Ер нь эрчүүд бид яагаад бүсгүйчүүдийг тэгтлээ их хайрлаж, хүндэлдэг юм бол оо? Үүнд 50 шалтгаан бий. Жич: Эдгээр шалтгаанууд нь зөвхөн эрчүүдэд зориулсан тул бүдүүлэг үг хэл, утга санаа агуулсан байх аваас бүсгүй танаас хүлцэл өчье.
1. Хүүхнүүд эхэндээ маш хөгжилтэй байж, сонирхол татах увидастай байдаг.
2. Тэдний бүх зүйл нь эрчүүд биднийхээс хамаагүй сайхан үнэртэй байдаг.
3. Тэдний ихэнх нь ñèëèêîí øàõóóëñàí бүсгүйнх шиг биш юмаа гэхэд урьдаа товойх юмтай байдаг.
4. Мөн хүүхнүүд үнэндээ тэр сайхан хөхөө харуулахаасаа нэг их дургүйцдэггүй.
5. Хөх гэснээс хөлийг нь бас мартаж болохгүй юм байна.
6. Эмэгтэйчүүд биднээс бага иддэг. Тиймээс эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй
7. Тэд амархан согтдог. Энэ нь мөнгөнд ч хэмнэлттэй, бас… Ер нь хоёр сумаар нэг туулай буудахтай ижил.
8. Найз бүсгүй тань дараа уухаар үлдээсэн шар айргийг чинь уугаад дуусгачихна гэж бараг л байхгүй.
9. Тал савтай шар айргийг тань уугаагүй бол хөргөгчинд байгаа шинийг нь ч гэсэн оролдохгүй гэдэгт итгэж болно.
10. Ням гараг бүр саунд явахдаа юу эсийг хийж байгааг тань тэд гадарлах ч үгүй. Зөвхөн эрчүүдтэй архи ууж, маазарсан л гэж бодно.
11. Бүсгүй хүн нойтон сормуустныг төрүүлэх шидтэн. Харин хүүхэд гэдэг чинь уйлж, өвдөхгүй л бол тэр чигээрээ гайхамшиг.
12. Хүүхдийг ээж нь биш юмаа гэхэд эмэгтэй хүн л гурван нас хүртэл нь өсгөдөг. Тийм ч учраас олон олон жаалууд 3 хүртлээ амьд байж чаддаг биз.
13. Түүний ачаар л та ар гэрийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, өөрийн тань үйлдлийг алгасалгүй дуурайх дагуултай /хүүхэд томроод ирэхээрээ/ болно.
14. Ямар ч ганган нэхий, шуб байлаа гээд машинаас үнэтэй байна гэж байхгүй. Харин шуб бол тэдний ихэнхийн хувьд хамгийн том бэлэг байдаг. Энэ ч маш том давуу тал шүү.
15. Тэгээд ч бүсгүй хүнд ганган бөгөөд явж болдог л байвал заавал үнэтэй машин авч өгөх алба байхгүй. Төмөр хөлгийг хамгийн их сонирхдог, мэддэг хүмүүс чинь эрчүүд бид шүү дээ.
16. Биднийг хамгийн хэцүү асуудалтай тулгарахад эмэгтэйчүүд л зоригжуулж урам өгөн, шар гозойлгодог. Энэ ч сайн хэрэг шүү.
17. Тэд хумсаа будан, толины өмнө эргэлдэж байхдаа үнэхээр сул дорой боловч эгдүүтэй харагддаг.
18. Хотын нөхцөлд байгалийн гайхамшигт бүтээлийг харж, нүдээ баясгая гэвэл ядаад байх юм байхгүй. Хотынхоо гудамжаар алхах хүүхнүүдийг харахад л болно.
19. Ямар ч хүүхэн наанаа төмөр хадагтай царайлавч, дотроо дуртай л байдаг. Нас ахимаг байх тусмаа гээч…
20. Таны санах ч үгүй байгаа согтуудаа гаргасан сонин зан чинь тэдэнд маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн байх магадлал өндөр.
21. Тэдэнд шинээр гарсан машины талаар сонин хачинг ярихад амаа ангайж чагнана уу гэхээс, өөдөөс тань маргах нь юу л бол.
22. Тэд тамхи татдаг байлаа ч гэсэн танаас олонг хэрэглэхгүйгээс гадна, машинд тамхины иш овоолоод байхгүй.
23. Бүсгүйчүүд биднийг бодоход хамаагүй эмх замбараатай шүү дээ. Тэд минь байгаагүйсэн байсан бол бид чинь “өрөөсөн оймсны агуу асуудлаасаа” болж аль хэдийнэ галзуурчихсан байх биз.
24. Охидруу нэг тэнэг мессежирхүү юм биччихэд л чин сэтгэлийн үгтэй хариу авах нь баталгаатай
25. Тэд бүх найзуудынхаа болон хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартдаггүй. Тиймээс өөрийн чинь найз эхнэртэй чинь сайхан харьцаатай бол төрсөн өдрийг нь мартахаас айх зүйлгүй.
26. Мөн аливаа баяр ёслолын ил захидал дээр элдвийн юм бичихдээ гаргууд хүмүүс бол эмэгтэйчүүд шүү дээ.
27. Тэд хоол хийхдээ сайн. Тэр тусмаа үе үе хийдэг нь авууштай гэж яана.
28. Хуучирсан хувцсыг тань хаяхыг зөвлөж, сайхан хүрэм авахад тань туслан, сонголт хийх хүмүүс бол тэд.
29. Мөн тэд марзан зангиа зүүхээс тань сэргийлж, оронд нь хүн шиг юм зүүлгэчихэж дөнгөнө.
30. Хүүхнүүдийн ихэнх нь зангиаг тань аятайхан зангидаад өгчихөж чаддаг. Гэхдээ бүгд биш л дээ.
31. Эмэгтэйчүүд өөрт нь огт хамаагүй зүйлд хошуу дүрж, оролцох тун дуртай. Энэ үйлдлийг нь үзэгчийн байрнаас ажиглахад тун хөгжилтэй байдаг.
32. Аль нэг бүсгүйн ачаар та ядаж нэг удаа ч болов театр-луу шагайж үзсэн байх ёстой доо. Харин театр бол залхуутай ч гэсэн жинхэнэ урлаг юм шүү дээ, уг нь.
33. За бас тэдний аль нэгнийх нь ачаар найрал хөгжмийн тоглолт үзсэн л байх. Хамгийн гол нь эрчүүд нийлэхээрээ тиймэрхүү үзвэр үзнэ гэж түүхэнд байхгүй.
34. Хүүхнүүд овоолоостой үрчинхий хувцас хараад маш их уурлаж, сэтгэлээр унана л даа, гэхдээ л индүүдэх хүсэлдээ дийлдэх нь тодорхой.
35. Шинэхэн танил бүсгүй тань таны дэмждэг хөл бөмбөгийн багийн өрсөлдөгчийнх нь уйгагүй фонат байх нь юу л бол.
36. Ямар ч хүүхэн их бага хэмжээний саван, шампунь хэрэглэдэг. Түүгээр нь биеэ угаачихад бас гэмгүй.
37. Бүсгүй хүнд хамгийн уйтгайртай, чимхлүүр, маш яаралтай гээд эрчүүд бидний үзэж чаддаггүй бүхий л ажлыг даатгаж болно. Тэд бол итгэлтэй түншүүд. Мэдээж биеийн хүчний ажлаас бусдыг нь.
38. Баасан гарагийн үдэш, элдэв цэнгээний газраас гэр хүртэл тань хүргэж өгөх, хамгийн эрүүл агаад найдвартай жолооч бол эхнэр тань. Гэхдээ гэртээ очоод загнуулахгүй байхын баталгаа байхгүй.
39. Найз бүсгүйн тань найзууд дунд хонгор бүсгүйчүүд олон байдаг. Харин тэдний хөх нь арай том ч юмуу хөл нь арай урт байх магадлал өндөр…
40. Эмэгтэй хүнтэй шудрагаар нудрага зөрүүлэхэд ялах магадлал хэнд нь илүү вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж учир зүггүй таныг зодох гээд дайраад байвал зодолдох хэрэг гарна шүү дээ энэ чинь.
41. Тэд жолооны ард суухаас тань өмнө согтуу байгааг тань мэдээд болиулна. Энэ ч мөн их авууштай тал шүү.
42. Хүүхнүүд бэлхүүснээс доодох мэдээлэл агуулсан элдвийн сэтгүүл худалдаж авна гэж бараг байхгүй. Тиймээс бидэнтэй харьцуулахад, тэднийг хардах шаардлага нэгээр ч болов бага байгаа биз.
43. Эхнэр юмуу найз бүсгүй тань танд гомдсон бол өөрийг чинь гуйгаад очихоос нааш, байгаа газарлуу тань ч харахгүй. Тиймээс гомдоосныхоо дараа, гуйж очихоосоо өмнө их юм амжуулах боломж олддог.
44. Өдөр болгон ор хураах бол тэдний хувьд юу ч биш.
45. Аливаа өвчин эмгэгийг анагаахад ямар эм сайн болохыг тэд сайн мэднэ.
46. Эхнэр тань өвдсөн бол эмч дуудах, эмнэлэгрүү явахаасаа огт айдаггүй нэг давуу талтай.
47. Ихэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө удаан амьдардаг. Тиймээс та оршуулгандаа санаа зовох зүйлгүй гэсэн үг.
48. Эр хүний алдаж эндэж, хайртай бүсгүйгээ гомдоож уурлуулахыг алийг тэр гэхэв. Гэвч эмэгтэйчүүд ямар ч гэсэн уучилж л орхидог. Заримдаа бүр гайхмаар гээч.
49. Тэд төлөвлөгөө зохиож, жагсаалт гаргах дуртай.
50. Ер нь эмэгтэй хүн гэж байгаагүй бол хүн төрөлхтөн аль хэдийнээ сармагчин төрөлдөө орчихсон байгаа. Үүнтэй маргаад байх эр хүн бараг байхгүй дээ.
8 Comments
emegtei hunii umaid er hunii tarhi burelddeg biz dee
https://www.cekc.mn/2015/08/%D3%A9%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%87%D0%B8%D0%BD%D1%8C-%D1%85%D1%83%D1%83%D1%80%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%81-%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%D1%81-%D0%BD%D1%8C-%D2%AF%D1%80-%D1%85/
duusgasangui utgagui sanagdaad
Өөрсдийгөө боолууд гэж нэрлэж байгаа энэ олон залуучуудын хүслийг хангаад өгөх бүсгүйчүүд байхгүй гэж үү. Дэлхий дээр ийм хүсэл, мөрөөдөлтэй хүмүүс хэдэн хувийг эзэлдэг бол. Мэдээж 1 хувиас хэтрэхгүй байх л даа. Яагаад энэ хүмүүст тусалж болохгүй гэж бүсгүйчүүдээ. Та нараас юу ч унахгүй шүүдээ. Мэдээж сэтгэл зүйн хувьд эвгүй байж таарна. Гэхдээ тэд чинь танийг хараахгүй, загнахгүй,зодохгүй, юу ч тулгахгүй, таньтай секс хийхийг шаардахгүй. Зөвхөн таныг нохойтой харьцаж байгаа юм шиг байхыг л хүснэ. Та бурхан, чөтгөрөөс хайрласан тэр ховор хүсэл мөрөөдлийг биелүүлснээр таньд тэд талархах болно.Яагаад та хүн төрөлхтний мөнхийн тэмцлийн гол учир болсон эрх мэдэл, алдар нэр, дарангуйллыг ганц муу боолоос мэдэрч болохгүй гэж, таны хүсэл мөрөөдөлд тэр бүрэн үйлчилнэ шүү дээ. Хувцас угаах, гэр цэвэрлэх, хоол хийх, биеэ арчилах, гар хөлөө хөдөлгөх бүх ажлаас чинь чөлөөлье гээд тэр боол гэж өөрийгөө нэрлэсэн этгээд гаж зуршилтай нөхдүүд гуйгаад байгаа юм бишүү бүсгүйчүүдээ
Bid nar chin zvgeer l nasaaraa ashigluulaad ungurdiim bnadoo.kkk odoonoos xuwiinxaa jargaliig xuuj exlii setgel shuluudchixla. Yaxuu ene ter geed l endees asuugaad bsan xariultaa olchix shig bolloo xvmvvsee thanks
Hundleh shaltgaand oligtoi yum algaa shoolj zugaacahad heregleh huuhnuudees uur turliinhuniig n martchijde
iim yum bichsen gar uuriiguu er gej haruulahiig hicheej, bolovsrolgui, jijigheen setgedeg eriin jagsaalt bna. zatim buuur erchuudiig bas busguichuudiig doromjilson doromjlol bna.
Тийм шүү. Тэдэнгүйгээр бид хэн ч биш болж магадгүй. Ямар азаар бурхан тэднийг бүтээвээ.кк