Анхан төрөгч ээж нартаа бас илүү тээлттэй байгаа ээж нартаа…

bond_with_baby_during_pregnancy

Сайн байцгаана уу? Анхан төрөх гээд өдөр хоногоо тоолон байгаа ээжүүдээ. Миний бичих байгаа зүйл өөрийнхөө яаж төрсөн юуг илүү мэдэж авсан тухай юм. Би анх 2014 оны 9 сард жирэмсэн болсноо мэдээд 2015 оны 5.24-нд төрөх сүүлийн хугацаа маань байсан ч огт өвдөлт өгөхгүй хүлээсээр байгаад 6.10 хүргэчихсэн. Тэгээд санаа зовоод Эх нялхасын хүлээн авах дээр учраа хэлээд очтол ингэж удаалаа хүүхэд чинь эндлээ шдээ гээд шууд хэвтчихэв. Тэгээд 2 удаа дотуур үзлэг гэдгийг нь хийлгээд савны амсар дөнгөж 1 см нээлттэй гээд маргааш нь физик эмчилгээ хийлгэ гэнээ тэр нь төрөхөд бэлдэж өгдөг үйлчилгээтэй гээд.

Тэгтэл хугацаа хэтрээд илүү тээлтэндээ ороод ус нь ногоорчихсон хугацаа алдалгүй хурдан төрмөөр байхад эмч нар тоодоггүй уур хүрээд таньдаг эмч рүүгээ залгаад хурдан төрүүлж өгөөч гэж гуйлаа. Тэгээд 6 сарын 10-ны шөнө 12-1-н хооронд нөгөө эмч тасагт маань орж ирээд үзлэгийн өрөө рүү дагуулж яваад үзчихээд илүү тээлт тул маргааш яаралтай сэдээх эм тавьж төрүүлнэ гээд шууд л юмаа аваад төрөх тасаг руу шөнийн 3 цагт ороод 6 цагийн зайтай савны амсар дээр сэдээх буюу самны амсар нээх эмээ тавьж эхэлвээ…

Эхлээд огт өвдөлт өгөөгүй унтаад л байлаа гэтэл өглөөнөөс эхлээд дуншаад эхэлдэг юм. Тэгээд ядаж байхад хүү маань хүй нь хүзүүгээ 2 ороосон байна доошилж өгөхгүй өдөржин дуншаад унтаж ч болохгүй нилээн түгшүүртэй байв. Байнга л ургийн зүрхний бичлэг хийж байсан хүүхэд нь бүтэлттэй байна уу базлал хэдэн мин зайтай өгч байна гэж шалгадаг юм байна лээ. Сүүлийнхээ 4 дэхь эмийг тавиулах гээд орой 19 цагийн үед сууж босоод халуун цай уугаад л байж байтал бие нь яаж байна гээд нэг эмч ээлж солигдсон би чиний эх баригч эмч Цэрэнханд гэдэг гээл танилцаад загасны тос гэрээсээ авчруул урагдалгүй төрөхөд чинь хэрэгтэй гээд, за одоо үзлэгийн өрөө рүү очиж эмээ тавиул бүүр болохгүй бол сэдээх дусал залгана гэдэг юм байна. Тэр нь аймар хүчтэй завсар зайгүй өвтгөдөг гээд бүүр айчихсан хажууд орилж чарлаж уйлсан ээж нар зөндөө байсан болохоор.

Хүүхдийн чарлаж уйлах чимээ үнэхээр сайхан байсан шүү ээлж дарааллаад л төрж байсан төрөлт ихтэй шөнө байсан. Би ч эмээ тавиулаад 5-6 см нээгдсэн байна гэж сонсоод удахгүй төрөхнээ дусал яасан ч залгуулахгүй ухааны юм бодоод сууж байтал 30 мин бие засалгүй хэвт гэж хэлснийг нь мартаад 00 руу орсноо гэнэт санаал өө нээрээ болохгүй шдээ гээд алхаж явтал гэнэт л коридорт доошоо халуу оргиод ус маань асгараад эхэлсэн. Нов ногоон өнгөтэй би ч сандраад уйлаад постны сувилагчдаа миний ус гарчихлаа гэсэн чинь ямар сүртэй юм гээд тоодоггүй өрөөндөө очоод эх баригчаа хүлээнгээ гэрийнхэндээ ч хэллээ. Тэгээд эмч ч ороод ирлээ за төрөх өрөөндөө очноо юмаа ав гээд тэгтэл өвдөлт гэнэт л нэмэгдээд 10 мин зайтай базалж байна цагаа хартал дөнгөж 12 өнгөрч байна яанаа би ч үхэхийн байна л даа гэж бодоод л орны толгойноос зуураад л амаа жимийгээд нилээн гүрийгээл хажуудах хүмүүстэй юм яриад байж байв.

Эмч сувилагчид нааш цааш гүйлдээд л баахан маягтай хэдэн дадлагын оюутнууд хажууд инээлдээд л нэгнийхээ хөмсөгийг хаана шивүүлсэн бэ гоё юмаа гээл хоорондоо чанга инээлдээл яриад өвдөж ядаж байхад хажууд тэгээд байхаар аймар хэцүү байсан 😀 Тэгээд нэг охиноор нуруугаа илүүлээд байж байтал эмч орж ирээд хэвт зүрхний бичлэг хийнэ дусал бас залгаж хурдан төрүүлнэ гэнэ. Тэгээд хажуугаар нь 00 оруулчихвал төрчихнө гээд доор катетр гэдэг юм залгачихсан бас өвтгөөд дусал залгаад л шууд 10 мин дараа ямарч завсар зайгүй доошоо зулгаагаад л өөрийн мэдэлгүй л дүлэлт өгөөд эхэлвээ. Би ч баая гэж орилоод уйлаад нөгөө дуслаа чирээд л төрөхийн орон дээр гараад дүлэх гэсэн чинь ямар ч хүчгүй болчихсон байсан эмч нар маань уурлаад боль чи болоогүй байна орноос буу гээд би доошоо гарах гээд байна шдээ гээд орилж чарлаад байж ядсаан.

Тэгээд 6.11-ний шөнө 3.40-с 4 хүртэл зогсоогоороо өөрийн мэдэлгүй битгий дүл гээд байхад л би дүлээд баларсан тэгээд орон дээрээ гараад л амандаа цамцныхаа үзүүрээс зууж байгаад л дүлж эхэлсэн тэгтэл эх баригч маань хүүхэд чинь бүтэж үхэх нь хярзанг чинь хайчиллаа гээд би ч ухаан санаа балартаад тэрийг ч мэдээгүй. 2 эмч гэдсэн дээр минь зэрэг дарж байж 4.12-т хүүг минь гаргаж ирээд л цээжин дээр минь миний орны даавуугаар хучаад 30 мин дотор сувилагч маань амлуулж өгсөн. Хамгийн сайхан мэдрэмж хүүгээ гаргаад л нөгөө аймар өвдөлт алга болчихсон. Эх нялхасын Цэрэнхэнд, Мөнхбаяр 2 эмчдээ үнэхээр их талархдаг хамгийн сайн найдвартай эмнэлэг бол Улсын эмнэлэг шүү.

Анхан төрөх гэж байгаа ээжүүдээ төрөхөөсөө өмнө сургалтанд сайн сууж яаж зөв дүлэх төрөх талаар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай бас илүү тээлтэндээ орсон ээжүүд хурдан арга хэмжээг нь авахуулаад төрөөрэй. Айж уйлж болохгүй шүү хамаг хүчээ алддаг юм байна лээ. Бүх эмэгтэйчүүд туулж гардаг учраас зоригтой байдаг юм шүү. Яарч сэдээлтээр төрөх гээд байдаг ээжүүд байдаг тэр бол хүсэх зүйл бишээ жам ёсоорло өвдөж төрөөрэй. Эцэст нь хэлэхэд ээжийгээ хайрлаж хүндэлж ачийг нь хариулаарай үнхээр их тэвчээр зориг шаарддаг юм байна лээ. Үхэх төрөх адилхан гэдэг. Бяцхан бэлгээ хүлээж буй ээжүүддээ амжилт хүсье.

Бурхан бидэнд ийм том бэлэг өгч байгаа юм чинь түүнийг даван туулах тэвчээрийг ч бас өгсөн байгаа шүү. Уучлаарай утаснаас бичсэн болохоор бага зэрэг замбараагүй бичсэн байна.

17 Comments

  1. anar says:

    9sard jiremseleed 6 sard torox chin xewiin l bn shdee

  2. eegii says:

    emegteichvvdtei yrii   be_eegii@yyahoo.com xolbogdooroi

  3. Skkskb says:

    Yg owdolt eheleheer aimar shu uhchihmeer sanagdtal owdono hoorhii ur maan ch bas adilhan ovddog gsn odoo bol turshlagatai uzne gedsen bga huuhed hn ooriig chn sn sonsoj bga bolohor yriltssar bgad torwol baga owddog gsen

  4. Amar amarjdag aztai tursunduu l bayarlahiimda

  5. edfdf says:

    minii huvid usaa dandaa emch narara hagaluulj bsn. ovdood 8 huruu neegdlee gehed emch maani za odoo usiig n hagalaad tgd mash huchtei 30 minut ovdood torchihdog. us hagalhaas omnoh ovdoltuud yu ch bishe

  6. zaxidliin ezen says:

    Oyodolgui turxiin tuld turuxuu duxvvleed zagasnii tosoor xyarzangiin massage gj vtreendee xiilgedeg eswel ex barigch ni turux gj bxadni sain tvrxeed ugxuur sain.geseen

  7. zahidlin ezend says:

    Zahidlin eznes yum asuh gesn yum oyodolgvi tordg gd zagasni tos awchrulsn gj bichsn bn  zagasni tosig yaj hergledg yum bol uudg yumu eswel torhdo erhtnig ni tosldg yumu uuchlarai medhgvi bolhor

  8. ……………… says:

    Unshchihaad uillaa gene uu hahahaha uilj unjaad baih yum bicheegui l bn shd comment bichku l baildaa iluu ugtei hog we

  9. zaxidliin ezen says:

    unshij setgegdlee xuwaaltasan xvmvvstee bayarlalaa. Yuna yasan uuruu turj vzeegui bolxoor aigaad bgaanmuu bi tegj aixaar bicheeguiahdee xarin ch esregeeree bitgii aigaarai gj bichsen bgaazdee envvgeer damjuulj eejiigee exneriigee emegtei xvniig xvndelj xairlaj yawaarai gesiin ilvv teelt 10xonogoos xeterch bolkun bnalee xvv maani jooxon arisnii muudtsan xuxrulttei tursun tegeed ilvv teeltendee orj bgaa eej nart udaaj bolku shvv gj zuwlusun yum

  10. CyBd says:

    Bi bas yag cham shig iluu teelttei bj bgaad sedeeh emeer tursun, savnii amsar neegdehgui suuldee hiisver hiine ntr geed l buun yum blsn.tgj tgj azaar uuruuruu turj huurhun huutei blsn.ehendee uvdult ehleegui ued n koridoroor holhij eejuudtei buu halsan shig, nuurendee smile todruulaastai, dadlagiin oyutnuudad bolon emchdee duulgavartai durtai n argagui izuulj asuusan asuultuud n ih l eyldegeer hariulj, savaaguiteed l turj bgaa eejuudiig heregt durlaj tsonhoor n uliij haraad l, turuh gd uvduud orilj, ynz ynz blj bgaa eejuudiig haraad za ingej l huguu chirehguim shuu gj bodson shig, irsen utasnii duudlaga bolgond n hariulj, uu zgr zgr davgui ntr geed l ih l doodigor bsn hun chin yg uvduud ehelsen chin yostoi l amitan bln gdg n blsn. Uvduj bhad utas dugarahaar n uur hurch utsaa chuluudaad, nuguu dadlagiin oyutnuud bain bain daralt uzie gd orj ireheer n suuldee nuguuduulee zagnaad l yostoi tavitarguitsen.Emch turultiig mash sn udirdah heregtei yum bilee, blj ugvul naana n emchteigee uulzaj turultiin yavtsad yah yostoig n sn helj uguurei gehgui bl bloogui bhad n duleh esvel tasraltgui duleh yostoi ued n dulehee bolij ntr turshlagaguitne.

  11. bi says:

    Hvnii gazar 36 tsag isch uuhgvi bi tursun saihan huutei bolson hvn vheh turuh 2 adilhan gdg unen bhaa

  12. yuna says:

    Yaay yamar aimar yumbee bu unshaad uilah shahlaa 

  13. Man says:

    Iluu teelt 7- 10 honogoor hetruulj bolohgui. Sedeelt hiij hurdan toruuleh l yostoi. Us hagarah tiim noztoi asuudal bish yum bile. 

  14. еспри says:

    hugatsaa heterch tegj udaan yavah yosgui dee, huuhed chini gedsendee buteed us ni tiim aimaar nogoon boltol yavah gej dee, ingeheer chini tursnii daraa huuhed eruul mendiin huvid ih asuudaltai bolno, uvduhgui baisan ch gesen emchdee uzuuleed, taria hiilgeed huuhdee hugatsaandaa turuuleh heregtei baidag, ingej hugatsaa hetruuleh ni huuhded muu gej zuvludug.

  15. zaxidliin ezen says:

    tiim xereggui zuil bichtsen bgaa bol admin ni ustgachixna bizdee zvgeer l sain sanaad bichsiin zaawal sex tembvv nua gesen baliar yumnuudiin talaar bichix yostoi bish xen yugaa bichne ter xvnii l asuudalshdee

  16. hdhdhfifjxnx says:

    za yahawdee enenees ch balai yum bichsen humuus zunduu l bnaleeshdee

  17. sdgag says:

    iimerhuu yum unshij ooriigoo ailgah hun bhgui bh. oor sedveer bich.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.