Өнөөдөр юу тохиолдов…

024

Парт 1. Өнөөдөр ажлаа тараад гэр лүүгээ яарсан сэтгэлээр бушуухан ирж ээж, нөхөр хүү 3-гаа эртхэн очиж баярлуулъя гэсэн өдөр бүрийнхээ хариуцлагийн мэдрэмжээрээ автоматаар яаруу алхаж байлаа. Гэтэл сэтгэлийн хаа нэгтээгээс би гэртээ харимааргүй санагдав, эрх чөлөөгүй юм шиг санагдав, зүгээр л уйлмаар санагдав. Нулимс нүд дүүрээд ирэв, хацар дагаад урсав. Хэн ч намайг хайрладаггүй, бүгд л надаас хайр халамж хүсэхээс өөр юмгүй санагдав. Хэн намайг хамгийн сүүлд хоолонд урилаа? Хэн надад сайхан сэтгэлээр хандлаа? Хэн миний сэтгэлийг хөдөлгөлөө? Ямар найз кинонд урилаа санадаггүй ээ. Би уйлмаар санагдлаа. Танихгүй байрны гадаа зогсож уйлангаа би депресст орсон юм байх даа, сэтгэл зүйч дээр очдог ч юмуу гэж бодлоо.

Зөв, таашаалтай үр дүн авчихрахгүй дэмий мэдрэмжийг бодлоосоо арчиж хаях ёстой. Аз жаргалгүй байна гэж бодвол тэр хэн нэгний буруу биш, аз жаргалгүй байна гэдэг миний л өөрөө өөртөө л үүсгэсэн асуудал, би л өөрөө өөрийгөө хариуцах үүрэгтэй гэж бодонгоо дэмий гомдлын бодлоо дараа үргэлжлүүлэхээр хаялаа. Нөгөө 3 маань намайг хүлээгээд цаг хараад сууж байгаа юм шиг санагдаад бушуухан нэг жижкэн баярлуулах зүйл аваад очъё гэж бодлоо. Намайг дандаа гэрлүү бэлчээрийн мал шиг яаруулж байдаг хариуцлагийн мэдрэмж лав миний нөхөрт байдаггүйг бодоод гайхав. How is it even possible? Айлын нөхрүүд эхнэрээ ирээд л ажил дээрээс нь дайраад авах юм. Яаж амждаг юм бол гэж бодлоо. Зарим нь гэртээ ч өдөртөө багтаан ирэхгүй байхад. Миний эмэгтэй, миний сугар гаригийн амьтан гэж тэр надад юу ч мэдрүүлдэггүй нь асар гунигтай санагдлаа.

Парт 2. Оройхон гар утас минь дуугарлаа. Олоон жилийн өмнө надад таалагддаг байсан сайхан залуу утасдлаа. Тэр надад хайртай, олон жил намайг далд бодож явсан гэж хэлж байна. Би мэдээд байсымаа, чи надтай нэг л жирийнээс ер бус харьцаад байсан юмаа, надад гайгүйг чинь мэдээд байсан юмаа гээд л бодол хөврөв. Товчоор хэлэхэд үүлэн дээр хөвөх шиг, намайг бүүр орвонгоор минь эргүүлээд хаячих шиг санагдлаа. Яагаад одоо гэж, ядаж 5 жилийн өмнө хэлэхгүй яасан юм! Аль хэдийн 2 хүүхдийн дараа? Хоолойны хөвч хүндүүр болтлоо зангирав. Утсаар ярьж байгаа би толинд харагдав. Яаж энэ царай муутай хүүхнийг энэ сайхан, сайн залуу бодож явсан байж таарах уу? Тэр намайг татаж намайг түүний өмнө хөл хугарчуу гэхээр сандрал, нөлөөнд оруулдаг байсан билээ.

Юунд ч амьдралдаа ингэж яахаа мэдэхгүй болтлоо баярлаж үзээгүй гээд боддоо! Цаашаагаа тэрний юу хэлснийг ч сонссонгүй, юу хариулснаа, ярьснаа ч санасангүй. Одоо бүх зүйл өөрчлөгдөх гээд тунхаглачихсан байлаа. Би түүнтэй уулзахаар тохирсон юм шиг санагдлаа. Гэтэл хаана хэдээс гэдгээ огт санадаггүй, гэхдээ энэ асуудал биш санагдав.

Утсаа тавьчихаад чи яагаад одоо хэлж байгаагаа тайлбарла гэдэг байж гэж харамсав. Юу ярьснаа ч санах ч үгүй байна. Зүгээр л яаж зохицуулахаа мэдэхгүй аз жаргалаар бялхаж байлаа. Хөл маань газар дээр л байвч надад мэдрэгдэхгүй байна.

Ooooo my god. It was dream. Ийм зүүд ч олон ирэхгүй дээ. But I want to cry. Бурхан надад ийм тохиолдол зөвхөн зүүдэнд амсуулжээ. Хөөрхий дөө, би.

Тэгээд арай serious эргэцүүлэлт хийлээ. Хэрэв хэн нэг давгүй залуу наашаа гэвэл би хөл алдаад гүйхэд бэлэн болчихсон байна. Би чөлөөт радицал шиг хөвж явж байгаа юм бас тэнэгтэх нь л дээ гэж бодлоо.

16 Comments

  1. Bas neg Aav. says:

    Ийм бодол ганц эм хүнд ч биш эр хүнд бас л байдаг. Хааяа Хааяа буцаад гоонь эр болмоор ч юм шиг. Эхнэр хүүхддээ хайртай. Бас сайн аав. Цаг зав сайн зарцуулна Нэг их архи дарс уугаад байхгүй уулаа ч тасартлаа уухгүй.

    Өнгөц хархад бүх юм perfect.
    Гэхдээ сүүлийн үед нэг л гараад гүйчихмээр санагдаад байна аа. Найзууд яахав тэр мэдрэмжээ живтэл нь уучна . жаахан үлдсэн байвал шарталт гэсэн нэр өгөөд тоохгүй дүр эсгэнэ.
    Буцаад date -лээд тэр гэгэлзсэн сэтгэгдэлээ их үгүйлэх юм. Унтах хэвтэхдээ гол нь биш хэн нэгэн надад өөрийгөө зориултал дотносож-донтосуулж чадаж байвал ай даа мөн жаргал аа. . .
    За тэгээд захианы эзэндээ гэж хэлэхэд, гадуур жирийн happy гаруудын дунд чам шиг эр эм хүмүүс бас байдийн байна шүү гээд бодчих. Энэ мэдрэмжээ ялж чадвал яаж ялсанаа бичээрэй Хүндэтгэсэн Бас Нэг Аав.

  2. Өөлхөн юм бэ. Зохиол бх л даа, гэвч хөөрхөн! says:

    Амьдрал аа гэж… Нийтлэлийн эзэнд болон сэтгэгдэлч Нээрээ-д мянган Лайк! Эрчүүд нэгийг бодоосой доо! 

  3. hi says:

    Neeree uhaantai!

  4. hi says:

    Shilrehed belen boljee . Yag unen.

  5. Нээрээ says:

    Хүмүүс үнэн ноцтой хүлээж аваад дайралт хийхээ л бодох юмаа. Бодол болгон бодит болохгүй шүү дээ. Хүн хааяа гэсэн хийсвэр төсөөлөлдөө умбаж тайтгарч баясаж яагаад болохгүй гэж? Магадгүй тэр сахилгагүй бодлууд минь энэ хатуу, нэгэн хэвийн, хэвшмэл уйтгартай амьдралы давах хүч өгдөг ч юм билүү?

  6. Sabaaka@yahoo.com says:

    Түр зуурийн сэтгэл хөдлөлөөс болж элэг бүтэн амьдралаа эхэлж нураана гэдэг тэнэглэл

  7. zochin says:

    chi bol SHILREHED belen bolson basgan bna.

  8. Өөрсдийгөө боолууд гэж нэрлэж байгаа энэ олон залуучуудын хүслийг хангаад өгөх бүсгүйчүүд байхгүй гэж үү. Дэлхий дээр ийм хүсэл, мөрөөдөлтэй хүмүүс хэдэн хувийг эзэлдэг бол. Мэдээж 1 хувиас хэтрэхгүй байх л даа. Яагаад энэ хүмүүст тусалж болохгүй гэж бүсгүйчүүдээ. Та нараас юу ч унахгүй шүүдээ. Мэдээж сэтгэл зүйн хувьд эвгүй байж таарна. Гэхдээ тэд чинь танийг хараахгүй, загнахгүй,зодохгүй, юу ч тулгахгүй, таньтай секс хийхийг шаардахгүй. Зөвхөн таныг нохойтой харьцаж байгаа юм шиг байхыг л хүснэ. Та бурхан, чөтгөрөөс хайрласан тэр ховор хүсэл мөрөөдлийг биелүүлснээр таньд тэд талархах болно.Яагаад та хүн төрөлхтний мөнхийн тэмцлийн гол учир болсон эрх мэдэл, алдар нэр, дарангуйллыг ганц муу боолоос мэдэрч болохгүй гэж, таны хүсэл мөрөөдөлд тэр бүрэн үйлчилнэ шүү дээ. Хувцас угаах, гэр цэвэрлэх, хоол хийх, биеэ арчилах, гар хөлөө хөдөлгөх бүх ажлаас чинь чөлөөлье гээд тэр боол гэж өөрийгөө нэрлэсэн этгээд гаж зуршилтай нөхдүүд гуйгаад байгаа юм бишүү бүсгүйчүүдээ
    busgui hunii bool bolmoor bn

  9. ни says:

    Хѳѳрхий бүсгүйг нѳхѳр нь голжээ. Бүүр сэтгэл нь хоосорчихож. 

  10. setgel taiwan amidrah yumsan says:

    yag l iim medremj nadad bas torj tsurhirtlaa uilj bilee. 30 gariuhan nastai arhinii dontson ovchtei nohroo sogtuu mashindaa untaj baihiig ni harchihaad, hairtai tuundee yaj ch tysalj chadahgui bgaadaa gytarch, yaj amidralaa avrahaa medehee bhdaa ingej tsurhirtlaa uilj bilee. ….

  11. Gdd says:

    Nuhurteilde ghde setgel gegelzuulsen tiim hairiig husdeg goy l bizde

  12. solongo says:

    sariin yumnii omnoh hymral mon 

  13. a man says:

    pls contact me bilguun,zulaa@yahoo.com

  14. mateman says:

    Hunii setgeld ingej gegelzeh uy bas tohiolddog bha. Ene uyd hichneen hetsuu sanagdsan ch ehner nohor 2 sain yariltsah heregtei sanagdsan shu. Harin setgelee dagaj gegelzvel olon zuiliig zoliosloj bga gedgee oilgoh heregtei. Itegliig hezee ch nohoj boldoggui. Zuud bga ni yamai da.

  15. зочин says:

    Элэг бүтэн эрүүл явах шиг сайхан зүйл хаа байна, Худлаа сэтгэл гэж нэг залууд шээлгүүлэх гээд ядчих юм, 2 хүүхэдтээгээ хоолоо хийж идчихээд тоглож наадаач, Амьд сүг бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.