Кинон дээр вампирууд нарны гэрэл тусахаар арьс мах нь идэгдэн зад үсрэн дэлбэрч байгааг харуулдаг. Ийм зүйл зөвхөн кинон дээр байдаг юм уу гэтэл бас үгүй бололтой. Бразилийн Сан-Паулу мужийн Арарас нэртэй жижиг хотын оршин суугчид үүний нэг жишээ. Жижигхэн хотын 800 оршин суугчдын 600 нь нөсөөт ксеродерм нэртэй ховор өвчнөөр шаналдаг.
Энэ өвчин туссан хүн өдөр, нарны гэрэлд гарч болохгүй болдог аж. Нарны гэрэлд гарвал өвчний улмаас арьс бараг л харж байхад шатаж, шархлан юу ч үгүй болдог юм байна. Тиймээс тэдний дийлэнх шөнийн амьдралтай.
Нар мандахаар гэртээ орж, цонх хаалга гээд нарны гэрэл орж болох бүх л цонх, хаалга энэ тэрийг битүүлдэг.
2 Comments
Edgeh argaguimu
Himiin hayagdlion busuu
Цус ойртчихсон хүмүүс юм биш үү! 800 хүнээс 600 нь ийм гэхээр ….