Би 35 настай, нөхөрт гараад 12 жил болж байгаа эмэгтэй байна. Манай нөхөр бусдын адил архи их уудаг, авгай хүүхэн эргүүлдэг, намайг багагүй зовоосон хүн байдаг. Нөгөө талаар тийм ч арчаагаа алдсан биш, зодож нүддэггүй, хардаж зовоодоггүй, амьдралаа залгуулаад явж байдаг энгийн л нэг монгол эр хүн. Хамтдаа байсан 12 жилд юу эсийг үзэв: хууралт, архидалт, нууц амраг, нууц амрагийн жирэмслэлт, аборт, цөхрөл, гомдол гээд энд юм бичээд байдаг ихэнхи хүмүүсийнхтэй адилхан амьдрал үзлээ. Дараа нь өш хонзонгоо авч, өөрөө хэд хэдэн удаа нууц амрагтай болов.
Нууц амраг байх ямар байдаг бол, айлын нөхрүүд ямар байдаг бол, эхнэрүүд нь яадаг юм бол гэж цэвэр сонирхолоороо таалагдсан залуучуудаа агнаж эхэлсэн. Би наснаасаа залуу харагддаг, дажгүй, туранхайвтар, фитнессээр хичээллэдэг, чанга биетэй, гайгүй ажилтай, боломжтой эмэгтэй. Эрчүүд намайг таалж, би тэднийг агнасан, ашигласан бас ашиглуулсан. Тэгээд эцэст нь дараах хэдэн зүйлсийг ойлгосон юм.
– Нууц амраг эмэгтэй бол хүний амьдрал, айлын эхнэр, хүүхдийг бодно, өрөвдөнө, хайрлана гэж байдаггүй. Хэдий тэр өөрөө өөр эрийн эхнэр байлаа гээд, өмнө нь нөхөртөө хуурагдаж үзсэн байлаа ч гэсэн. Хүн чинь өчүүхэн амьтан шүү дээ, өөрийнхөө жаргалаа бодно. Мөн энэ үйлдэлдээ хэзээ ч буруу өгөхгүй, гэмшихгүй. Хэрвээ тэр ганц бие бол бүр ч өрөвдөхгүй. Энэ бол зөвхөн амраглах, энгэр зөрүүлэх төдийд ч биш хүний босгосон амьдралыг нурааж, сүйтгэх дээр ч гэсэн яг л ингэж хандана гэдгийг бүсгүйчүүд минь сайн ойлгоорой. Жишим ч үгүй гэр бүлийг салгана. Магадгүй өнгөн дээрээ сахиусан тэнгэрийн дүр үзүүлж, байгаад ачир дээрээ араас чинь хутгална.
– Нууц амраг эрэгтэй бол арай өөр. Аль болох олон өөр эмэгтэйг үзэх, тэднийг эзэрхийлэх, эхнэртэйгээ хийж чаддаггүй сексийн үйлдлүүдээ хийх зэргээр дамжуулан, өөрийгөө эрэгчин амьтан гэж мэдрэхийг хүсдэг. Ихэнхидээ богино хугацаанд сонирхол нь үргэлжилнэ. Нэг шөнөөс 6 сар орчим л болдог. Нэгэнт агнуулсан ан хэнд л сонирхолтой байв гэж. Цөөхөн хэд нь өөр эмэгчин олж чаддаггүйдээ юм уу, яадаг юм жил болон түүнээс дээш хугацаагаар тасралтгүй зууралдана. Магадгүй чин сэтгэлээсээ дурладаг байж болох юм.
– Хэрэв эрэгтэй нууц амраг чинь хэсэг чимээгүй алга болчоод, гэнэт холбогдоод байдаг бол та нөөцөнд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл унтах ямар ч шинэ хүүхэнгүй, ан хийх адал явдалгүй үедээ таныг санадаг, өө тэнд нэг бэлэн хүүхэн байдаг ш дээ гэж боддог гэсэн үг.
– Нууц амраг эрэгтэй хэн нэгний эхнэрийг эзэмдсэнээрээ өөрийгөө тэр нөхөр болох хүнийг нь чадлаа гэж гэж таашаал авдаг. Мөн ихэнхдээ ангаа эдэлсэнийхээ дараа шууд сонирхол нь буурч, эхнэр лүүгээ гэр лүүгээ яардаг.
– Эхнэр хичнээн сайхан хүүхэн, хичнээн мундаг эзэгтэй байлаа гээд сэтгэлийг нь тогтоож чадахаас хууралтаас сэргийлж чадахгүй. Миний нэг нууц амрагийн эхнэр нь үнэхээр мисс шиг сайхан биетэй, үнэн хөөрхөн, тэнгэрийн дагина шиг сайхан бүсгүй байсан. Гэхдээ л нөхөр нь өөрөө хөлөө хугалчих шахам намайг эргүүлж, надтай явсан л юм даг.
– Хүүхэмсэг эрчүүдийн эрхтэн голдуу жижиг байдаг. Эмэгтэй хүнийг хангаж чадахгүй болохоороо тэгж хүүхэнддэг бололтой. Харин өөртөө итгэлтэй, баргийн урхинд ордоггүй эрчүүдийннх хэмжээ нь том яг таарсан байдаг. Эхнэрээ хангадаг учраас өөртөө итгэлтэй мөн өөр хүүхнүүдийг туршин өөрийгөө мундаг гэж мэдрэх шаардлага гардаггүй бололтой.
Миний хувьд, эмэгтэй хүнд нууц амраг байх хамгийн утгагүй зүйл юм гэж ойлгосон. Яагаад гэвэл тэнд хайр сэтгэл, халуун үгс, мэдрэмж юу ч байхгүй, зүгээр л секс, тэгээ л эрчүүд хүслээ хангачаа л эхнэр лүүгээ яарна даа. Харин эмэгтэй хүнд хамаг нандин үнэтэй зүйлээ хүнд алдсан юм шиг сэтгэл төрнө. Эхэндээ би эрчүүдийг ашиглаж байгаа мэт санагддаг ч, яс үнэндээ би л тэдэнд ашиглүүлж, үнэ цэнэгүй болж, эр нөхрөө доош нь хийлгүүлж байсан билээ.
Одоо би нөхөртөө хайртай. Эр нөхрөө байгаа чигээр нь хайрлаж, түүндээ л үнэнч байх нь хамгийн эрхэм нандин жаргал гэж ойлгосон. Эхнэр байна хүндтэй зүйл шүү. Манай нөхөр одоо ч гэсэн намайг хааяа хуурдаг, би гомдоо л байдаг юм. Гэсэн ч салж чаддаггүй юм. Салаад өөр хүнтэй сууя ч гэсэн энэ асуудал шийдэгдэхгүй ш дээ. Шинэ нөхөр маань ч гэсэн явалдах л болно, хэрэв доодох нь хэвийн ажилладаг бол.
Тэгээд аль болох нөхөртөө халамжтай, хүслийг нь сайн хангаад, сэтгэлээр нь гэртээ уях нь зөв арга юм байна гэж бодоод байгаа. Үгүй бол намайг алдаа гаргахыг хүлээгээд, нөхрийг минь булаачих гэсэн надаас залуу, сэргэлэн цовоо, гоё биетэй хүүхнүүд армиараа байна шүү!!!
Нөхөртөө гомдоод, шаналаад хэцүү байх үед доорхи нийтлэлийг уншихаар их сэтгэлийн дэм өгдөг учраас би орчуулаад, та бүхэндээ илгээлээ. Мэргэжлийн орчуулагч биш учир алдаа дутагдал их байгааг ойлгож уншаарай. Та бүгдэд бас хэрэг болох байх аа.
Эр нөхөртөө гомдож, тунихаа больцгоо хүүхнүүдээ
Би ганц бие эмэгтэй, сүүлийн 2 жил ямар нэгэн тогтмол харьцаатай эр хүнгүй л байна. Тэгээд туршлагаасаа хуваалцмаар санагдлаа. Би юунд маш их уурладаг гээч. Ямар нэгэн нөхөртэй хатагтай нөхрөө муулаад, гомдоллоод, гонгиноод эхлэхээр аймаар дургүй хүрдэг. Хамгийн сүүлд өчигдөр орой л гэхэд ийм асуудлаас болоод бас уурласан, тийм учраас яагаад гэдгээ та нарт тайлбарлаж бичмээр санагдлаа. Тэгэхээр ийм байна.
Ганц бие амьдрал надад юу заасан гэхээр, хажуудаа хамт хүнтэй байх хамгийн сайхан гэдгийг. Амьд, сонирхолтой, дотно тийм хүн. Ганцаараа байснаас хавь илүү. Түүнд уруул, гар, эрхтэн гээд бүгд байна, хэрвээ би хайрлахыг хүсвэл. Түүнд чамд байхгүй хүч байгаа. Хамгийн гол нь тэр өдөр бүр чамтай байх сонголт хийдэг. Сонсож байна уу, нөхөрт гарсан хүүхнүүдээ? Ганц бие хүүхэн би та нарт ярьж байна. Таны эр нөхөр танд хайртай болохоороо өдөр бүр тантай хамт байх сонголтыг хийдэг. Ердөө тийм л учраас надтай хамт байгаа гэсэн таны хөгийн тайлбарууд бол хэнд ч хэрэггүй хог юм.
Ингээд эхэлцгээе.
1. Бид хүүхэдтэй учраас л тэр надтай хамт байгаан.
Хүүхэдтэй мөртөө салсан хосуудын тоог статистикээс хараарай. Эр хүн явахаа хүрвэл хүүхэд байсан чиг явдаг. Тэд шийдээ л бол хүүхэд зогсоож чадахгүй, гүйцээ.
2. Түүнд биед нь амар, эвтэйхэн байгаа учраас л тэр надтай хамт байгаан.
За сайн бодоод, үнэнийг гаргаж үзье. Танд бусдаас илүү түүнийг амар, аятайхан байлгах юу байгаа вэ? Та их баян хүний өв залгамжлагч уу? Та өмнөөс нь ажлыг нь хийж өгдөг шалгарсан найз нь уу? Та Анджелина Жоли шиг бүх найзууд нь атаархахаар үзэсгэлэн төгс бүсгүй юу? Үгүй л болов уу . Та зүгээр л хувцасыг нь угааж, хоолыг нь л хийдэг байх. Энэ нь түүнд мааш их амар, эвтэйхэн байгаа байх тийм үү? Та алдаж байна даа. Тэгээд үүний төлөөсөндөө таны гомдол, шаналал, хэрүүл, депресс, занал, зүхэлийг сонсож, гэдэсний чинь өөхөлсөн давхаргыг харна. Таны толгойн өвчинг ойлгоод секс хийхгүй тэвчинэ , бас хадмын асуудлууд өөр юу юу ч байгаан. Зөвхөн таваг хоол, угаасан хувцасны төлөө энэ бүгдийг тэвчинэ гэж үү? Та тэднийг үнэлэхгүй л байна даа. Тэд чинь бидэн шиг л хүмүүс, юу илүү дутуу гэдгийг маш сайн ойлгодог.
3. Тэр зүгээр л дассан болохоороо л надтай хамт байгаан.
Ямар нэгэн ухамсарласан шийдвэр байгаа цагт дасалт бол юу ч биш.
4. Түүнд надаас илүү хүн олдохгүй болоо л надтай хамт байгаан.
Байлгүй яахав дээ. Жишээлбэл би байна. (орчуулагч: Монголд ганц бие нөхөр хайсан хүүхнүүд ямар их байдаг гээч.) Би түүнээс элдэв долоо юм нэхэхгүй, нялуун үгс шаардахгүй, хэрүүл уруул хийхгүйгээр өдөржин шөнөжин үхтлээ сексдэхэд бэлэн байна, яагаад гэвэл надад кайфтай байдаг учраас. Тэгээд надруу таван цаас чулуудахад өчигдөр бүтэн өдөржингөө майонезнаас өөр юм идээгүйгээ санана, яагаад гэвэл өөр мөнгө надад байгаагүй. Тэглээ ч би баярлалаа гэж түүнд хэлнэ. Би яаж ч бодсон танаас илүү хувилбар мөн, бас би эрх чөлөөтэй. Гэхдээ тэр тантай л хам
т байна шүү дээ. Энэ танд сонин, гайхмаар зүйл биш гэж үү?
5. Тэр надаас өөр хэнд ч хэрэггүй учраас тэр надтай хамт байгаан.
Үгүй дээ. Тэр надад хэрэгтэй. 4-дэх хэсгийг уншаарай.
6. Мартах шахлаа. Би гайхалтай эзэгтэй болохоор тэр надтай хамт байгаан. Тэр надгүйгээр яаж ч чадахгүй.
Харин ч үгүй шүү. Манай ээж гайхалтай эзэгтэй байсан, тэгээд өвдөөд гэрийн эзэгтэйн ажлаа хийж чадахаа болиход, аав шууд эзэгтэйн үүргийг хийж эхэлсэн дээ. Ээжээс нэг их дутахааргүй байснаар үл барам хаана юу хямд байдгийг мэддэг болж, мөнгө хадгалж эхэлсэн гэж бодоорой. Эрэгтэй хүн үүнийг хийж чаддаг юм байна лээ. Дараа нь ээжээс “аав яагаад тантай хамт байгаа юм” гэхэд тийм гэх барьцтай хариулт өгөөгүй юм даг. Ээжийнхээр бол аав ээжид тийм ч хайртай биш байсан бололтой. Гэтэл аав минь ээжтэй хамт, ээжийн асуудлуудтай нь насан туршдаа хамт
байсан шүү дээ. Зайлуул 56тайдаа зүрхний шигдээсээр өөд болсон доо. Бид түүнийг нөгөө хадгалсан мөнгөөр нь оршуулсан сан.
За тэгэхээр нөхрөө шүүмжилмээр бол үүнийг уншиж байгаарай. Тантай хамт байх гэсэн нөхрийнхөө сонголтыг ойлгоорой. Үүнийг нь талархан хүлээн авч, хүндэтгээрэй. Нөхрийн чинь гарыг нь ч болтугай атгах сан гэж мөрөөдөж байгаа бүсгүйчүүд тун олон бий шүү. Өөрийгөө анхаараад, гэр бүлийн харилцаагаа хадгалахын тулд та юу хийсэн бэ гэдгээ бодож байгаарай.
Нөхөртөө дургүй чинь хүрээд байвал тэр асуудлуудтай нь , дутагдлуудтай нь баяртайгаар хүлээн авах өөр эмэгтэй рүү нь явуулах хэрэгтэй. Хэн ч таныг хүчээр гавлаж, гинжлэн түүнтэй хамт байлгаагүй шүү дээ.
Эцэст нь нөхөртэйгээ хамт байхыг хүсвэл цаас аваад сүүлийн 7 хоногт түүндээ хэрхэн яаж хандаж байснаа бичээрэй. Секс хийхгүй залхаасан тухайгаа, түүнийг шаналгахын тулд залгахад нь утсаа аваагүй талаараа, хардуулахын тулд гоёмсог хувцаснууд авсан тухайгаа, бас тэр чамд тийм ч чухал биш гэсэн үл тоосон царай гаргасан талаараа гэх мэт бүгдийг нь бичээрэй. (орчуулагч: Энэ үйлдлүүд чинь сайн сайхныг авчрахгүй нь тодорхой) Чухамдаа таны хийсэн үйлдэл бүхэн таны ирээдүйн харилцан ойлголт, хамтын аз жаргалд хүргэнэ шүү дээ.
Бурхан минь, бүдүүлэг байсан бол уучлаарай, хатагтай нараа.
28 Comments
ганцаас бусад нь үнэн байх аа. “нууцынхаа нөхрийг чадлаа гэж боддог” энэ бол худлаа байх. хогийн арчаагүй гар л тэгж бодох байх. хэвийн эр хүн бол секс бүтсэн бол боллоо гэж боддог. энхэрүүдийн хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүүлдээ. ялангуяа залуу, халуун эхнэрүүд. тэд үнэнч сайхан сэтгэлээ хууруулах, хайртай нөхрөө өөр хүүхэнтэй энгэр зүрүүлж байгааг төсөөлөх төдийд л зүрх нь түргэн цохино байх. энэ тал дээр би ч адилхан. гэвч хатуу үнэн бол эр хүн араар тавина. гэхдээ энэ нь сэтгэл уравсан гэсэн үг биш лдэ.
Би бол эр хүн. Үнэн шдээ — жижигхэн шовгорууд дийлэнхдээ өөр хүүхэн дандаа хүсэж байдаг. Бодвол богинохон болхоор үрэлт бага тэгээд өөрсдөө ч тийм их таашаал авдагүй байх. Нэг хоёр гурав гурав гээд л дуусчидаг болхоор дан туулай шиг юм хайж явдаг. Томхон зөв хэмжээтэй эрчүүд итгэлтэй болхоор өөр янзан бүрийн зүйл хайж явах нь хамаагүй бага.
araaraa taviuldag avgai nariin oorsdiin setgel bolon amidarch bgaa novshiin baidlaa zovtgoh hoorhiilolttei shaltguud yum daa. Huuhen tegeed gertee odoo nohor maani nuuts ruugaa yavsan ch daraa n shuud l ger luugee zugleh yum chini dee geed ineegeed suuj bdag avgai yum uu? chi uneheer orovdmoor archaagui haragdaj bna
Үнэн зүйлс бичсэн байнаа бацаанууд өөрсдөө туулаад ирэхээрээ л ойлгоно доо.Нээрээ л хүний юм хүнд илүү харагддаг. Миний нөрөх ч бас хэн нэгэн бүсгүйн мөрөөдлийн залуу гэж бодсон чинь сайхан санагдаж байна.Нэмж хэлхэд нээрээ л нууцууд ажил нь бүтсэн бол шууд л эхнэр лүүгээ явдаг.
bayarallaa
zasarsan yankhan zayanii khania gej
yankhandaj yankhandaj khend khereggui uvchnii uur bolood nukhruu baraadajdee chi kkk
teneg nukhur chini khuurkhii kkk
Нийтлэл үнэхээр таалагдлаа. Үнэнийг л бичсэн байна. Ганц нэг буруу ташаа ойлголтыг эс тооцвол шүү.
Бүсгүйчүүдээ холбогдохыг хүсвэл адд хийгээрэй
hide.club@yahoo.com
ene neg soliotoi nuhur Owl gesen ner barial bicheel baihiin chi odoo uur ner hereglej boldoggui yumuu ?
Gadaadiin yumiig orchuulsan geed bhad l zovlogoo ntr ogood. Yumaa sain unsh l daa
Hosoor amidrah horvood hanitai baih saihan. Gehdee ene zahia bichsen huuhen shig ingetlee hun uuriin erhemseg orshihuigaa baihgui boltol dooshoo orj zugeer l neg nuhurtei baihiin tuld l nuhurtei baival ene az jargal munuu. Gegeenii helseneer tiim har energytei huntei amidralaa barahad tsag hugatsaa denduu hairan
gehdee busad humuus cham shig yanhan bish gedgiig bas tARhiniihaa neg hesegt suulgachih. busad shig busad shig gesen hernee noo-goo dugaarlaad teneg avgai.
chi tegeheer gants biye bhdaa bas ailiin nohortei yavdag bj. neeg ih itgeltei n argagui bichihiig bodvol.
mazok gej owl-iin test
mazok gej yu yum be?
эрчүүд минь дээ та нөр мтнь ядаж баригдахгүй л заваараад сурчвал болох нь тэр шд бас байнга бэлгэвчтэй болохгүй бол нууц өмрагтайгаө мозок өгсөн ч яадийн
заадаа бараг үнэн зүйл бичждээ жижигхэндүү эрэгтэй эрхтэнтэй хүмүүс ер нь тиймэрхүү байдаг да, хараад байх нь заавал биеэрээ зовон байж энэ бүгдийг нээсэн болтой тэгэхдээ нөхөрүүдийг чинь булаах гээд байгаа эмэгтэйчүүдийн 1 дүгэр алхамыг нөхөрүүд чинь өөрсдөө тавидаг шд үнэхээр эхнэртээ хайртай хүн бол юун тэр ан нтр хийх мантай гэрээ хурдхан шиг харихиймсан л гэж бодийд шд
nuhruus chin uur chamaig geh hun baihguig medersen chin yamai daa.
neeltee unemshchihsen dugaarlaad battai yum shig bichchihsen. chiniiheer ergdeg horvoo gej haa bdag?
teneg yashka chini ih yum neej dee.
Uhaantai bn shuu ghde uuniig unshsan erchuud ooriigo dowiilgohoor harin emegteichuud uhaan awahaar sanagdlaa
HI estoi vneeen.Bi gej neg hvn nuuts amragtai baih esehee shiidseer 1 jil garan bolloo.Odoo zalhaj bn .Nadad ingh erh bii hej bodoh yum .Buruu ch yum shig medehgvi yum daa.Chi nadtai holbogdooch teghvv. sarraa_9900@yahoo.com
Taalagdlaa. Vnniig oilgomjtoi todorhoi bichjee
Uurtuu itgeltei tohirson hemjeeteigee meddeg amar agnagdaad baidgui asia zaluus olshroosoi kk. Hoyoriin hoorond joohnoogoo meddeg garuud n end tendgui nuA abort uvchin taraagch bolood zavaaraad yavahyn.
Az gehed ch haashaan arai ch tiim caican garuudtai n oroocoldoh shaardlaga garch bgaguin bnaa.
Arhi uudag araar tavidag amragaa abort hiilgedeg geed iim aihtar sevtsen energytei huntei zayagaa hopbood amidralaa avar geed bga chini oilgomjguimaa azjargaliin hemjuur n uur hun bn shde bargiin bardam mgl huuhnuud hanindaa tegj dooshoo orj bhaar ganc biye bhda ch bardam ulddeg bh.
Ter single huuhen chaavaas umnu n huntei suuj uzeegui hunii uncguus l bichee biz suudgaa suugaad uzcen sxn huuhduud salgaad avcan bol orchin uyed olon t1 tugcugnuudteo zohicoj amidrah geed yamar ch shaardlaga bhgui bolson shde. Ganc biye eejuud neeh nuhurtei huuhnuuded zuvluud baidgui uursdiinhuuruu jargaal yavj l bga blguide. Umnuh eks n zovoodog bsn bol buur ch jargaliinha amtiig unduruur unelj sursan bga n tod.
Er huneer amidral n duuschdag egel bor shargal yertuncuus iluu badrangui goyomsog huvilbar bdg l bh gj bodjishu
Энэ эмэгтэйн бичсэн нь таалагдлаа. Тиймээ амьдралд янз бүрийн л юм тохиолдоно, яаж ч байсан гэр бүлийн амьдрал эмэгтэй хүний ухаанаас маш их хамаардгийг би амьдралаараа ойлгосон. Эр хүн чинь байгалаасаа анчин, тэд өөр хүн рүү сониуч зангаасаа, физиологийн хэрэгцээ зэргээсээ болж заавал татагддаг, тэр занг нь л цаашлуулахгүй, өөртөө болон гэр бүлдээ хайртай байлгахад эхнэрээс маш их ухаан шаардагддаг. Эмэгтэй хүн адилхан байх боломжгүй, гадуур явалдаад байх аятайхан эрчүүд цөөхөн, эмэгтэй хүний тэгэж явах нас ч хязгаартай байдаг, үүн дээр эмэгтэй эрэгтэй хүний ялгаа зайлшгүй гардаг юм
Davarsan huuhnuud ch bdag l yum. ter ch buu hel meleed hediig ch medeh yum bna. unshuulah yumsan ted nart. daanch davarsan zavharsan shunaliin uur uurhai heruuliin alimand iljig shg archaagui er taarah yum. zarim huuhemseg arhichin eldeviin em goldoggui garuudad honi shg gergii avchihaad deerelheed bj l bna. er hunii noyn nuruu em hunii tesver tevcheer hatan uhaan bhad bolondoo ug ni… mongoliin mine buh ger bul amar amaglan bh boltugai.
Орчуулгаа гоё хийжээ. Таалагдлаа
“Нууц амраг байх ёстойч гэхшиг, Нэгэнт олсон амьдрал ч гэхшиг” иймэрхүү юмнууд ганцхан л амьдраарай билээ, ёстой ойлгохгүймаа. Ганц бие байхдаа амраглаж цэнгэж хэвтэхгүй үхсэнээ хийж Амьдралд чинь тохиох Алт шиг ганцхан ханийнхаа сэтгэлд мөс шулгуулж сэтгэлийг нь урж тасдаж тамлаж байдагийн. Үйлийн үрээ та нар бүгд эдлэнэ. Одооны энэ монгол хүмүүсийн(ихэнх нь хурлизууд) сэтгэлгээ гэж ийм болсон. Цэвэр Монгол хүн бол хэзээд ганцхан ханьдаа үнэнч байдаг.
Nuuts amragiin tuhai yanz buriin oilgolt bgaad bgaa yum aa Minii huvid bh yostoi gej boddog Negent oldson amidraliin mini ontsgoi uchral gej boddog Nohortoo 1 udaa barigdaj uzseb yagaach gui l gej guriisen