol buh hunii sonsdog ed. Nas nambatain huvid bidend zaah erhtei. Oorsdoo hogshrood yajiigaad etseg eheesee 7 dor yum boltsgoono. ter uyed ingej bsnaa ch martaad hurgen beree yu getsgeej bh bol. Ene bol amidraliin toirog. Yos surtahuunii huvid ajil hergiin huvid ch omnoh uye dandaa hoidohoosoo iluu bdag yum.

  23. meegii says:

    Deerh B tei sanal 100% niilj bn.berteigee uchraa olohiin orond haa baisan hudruga yrij baidag unen gaitai eej bn.ta 2g salgah geed baigaan bishuu.odoonii ohid neeh hunii ug sonsood zasardag gj bhgui shde.

  24. meegii says:

    Er ni ailiin gants eswel baga huutei bitii suu.pampersnaasaa uhsen hoinoo l salna shu.yagad ch ym huugee haramlad bga ym shg sanagdad bdiin.anh hamt hewteheer dundur orj hewted sonin sonin uildel ih hiideg bsiin.

  25. meegii says:

    Ter geree tsewerlene uu baina uu hend hamaatain be.hoorondoo l ewtei baiwal boloon bishuu.amar taiwan ch bailgahgui ariun tsewriin shalgalt bishde.bi ch gesen tegj heluulj chadah ch ugui.dagawar huuhdiig osgoj bga ni ih ym shde.hadam eejuud ooriinhoo huug hun.hunii ohiniig bool shig bailgah gehiimaa.adilhan ailiin nandin ur.arga eweer yrij bdguimu haashaa ym.uhaan muutai hadam eej bn.

  26. B says:

    Tanai eejiin bolon chinii 100% buruu bnaa. Negent hvvdee gej avch ogood ail ger bolgoson um bol hoinoos ni nehel hatuutai olon um yariad, minii oilgosonoor bol bainga tanai ehner chin ooriin bish tanai eejiin gert tolgoi horogdoj baiga um shig amidardag baijee hoorhii. Bas deerees ni zarst shig zarah gsn eej chin uneheer muuhai bn. Chi ch gj chi ehneree tiim daramtand amidarch baihiig medseer baij eejdee ene bidnii amidral ta bitgii hoshuu dvr geed helchihej chadahgui ehneree yavahad hurgesen bn daa. Odoo ehner chin eejiig chin ahij amidrald oroltsohgui gsn amlalt avahaas naash irehgui l bolov u da. Tanai eej chin yag unendee unen laitai avgai bn. Yamar hunii etseg eh ohinoo hadam eejeer ni doromjluulaad baij bhav dee huuhdee avaad yavsan bn zov bb

  27. Vyiii says:

    Ghde sain aaw geree chadlaara sn awch ywdiin bn,asuudlaa shiideh gj oroldjin gdg sn hereg shuu

  28. Vyiii says:

    Kkk bi ehnertei chn tustein bn bi hadam taliinhandaa durgui.zgr l bas hadmiind bhaar biy owdood ailiind daramttai yum shg ydargaatai, hadam sej bhgui egchtei ter harts edr laishd harahiig ch husdeggui bi ochigdor oort n helsen tanaihand durguiee songolt hiih gj bgaa bol ooriin tolgoigoor bod egch egch gj hereggui gsn eregtei hun emegtei hun/ geriinhee/ hunii ugend oroh gd bdiin bn, eej chn bol chinii l eej tehees chinii huwiin amidrald oroltsoh shaardlagaggui nas barla ghd yahiinbe ehner huuhed chn chuhal mongol erchuud bol eejeese buh yumaa asuudag tom hun boldoggui!!! Bi ch ooroo oroltsuulahgui aldsan ch ooroo bugdiig shiidehiig hicheej bn ehnerteigee uulz yri yu gj boddogoo shuud hel oilgoltsohgui bol hagarah uuswel yaana ooriinhoo tolgoig ajiluul

  29. Матарын нулимс says:

    Xvн гэр орондоо амарч, тааваараа байх естой биз дээ. Айлын амьдралд хошуу дvpж еерийгее зовоодог энэ зарим настангууд уу. Хошуу дvpж явах завтай юм бол хуруугаа дvpээд гэрийн ажилд нь туслаад егч болно ш дээ. Хvний хvнийг гоочилдог зан муухай шvv. Тэгээд ч хvний емнеес евдсен биш ажилтай хvнийг заавал ингэ тэг гэсэн балай авгай вэ. 
    Манай Ээж ч ялгаагvй иймэрхvv хандлага гаргах гээд байдаг. Уг нь гэрт ирээд тусладаг. Гэвч заавал хариу нэхээстэй. Ойлгохгvй юм оо. Ач зээгээ хаяадаа ганц харж байж шан нэхээд би чинь Хань ижлийнхээ емне нvvpээ улалзуулах гэж… Би л лав ийм эмээ болохгvйг хичээнэ. Бурхан минь

  30. gunten says:

    ээж чинь тэнэг юм гэхдээ эхнэр чинь бүр тэнэг юм

  31. bvnnb says:

    daraagiin hunteigee jiremsen bololgui ehleed yamar huniig n meddee ho. tegj bj huuhedtei bol. tegehgui bol 3 huuhnii 3 huuhedtei boloh n bna.

  32. bvnnb says:

    Chi ooroo ter 2-iig anhnaas n hoorond n zov hariltsaand oruulah gej zutgeh bj dee. anhnaasaa evlehgui shuud 2 biyendee durgui taalagdahgui bolson uls bna. oor huuhen haisan n deer bh. Naad huuhnee hayachih dor hayad 1 jil bitgii utasd. Gehdee ailiin ber bj hadam n ovchtei bhad zawgui bol yadaj utsaar asuudag bgaa…

  33. Zochin says:

    Yag uneniig xelexed exnert chini chamtai xamt amidrax sonirxol baixgui, xeterxii “teneg” xuuxen yum. Chamaig ugui yum aa gexed ger bul, ur xuuxdee gesen emegtei bol yadaj l eejiig chini uvchtei baixad ergej toirch, bie xaag ni asuux baisan. Bi emegtei xun, tiim ch xugshin bish. Gexdee exner xun yamar baixiig suraltsaj yavaa negen. Eejid chini unendee buruu alga aa. Beree ergeed irex bolov uu gej ix l xarsan bgaa. Xund xani bolj chadaxgui xuuxniig guij tsag aldax xereggui. Orxiod sain xani bolox xunee xai. Eej chini yamar xun chamd xani boloxoog sain medne 

  34. ha ha says:

    Хөөрхий чи анхнаасаа амьдарлаараа тоглоцон нөхөр байна шүү дээ. Ганцхан л амьдрана гэдгээ ойлгоогүй л явж дээ одоо яах билээ

  35. zaluu says:

    anhnaasaa eejdee sain zahij heleh heregtei bj dee, tegeed ch eejiin buruu yum gej haragdahgui l bndaa. Ehner chin shaltag l harj bsan yum bn. Odoo setgel ni ergesen huniig amar taivan yavuulaad, huugee usuj tom boltol single bval yadag yum bol doo.

    Surhii shumaltai busgui yum daguudaa.

  36. zochin says:

    Ehner chin amidral oilgodoggui, erh duraaraa, shunaltai er ni ontsgui hun bn. Hun chanaraa taniulsan l yum bn sh de, naad huuhnee ter chigeer ni yavuul da

  37. ganbaa says:

    Хүний амьдралыг хэн ч шүүх хэрэггүй. Амьдрал өөрөө шүүдэг юм. Хэн нэгний хэлснээр, бичснээр дүгнэлт хийж болдоггүй юм. Хүн бүр өөртөө “ашигтай” байдлаар л ярьдаг. Харин эцсийн үр дүн бүхэн түүнд оролцсогсдын “гавъяа”-гаар бүтдэг гэдгийг сүүлд нь ойлгосон доо

  38. GegeenCom says:

    Zaluu bish bas chamd setgel zarj chadah dagavar huuhedtei huuhen hai
    Setgel n yavchihsan hunii amidraliig ureed ajliig n hiilgehgui haashdaa jargahgui hoyor dah bn

  39. Өлзий says:

    ээж чинь мундаг бөгөөд сайхан эмэгтэй байна аа. чи 3 дахиа алдалгүй хүүг чинь хайрлаж чадахаар эмэгтэйг сонгоорой. Ээжийг чинь хайрлаж чадахгүй бол тэр эмэгтэй эхнэр чинь биш , хань чинь биш л байна даа. Ээжийг чинь хайрладаггүй юмаа гэхэд өвдсөн байхад нь хүний ёсоор хандах ёстой байсан даа. ийм эмэгтэйг мартсан нь дээр. 2 дахиас чинь гарсан хүүгээ хааяа нэг уулзаж бариад л болно ш дээ. Амьдрлаа бод .

  40. Зорра says:

    Ээжээр чинь шалтаг гаргасан байна. Энэ бүхэнд ээж чинь хамаагүй харин эхнэр чинь өөрөө нотой юм байна. 

  41. deli says:

    yun ch shunaltai yum hunii geriin tavilganuudig avaad bhara yahav dee ter tom tom tavilgnuudiig chireed l yavj bdag yamar ih shunal ve

  42. Нээрээ says:

    Ер нь бол гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг л байна.

  43. Нээрээ says:

    Ийм болоод л айлын ганц юмуу ээжийн энхрий хүүхэдтэй болж өгвөл битгий суугаарай гээд учир мэдэх хүмүүс захиад байдаг байх нь. Наад асуудал чинь ёстой л эхнэр ээж 2-ын чинь асуудал. Чи аргаа барах нь аргагүй, аль нэгнийх нь талд орно гэж юу байхвэдээ. Уг нь бол ээж чинь эхнэрийг чинь бодвол юмны учир мэдэх амьдрал үзсэн насаар ахмад хүн байна зөөлөн нь хатуугаа иднэ гэгчээр “Миний охион энийг ингэчихвэл, тэрийг тэгчихвэл яасын бэ?” гээд анхнаас нь эвтэйхэн аргыг нь олоод харьцчихсан бол ийм байдалд хүрэхгүй байсан юмаа. Эхнэр чинь бол залуу халуун байгаа учраас омог бардам байх нь аргагүйээ. Гэхдээ бие биенээ хүндэтгээд хүлээцтэй хандаж сурвал уг нь зүгээр байгаамдаа. Төгс нийцэл гэж хаана ч байхгүй шүүдээ. Эхнэр чинь ажил ачаалал ихтэй ажилладаг бол бухимдах нь аргагүй. Миний өнгөрсөн амьдрал нүдэнд харагдчихлаа. Гэхдээ манай хадам ээж бол аливаа асуудалд уян хатан ханддаг ухаалаг сайхан эмэгтэй байсан. Чи эхнэртээ ” миний ханиа ээжийн энэ хандлагад битгий эвгүйцэж дургүйцэж бай. Настай хүн болохоор юмыг өөчилж гоочилж харах нь аргагүй. Чи минь ч гэсэн ирээдүйд хадам ээж болношүүдээ.” гэж хэлээд үзэхгүй юу.

  44. Flower says:

    Хэсэг орхиод үзэхгүй юу доо…

  45. bars says:

    Ehner oldono, eej oldohgui shuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.