Дагавар хүүхэд асуудал мөн үү?

12_8531625056871201411101122

Та бүхэнд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би 1 хүүтэй ганц бие ээж байгаа юмаа. Хоёр сартай жирэмсэн байхдаа найз залуугаасаа салсан. Шалтгаан нь их энгийн тэр хүүхэдтэй болохыг хүсээгүй. Би хүүхдээ алахыг хүсээгүй. Өө тэгээд гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг надад ч бас асуудал байсан л байх л даа. Би арай илүү байсан бол найз залуу маань надтай амьдраад хүүтэйгээ гурвуулаа амьдарч болох ч байсан юм билүү. Би гологдсон байхыг үгүйсгэхгүй. За энэ ч яахав. Нэгэнт л шийдээд хүүгээ төрүүлээд ганц бие ээж байх замыг сонгосон болохоор би сонголтондоо харамсдаггүй. Хүү маань л эрүүл саруул өсөж бойжвол болоо. Хамгийн гол нь миний хувийн амьдрал цаашид яах бол гэж бодогдоод байх юм.

Хүн л юм чинь насаараа хүүтэйгээ хоюулхнаа амьдарна гэхээр бас хэцүү. Над шиг ийм ганц бие ээжүүд дагавар хүүхдийг нь өөрийнхөө хүүхэд шигээ биш юмаа гэхэд ядаж гадуурхаад байхгүй хүнтэй учирч байсан тохиолдол байна уу? Эрэгтэй хүүхэд аавгүй өснө гэхээр хэцүү санагдаад байх юм. Бас эрчүүдээсээ асуухад та нарын хувьд дагавар хүүхэдтэй эмэгтэйг яаж хүлээж авдаг вэ? Үнэхээр сэтгэл нийлж байвал хүүхэдтэй эсэхийг нь асуудал болгохгүйгээр хайрлаж ханилж чадах уу? Ийм хүн ер нь байдаг болов уу?

34 Comments

  1. Өөрсдийгөө боолууд гэж нэрлэж байгаа энэ олон залуучуудын хүслийг хангаад өгөх бүсгүйчүүд байхгүй гэж үү. Дэлхий дээр ийм хүсэл, мөрөөдөлтэй хүмүүс хэдэн хувийг эзэлдэг бол. Мэдээж 1 хувиас хэтрэхгүй байх л даа. Яагаад энэ хүмүүст тусалж болохгүй гэж бүсгүйчүүдээ. Та нараас юу ч унахгүй шүүдээ. Мэдээж сэтгэл зүйн хувьд эвгүй байж таарна. Гэхдээ тэд чинь танийг хараахгүй, загнахгүй,зодохгүй, юу ч тулгахгүй, таньтай секс хийхийг шаардахгүй. Зөвхөн таныг нохойтой харьцаж байгаа юм шиг байхыг л хүснэ. Та бурхан, чөтгөрөөс хайрласан тэр ховор хүсэл мөрөөдлийг биелүүлснээр таньд тэд талархах болно.Яагаад та хүн төрөлхтний мөнхийн тэмцлийн гол учир болсон эрх мэдэл, алдар нэр, дарангуйллыг ганц муу боолоос мэдэрч болохгүй гэж, таны хүсэл мөрөөдөлд тэр бүрэн үйлчилнэ шүү дээ. Хувцас угаах, гэр цэвэрлэх, хоол хийх, биеэ арчилах, гар хөлөө хөдөлгөх бүх ажлаас чинь чөлөөлье гээд тэр боол гэж өөрийгөө нэрлэсэн этгээд гаж зуршилтай нөхдүүд гуйгаад байгаа юм бишүү бүсгүйчүүдээ

  2. hh says:

    Hunii huuged tejeeh ch hetsuushdee

  3. GegeenCom says:

    Mglchuud maani joohon yadarch l yavna daa hunii uuriin huuhed baitugai uursdiiguu ch axn tejeechih chadal buurai l bn

  4. хаая says:

    Сайн байна уу. Сайн хүмүүс олон байгаа гэвч үүний хажуугаар муу хүмүүс ч байгаа. Сайн ажиглаж, сайн судалж байж зөв хүнээ сонгоорой. Одоо бол гол асуудал нь шинэ хайр дурлал биш хамгаас хайрт үрдээ эцэг сонгож өгөх нь асуудал. Хүнээ зөв танихгүй бол чи ч хүүгийн чинь ч ирээдүй шийдэгдэнэ. Тэгээд хүүхдээ аль болох бага дээр нь хүнтэй суувал хэдий цусан холбоогүй ч аав хүү хоёр шиг л өснө. Бас “SECRET” буюу НУУЦ гээд ном (кино нь YOUTUBE.д байдаг) олж уншаарай, амьдралд чинь тус нэмэр болно. Чамд болон хүүд чинь сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөе.

  5. NTM says:

    Яг үнэндээ энэ чинь гол асуудал да.цаг нь тулахараа бүгд амиа боддог хариуцлагаас зугтаадаг.хэнч нуруундаа хүнд ачаа үүрэхийг хүсэхгүй.Чи өөрөө ухаалаг биеэ даасан дажгүй карьертай бол эрчүүд чамруу шуурна тэр дундаас чи сайныг нь сонгоно до.арчаагүй ажилгүй хүний гар хардаг бол монголын нийгэмд сайн хүн таарахгүй л болов уу.ухаалаг эмэгтэйчүүдийн эрин үе эхэлсэн шүү дэ бүсгүй минь

  6. orshil says:

    Chamaig hairlah setgel ter negen hvnd bgaa l bol hvvhed bol asuudal bishee.Naiz mini sanaa zowoltgvi dee.Manai Mongoliin zaluus uhaantai ni dendvv uhaantai bdg.Amjilt hvsii uragshaa 🙂

  7. bayaraa says:

    sain baina uu bi odoo 28n nastai minii songoj avsan busgui mine 1 ohintoi baisan bi uneheer ene huntei amidarch chadna gej bodoj baidag baisan uchir ene busguig sonsoj hanilsan enendee haramsdaggui odoo harin ohin mine namaig aavaa gej duuddag hunii setgel baival hoidoh urdah gedegt asuudal bdaggui bh oortoo itgeltei bgaarai hamgiin gol ni hania zow songooroi amjilt husii

  8. зочин says:

    Сайн эрчүүд зөндөө байгаа шүү. Гагцхүү зөв таньж суугаарай амжил хүсье.

  9. С says:

    Оорийнээ хуухдуудийг хаячаад хуний дагавар охинийг хайрлаад явж байгаа хун ч байж л байна хун ээсээ л болно

  10. Танил says:

    Би ч мөн олон нэрээр бичиж байна. 1 нэрээр сэтгэгдэл бичээд байвал намайг маш сайн эсвэл маш муу хүн гэсэн дүгнэлтэнд хүрч магадгүй гэж эмээх юм. Гэхдээ би аль болох сайн сайхан өөдрөг талыг харж, залууст сургамж болох талаас нь бичдэг. Энэ их сайхан сайт хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог жинхэнэ ардчилал чинь энд л байгаа юм. Залуустаа нэг нэгнийгээ сайн таньж мэдэж, удаан үерхэж нөхөрлөж байж гэр бүл гэсэн ариун холбоог байгуулаасай гэж зөвлөх байна… Аав Танил Найз гэх мэтээс…

  11. xxx says:

    хүний хүүхдийг ухаан ороогүй байх насанд нь л ээжтэй нь суухгүй юм бол хэцүү л дээ. Хүүхдийг нялх байхад нь хүнтэй суу. Үгүй бол томрох тусмаа л чиний асуудал 2 дахин том болно. Нээрээ хүүхдээ төрсөн эцгээр нь овоглох хэрэгтэй байдаг юм шүү. Эхээрээ овоглодог хүүхдүүд хэзээ ч төрсөн эцгээ тэр тусмаа хирийн эрэгтэй хүнийг хялайж хардаг, боддог болчихдог юм билээ. Тийм болчихвол тэр хүүхдэд өөрт нь том болох тусмаа муу.

  12. zochin says:

    Tanil iin naiziiig uruvdchihluu, bi eruusuu huuhedtei huntei gerlehgui ee, hunii yum huniih l baidag yum bna. Tanil aa, chi ene tuhaigaa jaahan delgeruuleed, humuusiin ner usiig ni oruulahguigeer bicheech, busad humuust surgamj boloh baih.

  13. Танил says:

    Миний таньдаг нэг ах дагавар хүүхэдүүдтэй хүнтэй суугаад хүүхдүүдийнх нь дээд сургуулийн төлбөрийг жил болгон л хийдэг байсан. Амьдралын төлөө мөн ч их зүтгэсэн дээ. 1 уулзсан чинь нөгөө авгай нь солонгос явсан гэсэн хүүхдүүд нь сургуулиа төгсөөд алга болсон эргэж 1 ч уулзаагүй гэнэлээ. Одоо орох оронгүй хараа муутай дүүгийндээ амьдарч байгаа гэнэ хөөрхий. Хамаг насаа хүний хүүхдийн төлөө зүтгэж, гэхдээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй.

  14. zochin says:

    hariltsaanii talaas bolood blaa ch gesen, ter hoid etseg bolj bgaa hund buun achaa l irne gesen ug, bi lav uurtuu tegj achaa nemehiig husehgui yum shig bna, huuhediin umsuj zuuhees ehleed, huviin surguulid yavna gevel tulburiig ni tulnu, oyutan bno bas tulbur, hurim nair hiine, ternii zardal, oron bair gene, ternii zardal za deer ni unaa tereg avch uguh heregtei bno, ene buhniig hiihgui bol eh ni eldveer asshlana.

    tegj uurtuu zartsuulah zuilig uuruusuu haramlaj busdiin umnu hariutslaga huleene gedeg bas hetsuu, uurt ch hund achaa nemegdene, uuriin hungun achaag hund bolgoh zorig ene hetsuu ued uneheer alga. 

  15. peejuu says:

    dagavar huuhed asuudal mun bailgui yadgiin, bi huugiinhee etsgees hereldeed salchihsan, daraa bas 1 yumtai niileed, dagavar huuhded anhaaral tavihgui, huuhdiin tuhai asuuh ch ugui bolohoor bas durgui hureed yanzan bureer doromjilsoor bgaad saltssan. uul ni dagavar gej bodolgui getlesen yum shig bgaan bas zagnaj aashlaagui, zugeer minii durgui hureed, anhnii nuhur tegdeg bsan, ingedeg bsan, anhnii nuhurtuu hairtai bsan gej shariig ni maltsaar bsan ch mal chin hayaaad yavchdag bn shd, bi ch ter muug nereer ni ch duudaj uzeegui deg, dandaa haraaliin ugeer. odoo gantsaaraa guriinjiin shd, tehdee bi barag haramsdagguimoo.

  16. saak says:

    Hudlaa dagavar huuhed tom asuudal yun muruudtsiin. Tursun etsegtein taaraagui um chin uur huntei taarlaa u. Odoo tsagt hunii huuhed hairlah n bitgii hel uuriinhuu huuhdiig ch hairlaj amjihgui baihad

  17. zochin says:

    dagavar huuhed gedeg tom hariutslaga. neeree l dagavar huuhduud ni tom bolohooroo odoo bolloo, chinii hereggui gej bgaa yum shig avirlah ni ajiglagddag, zarim humuus ch ene tuhai bichij baidag. 

    dagavar huuhedtei hunti gerleh bol huuhdiinh ni aash zang l sain shinjih heregtei baih, evdersen aashtai, turemgii, buruu sergelen bol uurtuu ….. duudlaa l gesen ug. er ni minii oilgosnoor eh ni zuv bodoltoi, aash aali saitai bol zugeer, eh ni asuudaltai bol demii yum demii.

  18. zochin bishee says:

    Ta nar amidralaas tasarhai yum bitgii bicheed bai. Ter dagawar xvvxdiin torson aabiinx n geni ter xvvxded bgaa ohin xvvxed bol bas gaigvi xvv bol tomrood irehiin tsagt xoid aabdaa sain xandana gej bodoj bna uu. Yostoi yag xaragdaach. Er osoj esgii tatah chadaltai bolohooroo xoid aabiigaa alj ch medne.

  19. er zochin says:

    dagavar huuhedtei busguitei gerleh eseh ni asuudal bishee, daraa ni ter huuhdees ch yum uu eejees ch bolj,btednii aash zangaas uuseh asuudal l jinhene asuudal boloh baih.

    Er ni tegeed yamar ch tohioldold er ni buruutai bolchihdog bolson bolohoor erchuud ch buruugui baijj bgaad buruutan bolohiig husehgui biz dee, er ni tegeed hunii yum huniih l baidag biz dee. hoid etseg bolj bgaa ni bish dagavar huuhed, eej ch bas en tentsuu hicheej yavbal harin yu yum gehees. 

  20. Hcfggg says:

    Ma eej dagawar huutei huuge ih orowdono, buh zuilees hamgaalj hoid aaw chn gdgiin heldeg bsn zada ooroo ch oligtoi zantai bish 
    Er huniig tanih hetsu tursum aaw maan bidniig hairladggui theer dagawaraa yaj hun bolgoj humuujulewde er hun noyn nuruu gdg emegtei hun asar nuluulnu ajil hiij mungu ugduggui aaw mn eejiih ajiliin mal aashtai awgai bolgoson medegui het hairlaad omoorsoor ajil geseer huude ankhaaral tawihgui bsaar huu n odoo ulaan arhichin niigmiin shaar yaay bas hetsuude zowooj ogno ymar olig bhaw arhini mongiin beldeed ogohgui bj chadahgui huuhgee oorool alj bga shu eej n

  21. buural eejchuha says:

    Ooriin huuhdiig hayaad ywdag aawuud zondoo. Getel ooroos garaagui huuhdiig hairlaad ywdag aawuud ch zondoo.Egch ni yg cham shig neg huutei gants bie eejiin amidarlaar 10 aad jil amidarsan daa. Ter hugatsaand odoogiin nohor tei  naizlaj bgaad  suusan daa.saihan l amidarch bn.harin ch huud maani nadaas iluu halamjtai daa.hamgiin gol ni huniig urt udaan hugatsaand tanij medeh ni chuhal daa.

  22. zochin bishee says:

    neg udur chamtai sex xiij baital xvv chin tolgoi dunduur trybaagaar zohino doo. Xvvnii xvvxed huren boortei, ooriin xvvxed ooxon boortei gej ene dee.

  23. zochin says:

    uuriin chin aash aviraas ih zuil shaltgaalah biz, eldev yanzaar umuuruud, yu ch boloogui bhad huuhed ad uzlee enee teree gel eldveer ugleed baival hetsuu dee.
    chamaas, huuhdiin etseg bish zaluu 2 oos iheehen uhaan, tevcheer shaardana. tejeeh, huvtsaslah, bolovsrold ni anhaarah tuhaid hoid etsgiin uureg bolchihdog, heden ug helchihvel chinii huuhed bish, chi ug heleh erhgui geed charlaad baival asuudal uusne dee.

  24. Hi says:

    Hi? Huuhdiig chini hairalah hun bailgui yahav dee. Gehdee etseg ni bolj baigaa hun uuriin huuhed shig bodood l gants hoyer shiruun ug helheer chi uuruu herhen huleej avahaa sain bodooroi doo.Iimees gantshan huuhediig chini hairalah hunees gadna ta 2 gol ni biye biyenee zuvuur oilgodog baih heregtei gej bodnom. Yamar ch baisan chamd amjil husii!!!

  25. Наадах чинь жинхэнэ асуудал даа.сайн хойд аав таарлаа ч чангахан үг хэлвэл хүүхдийг нь гадуурхсан болчих гээд.хэлэхгүй бол хүүхдийнх нь хүмүүжилд анхаарахгүй болчих гээд.тэгээд ер нь эрэгтэй хүн  өөрийнх нь хүүхэд гарвал заавал ялгавартай хандах гээд байдаг.чиний хүүхэд миний хүүхэд гээд.нөгөө талаар ээжийнх нь хувьд эмэгтэй хүүхдийг яачих ч юм билээ гээд хэтэрхий анхаараад эрэгтэй хүүхдийг анхаарахгүй байх гээд зоргоороо өсөөд байдаг.хамт олон найз нөхдийнхөө дундаас ажиглаж харж байгаад тоглоом хийхээргүй эвдрээгүй хүн чанар сайтай тэгээд бас дагавар хүүхэдтэй хүнтэй суух эрэгтэй хүн олж хүүгээ эцэгтэй болгох өвсөн дотроос зүү эрэхтэй адил.эхнэрээсээ салсан ах хүн байвал яадаг юм бол.хоёр дахь амьдралдаа их тэвчээртэй хичээж амьдрах болов уу.юун тэр романтик дурлал энэ тэрийг мартах хэрэгтэй.аяга цай хувааж уух хүн гэж ярина уу гэхээс.

  26. Ааш муут says:

    Терсен эцэг эхээс илvv есгесен ачтангууд байдаг л юм. Vнэндээ би хувьдаа чинийх шиг сонголтыг нэг их саашаадаггvй. Сайн телевлеж байж шийдэх асуудал. Бvxэл бvтэн хvний хувь заяаны асуудал шvv дээ.
    Хvvдээ сайн аав олж чадах эсэх нь чиний ухаан, тэвчээр, заяа гурваас хамаарна даа. Сайн хvнтэй учрах болтугай. 

  27. sun says:

    Hunee l sain tanihgui bol hecuu l de. bi ch gsn ohintoigoo bdag. humuus hunee sain tanij suugaarai chi chn ohintoi hun shd gj bainga helhiig sonsoh hecuu l bdiin. odoo suuj bgaa zaluu maani ohiniig min ih hairldag bolhoor saihan l bdiin

  28. jak says:

    хамгийн том асуудал шүү дээ 

  29. Аав says:

    Хүний хүүхдийг өөрийн үр шиг хайрлах эр хүн зөндөө байгаа. Гэхдээ ээжтэйгээ өссөн хүүхэд хэтэрхий эрх, аавтайгаа өссөн хүүхэд хэт хатуу болчих гээд байдаг талтай. Аав нь хаяа хонгон дээр нь 5 салаа боов амсуулж, чанга дуугарч, загнаж, зөв бурууг мэдрүүлж, өөрийгөө эцэг нь гэдгийг хүүхэдэд чинь мэдрүүлэх үед өмөөрч хэрэлдээд байвал эр эцэг хүнд их хэцүү дээ. Бусдаар бол хүүхдийг хайрлаад явчих хүн зөндөө олдоно. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг.

  30. Нээрээ says:

    Нэмж хэлэхэд хүүгээ тээгээд гаргахаар шийдсэн чинь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрийн нэг шүү. Мундаг бүсгүй байна. Сайн ханьтай учираад өнөр өтгөн сайхан гэр бүл болоорой.

  31. Нээрээ says:

    Сайн залуус олон л байдагшдээ. Дахиж амьдрал зохиохоор бол сайн сорьж шалгаж байж гэр бүл зохиогооройдоо. Тэгэхгүй бол хүүхнүүд чинь хүнээ зөв сонгож чадахгүй дахин амьдрал зохиогоод нөгөөх нь өөрийнхөө хүүхдийг төрөхөөр гадуурхаад, зарим тэнэг хүүхнүүд эр хүнгүй бол амьдарч чадахгүй юм шиг хүүхдээ эцэг эх дээрээ орхичихоод, эсвэл өмөөрч, хамгаалж чадахгүй хүний гарын шүүс болгоод яваад байдаг юм байналээ. Ер нь бол хүүхдээ жаахан байхад нь суучихвал бие биедээ амархан дасдаг юм шигээ. Би өөрөө хүүхэдгүй болохоор ямар ч хүүхэд хайр татмаар хөөрхөн л харагдаад байдагдаа.

  32. recovery_90 says:

    Er erchuudiin diilenh ni l emegtei huniig gants udaagiin jargalaa gj bodoj hardag harin uhaantai mongol zaluu ternees tsaadahiig harj hamt amidarch bgaagaar uuriiguu tusuuldug tiim bhad Huuhed gdg bl asuudal bish shuu de harin uvurluu chine neg udaa shurgalah gj bui zaluud bolomj olgoj tenegtvee

  33. Qqqqq says:

    Amdral baylag shudee.Uurihuu uriig yuman chinee toohgui hayad yawah 1 zaluu baihad Chmg huutei chine nasan turshdaa sn hani sain aaw shig hairlad yawah zunduu zaluu baigaa ,Uudrug baigaarai ,Udahgui saihan hairtai uchirnaa .

  34. Zugeer says:

    Gol ni huneesee ldee nohor boloh hunee zov tani ter tsagt asuudal bish Bi ene zovlong tuulsan emegtei HUUHED HAIRLAH GOYO ZOOLON SETGELTEI l bval boloo shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.