Сайн байна уу? Намайг Ж гэдэг. Би одоо 40 хүрч яваа жирийн л нэг Монгол эр хүн. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байна. 3 хүүхэдтэй. Амьдрал уул нь дажгүй сайхан л болж байна. Бид 2 өөрийн гэсэн орон сууцтай, машинтай. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа яваад амьдрал үргэлжилж байна. Би эхнэртээ хайртай. Оюутан байхдаа анх танилцаж дэр нэгтгэсэн гэх үү дээ. Эхнэрийгээ ч надад хайртай гэж боддог байлаа. Одоо харин эргэлзэх боллоо. Би өөрийгөө амьдралаа аваад явах чадвартай, ирээдүйтэй гэдэгтээ бат итгэлтэй байдаг байлаа. Хангалттай боловсролтой, юм үзэж нүд тайлсан ч гэж боддог.
Гэхдээ эр хүний ноён нуруу, цог хийморь, амжилттай байх эсэх ханилсан ханиас, эхнэрээс ихээхэн хамааралтай болох нь үнэн юм байна гэдэгт одоо л итгэж байна. Амжилттай яваа хүмүүс хэлэхдээ “миний энэ амжилт эхнэртэй минь, ханилсан ханьтай минь холбоотой, ар гэртээ санаа зовохгүй байх, амжилттай ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгож, намайг байнга дэмжиж ирсэн…” гэж ярихад би анхандаа нэг ёсны бялдууч үг л хэлж байна, нөгөө талаараа бага ч гэсэн холбоотой нь ч холбоотой л байх л даа л гэж боддог байлаа. Гэхдээ маш их нөлөөлдөг, маш их хамрааралтай байдаг юм байна гэдгийг ойлгодоггүй байж.
Манай эхнэр их хартай, найз нөхөдтэй уулзах, ажил төрлийн шаардлагаар ч гэх юм уу хүн амьтантай уулзаж оройтох энэ тэр асуудал мэдээж гардаг л байлаа. Тэр болгонд бөөн уур уцаар, хэрүүл хараал болно. Тэрнээс нь залхаад ч гэх юм уу халшраад ч гэх юм уу найз нөхөд, хүн хартай уулзаж ууж идэх асуудалыг мартсан гэж хэлж болно. Тэр хэрээрээ найз нөхөд ч байхгүй нэгэн болж хувирсан. За тэр ч яахав гол асуудал биш. Гол асуудал юу вэ гэвэл. Ер нь хүн гэдэг амьтан урмаар тэтгэгдэж, ханийн хайр, халамжаар дутагддаг, услагддаг юм байна. Энэ амьдралд миний зөв гэж юу ч байхгүй. Гэр оронд гарсан их, бага маргаан бүгд миний буруу. Ийм байна, тийм байна гэж учир байдлаа ярилцья гэхээр манай хүн өөртөй хир халдаана гэж байхгүй. Бүх зүйл 100 хувь миний л буруу.
Ажилтай төрөлтэй явж байгаад гэр орондоо орж ирнэ ядаж аяга цай хийгээд өгөхгүй. Заавал цай ууя, хийгээд өгөөч гэж өдөр бүр гуйлгана, эсвэл өөрөө цайгаа хийж ууна. Цай хийгээд өгөөч гэж өдөр болгон хэлүүлнэ. Гэр орон цэвэрлэнэ гэдэг ойлголт тун муу. Би өөрөө л гэр орноо цэвэрлэе, ийм тийм байна гэхгүй бол хөглөрөөд л новшроод л байгаад л байна. Өглөө босно гэж байхгүй, сэрүүлэг тавиад ч босохгүй. Заавал дуудуулж босооч ээ гэж 2-3 хэлүүлж байж босно. 3 хүүхдийн эх болсон хүн шүү дээ. Өглөө хүүхдүүддээ би л цай цүүг нь бэлдэж өгөхгүй бол байгаад л байна. Тэгээд л жижиг сажиг хэрүүл, маргаан гарна. Бас л миний л буруу. Яагаад гэдэг нь мэдэхгүй, “чи өөрөө…” л гэнэ.
За тэр яахав гэж бодоё. Нэг удаа хүнд урмын үг хэлээд, дэмжээд зөвлөнө гэж байхгүй шүү дээ. “Болохгүй байна бүтэхгүй байна…” л гэсэн үг гарна. За тэгээд эхнэр нөхөр юм хойно нөгөө ор хөнжилийн асуудал бас байна аа. Нэг удаа эхлээд санаачлана, татна чангаана гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Байнга би л хөөе, хаая гэхгүй бол унтаад л өгнө. Уул нь би өөрийгөө тийм муу гэж бодохгүй л байна. Эхнэр маань таашаал авдаг, тавьдаг. Тэгсэн хэрнээ л тийм. Би ерөөсөө ойлгохгүй юм. Сүүлийн үед миний ажил төрөл жоохон бүтэмж муутай, лам хуврагт үзүүлж харуулахаар дандаа л сүлд хийморь чинь доройтсон байна л гэх юм. Засал ном уншуулж засал хийлгээд л хэсэг хугацааны дахиад л сүлд хийморь чинь доройтсон байна л гэнэ.
Сүүлийн үед энэ бүгдийг эхнэртэй холбоотой л гэж бодох боллоо. Үнэхээр яах учираа мэдэхгүй гайхаад байна. Эхнэртэйгээ ярилцая гэхээр дахиад л хэрүүл болох болов уу, дахиад л бүх зүйл миний л буруу болох болов уу гээд ярилцахаасаа ч халшираад байх юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болоод бүр нэг гэрт цуг байж чадахгүй хэмжээнд хүрээд хэдэн хүүхдээ өнчрүүлчих вий гэж бодох юм. Миний хувьд өөр хүүхэн шуухан, нууц амраг энэ тэр ёстой байхгүй. Энэ янзаараа гүрийгээд байгаад байх уу, өөрчлөлт хийх үү, өөрчлөлт хийлээ гэхэл ямар өөрчлөлт хийх вэ. Ёстой нөгөө RESTART хийх хэрэгтэй юм болов уу? Уул нь манай эхнэр ийм байгаагүй юм аа. За мэдэхгүй юм даа. Яах ёстойгоо үнэндээ мэдэхгүй байна.
54 Comments
odiii 15 jiliiin amidralaa busniulna gj yu bhaw, gehdee Bi gdg setgelgee HOUSE WIFE gdg setgeenees n salgaj baij ta hoishdiin amidraldaa setgel hangaluun bh bolwuu
Tsetsgiig uslaad tordood bhaar saihan urgadag shig emegtei hund chini bas hair halamj anhaaral saihan ugs bhad l hangalttai bdag shuu dee. erchuud er ni avaad suulaa l bol bolson hool hiih huvtsas ugaah ger oron tseverlej huuhdee har l gesen oilgolttoi bdag ni tashaa yum bolov uu. Erchuud mini buruug oorsdoosoo haigaad neg uzsen deerdee
Yagaad zaaval ehner hun tsai hj ogj huvtsas ugaaj bh yostoi gj ve???? Bi eniig unehr oilgodoggui….ehner bolohoos zarts bish!!!!21r zuund amidarch bj tenej setgehuigese salaachee….
Zia tegeheer iim bainaa. Naa avgaigaasaa uter turgen sal. Hel ustai bol Mongol bish gadaad huuhen avch suu. Odoo bol sain hani bolchihoor uhaantai halamjtai ajilsag huuhnuud oldohod berh Mongol d. Minii huvid bas neg unhiagui, halamjgui belen yum bodson huuhentei bsan. Turhumd n butsaasan. Yer n Mongol zanshliin daguu urhiin terguun gej hundluulj , halamjluulj bie bienee deed zergeer oilgoj hamtiin amidralaa avch yavah gej l Mongol huuhentei suuj bga bizde. Tehguin bol yahiin zugeer gadnii huuhentei suugaad hariutslaga uureg 2-oo 50:50% r daagaad amidrah heregtei.
зарим эхнэрүүд арай дэндүү өглөө босож цайгаа чанах нь эмэгтэй хүний үүрэг ер нь эр хүнээр цайгаа чануулж үнс хогоо асгуулах чинь хийморь сүлдэнд нь ямар олиг байхав би эмэгтэй хүн ч тийм эмэгтэйчүүдэд үнэхээр дургүй яахав өглөө ажилгүй бол нөхөрөө явуулаад буцаад хэвтэж болно ш дэ
Би эмэгтэй хүн. Гэвч эрчүүдээн өмөөрмөөр байна. Манай охид бүсгүйчүүд эр нөхрөө хүндэтгэх тал дээр үнэхээр суларсан. Эрх тэгш харилцан хүндэтгэсэн байвал амьдрал бат бэх баймаар шиг. Дэндүү эрчүүдээ базаж амьдрахыг хичээдэг нь эргээд гэр бүл салалтын нэг шалтгаан болдог. Нөгөө талаас эрчүүд маань ч бас наанатай цаанатай байж. Эхнэр болох хүнээ зөв сонгомоор юм даа
Эр хүнд хийморь лундаа гэж нэг юм байдөг даа. Эхнэр хүн нөхрөө тодорхой хэмжээгээр дээдлэж явахад учир бий шүү дээ. Манай зарим охид эмэгтэйчүүд маань нөхрөө газарт ортол муулаад, толгой түрийгүй загнаад нар үзүүлэхгүй хардаж сэрдээд байгаа нь харагдах юм.
Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ мэддэг л баймаар.
Аав ах, эрэгтэй дүүтэй чинь адилхан хүн шүү дээ .
Одоо намайг ингэлээ гээд уурлахгүй байхыг хүсье.
Аль аль талдаа бодолтой л амьдрая л даа.
Yadgiin 100-aas 99%n zovood yavj bgaa. 1 emegtei hun ch gesen ehiin erht yost ger bultei baig. Muusain erchuud hohinee
3 huuhedtei yaj restart hiih geed bna? 3 huuhed gargasan harj handdag hun yadralgui yadiin. Chi tuslah ni bitgii hek tsai hool hiij ug geed surjigneed suudiin bna. Bas ugluu ert bos geree tseverle gej uglene. Iim nuhuriig yamar ch emegtei sexdie gej tatataj changaahgui. Bas chi zugeergui araar ni tavia biz. Iim yumnii daraa hun hartai bolno. Deerees ni chamtai sexdehees durgui hurne.
За тэгээд гээндээ ч гоондоо ч гэдэг дээ. Нийтлэлийг бичсэн эр хэтэрхий эм зантай, шалчиганасан өөртөө хир халдаадаггүй шинжтэй санагдлаа. Таарсан таар шуудай гээд хэлчихье! Аль аль нь хамтын амьдралдаа ухаан зарахгүй, ухаан муутай л байна.
Yostoi yag unen yum bichlee, chi shuu! Manai duu gej erguu tolgoi yag tanai ehner shig huuhentei zuuraldchihsan, manai geriinhen mash durgui salgah geed diileegui, yostoi nuguu buruu zuv haraad ineegee, buruu harj uilj bj bair, mashin, geriinh ni tavilaga-g hurtel beldej uguud tusad ni garagsan. Ter huuhen ni aimaar showchin, doloo honog bur gardag, neg udaa uureer sogtuu orj irchiheed duugiin hunjil gudasiig tataj changaaj nuguu ajilaa hiihiig shaardsan gesen (ter udur eej duugiin honoj taarsan yum) yostoi nudnii bulai bolson huuhen bnaa, za ger oron, hool gej avah yum bhgui dee, honoson hool ugluu ni halaaj ideed l yostoi aimaar! Azaar huuhed gargaj chadahgui sav saali ni bituu ch gene tiim yum duuldsan. Tegeed manai duu 40 garch bj l uhaarah bhdaa odoo bol dunguj 27 toi zaluu sh dee butelgui showchin huuhen hereggui yum bna gedgiig uhaarah 20 jil hairan bnaa daa neeree. Tsarai zus gej avah yum bhgui shuu
kue neeree yamart ni iim nuhur zayaagaad nad shig sain hund bolhoor yaagaad hunii adag taardag yum boloo. tanai avgai bol nogoorch bhad ni buudchihmaar buduun har gahai bga daa. bur tegj l tusuulugdluu. buduunee medehgui neg muu yumtai bson yum bga biz dee. chi tiim gahainaas bolj bitgii setgeleer una. er hun bj davarsan avgai narig atgaj bh heregtei. bi bol nuhruu geh yamar ch uram, setgel alga, uneheer tsuhurch jigshij bn.
Zarim zuil deer manaihan setgel zuin bolovsroloo deeshluulmeer ch um shig. Ene zaluug zagnaad bgaa emegteichuuded handaj helehed er nuhuruu ingej adilhan zagnadag bolood l ene zaluug bas l zagnaj baih shig bn. Manai huuhnuudiin amia hiicheesen uudgui zan gants er nuhriig l zagnaad uursduduu durluulna hairluulna gj yu baihav dee. Er nuhruuddee urmyn saihan ug helj halamjijlj sain saihanyg n durdaj hairlaj baij l udaan hamt saihan amidarna sh dee. Sain saihanyg husii
40 tei zaluu restart hiigeed zaluu ehner avlaa avlaa ghed 30-35 tai baih bailgui. Medeej zaaval bonustai esvel hun taarahaargui aashtai shouchin gants bie. Tegeed asuudluud odoo baigaa asuudlaas chin iluu notstoi yun ayaga hool hiij ugsun uguugui heruul hajuud n jargal bsan um shig sanagdah bailgui. Za az bolood gaiguihen shig sugalaa sugalchihlaa gehed nuguu saihan huuhendee urgelj taalagdah gj tamaa tsaih bailgui dee. Manai bairand nasny zuruutei 2 hos baidiin ajiglaad baihad ter er jargaj bgaa haragddui sh dee.
Ene cekc.mn cekc geheesee iluu ger buliin buhimdal setgel zuin talyn shinjtei baidagiin. Zuvulguu gj neree bichsen hunii zuvulguug l nileed nuhatstai zuv sanagdlaa mongolchuud niigmeeree tuluvshil baihgui sanaddiin shuu.
Bi emegtei suwdiin bichsen zuw gj bodoj bna.er nuhurtei hool ayaglaj tsai hiij uguh minii huwid saihan sanagddag.ugaasa haraad bhad nuhruu het bazsan busguichuud ih bdag nuhruudiig n harhaar tsaana neg gunduu haragddag.hun gej setgeliin amitan shde.er nuhruu hundelj haritsaj bgaa emegtei busdad ch hundlegddeg shde..bi emegtei ch neeh hudlaa zantai shulam bolson ehneruud zondoo bdag emegtei hun gd emegtei hunee omoorohoh albaguiee .unen zuil uneneeree bh yostoi…ih sain zaluuchuud amidrald nuhlagdaad ehneriinhee bool shig n bolson humuus zunduu bnaa.hamag ed hurunguu uuriinhuu ner deer awaal muu nuhruu hun chinee toohgui gereesee huuguud ooroo ajiltai nertee ajiliinhantaigaa zugaalj yawaa emegtei ch bh yumda.
Ene suv yugaa eliireed baigaa yum.ta on toolloo anduuraad bgaa yum bishvv.etsgiin erht yos halagdaad darui bvhel bvten zuun unguruud, globalchlaliin erin ved bna.
Энд бичсэн эмэгтэйчүүд өөрсдөө болхоор ядраад ирхэд ганц удаа хаалга онгойлгоод өгчихгүй, эсвэл сэтгэл асуугаад ганц урмын үг хэлчихгүй мэтээр халамж нэхдэг байжийж эр хүн цай хийгээд өгчих сэтгэл нэхэнгүүт өөрөө гартай гэж байгаа биз. Иймэрхүү хүмүүсийг эр ч бай эм ч бай хараад зэвүү хүрээд байдаг юм. Хүнээс бол 100 төгрөг авсан мөртлөө хариуд нь 1 төгрөг ч өгөх дургуй. Амьдрал бол наймаа. Авсаныхаа хэрээр өгч, өгсөнийхөө хэрээр нэхдэг юм. Би хараал хэлэх дургүй гэхдээ хүнээс авчаад өгдөггүй хүмүүсийг бол үхлийн муугаар үх гэж харааж зүхнэ.
Ail geriin uur amisgal ymar bh n ehner nuhur ali alinaas n ih shaltgaalna. Ene niitleld olon yum bichmeer bgaach. ng zuiliig ontsoloy gj bodloo. Zarim humuus shuumjleltei handsan bn.Ene hun tsaigaa uuruu hiigeed uuj chadahgui zalhuu belenchilsendee bas bish l dee.ehneriinhee aygalaj ugsun hool tsainii deejiig idej uuna gdg uuriiguu urhiin terguun, ail geriin noyon nuruu gdgee medreh ng huchin zuil bldg bh. Namaig ajil ihtei ued , ydarsan ued eshul haayaa zalhuu hurch zgr l hool hiimeergui sanagdsan ued nuhur maani hooloo hiideg ch nadaar zaaval aygaluulahiig husdeg. Bid nas togtson ulsuud bish haritsangui zaluu ger bul ch gelee amidrald barimtalval zohih deg jayag yos zanshiliig hundetgedeg. Emegtei hun er nuhruu hundleh heregtei, ugui yadaj l nuhruuruu hog hayuldaggui bh, butelgui uragshgui, olhiogui geh meteer haraadaggui bh heregtei.magadgui zarim hun genderiin erh tegsh bdl, hotsrogdson, huuchinsag ntr gd l shuumjileltei handah bh.gehdee l bid chin mongol humuus shude.yum blgond uchir zui, shaltgaant holboo gj bdg.
Ta nar hiimor suld doroitloo gd lam ,buu deer ochij tenegtej baihaar , 1udaa ger buliin setgelzuich deer ochoodhooch. Hun hoorondiin hariltsaa, ger buliin hariltsaanii talaar joohon unshaad sudlaad amidral dree heregjuuleed uzldee. Bi bas l aldaj onoj yawahdaa yahaa medehgui lamdaad l guij bsan, sanaandgui setgelzuich gdg huntei 2hon tsag uulzaad bi ger bulee awarsan. Comment bichij bgaa humuusee neg negendee sal gdg zuwluguu bitgii hel, ene salat gdg chin bidnii buur undesnii auylgui bdald hurtel nuluuluhuur bolchood bna, baahan unchin huuhed, urh tolgoilson eejuud. Ene hund achaag uurch bgaa eh hun chin bas halshirch tsuhurch zowj zuderch l yawaa, sallaa gd buh asuudal shiidegdej bgaa zuil bish shuudee, bid nar umiig er n bolgohiin tuluu sudalj unshij zuwluguu awdaggui um bna, tgl amraar n lamdaal buuduud l yawhiin, arail denduu ue tengiin zaluus baij bie biedee ugch bgaa zuwluguu chin ene zaluugiin tgd sain saihnii tuluu uguud bgaa tsarain umuu,,,tgd sallaa ghd ter huuhed yahiin nasaaraa aaw eswel eejeesee hol baih umuu, sal gdg ugiig bie biedee bitgi hel,,,unchin huuhdiin asramjiin gazar ochood 7 honog sain duraaraa ajil hiigeed uz! Huuhded aaw eejiin hairaas uur uych hereggui um bna gedgiid goldoo ortol oilgoh bh!
Угаасаа ийм газар өссөн төрлөхөөсөө тийм. амьдын хар там эртхэн салахгүй 99н муу шид нь бүрдсэн шулам заяанд төрсөн эмс байх байх. муу эхнэр насны зовлон муу идэш жилийн зовлон гэж. хөөж явуулаад охинтойгоо жаргалтай байноо. зайлуул энд тэнд баларч будилж л яваа сураг байдын.
lol hunii ehner boloh yumsan
Deer ni nemj helhed zuulun ni hatuugaa diildeg chi ehleed hicheegeed saihan yariltsaad iluu ih hairlaad halamjlaad uz bur bolohgui bol huuhduude tom.bolhoor ni sal
Er emgui hicheeh heregtei buruug busdaas haij bsanaas hdii ehner chini buruutai bsan ch salii gej bodoj bhaar chi ehleed hicheegeed uz hediii yadarch bsan ch ehnertee hool hiij ugun bainga hairiin ug heleed bi nz zaluutaiga amiraad gurvan jil bolj bgaa haaaya bi davraad bgaaga uuruu ch meddeg hereldeh muudah ue bdag amt muutai hool hiisen ch golohgui bayarlaal iddeg bi mash ih hartai nz zaluu maani nadad mash ih itegdeg bi hudlaa helsen ch buh ugend maani itegdeg bi nz nuhudtein uulzuulahgui gertee hurdan gj muuhai aashilval gertee ert ireed minii hajuud bdag ene bugdiin etsest bi uuruusuu ichij uuriguu uurchilsun hardaj hentei haana yu hiigeed bnaa gej.boddog ch nadad itegdeg yum chini bi ch bas itgej estoi gsn bodloor soligdoj namaig hairalsaniihan hariud ilu ih hairlahiig hicheej bgaa bd
Bi er khun gekhdee chamd gej khelekhed 15 jil khanilj 3 khuukhdiiig chini usgusun emegtei khuniig uuruu kher ikh khairlaj khalamjildag khun be chinii bichsniig kharakhad uuriiguu magtsan dergedekhdee deerelkhsen uuriiguu mundag gej boddog Uuriiguu mongol er khun ene ter gej deesh zalsan neg tiimerkhuu khuduunii setgekhuitei er shig sanagdlaa
Er ni aashgui emegtei khun gej baidaggui argadaj khalamjilj khairlaj baival khuukhnuud chini khuurkhun egduutei khuukhed shig l baidag
Chi bol muikhar uuriiguu emegtei khunees deer gesen khotsrogdso oilgolttoiu khuduuni Mongol er ene ter gesen bodoltoi bolovsrol taaruu er shig sanagdlaa …………..
Manai ehner yaag shu
Uurt n bol ogt buruu baihguin bainal da uur shigee ehner avaal suuchaachdee tegeed
Чааваас даа ЛАМ ХАР гэнэ үү…? тэгээд өөрийгөө боловсролтой гэнэ үү
Uuruu ajilaa hiigeed 3 huuhed harj handaj usguh yamar hetsuu bolhiig sain mrfehguu l bna.. Ehner jini heruul uruul gargaad bna gedeg jini ehneree hairlahguin bgan shinj bishuu… Huniiig hairlaj baij hair halamj neheh heregtei shdee.. Ger buldee anhaaral taviad ehneree halamjlaad erh tsagt ehner jini uuruu tsaig chini hooliig jini duhuuleed irne.. Heterhii uuntugvh yumaa ene ch bolohgui ter vh bolohgui er hunii noyon nuruu haachsiin be.. Iim saihan 3 erdene zayach gargaj ugsun achiig ni tsaig hiij uguuugui shunujin huuhdee ydraad bosoj chdaagui tuluu end yum bijeed suuh gej erchuud minidee er hunii uujim saihan setgel noyon nuruu jini haachaa ve huuhen shg l jijig sajig yuman dr heruul hiih humuus ta nar bish shuudee amjiktand hurch bgaa zaluuchuud jini ehneree yaj halamjildagiig neg udaaa haraad uzeerei
er ni er em ylgaagui hun gedeg dawruu tungii ni taaruulaad l ywh heregte
deer neg zaluu helsen bh yum.heruul hiih durtai kaif awdag emegte hun gj haana ch bgui.emegte hn ugaasa bainga dotorh gomdol buhimdal uur utsaara ilerhiilj yawdag bilhoor erchuudiig bodwol heruulch gj heluuleed bgaan.
ooroo hiigeed uugaach tsaigaa davartsiin.iim baliar amia bodson bolhoor ehner chin zevuu ni hureed tegeed bgam.bi yag tegdeg.chi nadad halamjgui tsai hj ogdoggui gd jon jon gd bhaar bur zevuu hurne.chi yag manai nohor shig yum bn.harin tnai ehnerees yalgaatai ni bi nohroosoo iluu mongo olj amidralaa avch yavdag tegeed bas nuhruu hezee ch harddaggui.sul doroi uurtuu itgelgui hun l hartai bdag yum.tiim bolhoor mnai nuhur heruul hiih gants oo haihaaraa tsai hiij ogdoggui gj hutsdiin yarshig l bn.
odoo ued er erguulj, hurdan jirmee boloh, tegeed uurgaa sungaj ersiig nuhruu bolgohbgesen muu zalitai ems ih bolj. uuriin chadlaaraa amidarch chadahguig meddeg hirnee am gamraa, aash aviraa hicheegeed yavchihgui, alran zagasnii emgenees ch heden zuu dahin aimaar bolchihson muusain shileeveruud.
Ajilgui, anhiagui, zalhuu, tolgoi hooson, hool hiij uzeegui, uuh ideh bolohooroo uurgiin morinoos ch gavshgai ems huuhnuud ih nemegdej bh shivdee, ene buh buruugaa uuruusuu, etseg eheesee haij bgaa ni neg ch bhgui, bugdeeree buruugaa hunii huugees buyu er nuhruusuu haina.
Er hun ta nariiin ad shulmiin husliig guitselduuldeg heregsel bishee huuhnuudee, bas boloogui ee neeg ih uhaan muutai baij hatan urgumjlygduh durtai genee, yooyo, huh ineed hurchlee, umnuus bugs ch ulaij bh shig. Bas boloogui amitan shig tejeelgehiin tuluu tursunuu meddeg yum baij yun ch deeguur sanaatai yum be dee, unuu ued ch hani ijlee hairlaj chaddag, aali zan saitai busguichuud l saihan amidarch, jargaj bn doo. busad ni zan aashaasaa bolj …… kkkkkk
erchuudiin amjilttai yavaj saim ehnerees shaltgaalah bol emegteichuudiin amjilttai yavah bas sain nohroos shaltgaalna.
SAYHAN NIIGMIIN DAATGAL ORLOO TGSN BUUN HERUUL SULJEE TASARSAN GD JAAL HULEEJ SUULAA HUMUUSIIN NUDEND BUUN L GUNIG,
EHNERUUD YER N ADILHAN BDG SHINJTEI BOLDOG BOL SARD NEG TOOSII N GUWJ BMAAR HAHA
za yah ve gehdee neg ooriinh n taalagdaagui zuil gevel tsaigaa ooroo hiij uuj chaddaggui gesen sonin sanagdchihlaa. ovchtei hun bgaa bish ooroo hiij uuj bl daa. hojin hogshrood archilgaa hereg bolohoor huneer hiilguulj uuhaa bod.
Erchuudiin setgehui evguimaa. Emegtei murtuluu l ehnert garmaar sanagdtal noyon setgehuigee yarisaar duusah ulsuud bn. Chaddiin bol shivegchin l hulslunu biz haniaraa hatan haan dongoj uhaaniih n caraagaar uramshij amidrahiig haanchlal gediim. Yun barlag setgehuitein bj bas booliin yumaa tulgaad bdyn taarcan taar shuudainuud bj ineedtein
Hairtai durtain bol emegteidee uilchleed tejeegeed yavah hemjeenii super bolchooch uursduu erguulj guij tuuj torond oroocoldchood
ymart n sn hani taaraad dawraad baidgiin bvv med bi l law nuhruusuu mungu haralgvi 20iod jil zvtgelee odoo ch salsan l daa muu nuhurtei bh ch hetsvv yumaa mynga zvtgeed ch uudluhgvi yum odoo l 1 ggvi bh n gtel doosh n changaah yumdaa muu hani gdg
эр хүн 40 гараад ирэхээрээ амьдралдаа restart хийх сонирхолтой болдог гэж би хэлээгүй шинжлэх ухаан нотолсон зүйл шүү чи эхнэрээ ойлгуулж өөрчлөх юу хийсэн хүн бэ ойлгуулгах гээд бүтэхгүй бол яахав restart хийгээд үзэхгүй юу дөө чиний насны эр хүн амьдралдаа restart хийх шиг амархан юм байхгүй ганц нэг бонустай бонусгүй хүүхнүүд цаагуур чинь дүүрэн байна хөөрхий эхнэр чинь л хөөрхий болох байх даа
ehnertee saihan ug heled uzerei. ajil ajil gd ehneree marttsin bishuu. Gadur garsan uu?? ehnere huhdude dagulad salhind garad ehnere jhn ch gsn magtad uzerei tgwel ehner chin shal ondoo bno. Haraarai. Gants uda ch bolow bayarin odor geltgui genet tsetseg bariad och hairtai shu gd heleed uz. Ehnere oor bailgamar bval ehnertre ch gsn saihan ug hel l gj helmer bn
Ойрд гадуур бүтдэг ажил гэж хаана ч алга байнаа. Ер нь л хэцүү байна шүү. Тийм байхад муу эхнэрээ хэлмэгдүүлж байгаа юм биш биз дэ хө. Ер нь хэцүү байна шүү. Миний хувьд бол яг үнэндээ маш их бухимдалтай байнаа. Дээд хэдэн нөхдүүдийг харахлээр наадам хэсссэн гоё дээл өмссөн л нөхдүүд байх юм. Ямарч сайхан амгалан тайван юм. Ард түмэн болохоор ядуураад байх юм. Нийгмийн энэ их бухимдлыг эхнэртээ гаргаад байгаа юм биш биз дэ. Хүн чинь сүргийн амьтан гэдэг биз дэ. Нийгмийн стресс бухимдал гэр бүлд ч бас нөлөөлдөг байх л гэж боддог ш дэ. Энэ миний л бодол шүү.
Хэрүүл хийгээд эцэст эрэгтэй хүн л буулт хийж өгч тэгэхгүй бол хэзээч зогсохгүй юм шиг санагддаг. Тэгээд юу ч хэлж байсан дугарахгүй болохоор эцэстээ тэнэг эргүү дүүнгэ болж хувирч байгаа юм даа. Илүү их хичээх тусам улам давардаг санагддаг.
Bi emegtei ooriin chn zahidliin sn oilgoj bn ma geriin buh erh medel eejiin gart aaw bol zgr manuuhai ugasa ch butelgui ooriigoo uneldeggui hun yriad ch demii, nmg jhn bgad eej aawdaa bitgi hool hiin og honoson bsn ch hamaagui og, bitgi uilchleed bai gd ooroo durgui bsan tgd bi tiimerhu humuujleer osson, aaw ch gj bas archaagui er hun shg bish!,, ma eej geriin buh uur amidgaliig heruul bolgoson odoo bi yg tiimerhuu aash gargah gd odo gertee bhaas zalhaj bn dandaa nmg dooah hiideg setgeliig mn asuudaggui togoo shanagnii heruul bainga hiideg eej maan uneheer zalhaj bas ydarch bn hun chn uramaar dutah yum buur angaj bn, odo bi nuhur huuhedtei bolson ene zawaan zangaa zasahgui bol nuhruu sn shn ywj bgaag huuhduudee ulger jishee bolohiig husej bn, emegtei hunii uhaan ger ornii uur amisgal huuhduudiin humuujild nuluuldug gdgiig sn medersen, ooriin chn zahinaas ooriigo harlaa ichih shg bas meddeggui zuilee medlee ghde emegtei hun urmaar hudlaa ch gsn shn ugeer dutdag gdgiig heley
Tiim ee.ohin huuhed bol mash hetsuu.hunii huuhdiig burhan ch gsn tursun etseg shig ni hairlaj chadadgui gej ug bdag. Ertnii humuus uneheer unen heldeg bj dee.emegtei hunii us ni urt uhaan ni bogino gej.sain uhaantai emegteichuud baigaa.gehdee daanch tsuuhun.emegteichuud uursduus ni olon zuil hamaardag gedgiig oilgoh l heregtei.
Өөрөө цайгаа хийгээд уугаач гар хөл байгаа биз дээ! Хэлэх зөвлөгөө алга тахоёр яг ижилхэн хүмүүс байна. Өөрийгөө харья гэвэл эхнэрээ л харчих яг өөрөө байна
heleed yu gehev zaluus min yg sali bari geher heden hvvhdee boddog ymda hvvhnvvd bol toohchgvi salii geneshdee uur hvntei bolchod barigdsanch toodoggvi hvuten setgeltei hvmvs bdin bn le adgan muugar bodhod hoid etseg ymr baihuu ohin hvvhedtei bol bvvr hetsvv eniig unshsan hvvhnvvd negiig bodooroi
Нийгэм тийм байна гээд гэр бүлдээ тийм муухай байдал үүсгэж болохгүй ш дээ.харин ч хань минь үрийн минь аав гээд туслаж дэмжиж байж сайн сайхан амьдрах байх. Нийгэм гээл нийгэмд буруу өгөөд байдаг сүүлийн үеийн сэтгэлгээг огт ойлгохгүй юм. Нийгэмд хүн удирдуулаад байгаа юм шиг байгаан. Нийгэм гэдэг юмыг чинь хүн бий болгож хүн өөрөө нийгмийг удирдаж явдаг юм ш дээ. Угаасаа бараг нийгэм хэцүү байхад эхнэр эмэгтэйчүүд угаасаа ингэх ёстой л гэж хэлэх гээд байна уу даа. Тэгээл нөхөр сольж яваад яахав азтай нэг нь мөнгөтэй баян залуутай нийлээд эд мөнгөөр дутахгүй явах л байх гэхдээ араараа тавиулж насны эцэст бүх юмыг ойлгох үед амьдрал нь тамаас дор болдог юм гэсэн.
deer bgaa erchuud tgd bugd ehnereesee sal l da.gomdol toochij baihaar.dahiad ehner awuul yg ijilhen bga
Сүүлдээ тэгээд найз нөхөд ч байхгүй бүр хамаагүй эмэгтэй хүнтэй ярьж ч болохгүй. Эхнэрээ бодоол эмэгтэй хүнээс өөрийн эрхгүй зайлс хийж жийрхэж эхэлдэг болдог юм байна лээ. Тэгээд эхнэр ингээд байна тэгээд байна гэвэл өөрийнхөө нэр нүүрийг бодоол чи миний нэр нүүрийг унгаж намайг хүнд муугаар ойлгуулсан гээл аймаар хэрүүл. Тэгээд угаасаа эхнэр маань хартай хэнтэй ч хамаагүй харддаг гээд ямар ярьж явах биш. Хүмүүс энэ нэг юм их зантай хүнтэй ч олигтой юм ярьдаггүй дуу муутай сонин хачин гээл элдвээр хэлдэг тэгээд л эхнэртээ элдвээр хэлүүлж бас хаа хамаагүй хзмзүст элдэв янзаар хэлүүлээд байхаар хийморь сүлд байнга унаж дордолгүй яахав. Сүлд дуудуулж хийморийн сан хичнээн тавиулаад ч лам нар дийлэхгүй болдог юм билээ. Би бол сүүлдээ лам хийморийн сан гэж бодхоо ч больсон. Ажил үйлс хүртэл цаанаасаа бүтэхгүй болчихдог билээ.
Гадуур ажил төрөл тун ч тааруухан л байна да. Хаа саагүй л ажил олж хийх гэсэн хүмүүс л байна. Ер нь бол дээдчүүл л энд тэнд найр наадам хэсээд л хямрал гэгч юмыг мэдрэхгүй байгаа болохоос цаагуур чинь ажил төрөл олдохгүй. Тун ч хэцүү байнаа. Нийгмээрээ л ер нь бүтэл муутайхан байна гээд хэлчихвэл загнуулах л байх да. Ийм байхад эхнэрээ энэ бүхэнд шууд хамаатуулах нь хир зөв юм бол до. За тэгээд өдий насны хүнд юу ч гэхэв дэ. Ө
Хэрүүлтэй амьдрал хэзээ ч өөдөлдөггүй юмоо. Урууддаг болхоос хэрүүлтэй амьдрал өөдлөөд сайн сайхан болсон гэж хэзээ ч сонсож байгаагүй. Угаасаа эр хүний хийморь сүлд эхнэр хүнээс л шалтгаалдаг. Угаасаа эмэгтэй хүмүүсийн олонхи нь л тийм сонин байдаг юм шиг байгаа юм. Хэрүүл хийж тэрнээсээ сэтгэл ханамж авдаг байж ч магадгүй юм байна лээ. Хэрүүл бүрийн бүр амьдралын турш буруу болохгүй муу эцсийн буруутан эр хүн болдог юм байна лээ. Тэгээд хүний урманд олигтойхон няслаж үзээгүй байж эхнэртээ гар хүрч зодсон болно. Үнэндээ өөрөө ирж нөхрийнхөө толгой нүүрлүү нүдэж цохиод л гар хөлөө хөхрүүлчээд дараа нь чи намайг хөх няц болгосон гээл дахиад л хэрүүл. Үнэндээ би лав үрийнхээ ээжийг дотроо их хайралдаг. Уурлаж шаралхаж цохих гэхээр нь за цохиулаад өгвөл сэтгэл нь амрах болов уу? Тайвширах болов уу?гээл бас цохих үед нь бултуул хий цохиж унаад бэртэж гэмтэх вий гээл тэсээд л цохиулдаг сүүлдээ дандаа цохих гээд дэндүү давардаг болчихдог юм байна лээ. Тэгээд яг үнэндээ эхнэрээ зодох юм бол тэр хүн ганц цохиход юу үлдэх вэ дээ. Өөрсдөө болхоор хүнийг цохиж элдэв янзаар хэлж болдог. Нөхөр бол зүгээр л өөрсдийн тэжээж хүслийн биелүүлж өгч байх боол юм шиг боддог. Тэгээд би эмэгтэй хүн чи эрэгтэй хүн гээл аймар сонин юм ярьдаг. Адилхан л өвддөг мах урсадаг цус шаналдаг сэтгэлтэй хүн гэдгийг ойлгодгүй. Эмэгтэйчүүд ер нь одоо их сонин сэтгэхүйтэй болчихсон. Нөхрөөрөө гэрийн ажлаас эхлээд бүх юмаа хийлгэх гэдэг. Тэгээд дээр нь байнга элдэв үг хэлж хэрүүл хийгээл байхаар тэр нөхрийн сүлд хийморь ажил үйлс яаж олигтой байхав дээ. Тэгээд бусдын нөхөртэй харицуулж тэр эхнэрээ тэгж байна энэ эхнэрээ ингэж байна. Тэр тэдэн төгрөг энэ эдэн төгрөг эхнэртээ өгсөн байна гэрийн үйлчилэгчтэй гэнэ гээл бөөн дарамт. Угаасаа л амьдралын төлөө хамт зүтгэж л тийм амьдрал бий болдог гэдгийг ойлгохгүй бүх юмыг нь нөхөр бэлдэж юунд ч гар хүргэхгүй байх ёстой гэдэг бодолтой болчихсон. Ер нь тэгээд хүн хэдий боловсролтой байгаад угаасаа амьдралын ухаангүй бол ямар ч эмчилгээ засал байдаггүй юм шиг байгаан. Би бас эхнэрээсээ салах болчоод л сууж байна. Хүүхдээ бодоод бас тэр хүнд дэндүү хайртай болхоор яаж ч чададгүй. Гэхдээ эхнэр маань үргэлж сална гэдэг үгийг өөрөө байнга хэлж одоо сална гээд байхад би яалтай билээ дээ. Өмнө нь зөндөө аргадаж хэлж ойлгуулах гэж үзсэн ч хэзээ ч ойлгохгүй бололтой. Тэгээд аргаа барахдаа чи хөгширсөн хойноо нэг ойлгож хэн нь зөв хэн нь буруу байсанг мэдэж харамсуул харамсах байх гэж хэлсэн. Гэтэл урдаас чамаас өөр сайн намайг хайрлах хүн олдон за л гэж яарьж байгаам даа. Тийм хүнд юу хэлэх вэ дээ. Хайртай гэж өдөр бүр нүүрэн дээр нь хэлж цэцэг бэлэглэж романтик байдалтай жүжиг тоголдог хүмүүс л эхнэртээ хайртай байдаг гэх юм даа. Угаасаа амьдрал тэр чигтээ жүжиг байх ёстой юм шиг байгаан. Тэгээд л нээх сүртэй эр хүн гэдэг чам шиг байдаггүй юм гээл үнэн сонин юм ярьдаг. Эр хүн гэж бодуул кино нь дээр гардаг шиг л байх ёстой юм шиг байгаан. Нээх хэнэггүй тэгээд боол мал шиг зүтгээл хэхэхэ үнэндээ архи дарс ууж баар буудал хэсэхгүй худал олон нүүр ааш гаргаж араар нь тавихгүй өөрийн сэтгэлдээ хайрлаад сайн аав сайн хань болох гээд л өөрийн хэмжээндээ зүтгэж яваа чинь эр хүн шүү. Тэгээд тэр хардалт гэдэг чинь жинхэнэ аймшиг эр хүний хийморь сүр сүлд бүх юмыг эхнэр нь хардаа л бол унгаж доройтуулж орхидог.
Угаасаа тийм байгаагүй юм бол танд эрхэллсээр байгаад л тийм болчихсон юм байнашд. Өөрөөр хэлбэл толгой дээрээ гаргасан нь өөрийн чинь л буруу гэсэн үглдээ.
Ёстой нээрээ загатнасан газар маажлаа гэдэг шиг арчаагүй, ажилгүй, ааштай хүүхнүүдэд сайн нөхөр таарах юмаа. Арга билгийн зохицолдолгоо гэдэг нь л энэ юм байхдаа. Манай эмээ охидуудаа маш сайн хүмүүжил олгож өсгөсөн. Манайханд чадахгүй, хийхгүй юм байхгүй. Мөнгө олно, техниктэй ажиллахдаа хүртэл гарамгай. Царай зүс бие хаа муутай байсан бол бас яахав. Харамсалтай нь нөхрүүд нь юу ч чадахгүй. Юун ажил хийх, ажил хийдэг нь цалингаа хэзээ ч гэртээ зориулж үзээгүй. Архи ууж авгай хүүхдүүдээ зодно. Новшийн амьдрал. Намайг хүртэл бүхнийг хийж чаддаг болгож өсгөсөн. Нэмээд надад маш чанартай боловсрол эзэмшүүлсэн. Даанч үр дүнд нь надад таалагдах эр хүн гэж байдаггүй. Анх хараад л харц, нүд хооронддын зай 2 гарын байрлал гэх мэтээр сонжоод тэгээд ярилцахдаа хүртэл ухамсрын түвшинг нь шалгасан хариулт хлэнэ. Сүүлдээ нас явах тусмаа хэзээ ч хүнтэй суухгүй гэдэг бодолтойгоо эвлэрчихсэншдээ. Сонин нь найзуудын 90 хувь эрчүүд, долоохон эмэгтэй найзуудтай. Таны хувьд хэлэхэд хань чинь угаасаа тийм байгаагүй юм бол толгой дээрээ мордуулчихдаг нь өөрийн чинь л буруу байнаа.
Ээ дээ мон ч… Би ганцаараа ч биш л юм байна. Миний эхнэр уул нь гайгуй бусгуй ч муу талууд нь бол ер нь л бугд байна доо. Амьдралын толоо хоюулаа л санаа тавьж зутгэхгуй бол тэгээд ер нь худлаа л юм билээ!
bi tiim ehnertei bailaa, ehneriin chin uruusun dugui baij, odoo bodohod. suuldee dandaa buh yumnii buruutan bolj baihaar bolie gej zorigtoi shiideed, neg l udur haalgaa gadnaas haagaad yavaad ugsun.
Tolgoi, chih uvduhgui, dandaa buruutan bolohgui odoo jargaj bainoo. Ehnertei baisan ch, gantsaaraa baisan ch adilhan uuruu tsai, hooloo hiine, huvtsas ugaana, ger ornoo tseverlene.
tegeheer chin gantsaaraa amidraad ene buhniig hiigeed yavahad yu ni bolohgui baihav.
hayaad yavanguut horsoj, eldveer helj baisaan, toogoogui, uruvduugui, uruvduh l yum bol nasaaraa doromjluulah, nasaaraa uuriinhuu ehner hiih blaa.
IIm ehnertei baih uneheer hecuug bi sain medne. er hun tged huuhduudihe toloo ooriigo jargaliig umartaad aduu mal shig zutgedimdo eces suuld n bie muutai arhichin hiimori suldgui negen bolj huvirna. harin hajuud n baisan huvalz shig ehner n huneer baahan tejeelgej amidralaa teguulj bgad bie n muudaad ireheer nohoroo hayad l yvdiimda. ug n 1 huuhedtei bga deere uchraa olood esvel salah bjde odoo 3 huuhed arai l changa bn salahad.. esvel zuger tusdaa amidraad ydaj hun harahgui duraara baidaa l gj zovloe..