Би Монгол орондоо хайртай жирийн нэг залуу…

097ec7_2477_x678

Ойрдоо улс орныхоо тухай бодоод шаналаад байдаг боллоо. Уул нь би улс төр сонирхдоггүй байлаа. Улс орон, ард түмний амьдрал, улс төр эдийн засгийн байдлыг ажаад байх нь ер уруудчихлаа шүү. Нэг л өдөр дампуураад эцэг өвгөдийнхөө бидэнд өвлүүлэх гэж цусаа урсган тэмцэж явсан алтан сайхан газар шороогоо, унасан газар угаасан ус, улс орноо хятадуудад алдаж яг өнөөдрийн Грек шиг болох зам руу орчихлоо гэж бодогдох юм.

Энэ бүхний буруутан бол Монголын төрд гарсан авилагч олигархууд яахын аргагүй мөн. Тэд 25 жил төр барихдаа Монголыг дээрдүүлсэнгүй харин Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гэмт хэрэг хийлээ.

Одоо бид яах вэ? Монголын жирийн иргэд ард түмэн яах вэ? Бид яг хоёр замын уулзвар дээр байна. Энэ чигээрээ айж хулчийж дуугүй байж байгаад Хятадад газар нутгаа алдаж бусдын боол болох эсвэл тэмцэж эрх чөлөөтэй орныг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх гэсэн хоёр л зам байна. Үүнд гурав дахь гарц гэж байхгүй юм байна. Хожигдоогүй дээрээ бүх Монголчууд одоо л нэг хүн шиг нэгдэх хэрэгтэй байна. Яг л дээр үед Оросын зах дээр наймаа хийдэг байсан төлөгүүд шиг Оросын хулигаанууд хүрч ирээд нэгийг нь дээрэлхэхэд бүгдээрээ босоод ирдэг шиг нэгдэл одоо л Монголчуудад хэрэгтэй байна. Энэ цаг хугацааг бид алдах юм бол дахиж бид босож чадахгүй болтолоо доройтох болно гэж бодогдож байна. Монголын төлөө гэсэн зөв сэтгэлтэй бүх хүмүүс, засгийн газрын гишүүд, цэрэг, цагдаа армийн дайчид, малчин ард, хэн ч байсан бүх ард түмэн нэгдэн босож засгийн газрыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Олигархуудыг бүгдийг нь барьж хуулийн хариуцлагад татаж, бусармаг бүх хууль дүрмүүдийг шинэчлэн өөрчилж, шинэ засгийн газрыг байгуулж, газрын бүх лиценц, ордуудыг гадаадын эздээс нь хурааж хүчингүй болгож, бүх Хятадуудыг албадан гаргаж хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Монголын нийгмийг үндсээр нь шинэчлэх хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Үүнд бидний цус ч асгарч магадгүй, гэхдээ дуугүй хулчийж, үхээнц арчаагүй царайлж газар нутгаа алдан үр хүүхдээ хүний боол болгосноос нэр төртэйгээр эх орныхоо төлөө үхэх нь гайхамшигт хувь заяа биш гэж үү. Үүний төлөө ч энэ цаг үед та бид нар төрсөн ч юм билүү. Цаг хугацаа явсаар л бид доройтсоор байх ёсгүй. Боллоо.

15 Comments

  1. 25жил хүний амьдралд их хугацаа.улс орны хувьд бага хугацаа.залуучууд омголон юмны үр дүнг хурдан үзэх гэж яарна.хүний амьдралаар бол төрөөд цэцэрлэг сургууль төгсөөд мэргэжил эзэмшээд гэр бүл үр хүүхэдтэй болоход хувь хүн болж төлөвшихөд 25 жил хүрэлцэх хугацаа бол улс орны хувьд дөнгөж хөлд ороод унаж босоод явж байна гэсэн үг.хоёр настай хүүхдийг булчиг шөрмөс нь зангирсан том эр болохыг хүлээхээс өөр аргагүй.

  2. Мэдээж эх орноо хурдан хөгжүүлээд ганц олдох насандаа гадаад хөгжилтэй орон шиг хөгжсөн эх орондоо гадаадынхнаас дутахгүй хангалуун сайхан амьдрахыг хүсэлгүй л яахав.тэглээ гээд яарч байна гээд арай хийж эвлэж ядаж байгаа ваараа хагалчихвал тэрнээсээ эсэн юм болноодоо.үйрч жижиг хэсэг болсон хагархайнуудыг цуглуулж дахиж бүтэн болгох гэвэл дахиад олон жил болно их хугацаа шаардана.

  3. Ямар ард түмэн байна тийм л төр байна.парламент бол ард түмний толинд туссан тусгал гэдэг биз дээ.өөрсдөө сонгочоод дараа нь 76 мангуу ямаа гээд хараагаад байдаг.мангууг нь мэдсэн юм бол эхнээсээ яах гэж сонгосон юм.дараагийн сонгуулиар дахиад л өнөө хэдийгээ сонгоно.дахиад л мангуу гэж хараана.Сонгууль болгоноор дандаа хулхидуулдаг дандаа мангуунуудыг сонгодог юм бол бидэнд өөрсдөд маань учир байнаадаа.биднийг хулхидаад өгөөч бид гэнэн хүмүүс байнаа гээд байхад хулхидахгүй бол тэд өөрсдөө жинхэнэ мангуу болдог юм байгаа биз дээ.мөнгө тараана халамжлана зүгээр өгнө үнэгүй өгнө гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа намуудыг ядаж сонгохоо байчих л даа эхлээд.хувьсгал хийнэ муу хүмүүсийг хариуцлага хүлээлгэнэ дандаа гэгээхэн сайхан хүмүүсийг төр удирдуулна гэж байгаа хүмүүст юу хэлэхэв.сайн сайхан хүмүүс.төрд гарчихаар л сайхан болчих уу.уул нь хүндээ биш.системдээ баймаар юм.хулгай хийгээд ч баригдахгүй хүлээхгүй местэн дээр очсон ямар ч гэгээнтэн.сайхан хүн хулгай хийж л таараа.хүний өөрийнх нь мөн чанар тийм.харин хариуцлагатай хяналттай хулгай хийвэл шийтгэл хүлээлгэдэг хуулийн байгууллагыг хараат бус болгох тухай бол өөр хэрэг.хувьсгал бол нийгмийн том бужигнаан.хувьсгалыг зоригтнууд сэдэж тэнэгүүд хийж зальхай этгээдүүд үр дүнг нь хүртдэг гэдэг.хувьсгал гэдэг өндөр өртөгтэй эд.хувьсгалын маргааш бүх юм шууд сайхан болно гэж байхгүй.том бужигнаан намжиж жигдэртлээ олон жил зарцуулна.тэр хооронд алт живж холтоснууд хөвж гарч ирнэ.

  4. aka says:

    aav eejiinhee hulgai hiij olson mongoor ni huuhduud ni bayrhaad tom tom mashin unaad gadaadiin surguulid suraad tom tom yriad yvah yumaa. ted nariig dagaad daldaganah bas hed bhima. medeej zovj oloogui mongo urehed ch amarhan l bh l da.
    odoo onoodriin baidlaas neg yumiig harj oilgoloo. uls tord bga ene namuud bolon humuus bugd l muuhai bn. AH bol burch samarch duuslaa. ene mongold uls baihuu ugui gedeg deer ni tulgaad tavilaa. MAH ni bhad arai l deer bsan. ydaj l jijig dund business ni ajil uurgee guitsetgeed humuusiin amidral ch ovoo deeshleed irj bsiin bn. harin odoo ter tuhai yriltgui bolj de. ihenh jijig dund business erhlegchid ni haalgaa bariad tomchuudaasaa ch ehleed haalgaa barij bh shiv. gehde manai mongolchuud bas tsamaan zantai ulsuud yum da. teriigee zovhi ni oodoo mundag l gehiin. yu geh geed bn uu geheer mongogui bj yasan ih bayar naadam bas yasan ch ih nargij tsengedgiin. muu muuhaigaa ene bayr naadmaar daldalj hun olnii setgeliig erguulj sataaruulah gesen arga. MAH-ii heden zaluuchuud bn. iim humuus ireeduid uls orniig udirdah uu? hetsuu l baina da. hunii ami taslahiig yuman chinee bodohgui, ooroo l bolj bval busad ni uhej bsan ch hamaagui, aav eejiinhee hulgailj olson mongoor delhiig erguulne geed yvj bgaa, amar hylbar olson yumiig dahiad ingej olj bolno darga daamal bolood olson yum yag ter argaar ni olno geed yvj bgaa humuusiig UIH bolon toriin alband oruulah ni zov uu? ene heden hulgaich luivarchinguudaas oor eruul tolgoitoi setgehuutei hun baihgui bolson gej uu? ireh songuuli ih l yum shiideh baih da. yu tarina teriigee l huraana gedeg…

  5. Bat says:

    Huuheed chi zov yarij bodoj bna. Bayaraa chi tun buruu yarij bna. Chi ooroo mash hulzengui hun bololtoi.
    1921 ond hodson deeltei ХУВЬСГАЛ  hiisen ard tumen. 1921 ond Mongoljuud yamar bsn bilee. Erchuudiin diilenh huvi n lam, huuhnuud n yar tembuund barigdsan, manj hyataduudiin ovor dulaazuulj bsn. Noyod tushmeduud n manj hyataduudiin gar hol bolson ter uyed l Sain ers toron garj Mongol ornoo manuulan badraasan yum shuu. Tuuh davtagdgag gj yaridag. Tuuh davtagdah gj bna Mongolchuudaa negdezgeey, bosozgooy, oligarhuudiig darzgaay

  6. saak says:

    Bayaraat-n setgegdeliig demjij bn shuu. Hediigeer hazaisan sedev ch gsen

  7. saak says:

    Yamar sonin sedveeer yarijeenaa ene chin cekc.mn buselhiinees deesh um hardgui humuustei aan

  8. tuunii says:

    Энэ цаг үеийн Монголын засгийн газар бидний сонгосон хүмүүс ухаантай, боловсролтой, хүчтэй гэвч тэд өөрсдийхөө бизнесийн төлөөл ажилдаг эдний дундаас л жинхэнэ эх орон ч удирдагч гараад ирвэл даан ч залуус бидний нас энэ үйл явдлыг харж хүрэхгүй нь хаха 

  9. Bayaraa says:

    Муу хүн болгоныг алаад нийгэм сайхан болчихдог бол сайхнаа. Хэрэв тийм амархан байсан бол тэгээд л хийчих байсан байлгүй дээ.

    Өнөөдөр Монгол муу байгаа муухай байгаад улстөрчид буруутай юу? Буруутай. Зарим хүмүүс бусдаасаа илүү буруутай байгаа.
    Гэхдээ зөвхөн ганц хүн, эсвэл зөвхөн хэдхэн хүн буруутай, тэднээс салчихвал нийгэм сайн сайхан болчихно гэж бодож байвал тэрэн шиг худлаа юм байхгүй шүү.
    Нийгэм муу муухай байгаад Монгол хүн бүр их бага хэмжээгээр буруутай. Улстөрчид, олигархиуд муу байна гэж байна. Үнэн. Яагаад тэр вэ? Намгаас юу ч хайж оллоо гэсэн шавартай байдаг биш үү? Түүн шиг новшнууд дундаас хамгийн гайгүйг нь сонголоо гэхэд ялгаагүй л новш шүү дээ. Ямар ард түмэн байна, яг тийм төр засаг байна гэж сонссон уу? Иргэд нь амар хялбар аргаар амьдрах сонирхолтой, хайрлаж харамлах үнэт зүйлгүй, эрчүүд нь нийтээрээ хулгайч, хүүхнүүд нь нийтээрээ янхан ийм ард түмнээс ийм л улстөрчид гарна шүү дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Ард түмэн өөрөө цэвэршээд ирвэл угаас новшнууд төрийн эрхэнд гарч чадахгүй. Дэлхийн түүхийн ИЙ мянганы суут хүн Чингис хаан бидний өвөг дээдсийн дундаас төрсөн. Яагаад тэр вэ? Зүгээр тохиолдол уу?
    Би үгүй гэж боддог.
    Тухайн үед ард түмэн өөрөө хүчирхэг байсан учраас тэдний дундаас төрж байгаа удирдагчид ч бас тийм хүчирхэг байж.
    Ард түмэн зөв соёлтой, зөв итгэл үнэмшилтэй, нийтээрээ ёс зүйтэй, нийтээрээ эрэлхэг зоригтой байсан учраас тэдний дундаас тийм л удирдагч төрдөг байж.
    Магадгүй Тэмүүжин гэдэг нэртэй хүн төрөхгүй ч байсан байж болно. Магадгүй бага залуудаа дайсандаа алуулж ч болох байсан. Тэглээ ч магадгүй Хасар, магадгүй Жамуха, эсвэл өөр хэн нэг удирдагч Монголчуудыг нэгтгээд дэлхийг байлдан дагуулах л байсан.
    Хэрэв Монгол улс хөгжье дэвшье гэвэл өөрчлөгдөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна.
    Харин юуг өөрчлөх вэ?
    Ард түмэн өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй.
    Өнөөдөр Монголын нийгэм төлөвшөөгүй байна.
    Хүнээр бол 10 настай хүүхэд шиг гэнэн томоогүй байна.
    Нийтээрээ зөв төлөвшиж, зөв соёлыг төлөвшүүлж байж л хөгжил ирнэ. Наана нь биднээс шалтгаалахгүй гадаад орчны нөлөөгөөр мөнгөтэй болохыг үгүйсгэхгэй.
    Гэхдээ энэ мөнгө бидэнд наалдахгүй.
    10 настай хүүхэд 10 сая төгрөгтэй болсон шиг үрэн таран хийгээд дуусна.
    Ард түмэн төлөвших явц тийм амар явагдахгүй.
    10 настай хүүхэд хүсээд хүсээ 20 настай хүн шиг болчихгүйн адил тодорхой хугацаа шаардлагатай.
    магадгүй 10, магадгүй 20 жил.
    Гол нь одооноос зөв эхлэх хэрэгтэй.

  10. yo says:

    we are totally fucked up. no one knows. only time will tell.

  11. С says:

    Бид нар биеийн амрыг хараад гаднаас зээл авчихаад л оноо маргаашаа аргалаад яваад байна ороо толох болохоор бид толохгуй ур хуухдууд маань  толноо гээд еронхий сайд н хэлээд сууж байгаа бид нар толж дийлэхгуй орийг ур хуухдууд маань толж дийлнэ гэж юу байхав хятадуудын хар ажилыг хийх л болох вий гэж одор болгон санаа зовж явлаг болоод байна даа суулийн уед еэне улс тор чид байдал эвгуйтэхээр гэр булээрээ америктаа очиж суучихаад монголоо муу муухайгаар н дуудаад сууж байх болношуу ийм хумуусээс бушуухан салах хэрэгтэй

  12. дээгий says:

    залуу үеийн хүн нэг бүр удирдагч байж чадна ганцхан эрсдэл гаргаад тууштай явах л хэрэгтэй. тэмцэгчдийг, удирдагчдыг бурхан хаа нэгнээс төрүүлнэ гэж бүү хүлээ чи өөрөө удирдагч болохын төлөө яв бас залуу үе ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. хангалттай идсэн хэдэн 10 үе нь язартлаа таргалах, хагартлаа идэх хөрөнгөтэй болсон энэ улс төрчид, олигархиуд хэзээ ч эгэл ард, ирээдүй хойчоо бодохгүй нь 25 жилд хангалттай харагдлаа тийм биш гэжүү?

  13. эр хүн says:

    Удирдагч алга. 

  14. zochin says:

    manai mongolchuud iimerhuu asuudal deer umnud solongosiin irged shig ev begdeltei, sanaachlagatai baij chadahgui ee. denduu hultsengui ted mini. 

    sanaag chin bol heden zuun huvi demjij bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.