Би яахаа ч мэдэхгүй байна

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Сайн байна уу найз нараа. Би энд байнга шахуу орж, уншдаг, мэдэх зүйл байвал коммент үлдээдэг. Одоо харин өөр дээрээ хариулт зөвлөгөө авмаар байна аа. Би одоо 40-тэй. Сүүлийн 6 жилийн хугацаанд 5-10 удаа л секс хийсэн байна. Нөхөртэйгөө шүү, түр гадаадаас ирэхэд нь. Одоо тэгээд ямар ч сексгүй амьдраад өдий хүрлээ. Үнэхээр сүүлийн 2 жил эрс хөгшрөлт явагдаад, үрчлээтээд. Сэтгэл санаа ч сонин амархан стрээст өртөмхий, юмыг дандаа муу талаас нь харамхай болчихдог боллоо.

Би жирийн л эмэгтэй. Таалагдах нэгэндээ таалагддаг л даа, тэгээл секс санал ирэхээр л зөшөөрч чадахгүй юм. Зөвшөөрөөд секс хийгээд нэг ор хөнжилдөө орчихвол байдаг л нэг өвөр хэссэн хүүхэн болчих гээл , хэг ч биш болчих гээл байгаа юм шиг санагдах юм даа. Тэгээл татгалздаг, өдий насанд хэнд үнэнч байх гээд ингэж тэнэгтдэг байна гэж найз нар зөндөө хэлдэг, би ч бас нас явж байна гэж мэддэг ч задгайрар гээд хичээгээд чадахгүй байна. Энэ одоо шизо өвчин юм уу.

Миний бодлоор бол би хайр сэтгэлийг нэгт тавьдаг, аиьдрана гэсэн хайртай хүнтэйгээ л сексдмээр байх юм. Гэтэл хоцрогдсон үзэл бодол гэж ойлгож л байна. Нас минь явсаар, би хайр ирнэ хүлээсээр. Үнэнч амьдралыг хүсэж байна яах вэ?

12 Comments

  1. jak says:

    40 нас гэдэг жинхэнэ эмэгтэй хүний дур хүслийн төгс нас ш дээ 50 хүрэхийн цагт гэлэн гуай гэх нь байтгуай гөлөөг гэх хүн байхгүй болно одоо багахан үлдсэн хугацаанд хэндээ юугаа хадгалсан юм бэ хадагалдаг нас чинь 20 настай чинь цуг ард чинь хоцорсон шүү дээ 

  2. bagiib77@yahoo.com says:

    msgeriin nzuud bolj boloh l ym

  3. еспри says:

    nuhruur er ni yadgiin, nuhurgui saihan amidarch bas bolno shd, huuhed gargaad garaasaa hutluud yavahad urtei hun bolood l yavchina

  4. Toli says:

    ehnertei l bolmoor bna daa.

  5. Опрах П says:

    Болдогсон бол нөхөртэй л болмоор байна даа 

  6. еспри says:

    naiz nuhud yu geh hamaagui ee uuriin chini bodol uurtuu zuv, bi bol chamaig zuv emegtei sain ehner baina gej unelj baina.

  7. Иргэн says:

    Өөрөө өөртөө нэр төртэй, үнэ цэнтэй амьдрах чинь эрхэм зүйл шүү дээ

  8. Zochin says:

    emegtei hund hamgiin turuund uuriiguu unelej hundleh setgel l chuhal baidag ta nuhruusuu uur huntei belgiin haritsaand oroh durgui baigaa chine mash saihan chanar,negent setgel zui chine tiim haritsaand belen bish baihad uur huntei untaad bur dordono u gehees nemer bolohgui tuunii orond nuhrteigee hamt baih talaar yarij tohiroh heregtei baih bas estrogeni shinjilgee ugch emchees zuvulgu av sex heregtseeg hangah olon arga bdag sh te zaaval hen negentei belgiin haritsaand oroh gej bodsonii hereggui baih do,

  9. Нээрээ says:

    Та гормоны түвшингээ шалгуулаад үзээрэй. Эстроген сайн ялгарч чадахгүй бол арьс сулраад, биеийн галбир алдагдаад, уур уцаар ихтэй, гомдомхой болоод байдаг. Ялангуяа 40 насанд бол даавар шиг хэрэгтэй юм байхгүй. Тавихгүй байсан ч гэсэн секс хийснээр эстроген, коллаген, окситоцин, эндорфин, прогестерон гэх мэт эмэгтэй хүнд хэрэгтэй дааврууд ялгарч байдаг. Өдий насан дээрээ 2 биенээсээ хол байна гэхээр хэцүү юмаа

  10. би says:

    40 хүрсэн бол хийгээд үзэхэд юу буруу байхав  дээ

  11. Uu tegeed setgel haa bn biye tend shde
    Husq yumaa huchleed yahavde
    Eruul mend erhem bayalag
    Enjoy your ride

  12. m says:

    nuhurteiguu ymar neg argaar hamt bj bolohgui yy???!!! 40n nasand bol amidraltai l humuus taarah bh. az taarbal gants bie mer ser yum taarch boloh l yu. moskba nulinsand durgui kinog uzsen u ho. tiim l az udriin od shig taarah bh. sain hun taarval uuruu sanaachilgiig gartaa avsan deer bh da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.