Залхаж байна

brothers-movie-screenshot

Сүүлийн үед дүү нараасаа болж эхнэртэйгээ ам мурийх боллоо. Эвий минь тэвчээд байгааг нь би ойлгож байгаа ч үнэндээ эхнэртээ биш төрсөн дүү нартаа маш их бухимдаж байна. Би айлын том, доороо 4 дүүтэй. Бүх зүйлийг нь зохицуулж гүйдэг, аав ээж маань амьд мэнд хэдий ч хөдөөний шахуу улс байдаг. Мэдлэг боловсрол таниж мэдэх хүн ховор тул дүү нарынхаа нэгийг нь сургуульд оруулах, нөгөөг нь ажилд оруулах гээд л бүхий л ажилд би гүйсээр байгаад л өдий хүрлээ. Захаасаа эхнэр хүүхэдтэй болж эрийн цээнд хүрсэн ч өдий болтол амьдрал нь тэгширдэггүй юм бол хэдэн талаас зулгаах улс их байх юм аа. Үнэндээ яг одоо маш их залхаж, ядарч бас бухимдаж байна. Ээж аав болохоор чамаас өөр хэн туслах вэ гэнэ, тэгээд л нээрэн надаас өөр энэ хэдэд минь хэн туслах вэ, түрүүлж амьдралд хүрч гайгүй явж байгаагаараа л туслая гэж бодно.

Үнэндээ миний сайн сайхан яваагийнх зөвхөн миний ч чадалтайнх биш харин хаа очиж хүний сайхан ханьтай учирсандаа л байгаа юм. Сүүлийн үед дүү нарын асуудлаас болж эхнэртэйгээ ил далд муудалцаж байна. Эхнэрээсээ нэг нууж мөнгө өгнө, зээлүүлж буй нэртэй бас өгнө, буцааж өгдөг нэг хүн ч алга, тэр тусмаа муу ахаасаа тэвдэж явахдаа зээлсэн юм одоо буцаагаад өгье гэж боддог хүн алга. Ядаж байхад ажилгүй, анхиагүй хүмүүстэй суух юмаа. Ажилд ор гэхээр голж шилнэ тэгсэн хирнээ үр хүүхдээ үнэтэй цэцэрлэгт өгчихнө. Өр ширэнд баригдаж машиндаа ч дүүрэн бензин хийж чадахгүй хүмүүс явах юм тэгээд л нүдэндээ нулимс цийлэгнүүлээд л яах вэ ийх вэ гэхээр нь өрөвдөөд л тус болчих юм үнэндээ өөрсдийнх нь биеийг даалгах тал дээр нэг л болж өгөхгүй байх юм даа. Одоо бараг 30 хүрэх гэж байгаа залуус юм сурвал сурахаар даа. Гайгүй болоод явж байвал нэг нь ч наашаа харж муу ахдаа тус болъё, ганц удаа болов хэлүүлэхгүй гуйлгахгүй туслачихъяа гэсэн сэтгэл алга, үнэндээ хүний дүү нар ийм байдаг юм болов уу миний дүү нар ийм юм болов уу гэж гайхах юм.

Дүү нартаа бухимдахынх нь хажуугаар хань ижилд нь бухимдах хэрэг гарах юм аа. Заримыг нь 2 ч удаа ажилд оруулж өглөө, сургуульд ч оруулж өглөө. Чадахгүй бүтэхгүй нь гээд л орхичихно тэгээд л дараа нь амьрална хэцүү байгаа талаар гоншигононо. Та нарын ихэнх нь тэгээд л орхиоч, хаяач гэх байх тэгэхээр л ээж ааваар утасдуулаад л тусалсангүй, амин хувиа бодлоо гээд л сонин сонин далд утгатай үг дайна. Сүүлийн үед туслахгүй байгаад байсан чинь ээж аавын минь үнэтэй цайтай зүйлсийг үрэн таран хийж байгаа сурагтай. Ганц байдаг үл хөдлөнх хөрөнгийнх нь бодийг хөтөлчихөөд л сууж байх шиг байна. Уйлмаар ч юм шиг, бухимдмаар ч юм шиг ёстой яалтай! Ийм дүү нартай ах эгч байна уу. Үйлээ барж байна даа. Гэрийнхээ амьдралд оруулахгүй, хань ижилдээ халдаахгүй баймаар байх юм тэгэхээр сүүлдээ хэндээ ч гэж ярих билээ. Дотор бугшсан энэ идээнээс болж яг боож үхэх нь ээ. Үнэхээр дэмжээд тус болж байхад хүн шиг дээшлээд явчихаж чадахгүй хажуудаа байгаадаа халгаатай, зовлонтой хүмүүс байх юм аа. Ядаж залуус минь ханиа зөв сонго л доо орилж чаралж суучихаад л сүүлд нь богтлогдож очоод суучихсан аятай бусдад буруугаа чихэх юм. Өөрийнх нь үг сонсохгүй хүн шиг амьдрахгүй байхад ханилсан хань, хүний хүнд үг хэлж бүр ад болоод яахав гээд чимээгүй л явсаар байна. Гэтэл амьдрал бүр л хүндэрсээр. Яамаар юм бэ таминэ ээ. Энэ новшын арчаагүй амьдралаасаа хүмүүс гарах талаар боддоггүй л юм байх даа.

19 Comments

  1. saraa says:

    ийм ахтай ч байсан болоосой доо.

  2. Gerel says:

    8 R angid bhad aav ungurch… Zah zeeliin hund shuurgan dund eej mini bid 3 iig hun bolgoson…3 uulang ni ih surguulid surgaj uuruu barag buten dirko umsuugui bhaa bgaa bugdiigee bidend zoeiuldag bsan. ter ued bi tom bolood bayn bolno tegeed eejdee zunduu mungu ugnu gej boddog bsan. sruguulia tugsuud gadagshaa yvj estoi l bodsoniihoo daguu buh tsalingaaa sar bur eejdee yvuuldag bsan. Daraa ni dahin uur gazarluu yvj urdniihaasaa ch ih mungu oldog bolson… duugee uur deeree avchirch mungu oloh argii ni zaaj uguud buh talaas ni demjdeg bsan. Ter hugatsaand manaihan bugd hul deeree togtoj amjsan. eejiigee magnaig ni hagartal bayrluulsan. Harin ah maani hunii mashin unaj yvaad osol hiichlee arhi dars uugaad ur zeeld orson gene geed surag sonsogdool bdag bsan. bi 1 udaa uruus ni gargaj ugsun. Hunii ah yum chini dahij tegehgui blgui dee gej bodson. Tegeed Mgl doo irsen. Tuunii daraa buh yum orvongooroo uurchligdsun. nuguu mungu oldog mini bhgui bolj yum yum uzsen dee… Mun osold orj hun shig yvj cjadahaa ch bsan. Tegeed muu eejiigee l zovooson doo… zunduu ch ih avsan. Sanaa zovmoor yum. 

  3. hdhdfhhf says:

    Yg helehuu chi duu naraa hay zgr oorsdiinh tolgoig ajiluul tgl boloo het yum bolgond oroltsood ydrahgui bnuu??? Amid hun argatai

  4. Би айлын дундах хүү. Эгч маань амьдралаа сайн аваад явдаг. Би ч ээждээ дараа болохгүй гээд амьдарлаа аваад явдаг. Харин дүү маань гэж залхуу хүн бий уг нь надаас 3 л дүү. Аавыг өнгөрснөөс хойш ээж бид гурвын бүгдийг нь ИХ сургуульд сургасан. Бид конкурсдэж сурггуулиа авсан. Зарим нь зээлээр зарим нь улсаар гэх мэтээр зардлаа өгч төгссөн. Яг л адилхан гараанаас эхэлсэн мөртлөө амьдарл дээр хэт ялгаатай болчих юм. Яг аав ээж ийм үг хэлдэг. Үнэхээр арчаагүй бол хаяхаас өөр яахав дээ. Үргэлж эгч ээж хоёроос хараат амьдарлтай уур хүрмээр. Ийм празит маягийн хүмүүс байдаг юм байна. Гэхдээ ах эгч ээж надад туслах л ёстой гэж бодоод бүх насаа барна гэдгийг би маш сайн ойлгосон. Тийм учраас залхуу арчаагүй хүнд туслахгүй гээд ээждээ хэлцэн. Ээж хэлэхдээ ганц дүүдээ туслахгүй гэдэг л юм. Тэр хүн өөртөө туслахгүй байхад би туслах ёсгүй л гэж боддог.

  5. i says:

    chinii yarianaas sonsood ah duu tsootei  ailiin gants huuhedtei suusan deer  yum bna gej oilgoloo. 

  6. Kkk says:

    Iim ahtai boloodoi manai ah mgl tolgoi baychuudin neg gazar deer gants ahtai oor hen ch bhgui daan ch shulamtai suugaad duu bitgii hel etseg ehteigee ch uulzdaggui hun bh yum bi harin ahdaa gomdood bdg bi neeh hunii dir orood hunees guigaad baih amidraltai bishee gehdee ahaadaa bol dor tegheer ehner ni duudee yum ogchih vii tusalchih vii geed uhdeg yum shig ahtai min uulzuulahgui yaraiulahgui bi ch odoo yaridaggui uulzdaggui gehdee nastai eej aavtai min oligtoi haritsdag boloodoi gej bodoh yum ailin tom ni geed rne hun eej aavin huchind odii bolovsroltoi bolson ailin tom geed aav eej bagsh holsloj gadaadad baidgaa barj surguulid yavauulj odii hursen gants ah chin sain yavbal chamd heregtei geed namaig bol toodoggui bailaa bi oorin huchind l yavaa getel ergeed nogoo gants huu ni eej aavdaa tsainii suugee boliy gehed yadaj ochood elgiig ni tevteehguu yum nogoo l muu nertei bainga zagnuuldag baisan gants ohin bi l sain muu buh zuild l hajuud ni bj ali bolomjooroo l ogno iim l bn daa bi ch hunii gants huu hunii gants ahtai suusan bolhoor teneg ber yamar baidguug med h bolhoor hadamdaa bas ih sain yuslaj demjeed gants ohin duug ni gantsaarduulahgui geed egch shig ni bdg tiim bolhoor hadmuud ch nadad ami bdg yum 

  7. Нээрээ says:

    Ээ “хал нь гаднаа хайр нь дотроо” гэдгийн жишгээр л байлдаа. Мэдээж хүнд хэцүү зүйл тохиолдвол туслалгүй л яахав гэхдээ байнга ингээд байж болохгүйшдээ. Өвдөж зовоод ядарсан хэцүү үед дэргэдэх хань ижил чинь л аяга хоол, цай дөхүүлж өгнө үү гэхээс ах дүү чадахгүйшдээ. Та өөрөө өөртөө зовлонгоо бэлдээд байгаа юм байнашд. Ийм болоод л аав минь ” өөрийнхөө зовлонг өөрийн гараар бэлдэх гээгүй л юм бол ах дүү олонтой, татлаа түтлээ ихтэй хүнтэй битгий суугаарай” гэж хэлээд байдаг юм байна. Гэхдээ миний бодлоор бэлэнчлэх сэтгэлгээг суулгасан өөрөө л буруутай юм байна. Өөрөөр хэлбэл нийгэмд хувалзнууд бэлдчихэж. Дүү нар чинь жаахан хүүхдүүд байсан бол туслах ёстой гэтэл нас биенд хүрэх байтугай зөнөг болчихсон хүмүүс юм байнашдээ. Ямар ч асуудал алга. Хувалз дүү нартай жаахан хатуу бай. Хатуу хандвал тэд нарт ч хэрэгтэй. Та нар эмэгтэй хүнийг жаргаана гэж ханилчихаад битгий ах дүүтэйгээ орооцолдуулж насаар нь зовоож байгаачээ.

  8. Burmaa says:

    Манай нөхөр , айлын том нь. Аав нь багад нь салаад явсан болохор сурлага сайтай байсан ч амьдралдаа нэмэр болохын тулд хар багаасаа л ажиллаж хэдэн дүү нараа амьдралд нь хүргэх гэж зүтгэсэн нь илт мэдэгддэг. Үнэхээр чадалтай Зүтгэлтэй, хүний зан чанарыг таних мэдрэмжтэй хүн гэж би боддог. Ихэнхи дүү нар нь эмэгтэй . Хүргэчүүдийнхээ талаар анх хэлж байсан дүгнэлтүүд ер нь л таардаг. Зарим нэгэнд нь хэлж хориглоод байхад л ахынхаа үгэнд орохгүй зүтгэсээр байгаад л суучихаад л дараа нь ингэлээ тэглээ гээд л их зовоох юм. Эрэгтэй дүүгээ 2 ч удаа гадаадруу гаргаад өг гэхээр нь байдгаа шавхаад л гадагшаа явуулаад өгөхлээр тэр болгонд нь баригдаад л ирэх юм. Нөгөө замын зардал мардлаа буцааж өгнө гэсэн ойлголт байхгүй ш дэ. Хоосон гуяа ганзагалаад л хоосон буцаад ирнэ. Төрсөн дүүгээ ингээд зөнд нь хаячихалтай нь биш гээд л байр машин авч өгөөд компанидаа ажлуулахаар жоохон ажил хийснээ их юманд бодоод л төрсөн дүү нь учраас компанийн олсон орлогын талыг авах ёстой гэж ойлгодог болтой юм. Машин аваад өгөхлөөр жижиг машин /CRV/ авч өглөө гээд л согтохлоороо элдэв юм ярих юм. Өгсөн байраа нэр дээр нь шилжүүлж өгөлгүй банкинд тавиад зээл авсны төлөө ганц ахыгаа элдвээр хэлээд л хутгалах юм. Ямар байрнаас хөөгөөд гаргасан биш ямар нэр шилжүүлж өгөхгүй гэсэн биш зээлээ төлж дуусаад л нэрийг нь шилжүүлээд өгье гэхэд л багтарч үхэх гээд байх юм да. Уг нь өгөх албатай ч биш дэ. Зуны халуунд амин газраа мэсний шархтай хэцүүхэн л байж арайчүү гэж эдгээсэн. Цагдаад очино гэхлээр дүүгээ хайрлаад намайг очуулахгүй байхад ядаж ирээд уучлаарай ч байхгүй шүү. Уг нь хүүхдүүд маань аавтайгаа байвал зүгээрсэн. Зарим хүмүүс арай л дэндүү юм аа. Ийм ахтай төрсөндөө баярлах байтал 30 гарчихад юу ч ойлгохгүй юм. Манайхан бол хэн хэндээ гай болчихгүй юмсан гээд л дор дороо хувиа борлуулаад л явдаг. Хутгалуулчихад дүүдээ их гомдсон байх. Бага нь 24, 25 хүрчихлээ одоо өөрсдийгөө болгоод явчих байлгүй. Би ингэж юм юманд нь оролцдогоо больёо гэж дуугарч байна билээ.. Үнэн л байгаасай гэж залбирч байна. Аягүй бол 1 нь зовлон тоочоод ирэхлээр зохицуулах гээд л гүйх байх да. Яамаар ч юм бэ дэ?

  9. Ooo says:

    Chi tegeed ehneree songoh uu, Duu naraa songoh uu gedgee shiideh bolj dee. Ehner chini chamd hairtaidaa udii bolj. Ug ni negen ehees tsuvarch tursun ahan duus biye biyedee tuslah ni zui yosnii yum bolovch cham shig bish. Chinii tus hunii yosnoos gajsan bna. Zarimdaa hun zovlon uzchih heregtei yum shig. Iim bdlaar udval chi udahgui ehnertee hayagdana shuu. Buh yumand hemjee hyazgaar gej bdag.

  10. Eks hadmuud bas neg iimerhuu uls. Ugaasaa oluulaa bhaar negendee naiddag bolchdiin ble l gj bodson. Eks hurtel chi hii gsn shig l angaij algaa tosohoos uur yumgui. 10 garui jil uigagui oroldoj bj ah huug harin amidraliin tuluu zitgeltei bolgoson. Ah duu nar n bol ahiigaa avgaigaas n salgahaas naash ugaasaa oilgohgui albatai yum shig archaagui amidralaa busdad naah durtai uudgui yumnuud bsn. Uudgui humuusiig uurchilj chadsandaa bayartai bdg. Uuriiguu iheer evdgui zohicuulj suraarai. Yamar ch gsn aav eejiinh n baraaguig 10 garui jiliin zaluu nasaa zavgui urj baij guiceesen. Bugd hoolondoo hursen barq g n hucheer huntei suulgaj uur hohirogch baraaduulsan haha. Boloo boloo odoo bor hohooduudaa borluulaal yavj bga biz

  11. Bat says:

    Za er n hetsuu dee. Minii aav eej 2iig heden duu nar n zulgaasaar manaihaas ail bolood l garj bsn. Huuhduudiinh n tolboriig hurtel hiij, ulsiin shalgaltandaa unajaad. Aav mini l nuuree baraad yavj surguuliig n togsgool, er n ih l tus boldog bsn. Bid nar j yadarsan yumnuud ged chadlara l tus boldog. Odoo tejeesen byaruu tereg evdedgiin ulger bolool suuj bna

  12. zochin says:

    chi anhnaas ni belen yumand surgaj dee. belen yumand sursan, zalhuu nuhduud uurchlugdduggui yum. ted avch chadna, chi uguhgui bol aav eejee zovooj baigaad tednees chin avna. anhnaasaa zai barij, haayaa uneheer hetsuudsen ued ni yu yum gehees. mashin teregtei humuus yum bol yadarch zovood baihaar garuud bish l bna dag. bas avgai huuhedtei yum bol, ail gereer ni chirch yavdag boloh ni. uursdud ni amidraliig ni daatgahgui bol yu ch uurchlugduhgui dee. ugui gej helj sur naizaa, tegeed gartsaagui bolson ued ni dem bolj yav. ugsuniiguu butsaaj avch sur, yadaj nehej yamar uildel, ug hel gargah ni ve gedgiig ni haraach.

  13. mm says:

    bi ailin baga ah egchese inged ym harad sudgui e manai hun ailin tom 2ula bolgonoo ge l zutgej bna. albatai ym shig avdag humus baidag manai aavin ah egch nar tim bsan baga bhad l ired ovchin zovlongo toichod suchdag bsan mini eej ih l zovsondoo ur huhde l gej aavtai muddag bsan nasara l zovlodo mini eej. ehneree, ur huhdinhee ireduig bodood moroor n orhison der bhda. ur huhdig jini tetged yvah uhamsartai hun baihguiges hoish orihoo amidralig l bodson der de

  14. dfg says:

    zarim humuusiin duu nar amar, neg tatuulaad yah iihiig n zugluuleed ogchihoor uchraa olood ooriigoo avaad yavchih yum. mal hariulj bsan huuhed l odoo gadaadad tes oor amidraltai yavj bh yum.

  15. dfg says:

    Harin hun huuhdee bagaas n biye daaj surgah heregtei. ah egch n hamag yumiig n hiigeed bhaar tegj surah n zov. osvor nasand n l sain biye daalgaj hyanaj bh heregtei yum shig.

  16. N says:

    Зүгээр өгөөд байх тус биш ус л байхдаа. Эхнэртэйгээ ийм зүйлээс болж муудалцах хэрэггүй. Эхнэрийнхээ оронд өөрийгөө тавиад үздээ, тэвчээртэй л эмэгтэй байна. Би лав уншаад л бухимдчихлаа. Арчаагүй дүү нартаа хэл. Ажил амдралд хүрэх замд н тусалж болно зүгээр өгөөд байх хэрэггүй

  17. Зочин says:

    2 нь бол нэг эцэгтэй бага охин дүү болон манай хүн манай нөхрийн яг доод охин дүү нь манай хүнээс ондоо хадам ер нь со хүн хэлбэл ичмээр зүйл байгаа л даа

  18. Зочин says:

    Манай нөхөр 4дүүтэй бас л байнга аваасдай 
    Бага нь энэ жил 1р ангид орно сая дэвтэрээс бусдыг нь авч өглөө.Дунд эрэгтэй дүү нь хэрэгт ороод манай хүн хүнээс авах мөнгөө хадгалсан мөнгөө өгч хэргээс нь гаргасан гараад удаагүй сар ч болоогүй хүн зодож хүний ноюөтебүүк эвдэрсэн гээд би нөтөө өглөө.Авчихаад баярлалаа ч байхгүй үнэн сонин.дунд охин дүү нь сургуульд яваад байна гэсэн чинь үсэг ч мэдэхгүй одоо 20 хүрч байгаа хүүхэн 
    Хадам ээж манай нөхөрт энэ хэдэн дүү нарыг гаргаад өгсөн аятай.Нөхөр бид 2 суугаад 6 жил болж байна 
    Тэгэхэд миний охинд ганц удаа алганын дээш харуулаагүй үнэн гомдмоор сая хүртэл ./хөдөө суманд байдаг / очлоо хэчнээн юм аваачав,тэгхэд охинд минь нэг чихэр ч өгөөгүй.Би бол нөхөртэйгээ энэ ээж дүү нараас нь болж өдөр бүр хэрэлдэх юм.Бид 2ын амьдрал дээшлэхээсээ илүү доошилж байна даа ийм хүмүүс бол аваад л байна даа 
    Ядаж байхад эцэг өөр шүү 4 дүү нь 

  19. hi says:

    manai aaviin ah duu nar yag tiim. odoo ch zarim ni hogshiroh ni hogshirood uhaan oroh ni orood odoo neg l egch baina. nohroosoo salaad yu ch bolj bgaa yum buu med. tgd baga ohinoo manaih ruu bainga yavuulchihdag. haha. getsuu ch yum bileedee, olon ah duutei huntei suuh chin. eejiigee haraad l ah duug ni harj suumaar sanagdsan. aav yahavdee, heden duu nariigaa gelgui l yahav. uhaan orson tsagaasaa l manaihtai zungaaraldaj osson. bair sav ruu suuldee ordog yum bilee. medeh yum alga oo. tegeed oschihson humuus har myangan zuil heleed nemer bhgui l bolov uu daa. yamar ih uur hurch suuldee delbermeer sanagddag geech. delbereed delbereed butsaad tsag hugatsaanii erheer biy biynee l geh hamaatnuud shuu dee . 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.