Зүүд зөнтэй байдаг байх

Woman Sleeping

Сайн байцгаана уу би өөрт тохиолдсон зүйлээсээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Би жирийн л нэг эмэгтэй. Найз залуутай байлаа. Яагаад байлаа гэж бичиж байгааг та бүхэн хэлүүлэлтгүй ойлгож байгаа байхаа, одоо байхгүй. Найз залуутайгаа хамт амьдардаг байхдаа би 3, 4 сарын өмнө нэг зүүд зүүдэлсэн юм. Нэг улаан машинтай эмэгтэй над дээр их ууртай ирээд миний хүүхдийн эцгийг өг гээд аймар уурлаж байна гэж тэгээд би явуулахгүй гэсэн чинь манай найз залуу над руу аймар муухай хараад л машиндаа суугаад явчихаж байна гэж. Үнэндээ манай залууд хэн нэгэн эмэгтэй, хүүхэд байгаа гэж би төсөөлөөчгүй байсан болохоор өглөө нь найз залуудаа хэлтэл надад тийм юм байхгүй ээ. Юу зүүдлээд байгаам гээд л тайвшруулаад өнгөрсөн.

Тэр эмэгтэйн харц, найз залуугийн минь харц үнэндээ намайг үнэхээр их айлгасан юм. Үүнээс хойш 2 сарын дараа би жирэмсэн гэдгээ мэдсэн. Гэтэл түүний дараахан дахиад л нөгөө эмэгтэйг зүүдэлсэн. Бас л улаан машинтайгаа над дээр ирсэн. Харин би их том гэдэстэй байлаа. Тэр эмэгтэй над руу муухай хараад л чи миний хүүхдийн эцгийг өгөөгүй болохоор би чиний хүүхдийг авна гэж дайрсан. Би өгөхгүй гээд л бид 2 миний гэдсийг булаацалдаад. Гэтэл тэр эмэгтэйн 3 хумс гэдсэн дээр минь зураад шарх үлдээчихсэн. Тэгээд тэр эмэгтэй аймар хараад л машиндаа суугаад явчихлаа. Харин тэр хумсны шарх аажим аажмаар томроод тэр зайгаар хүүхэд маань гарч ирсэн. Яг л гарын алган дээр минь багтаад, зүрх нь цохилж байгаа нь мэдэгдэж байсан боловч гар дээр минь хүү маань өнгөрчихсөн. Би уйлаад л зүрхэнд нь массаж хийгээд, хиймэл амьсгаа хийсэн боловч нил цус болсон эрэгтэй хүүхэд миний гар дээр өнгөрчихсөн.

Тэгээд би зүүднээсээ сэрж найз залуудаа маргааш нь хэлэхэд тэнэг юм зүүдэллээ, бараг л хэтэрхий их кино үзсэнээс болсон гэж хэлээд өнгөрсөн. Энэ зүүднүүд хоорондоо яг адилхан эмэгтэйг зүүдлээд үнэндээ надад маш таагүй байсан. Харин одоо би зүүд минь зөнтэй байсан юм болвуу гэж бодож сууна. Учир нь найз залуу маань нэг ч үг хэлэлгүй, бүх хувцасаа үлдээгээд, утсаа салгаад л алга болчихсон. 5 хонож байна. Түүнийг мэдэж байгаа нэг ч хүн олдохгүй юм. Магадгүй миний бодлоор тэр эмэгтэй түүнийг буцаагаад авсан юм байлгүй гэж бодож сууна. Харин хүүхдийн хувьд би хүүхдээ авахуулна гэж бодож байгаа. Нэгэнт шийдээд явсан хүний хүүхдийг би гаргаад яалтай ч билээ. Яг тэр зүүдээрээ л би өөрийнхөө гар дээр хүүхдээ үхүүлж байгаа нь тэр юм байлгүй гэж бодож сууна. Тэр залуу дахиж эргэж ирэхгүй гэдгийг зөнгөөрөө мэдрээд байна. Харин үнэхээр тэр эмэгтэй байдаг юм бол хүүхдийнхээ эцгийг авч чадсан байх гэж бодоод аз жаргал хүсэх ёстой байх л даа. Одоо хүртэл тэр эмэгтэйн нүдний харц бодогдохоор л үнэхээр аймшигтай…

24 Comments

  1. avatar says:

    Ийм эдий балай юм ярисан зүүдээ бодит амьдалтайгаа холж хутгасан зүүдээяриж хэрүүл хйидэг эргүү гичийнүүд хаасайгүй байхымаа үхсэн хүүрни чинь зүүдзөнтэй. Эрүүлбодит амьдралтайгаа эвлэр дагз минь

  2. Ганаа says:

    юмыг битгий муугаар бодоо жоохон гэгээлэг талаас нь харж байлдаа . Аз болж аваарт ороод сэхээнд ухаангүй байгаа ч юм билүү

  3. Man says:

    Хүүе чи солиотой болж байгаа юм биш үү.
    Хэл сураггүй байхад нь ийм юм бодоод сууж байдаг таарч дээ. Гарч хайгаачээ цагдаад мэдэгдээч алуулчихсан юм биш үү.
    Ёо юун солиотой хүүхэн вэ.

  4. eeee says:

    zuudendee het itgesen yum bishuu Bodit ulaan mashintai huuheng harsan bol ch yahav. 5 honog alga bolohod surtei aan Anduudtaigaa huduu yavaad mashin ntr evdersen bol yahiim Esuul 5 honog navsh arhidsan haa negtei hevtej baij bolno esuul haa negtee osoldson 111 t barigdaad yavsan ch yum biluu

  5. Ааш муут says:

    Хожим харамсахгvй гэдэгтэй итгэлтэй байна уу. Наад хvvxэд чинь зевхен чиний л хvvxэд. Хэнч булаацалдахгvй чиний “vндсэн херенге” шvv дээ. Нэг их ендер хувь заяаг еереесее тvлхэж байгаа юм биш биз!

  6. zochin says:

    CHI JIRIIN NEG EMEGTEI BISH ALUURCHIN BOLOH GEJ BN

  7. Kkk says:

    Naiz zaluud chin yanz buriin yum tohioldson bish biz dee chi hairgui yum bish uu ug ni hairtai itgedeg bsn yum shuud salhin tuhaid bodolgui sanaa zovj erj haimaar yum bas 5 han honogin dotor l huuhdee avhuulay geed shiidchihdeg chamd ene hunig geh setgel huuhdee geh hair alga bn daa 

  8. Sabaaka@yahoo.com says:

    Зүүд.үнэхээр зөнтөй байдаг юмшүү. учиртай болоод л чамд дахин дахин зүүдлэгдсэн байна. 

  9. Unen bh oo says:

    Minii lav bodittoi zuudlesen zuud Unen bdag 

  10. Er hun says:

    Zugeer l chi tegj bodood teriigee bolson prozesstoigoo holboj unen gdgt itgej bgaa. Zugeer 1 zuudnees bolood naiz zaluu, hevliideh uree honooj bgaan bizde.
    Bi mash olin zuud zuudeldeg ter bolgoniig bi yamar 1 zon sovin gej oilgoh yostoi yu. Bielsen 1 j zuud bdgui minii huvid. Zuudendee naidhaas oyun sanaandaa, oortoo l naid busgui mini.

  11. edmondhamilton says:

    Huuhdee  bitgii avhuulaa evii mine ter huniig gedsend chine hun bna oilgojiinuu hun 

  12. arghsh says:

    huwtssaa avaagui 5 honoson bol end tend aluulchihaagui biz tsagdaad medegdej, etseg eh naiz nohod bdag bol asuugaach, ted naraas n oor emegtei ehner bdag bol medegdene. chi ch bas zuudee yarij tenegteh yum aa. terend chini taaruulna. chinii setgel zui yamar bgaag gadarlah hun bol.

  13. aak says:

    Tegj bodod bha zvvdliishdee zvgeerel yuch bodolgvi nam untaj baildaa neg bol untahfaa oor saihan zvil bodod untaj bai 

  14. Хүүхдээ алж хэрэггүй ээ, гуйя! says:

    Зүүд гэдэг тааварлашгүй тэнэмэл бөгөөд хийсвэр ертөнцөд төөрч будилаад, бодит амьдралдаа нөлөөлүүлээд байвал хэцүүднэ л байх даа. Ямар аймаар сүсэгтэй юм бэ дээ бүсгүй минь! Тэгснээс арай бодитоор хандаад, гэмтлийн эмнэлэг энэ тэрээр хайх, цагдаад тэмдэглүүлж эрүүлэх зэргийг эхлээд хий л дээ! Хүүхдийн тухайд, аллага хийснийхээ арыг даах эсэхээ сайн бодоорой доо. Эх, ээж болох тавилангаасаа татгалзсан хэрэг болох ч юм бил үү. Зориод ирсэн бяцхан амийг зандалчны сүхээр тас цавчуулж хог руу чулуудчихаад дараа нь сэтгэл чинь ариусах уу уу?! Ариусах байтугай амгалан байдалд орохгүй харамсан гашуудна, өөрийгөө зүхсэндээ үхэхийг хүснэ гэдэгт чинь итгэлтэй байна. За амжилт! 

  15. sunsunny says:

    Huuhed gedeg chini ooroo az jargal  nasnii etsesd chinii huliig huchaad suuj bna shuu dee ahiad huuhdtei boloh bolomjgui /bieii baidlaas/ bol chi uuriiguu haraaj zuheed ch barahgui shuu zarim neg hun ni baigaa buhnee ugie geed ch huuhed zayahgui bna sain bodoj uzeerei

  16. Нээрээ says:

    Цаг хугацаа бүхнийг харуулна. Зарим нэг залуус юу ч гэж худлаа яриад хэдэн ч хүүхний дунд явж байж мэднэ. Танил хүүхэн маань эхнэрээсээ салсан залуутай суусан. Суугаад 2 жил болсны даар гэнэт өмнөх эхнэр нь гараад ирсэн. Уг нь бол багш хүүхэн юм байналээ. Надад мессежнүүдийг нь уншуулсан. Багш хүн гэхэд арай л дэндүү үгтэй, бөө, ламаар удам сударт чинь хараал хийлгэнэ гэсэн ч байх шиг. Ядуу хоосон,гуйлгачин түүлгэчингээр нь дуудаж хөөж явуулчихаад өөрөөс нь илүү сайхан, сайн хүүхэнтэй учираад жаргалтай амьдарч явааг нь сонсоод хамаг юм нь хөдөлсөн юм байлгүй.

  17. Аав says:

    Харыг цагаанаар гэдэг өглөө бүр сүү өргөх хэрэгтэй. Хүүхдээ авхуулахгүй гаргасан нь дээр болов уу. Анхны хүүхдийг авхуулчихвал үрийн заяа гомдож дахиад хүүхэд олдохгүй болдог гэлцдэг. Сайн бодоорой…

  18. Зорра says:

    Тэр эмэгтэй чамд хараал хийсэн байна шд. Аймаар юм айчихлаа!

  19. Abc says:

    Huvi zayagaa chi shiidne. Oor hen ch bish.
    Busdiin noloololgui ooriinhooroo amidar. Chinii l huuhed. Neg hun yavaa l biz. Neg zuud zuudleel biz. Alu yumiig ter gehuu. Bugd chinii shiidver..yaj amidrah chin

  20. zochine says:

    Osold orj barisan bishuu huvtsasaa ch avj yavalgui tag bolbol bi lav sanaa zovon 

  21. zochin says:

    zuud zntui gedeg ni unen. minii zuudeldeg sain muu zuud bugd bielse. tsag hugatsaaanii asuudal l bdg yum bilee. 

  22. timsummer says:

    hi.bitgii avhuulaach GUIJ BAINA. huuhed buruugui. chmg eej chn inged avhulj bsn bol yahu?chi gj hun turuhgui bsn.amidral baylag.hetsuu bur tesehiin argagui hetsuu, tsuhuruh ue bdg. Goldoo ortol gomdoj bga bzde ter hund. zugeeree huuhdee gargachih.bi bas SINGLE MUMMY ymaa. 1 sar garantai bhd ni ehod uzuuled avhuulah esehee aavtai ni hereldej utsaar yarij bsn UE sayhan met. Nmaig bas hayaal yavsan. Chi huuhedee avhuulchaad ner tsever shineer amidralaa ehluulie gj bodyo, huntei dahij suulaach ireeduin nuhur chin bas l chmg araar tavidna ged boddo. Tegheer UNENCH ER HUN gj ogt BAIHGUI… Ymar ch ailiin ezegteigees asuugaarai. 
    Ohin maani 5 sartai emee ovoogin hairtai GUNJ bolood minii AZ JARGAL bolj bn. Comment bicheerei 🙂

  23. sehvvn says:

    Zvvd ch zgr 1 zvvdlegdeed baidgvim da. Setgelee tataad chadsan bol xay2 ter n deer

  24. busgui says:

    Hi hachin yum bodsoor baigaad naiz zaluugaa urgeesen yum bish biz bas naiz zaluud chine yamar 1 yum tohioldoogui baigaa ehleed haisan ni deer shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.