Oдоо болохоор салж өгөхгүй араас гүйгээд байдаг болчих юм

378058_341168165894689_112015318809976_1425214_1298372322_n

Сайн байцгаана уу. Битгий муу муухай үгээр доромжлоорой гэж гуйя. Найз залуу маань сүүлийн үед надад ерөөсөө таалагдахаа больчихлоо. Маш амархан уурладаг, хэцүү зантай хүн л дээ. Хараад байхад их олон муу зантай хүн юм шиг санагддаг юм. Би тэр болгонд нь өөрөө уучлалт гуйгаад, аргыг нь олох гэж байдгаараа хичээдэг байсан. Анх танилцсан цагаасаа эхлээд хайрлаж халамжлах гэж хамаг байдгаараа хичээж ажлаа хүртэл хойш нь тавиад чадахаараа цаг зав гаргах гэж гүйдэг байлаа. Гаргаж байгаа зан аашинд нь бага багаар гомдсоор байгаад одоо харахаар уур хүрээд хэлсэн үг нь бүр шал тэнэг юм ярьж байгаа юм шиг санагдаад байдаг болчих юм.

Анх танилцаж байхад сайхан л байдаг байсан. Өөрөө өдөж хоргоож байж танилцчихаад дараа нь тоохгүй байгаад байгаа ч юм шиг, учир нь олдохгүй сонин зан гаргаад байдаг болчихсон. Бас дунд нь нэг хүүхэнтэй нэр холбогдоод авсан. Өөрөөс нь асуухаар үгүй. Тэр хүүхэн өөрөө над руу гүйгээд байдаг юм гэж хэлдэг. Би ерөөсөө болъё гэж шийдээд ярихгүй уулзахгүй байгаа. Болъё гэж хэлээгүй байгаа, зүгээр хаячихая гэж бодсон юм. Тэгтэл одоо болохоор салж өгөхгүй араас гүйгээд байдаг болчих юм. Ер нь эрэгтэй хүн засарна гэж байдаг юм болвуу?

12 Comments

  1. drunken says:

    chi orooo sain bodoldoo naad hun chin ter huuhenee bodson bol chamd durlahgui bsan haayaa ad ene humuusii bichseniig harhaar 10jiliin batsaan com nii araas bichij bgaan medegdeed bh yum amidral gedeg chini togloom bish shude ur huuhedte bol ali alindaa sain yariltsah heregtei shuud tehgui tgeed ooriin bodol geel ingevel ta2 hezeech saihan nertei yvkiu  bh holoos moroodoj bosgoson amidral yu yuunii terguund tabigddag yum shuu duu mini nohor chin ter huuhend sain bsan bol hezee ch cham deer ochkuu bsan daa zarimdaa mal page iin mal ug com nii tsaana suugaa jaahn huuhed haragdaj yum chil ooroo bolomj olgood ahin neg durlaad taaadhaa jaahn gomdlood erhleed ehlevel tsaadah chjn buh zuiee chamd ogood idevhtei amidral ehlen amjilt husie mongoliin zaluu irgen chamd mongoliin saihan ger bul ehelsen shigee sain saihan bhiig husen eroooe

  2. cahirmaa says:

    Tiim huntei suusan odoo haramsch bn, uuriin munhgaar buhniig shiiddeg bsan, erhgn toirnii buh hunee horsliin nudeer hardag ooroos ni busad buh hunii buruu ooroo bol oogui ariuhan amitan, huntei amaaraa yarilcaj chaddgui ed hogshil ewdene orilj hashgarna, ter zan ni ugaasaa bagiinh bsn um bilee. 

  3. naraa says:

    Yahav neg udaadaa sain guilgaj bgad bolomj olgood uz, tsuuhun ch gesen zasarsan uurchlugdsun uhamsarlasan hun bdag tuhain huneese l bolno, gehde uurchlugduhgui bh magadlal mash undur gedgiig sain sanaj zuvhun gants bolomj l ug dahij nuguu zangaa davtah yum bol harin estoi ergelzeh hereggui shu

  4. Ooo says:

    Ter zaluud chi sanhuu uguud bdag yum uu?

  5. Нээрээ says:

    Чиний дотоод хүн чинь өөрөө чамд хэлээд байгаам бишүү? Араас гүйлээ гээд дахиад хүлээж авна гэдэг тэнэг алхам шүү. Хорвоо ертөнц уудам хийх ажил их байна гэдэг шиг нэгэнт онцгүй залуу гэдгийг нь мэдэрчихсэн бол үг дуугүй л хаалгаа тас хаа.

  6. hjghd says:

    hunii toloo hicheelee hoish n tavina gedeg buruu daa. taalagdahgui bol ashtaihan duugai salaach.

  7. zochin says:

    chi uuruu ch gesen boloogui l amitan bn shde, chamd hun ni taalagdaad bgaa ch chi l bolson hoino 2, 3 nuudliin tsaadahiig ediin zasgiin nudeer haraad bgaaz dee. Tegeed beleg selt goridood, teriig ni uguhgui bolohoor salj zugataah geed l, ain? 

  8. xm says:

    er em geltgui, bie ni er/em belgiin es yalgaruulj, urjild orohod belen bolson ch uhaan huuhdiinhees yalgarhaargui, tuluvshuugui, emotionally & intellectually immature yums baigaa baigaa. Tuluvshuugui humuus uneheer hetsuu, dandaa busdiig buruutgaj yavdag yum bilee.

  9. bolor says:

    zasrana gej bhgui odoo shud bol huni muu arildahgui tengerin muu arildag gedgin bolio boli

  10. GegeenCom says:

    Humuujuul uhamsriin shanaag n eks n ugch amjaagui bol chinii eelj

  11. Niitechzaluu says:

    “gh”
    Үнэн хэлжээ. Дэмий санагдлаа. 
    Би эрэгтэй хүн, иймэрхүү зантай байсан. Одоо ч бас үлдэгдэл байгаа л байх. 
    Гэхдээ хүнд хаягдаж байж ийм зангаа ухаардаг юм байна лээ.
    Тэгээд дахиад хүнтэй танилцаад өмнөх алдаагаа давтахгүйн тулд хичээж байгаа. 
    Өмнөх хүнтэйгээ эргэж нийлээд тийм зан гаргахгүй байж бол чадахгүй байх, бас сэтгэлд сэвтэй миний бүх муу муухайг мэдэх тул…
    Тиймээс салсан нь дээр шүү. Бас нэг хүүхэд өнчрүүлэх гэж байгаа юм.

  12. gh says:

    дэмий дэмий. тийм олон ааштай, төлөвшөөгүй хүн дэмий юм билээ. би 2010-2012 онд нэг тийм залуутай үерхэж байсан. сүүлдээ үнэхээр залхаад салсан. харин чи чадна гэж бодож байвал аль болох байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд хамт бай. чадахгүй гэвэл шууд нэгмөсөн л харьцахаа болиорой. битгий эргэж буцаад, дахин дахин уулзаад, уучлал гуйсан уран үгэнд нь хууртаад дахин дахин эргэж буцаад нийлээд байв даа. тэгээд хэсэг сайхан байснаа дахиад л тэсэхээ болино. дахиад сална. эргээд нийлнэ. бөөн цагийн гарз. тэгээд аягүй бол жирэмсэлнэ. тэгээд хүүхдээ бодоод гээд дахиад л нийлнэ. шал дэмий шүү. салсан л бол салсан байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.