САЙН БАЙНУУ? БИ ОДОО 24-ТЭЙ.
Гэмтэн ялтан мэт өөрийгөө би санадаг
Гэргийн чинь өмнө бүүр буруутан гэж боддог
Орчлон хорвоод өөрийгөө амьд явааг зүхдэг
Огт чамайг танихгүй байх минь яав гэж өөрийгөө л би зэмлэдэг ээ
Хэзээ ч хамаагүй дуудахад чинь түргэн тусламж шиг би гүйгээд л оччихсон байдаг
Хэрэггүй, ингэх нь хэрэггүйг мэддэг ч яваад л оччихсон байдаг
Яргуй унаж, сэргэх бүрд горьдлого минь тасардаг
Яавч хань чинь болж чадахгүйгээ өөрийн эрхгүй мэдэрдэг ээ…
Тэгэвч би утсаан тэврэн тэврэн чагнадаг
Тэргэл сарны доор ганцхан өөрийг чинь л хүлээдэг
Одоо боллоо цэг тавья гэж мянган удаа өөртөө андгайлсан ч
Орхиод чамаас холдож чадахгүй, оргилсон хайрандаа гинжлэгдсэн байсан
Эхнэртэй чиний юунд болж ингэж татагднам бэ?
Эхлэлтэй нь учирсан учирлын төгсгөлийг нь хурдан зангидаач
Бусдын нулимсан дээр жаргахгүй гэж өөртөөн амалсан хэдий ч
Буцааж ч болохгүй, авахын аргагүй сэтгэлээн би яахын бэ?
Орчиж гүйхийн хорвоод ойлгох хүн ховор оо
Оройтсон хайр гэгч манант өдрүүд шиг гаслалтай
Сарны шувууд дуулан жиргээд
Саруул талын цэцэгс бvжнэ
Хайргvй байхын арга үгүй еэ
Хавар хайр дагуулж ирдэг юм уу
Сэтгэлийн хєнгєн гунигийг хєндєж
Сэргvvн цэнхэр бороо шивэрлээ
Сэргэлэн салхиар vvлс сэмэрсэн
Сэвэлзүүр нойрондоо чамайг би харлаа
7 Comments
энэ гэж худлаа залуучуудын имэйл цуглуулсан гомо гар нэг байнаа
ХӨӨЕ ЗОРИГОО АНДАА НАДТАЙ ХОЛБОГДООРОЙ МИНИЙ ИМЭЙЛ: egshigtsam300@yahoo.com ШҮҮ!
Шалчга шалчга хэрүүлч гаж донтон залуу.
Байна байна яавал дээр вэ. Чи яаж асуудлаа шийдсэн бэ. Энд бичээрэй.
6 ЖИЛ БОЛООД ҮЗ, МАРТАЖ ЧАДАХГҮЙ ШАНАЛААД ҮЗ, ЧАМАЙГ ХЭР ӨӨРИЙГӨӨ ЗАХИРЧ ЧАДАХЫГ ЧИНЬ ХАРЪЯ ЗА!
uuriiguu zahirch chaddaggui negnii urgeljlel bololtoi. uuriiguu zahirch, udirdaj chaddag negen ni arai uur baidag boloi !!!
ХЭРЭВ ТАНЫ ХАЙРЛАЖ БАЙГАА БҮСГҮЙ ӨӨР ЗАЛУУГААС ЖИРЭМСЭН БОЛ ИМЭЙЛ ХАЯГАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ! ЗОВЛОНГОО ХУВААЛЦААРАЙ!