“Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа”

nomad-eyes-of-a-mongolian-man

Өнөөдөр таксинд сууж яваад хоёр танихгүй охины яриаг санаандгүй сонслоо. “Аав байнга архи уух юм ядаргаатай, одоо бүр хамт байхаас ичиж байна” гэж ярих охины үгийг сонсоод түүнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм! Мөн ийм нэгэн бодол орж ирэв. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав гэдэг хүн хүн болгонд ижил төрөхгүй, гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, алба тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Би уг нь тэр хүнийг аавдаа хайргүй гэж бодохгүй байна. Гэхдээ л хэлсэн үг нь үнэхээрийн инээдтэй санагдаж билээ. Яахав дээ хөөрхий аав нь саарал амьдралын нугачаанд арга аашаан барахдаа бор дарстай сэтгэлээ хуваалцаж яваа хүн ч юм билүү. Энэ талаар нь сэтгэл гаргаж ярилцаж үзсэн үү гэвэл бас бүрхэг л хариулт сонсох байх. Би гэхдээ энд хэн нэгэн цэцэн ухаантан болж хэн нэгний архи уух уухгүйг шүүн тунгаах гэсэнгүй, зүгээр л тэр мөчид юуг чин сэтгэлээсээ бодсоныг бас бодож явдгаа л бичье гэж бодлоо. Энэ бодол минь та бүхэнд ямрыг мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэшгүй бодол юм.

Яг одоогоос 10 жилийн өмнө нэг сайхан нартай өдөр байсан санагдана, ээж дүү нартайгаа гэрээ цэвэрлээд хувцас хунараа угаангаа алс хол хүний нутагт наймаа хийхээр явсан аавынхаа талаар ярилцан байтал гаднаас аавын минь ах дүү нар бөөнөөрөө ороод ирэх нь тэр. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй ч, энэ дүр зургийг харсан ээж минь юу юугүй уйлаад эхэлсэн нь амьдралых нь нэг хэсэг түүнээс үүрд холдон одсон хэрэг байлаа. Аав минь хүний нутагт явж байгаад бусдад хорлогдон өөд болсон байсан юм. Би энэ үлгэр шиг зүйлийн тухай мэдээд 30 орчим минут дуугүй суусны эцэст үлгэр биш бодит байдал гэдгийг нь ойлгож билээ. Тэр л мөчөөс хойш надад нэг биелэгдэшгүй мөрөөдөл бий болсон юм. Анхандаа би бурхнаас аавыг минь эргүүлээд өгөөч гэж гуйдаг байлаа. Арай хожим нь аавын минь сүнс надтай ирээд уулзах болов уу гэж горьдон харанхуй болох үеэр өрөөндөө ганцаараа гэрлээ унтраагаад сууж ч үзсэн бүтээгүй. Хүн өөд болохдоо тэнгэрт оддог юм гэдгийг сонсоод тэнгэрт түгэх оддыг харан уйлдаг байлаа. Одоо бодоход жоохон байж дээ. Гэхдээ ингэж уйлахад минь цаанаа л нэг дотор онгойгоод өег болсон юм шиг л санагддаг байж билээ. Магадгүй тэнгэрт түгэх оддыг харах дуртай болсон шалтгаан минь энэ байж болох юм. Ингэж элдвийг оролдож явах хойгуур аль хэдийнэ 10 жил хажуугаар өнгөрчээ.

Одоо бол энэ бүх үйлдэл минь бүтэхгүй гэдгийг эрх биш ойлгосон би арай л өөр зүйлийг ид шиднээс хүсдэг болсон. Хэрэв ид шид гэж байдаг бол аавыг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин аавыг минь хэдхэн хором согтуу байдалтай зээлчих, би зүгээр л үүрээд хэсэг алхмаар байна гэж хүсэх байсан. Учир нь эр өсөж эсгий сунахын хирээр аавдаа хэр том болсоноо харуулах гэсэн товчхон хүсэл маань юм. Заримдаа шөнө унтахынхаа өмнө элдвийг мөрөөдөх завсар хэрвээ аав маань амьд байсан бол, аль нэг найзындаа очоод архи уугаасай, тэгээд согтохоор нь үүрээд харих юм сан гэж мөрөөддөг байж билээ. Аль эсвэл ухамсарын гурван шанаа авах юмсан ч гэж мөрөөднө. Хааяа энэ тухай бодохоор л нэг л сайхан бахархал төрмөөр ч юм шиг санагддаг сан.

Даанч хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл болхоор дэмий л сэтгэлээ баясгана. Хайртай аавыгаа алдсан хүн болгон л ингэж боддог байх гэж бодож байна. Өнөөдөр тааралдсан тэр охиныг хэрвээ таньдаг байсан бол согтуу ч гэсэн аавтайгаа байгаа чи азтай хүн юм. Аавыгаа архичин ч бай гуйлгачин ч бай аль эсвэл өвчтэй байг хамаагүй хамгийн гол нь амьд сэрүүн цагт нь хайрлаарай л гэж хэлэх байсан. Арга ядсан үедээ хүн “аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа” гэж харамсдаг юм даа гэж хэлэх байсан. Даанч танихгүй болохоор энэ солиорчихож гэж бодох биз. Тиймээс таньдаг найз нар минь ээ мөн миний биелэгдэшгүй мөрөөдлийг минь уншсан хэн боловч 3 сарын 18-аар аавыгаа тасартал нь уулгаад нэг сайн үүрээд алхаад аваарай дараа нь эргээд дурсахад амьдралд тэрнээс илүү аз жаргал гэж байхгүй шүү гэж баттай хэлэх байна. Жор мэддэг лам биш зовлон үзсэн чавганц(би) хэлж байна

Byambaragchaa Byambaa

22 Comments

  1. BGA says:

    БИ ОГТ АРХИ УУДАГГҮЙ БАЙСАНАА ЭХНЭРЭЭСЭЭ БОЛООД АРХИЧИН БОЛОХ ШАХСАН БОДИТ ТҮҮХЭЭ ЯРЬЯ ОЛОН ХҮН ЭНЭ МАЯГААР АРХИЧИН БОЛСОН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ,, ЭХНЭРТЭЙГЭЭ АНХ ТАНИЛЦААД ХҮРГЭЖ ӨГӨХД ДАНДАА  НАРИЙН ГУДАМНЫ АМАН ДЭЭР БУУГААД ГҮЙГЭЭД ЯВЧИХДАГ БАЙСАН ГЭТЭЛ МАШ ЖИЖЭГ ГЭРТЭЭ ЖАЛГАНД АМЬДАРДАГААСАА ИЧДЭГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ,  УДАЛГҮЙ БИ ТАНАЙД АМЬДАРНА ГЭЭД ХҮРЭЭД ИРСЭН, ЦАГАААН САР БОЛООД ААВ ЭЭЖТЭЙ ЧИНЬ ЗОЛГИЙ ГЭТЭЛ  ХӨДӨӨ ЯВСАН ГЭД ЗОЛГУУЛСАНГҮЙ, УДАЛГҮЙ ХҮҮТЭЙ БОЛООД МИНИЙ ЭЭЖ ААВ ИРЭЭД ХУРИМ ХИЙНЭ ГЭЭЭД ААВ БЭР ГУЙГААД РЕСТРАНД ХИЙХ ҮҮ? ОРОН СУУЦАНДАА ХИЙХ ҮҮ ЮУ БЭЛДЭХ ҮҮ? ГЭЭД ААВ ЭЭЖТЭЙ НЬ УУЛЗТАЛ РЕСТРАНД ТАНАЙХ ХИЙ МАНАЙХ ЮУ БЭЛДЭХГҮЙ  ЮУ Ч ГАРГАХГҮЙ ЁСТОЙ БҮХ АХ ДҮҮДЭЭ БЭЛЭГ ӨГӨХГҮЙ МӨНГӨ ӨГ ГЭЖ ХЭЛ ГЭЛЭЭ, ИНГЭЭД 2 ТАЛЫН АХ ДҮҮС ИРЭЭД7 МӨНГӨН АЯГА 7 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРЛАА ЭХНЭРИЙН ТАЛААС  МӨНГӨ ӨГӨХ ХҮН БАЙСАНГҮЙ МИНИЙ ЭЭЖ ААВ 2 НИЙЛЭЭД ЭХНЭР ХҮҮ БИД 3Т ТУС БҮР САЯ ТӨГРӨГ ӨГӨӨД  ҮЛДЭЦТАЙ ЮМ АВААРАЙ ГЭСЭН, ААВ ЭЭЖ МИНЬ БАЙРНЫ ТАЛ МӨНГӨ ГАРГАЖ БАЙР АВЧ ӨГСӨН, ГЭТЭЛ БАЙРАНД НАЙРАНД 1 Ч ТӨГРӨГ ГАРГААГҮЙ ЭХНЭР МААНЬ БҮХ МӨНГӨ МӨНГӨН АЯГА-Г БҮГДИЙГ ХУЛГАЙЛААД ААВ ЭЭЖДЭЭ ХАШАА АВААД БАЙШИН БАРИАД ӨГЧИХСАН, МИНИЙ ЭЭЖ МИНЬ ИРЭЭД ЮУ АВСАН ГЭТЭЛ МАНАЙХ ЮУ ЧАВААГҮЙ ЭХНЭРЭЭ ШҮҮХ ЦАГДААД ӨГЧИХ ХЭЦҮҮ ? БИ ЭХНЭРТЭЭ ЧИ ЯДАЖ ХҮҮД ӨГСӨН САЯААР ГАНЦ ТОГЛООМОН МАШИН АВААД ӨГЧИХГҮЙ ДЭЭ ГЭЖ ГАРААД 2 ӨДӨР НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ АРХИ УУГААД ҮХЭХ ШАХААД  БОЛИЙ ХУЛГАЙЧ АВГАЙГААСАА БОЛООД ҮХЭХГҮЙ ШҮҮ ГЭЭД ХҮҮГЭЭ БОДООД ГЭРТЭЭЙ ИРСЭН ОДОО МӨНГӨ ТӨГРӨГӨӨ СЕПЕНДНН ХИЙЧЭЭД БАНГА СОНР СЭРЭМЖТЭЙ БАДАГ Ч БАНГА ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАХДАА ХОХЬ ЧИНЬ ХЭН ГУЙЛГАЧИН АВГАЙ АВ ГЭСЭН ЮМ, ХҮҮХЭД ТАРҮҮЛЖ ӨГСӨНИЙ ХӨЛСӨӨ АВЧ БАЙНА ГЭХИЙН БАҮ ЭХНЭР ИЙТ БАЙДАГ ЮМ УУ? БИ ТЭНЭГ ЮИ УУ? ЯАХ ВЭЭ??

  2. Sonirhogch says:

    Alsuuraa zaaj surgasan ni. Yugaa aldsanaa gej unshaara

  3. Sonirhogch says:

    Aavaa ih uguildeg yum baina. Alah udaa zaaj zuvluj bsan ni odoo amidrald mini ih hereg boldog. Aavtai hun saihan. Aldsan hoinoo l uuhaa aldaanaasa oilgono doo

  4. emegtei says:

    за яахав дээ хүмүүс бухимдаад байхын миний аав ч бас уудаг гэхдээ л надад тийм бараан бодол төрсөнгүй бичсэн хүний өнцгөөс харж уншлаа. Жаахан хамрыэ үзүүр шархираад хэзээ нэг өдөр архи уудаг аав минь өнгөрөөд өгнө шүү дээ гэдэг бодол төрүүлж маргааш аав дээрээ очмоор санагдтал бичсэн байна . Би согтуу ааваасаа ичдэг байсаан одоо бол ичдэггүй . Хэцүү амьдрал гэдгийг ч сайн мэднэ дөнгөж шинээр авсан хувцасыг маань 1000р зараад найруулсан архиа уучаад шал согтуу хэвтэж байгаа аавдаа хэлэх ч үггүй сууж л байлаа. гэсэн ч би аавыгаа үзэн ядаж байгаагүй ээ. Одоо хэр удаан наслаа билээ гэж бодож уух дуртай зүйлийг нь дөхүүлж өгдөг болсон доо. 

  5. Тэнэг малд says:

    Чиний аав архичин байсан бол чи аавыгаа бодох биш зөвхөн архи боддог мал байх байсан. Яагаад гэвэл чи ийм орчинд өсч, ийм генийг агуулж яваа учраас. Юун аавыгаа үүрэх энэ тэр, чиний архичин аав үхсэн ч чи архичин болчихсон байна. Ийм хачин тэнэг юм битгий бич. 

  6. Аав ээж хүн бол амь өгсөн ачтан.тэглээ гээд архи ууж зовоох эрхтэй хүмүүжилд нь муу үлгэр дуурайлал үзүүлж болно гэсэн үг гэж үү.харин аав ээж байна гэдэг өөрийнхөө жаргал цэнгэлийг хойш тавих том хариуцлага биш үү.

  7. Архичин ч бай аав хүн үр хүүхдээ гэлгүй л яахав.архинаас хамааралтай боллоо гэдэг үр хүүхэддээ хайргүй боллоо гэсэн үг биш.гэхдээ гэр бүлээ биш архиа нэгдүгээрт тавина гэсэн үг.мэдээж архичин хүний сэтгэцэд өөрчлөлт гарна зан авирын хувьд эвдэрнэ архины найзууд нь ч өөдтэй хүмүүс биш.тэгсэн ч гэсэн үр хүүхдийн хувьд аавдаа хайртай.аав чинь өчигдөр шалбааган дотор хэвтэж байна лээ гэвэл ичихээсээ илүү өмөөрнө танай аав ч гэсэн архи уудаг л биз дээ гэж өмөөрнө.хамгийн гол нь цаад архи уугаад байгаа хүн нь гэр бүлийнхнээ ичгэвтэр байдалд оруулж байна зовоож байна гэдгээ ойлгохгүй би ямар архичин юмуу сард ердөө л 31 хэн өдөр архи уудаг хүнийг архичин гэдэг юи уу архиа ч ууна амьдралаа ч зохицуулна гэж биеэ өмөөрдөгт хамгийн том эмгэнэл нь байгаа юмаа.хэсэг хугацаанд залуу зандан байгаа дээрээ архи амьдрал хоёроо зэрэгцүүлээд зохицуулж болно.гэхдээ сархад савнаасаа бусдыг дийлдэг л байхгүй юу.

  8. owl says:

    ul itgegchee bi chamtai margahguiee shuud helehed arhi uudag ch bai arhi uudaggui ch bai ter hun baigaagui bol chi udiid хумхын тоос байх байсан хүн болж энэ орчлонгийн тоосыг хөдөлгөж байгаадаа л баярлах хэрэгтэй

  9. lg says:

    arhichin etsegtei huuhduud zovdog shuu. amidrald ochnoon zovlon bhad sain duraaraa arhi uuj geriinhendee zovlon uusgedgiig n oilgodoggui

  10. нэг says:

    Аавгүй хүний л ѳнцѳгѳѳс бичсэн байна. Нээрээ л эцэггүй ѳссѳн хүүхдүүд цаанаа л ѳѳр харагддаг юм. Харц нь гунигтай айлын аав руу атаархуу хардаг.  Архи уудаг уудаггүй нь хамаагүй.Аав минь байсан бол гэж л боддог байх даа. 

  11. Сайн муу аавтай азтай азгүй гэхээсээ архи савнаасаа бусдыг дийлдэг юмаа чамайг ч баталгаатай дийлнэ.олон мянган жилийн турш олон сая хүний амьдралаар шалгагдсан юмаа гэдгийг л ойлгох хэрэгтэй

  12. архи уудаг айлд төрж өсөөгүй хүн нэг талаас азтай мөртлөө нөгөө талаас архины хор уршигийг яс махандаа тултал мэддэггүй зарим талаар өөрийгөө архичин гэж бодохгүй байгаа ч архинаас хамааралтай болчихоод үр хүүхэд хань ижлээ зовоогоод явж байгаагаа ойлгохгүй л яваад байгаа.үр хүүхэд гэр бүл нь ямар байдалд байгааг өөрөө оронд нь байж үзээгүй болохоор мэддэггүй.

  13. Хэн нэгний аав архичин байсан ч гэсэн над шиг ингэж амьдарч болохгүй шүү гэдгийг хүүхэддээ яс маханд нь шингэтэл үлгэрлээд харуулчихсан байгаа байхгүй юу.тиймээс архи уудаггүй сайн сайхан аавын мянган сайхан сургаалаас илүү тархинд нь хадагдчихсан байгаа.өөрөө архи уудаг аав ээжтэй байж үзсэн хүн бол өөрийнхөө багадаа амссан зовлонг үр хүүхэддээ үзүүлэхгүйг боддог.

  14. Ааштай маам says:

    Сайхан захидал байна. 
    Энд сайн аавтай, сайн заяаны vpcvvд аавыгаа дурсаж, сэтгэлээ хуваалцаж байна аа. Тэр дээгvvp байгаа тэнэг эцэг эхтэй, муу заяаны сvнстэнгvvд хорон хэлээ татаад хойшоо болсон бай даа. 
    Би ч бас сайхан аавыгаа тэнгэрт даатгаад 10 жил болж байна даа хеерхий. Нээрээ л зvvдэнд айлчлан ирэхэд уулзсан мэт болдог доо. 
    Та бvxэнтэй аавуудыгаа дурсан сэтгэгдэл ээ хуваалцах юмсан гэж бодож байтал харин сайхан захидал илгээсэн байна. Баярлалаа. 
    Миний аав хэн ч нэг л зангаараа гэдэг шиг хvнийг алагчилж vздэггvй аугаа сэтгэлтэй, бодь хvмvvн байсан юм даа. Эр эм гэлтгvй бvx xvмvvc aabтай минь адилхан улааныг харж уравдаггvй, шарыг харж шаравдаггvй, бусдыг эд херенгеер нь жагсааж харьцдаггvй байгаасай гэж бодож явдаг, ийм байхыг би еерее хичээж явдаг билээ. 

  15. За тэгээд архины хамааралтай хүн хүүхдийнхээ хүмүүжилд нөлөөлнө.нэг бол хүүхэд хүмүүс ингэж л амьдардаг юм байна айл болгон л хэрүүл зодоонтой амьдардаг юм байна гэсэн ойлголттой өснө.амар амгалан амьдрал гэдгийг мэдэхгүй.юмыг хүчирхийллээр шийддэг юм байна гэсэн ойлголттой өснө.тэгээд л том болоод өөрөө тэгэж амьдрах гэнэ.харилцан ойлголцол юмыг ярилцаж шийднэ гэж мэдэхгүй нэг бол би дийлнэ хэрвээ би дийлээгүй бол дийлэгдэж байна гэсэн үг гэсэн ойлголттой.

  16. Архи уудаг хүнтэй цуг байх хэцүү ш дээ.ялангуяа аав нь архичин бол.өнөө орой эрүүл ирэх болов уу согтуу ирэх болов уу.ирээд унтах болов уу үгүй болов уу хүн амьтан дагуулж ирэх болов уу гэх мэт.ер нь байнгын сэтгэлийн дарамт.хэдий архичин ч гэсэн үр хүүхдээ гэлгүй л яахав.гэхдээ л хүүхэддээ нэг өмд аваад өгөхөөсөө өмнө нөгөө архиа л авна.тэгээд мөнгө үлдвэл юм авч өгч магадгүй.бараг үлдэхгүй дээ.сарынх нь орлогын тодорхой хувийг байнгын архины зардал эзэлнэ гэсэн үг.архи байнга уудаггүй аавтай хүүхэд аав архи уугаасай тэгвэл сайхан зантай болдог нэхсэн юм авч өгдөг гэдэг бол архины хамааралтай аав ээжтэй хүүхэд битгий уугаасай хэрвээ уух юм бол гэрт хоолны юм авах мөнгө ч үлдэхгүй гэдэг.

  17. Нээрээ says:

    Хүн хүний амьдрал өөр байдаг шиг чиний сэтгэлд эзлэх аавын орон зай ч өөр байгаа. Аав чинь гэр бүлийнхээ төлөө явдаг, хүндлэл хүлээсэн хүн байсан болохоор “аав” ойлголт чиний хувьд ариун сайхан байх нь аргагүй ээ. Яагаад гэвэл архичин эцэгтэй өссөн хүмүүсийн зовлонг хэзээ ч ойлгохгүй.

  18. MglausCom says:

    Aav nar mandtugai

  19. i says:

    tiim shuu aav gedeg hun saihan shuu. minii aav bas haaya arhi uudag zoolon setgeltei hun bdag

  20. erdvk says:

    chi aawtaiga eejteige ger bultegee munxud amidrax boln esvs hristiin hojmiin veiin gegeentnvvdin svmiin nomlogch nartai ulzarai buh ym chamas shaltgaaln shvv. 

  21. ......... says:

    udii tom bolchihood ymar jaahan huuhed shig ym bichdeg ym be? 
    Hun hunii aav uur shdee. Chamd aav chini saihan dursamj uldeesen bhd ter ohind uur bj bolno shdee. Jisheelbel tursun ohinoo huchindsen aaviig ohin ni sogtuu bsn ch uureed alhanaa gehgui ni l todorhoi.

  22. Pop says:

    Unendee aaw arhi uuj namaig bidniig eejiig ih zowooson. Bairnii huuhduud shoolood gereesee garch naizuudtai bolj bardam togloj ineej chaddaggui bsan. Ednii aaw n arhichin. Uuruu bas arhichin bolno doo gsn huuhduudiin ug hamaatnii hunii ug uswur nasnii ohin nadad muuhai dursamj uldeej. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.