Гар хангалганаасаа өвчин авсан юм болов уу?

mastbur876207753201409051218

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би өөртөө тохиолдсон нэгэн санаа зовоосон асуудлыг та нартай хуваалцаж зөвлөгөө, тусламж дэмжлэг авах гэсэн юм. Намайг Б гэдэг, эрэгтэй, одоо 20 настай. Өмнө нь бэлгийн харилцаанд орж, эмэгтэй хүнтэй ойртож дотносож байсангүй. Нэг ёсондоо бэлгийн амьдралын талаар ямар ч туршлагагүй гэсэн үг. Харин 10-р ангиасаа эхлээд л гар хангалгатай найзалж эхлэсэн.

Гэтэл хэд хоногийн өмнө миний эрхтэн дээр ганц том зөөлөн, цэврүү шиг юм гарчих юм. Элдэв содон өнгөгүй. Миний арьс их тослог болохоор батга л юм байлгүй, жоохон байж байгаад толгойлохоор нь шахчихъя гэж бодоод нэг их тоогоогүй. Гэвч бодсноор болсонгүй хэвээрээ байгаад байхаар нь шахаж орхисон. Батга байлаа гэж бодоход ямар ч идээ гараагүй, ус л гараад байсан тэгээд ч огт өвдөөгүй. Шахсны дараа шархалсан гэхдээ бас бага зэрэг үлдсэн, тэр нь байж л байна. Энүүнээс болоод ойрд санаа зовоод хямраад хэцүү байна аа.

Эрхтнээ цэврүүттэл нь гар хангалга хийцийм байхдаа гэж инээдтэй юм ч бодож байлаа, гэхдээ арай ч үгүй байлгүй дээ. Нет ухахаар олигтой юм олдохгүй юм. Тэгээд уншигч ах эгч нар та бүхнээс асууж яг юу болох, сүртэй зүйл мөн эсэхийг сайн нягталсны дараа эмч домчид хандахгүй бол өмнө нь огт ингэж байгаагүй болохоор шууд эмнэлэгт яваад очно гэхээр нэг л эвгүй санагдаад байхын, та нар ойлгоно бизээ. Хэтэрхий нуршсан бол өршөөгөөрэй…

7 Comments

  1. g says:

    chi arai end tend arhi dars uuj tasraagui biz? yadag ch bsan emch ruu yavah bolj

  2. zaluu says:

    eregteichuudiin emnelegt ochood eregtei emchid uzuulchihee, boov harah durtai emegtei emch/ suvilagchid ni oroid irvel ta garch bai geed zorigtoi helchih, chi tulburtei uilchikgee avch bgaa bolohoor tegj heleh erhtei. eregteichuudiin emnelegiinhen het undur unetei em shahah gd bdg, terniug avahguigeer bichij ugsun emiig ni emiin sangaas av.

  3. Залуу says:

    Гар хангалага хийхдээ бэлэг эрхтэн болон гараа маш сайн угааж бай тэхгүй бол хаш амархан гадны халдвар ордог юм. чи гараараа юу баридаг билээдээ бодоод үзээрэй. Гар хангалаг хийхэд доторхой хэмжээний үрэлт явагдаж байгаа тэрнээс үүдэж чирий бэлэг эрхтэний арис нүдэнд үзэгдэхгүй шалбарсанаас гараар дамжин бохир орно.
    Ичиж зовоод байлгүй эмчид үзүүл

  4. mgl says:

    Bohiroos bolj tiim yum gardag yumaa asuudal bish gar hangalga baga hii hurdan tavidag bolchihdog gesen shuu

  5. hatuu says:

    tegj ih tsewruuttel n nuhhaar yum baisn yumu 

  6. быөй says:

    Ичихгүйгээр эмч дээр оч доо.

  7. hulan says:

    Hachin yum ih boloh yum.tsewruuttel ni nuhaj dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.