Явъя гэхээр байр гэж нэг уяа байх юм

sad-couple-e1365917637983

Би хүүхдийнхээ эцэгтэй 3 жилийн өмнө танилцсан юм. Би ч эхэндээ жаахан дургуй тэгээд бас өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан эхнэр нь хүүхэдтэй нь хамт орхиод явсан гэж сонсоод бүр дургуй аль болохоор холдохын түүс болдог байлаа. Ингэж явсаар жил гаран орооцолдсоор жирэмсэн болоод хүүхэд маань гарсан. Эхлээд нэгэнт амьдрал ийм болсон яахав болж бүтээд л амьдаръя гэж боддог байлаа. Ингээд байр зээлээр аваад хүүхдийг нь авчраад хувцас авч өгөөд усанд оруулаад л цэцэрлэгт нь зөөгөөд амьдарч гарваа хүүхэд нь 5 настай тийм болохгүй бүтэхгүй зангүй ч хүүхэд л болсон хойно заримдаа тэрийгээ тэг ингэ гэж хэлэх гэхээр нэг л хэцүү нэг л өриймсөг биш. Манай нөхөр өө хайгаад л их хэцүү байсан. Намайг төрөх тун дөхсөн байхад хүүхэд нь хажуу айлын хүүхэдтэй тоглож байгаад уйлаад тэрнээс болоод чиний муухай ааш занг дуурайж байна гэх зэргээр баахан үг хэлэхээр би тэрэнд нь гомдоод даралт өндөрсөөд түргэн дуудаад хийсвэр хийгээд л хүүхдийг минь төрүүлчихсэн.

Түүнээс хойш би энэ хүүхэдтэй бол орооцолдоод хэрэггүй юм байна гээд хол хөндий өөрийнх нь эмээ дээр байлгадаг болсон. Манай нөхөр байрны өр зээлээ дарж дуусгаад охиноо авчрана гээд л ярьдаг. Тэгээд бас хүүхдийг маань нялх би ажилдаа ороогүй байхад бид 2 байнга хэрүүл заримдаа шөнөжин зодолдоод л хононо ингэсээр охин минь томорч би ажилдаа орж арай л зодоон бага болсон ч хэрүүл салахгүй юмаа. Ээж ааваас минь мөнгө зээлж байр авчихаад тэрийгээ ч өгөөгүй байж хайчсан нь мэдэгдэхгүй мөнгө төгрөгөө алга хийчихнэ. Тэгээд л би байрны мөнгө хийж байна ”Чамаас болж би хүүхэддээ хувцас авч өгч чадахгүй байна гээд л” үг хэлээр хэлнэ. Би уг нь өөрөөс нь өндөр цалинтай цалингаа аваад өөртөө ч юм авалгүй төлөлцдөг. Тэгээд дээр нь найз нөхдүүд нь гэж байнга л архи дарс найр цэнгэл хөөх дуртай гэрээ орхиод хэд хоног амраад ирэхээр л гэр оронд архидалт болсон шинжтэй их хэцүү юмаа.

Би уг нь хаашдаа босгосон амьдрал болгочих юмсан хүүхдээ өнчрүүлээд яахав гэж боддог гэвч одоо ингээд л бүтсэн юмгүй өдөр хоног өнгөрөөгөөд байхаар хүүхэд минь томрох тусам хэрүүл уруултай нэгнээсээ мөнгө төгрөгөө нуудаг, хадмууд гээд бүтэлгүй хэдэн амиа бодсон хүмүүс юу ч мэдээгүй шинжтэй заримдаа салая гэж бодоод хувцсыг нь хүртэл аваачиж өгдөг байлаа тэгээд л ус цас болоод хүүхдээ тэвэрч уйлаад л, хаалга үүд нүдсээр байгаад буцаад ирнэ лам хараас хүртэл асууна та 2 хэзээ ч салахгүй гэнэ зарим нь сал сал гэнэ ийм л амьдралтай өдөр хоногийг өнгөрөөх юм. Гэрлэсэн гэрлэлт, гэрлэлтийн бүртгэл гээд л юу ч байхгүй, хадмууд байнаа орж гарахгүй, тэгээд бас нэг мэдээд өсгөе гэхээр мэдэлгүй нэг хүүхэд их хэцүү юмаа.

Нэг удаа архи уугаад машин тэргээ эвдсэн байхаар нь эгчид нь хэлсэн чинь “Чи энэ газраас зайл миний дүүгийн эхнэр ирнэ 3 дүүгээ нийлүүлээд сайхан амьдруулна” гэдэг байгаа би одоо хүртэл мартаж чаддаггүй эгчтэй нь дуугардаггүй уг нь одоохондоо энэ бол миний гэр орон, дүүгийнх нь хүүхдийг төрүүлээд ийм тийм гэж гололгүй амьдрах гэж байхад тэгэж хэлэхээр нь их гомдсон тэгээд ч би өдийг хүртэл номын мөр хөөж ажилтай төрөлтэй боловсролтой нэгэн болох гэж зүтгэж явснаас эгчийнх нь хэлсэн шиг завхайрч явсангүй. Намайг хадмынд очихоор сүрхий л нялганасан хүмүүс байсан чинь тэгэж хэлнэ гэж санаагүй. Тэрнээс хойш би яаж энэ хүнээс салая даа гэж бодох юм. Миний өөрийн ээж аав болохоор юу яриад байгаан яах гэж нийлсэн юм тэгээд л амьдрахгүй юу гэх юм. Манайханд ер нь амьдрал нь салсан хүн байхгүй болохоор санаа зовдог юм болов уу. Би одоо ерөөсөө хэрэлдэж зодолдсон ч ээж аавдаа хэлэхээ байсан. Салалаа гэхэд хүүхдээ дагуулаад амархан л амьдрах юм шиг санагдах юм. Явъя гэхээр байр гэж нэг уяа байх юм. Би одоо яах вэ? Надад зөвлөөч…

18 Comments

  1. zochin says:

    Umnuh amidralaa togtoogoogui hun daraahaa togtoono gj barag l ulger.garshana ghiumuu dujurtsun.zarim Ni bur gulgaad yawj ugdiim ble.mini medhiin hun 7jiliin dotor 4 ehner solij 5 huuhedtei bolson.uuriiguu bur medertsen huuhrmsegch boldiim BNA togtohoo Ch bdiin BN gd ineegeed bgam daa

  2. dasgka says:

    hudlaa gar baina iimerhuu arhichin parazit nuhruudiig mednee nuhur ch gej dee, er ni chamaas salaad ter huuchintaigaa suug l dee, chamd tuunii hereg baigaamuu daa, bairand oruulsan mungu chini tus tus hed baina zaraad ter huvi huvia shudargaar avaad salj uz. jargal haragdahgui l baina, naadahtaigaa amidraad uudluhgui ni dee.

  3. tsetseg jims says:

    Чи өөрөө ч бас хүний нялх хүүхдийг ад үзээд сайн хүн ч лав биш дэгээ Эхнэртэй хүнийг сөлгаж суугаад өөрийнхөө хүүхэдтэй адил нялх амьтныг хөөж туугаад дээр нь юу юу.гэчив дээ мэдэхгүй ээ мэдэхгүй чиний л сонгосон амьдрал Анхнаасаа бүх юм нь бүтэлгтэй амьдрал бүх зүйл нь төгс супер нөхөр гэж хаана ч байдаггүй юм Эмэгтэй хүн л нөхрөө өөрөө бүтээж сургаж залуурдаж чиглүүлж багахан заль гаргаж баахан хайр ундруудан байж босгож авдаг юм

  4. dashchir says:

    zarim gul aranjinguud end aviraa gargaad yavjiil bnadag.

  5. bataa says:

    Zarim negend ni ehner oldohgui bhd usan tolgoitoid ni sain ehner tarah yma

  6. tsalin undurteai tsarai muutai bvsgvi ymaadaa says:

    medeh ym algooo

  7. Real life says:

    Er hvnii huwid ingej heleh ewgvi l yum. Gehdee ter bair chini vr hhvhedees chini ilvv sanagdaad bainuu gichii mini. Hayad yaw!! Medeej araas chini irne! Ergej bitgii har. 100 jkl bolson ch chamd hani bolohgvi 

  8. zochin says:

    chinii ed hurungund horgodood bulaaldah geed bgaa yum aa daa? nugel shuu hunii yum bulaaldah chin, nugel. Nugel chin nudeer gardag gene lee.

  9. sad says:

    egch n tegj helj bgaa bol chi nuuts amrag n bna.

  10. sad says:

    gerleegui gechiheed yun bair sadaa gej? manaihan neeg ih gerleegui bj ehner nohor gej yarih yum, naiz zaluu huuhen geech. neg huntei hamt amidarchihaad alban yosnii ger bul bolson shig setgeh yum. bair chini ooroo oorsdiinhoo oruulsan huvia avaad l salaach.

  11. joy says:

    Yostoi eej aawdaa erhleed hamag yuma heldeg shig bichsen bna u harin.  Amidral gegch zuiliihee argiig n olohdoo buruu zamaar n yawaad bgaga medseer baij za yahaw bolno butne gej boddog chin l buruu bna da naizaa

  12. zochin says:

    amidarch chadahguigee medej bgaa, bas hurungu chin chiniih yum bol, tegeed end nuhriinhuu tuhai bichsen chin unen yum bol zam zamaa huuh ni deer yum bna.

  13. enkuush says:

    эсвэл байраа зараад явчихаач юу нь болкуу байгаан тэгээд хуулийн дагуу зарагдаад зээлээ дараад үлдсэн мөнгөний 1/3-ийг нь өгөөл салчихна биз

  14. enkuush says:

    байрныхаа зээлийг төлкүүгээр өөрөө дансанд мөнгөө байршуулаал бай. тэгээд банкнаас өр нэхэгдээд байр хураагдахдаа тулахад ухаан орно хэрэв ухаан оркуу бол хэдэн төг гарзадсан амьдрал л болно биз. тэгээл болоо гадагшаа яв залуухан эрч хүчтэй байгаа дээрээ өөрийгөө боловсруул

  15. xaxa says:

    Chi anhnaasaa NA ni bsiin bishvv naagad haytsan yum shig anhnaasaa yvdaldaj bgaad l hvvhedtei boltsiim bishvv nuglel chin ene

  16. zochine says:

    Huuliar zohitsuulahgui yu daa chi uuruuu salii ged hatuu shiideech nuhurgui bhas aigaad bgamu

  17. Нээрээ says:

    Ямар ч хэцүүамьдрал вэ? Анхнаасаа л дургүй байсан бол шийдээд л зайгаа барихгүй. Архи дарс, зугаа цэнгэлд дуртай, тэгээд дээр нь эмэгтэй хүнтэй тэр тусмаа авааль эхнэртэйгээ дандаа мөнгөний хэрүүл хийж амьдардаг өөрөөр хэлбэл алсын хараа байхгүй ойр зуурын шалдар булдар юм ярьж явдаг эрийг ямар эр хүн гэх вэдээ. Чиний өмнөөс шийднэ гэж юу байх вэ гэхдээ л миний зүгээс хэлэхэд нэг хүүхэдтэй байгаа дээрээ салсан нь дээр гэж бодож байна. Хүүхэд чинь ийм орчинд өсөх ёсгүй. Чанга хатуу, бардам бай. Нам үзэлцээд дарж ав эсвэл өшиглөөд явуул. Ер нь бол чамд өөрт чинь буруу байнашүү. Нэгэнт л чи өөрөө ажил хийдэг тэрний гарыг харж амьдардаг биш. Иймэрхүү хүний цус хөлсийг шимэгчлэн амьдардаг хувалзнуудыг аль болохоор өөртөө ойртуулахгүй байвал өлзийтэй.

  18. Dr says:

    naad har yum chin 2 dahi amidralaa uzcheed yasan yum oilogdgui usan tolgoi ve? hun chin ug ni uhaan suudag daa!!! chinii bichseneer bol tanai nuhur ugiin hulduu gar bna. iimerhuu yumnuudiig zasrana gej huleegeed demii dee erthen mur muruu huusun deer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.