Нууц амраг байх ёстой юу?

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405

Гэр бүлийн хамгийн ширүүн асуудал бол нууц амраг. Тиймээ энэ асуудал үргэлж дайны улаан шугаман дээр хоёр талын буудалцах ширүүн суман дунд боссон шороо, бужигнасан тоосны яг голд оршдог билээ. Гэлээ гээд энэ асуудлыг амжилттай шийдсэн тохиолдол хүн төрөлхтөний түүхэнд нэгээхэн ч үгүй агаад ялалт ялагдал аль аль талд адилхан явж ирсэн байдаг. Тэгвэл сэтгэл зүйчид энэ талаарх асуудлыг нэг тийш болгох гээд судалгаа хийгээд орхитол асуудлыг мөн чанарыг таних тусам харин ч шийдэгдэхгүй талдаа болоод иржээ.

Тэгэхээр тэд яг юуг яаж судалсан бэ гэдгийг сонирхоё. Эхлээд гэр бүл гэж юу вэ? хэмээх асуудлыг судалжээ. Гэхдээ тэд хайр дурлал, итгэл, үнэмшил, ариун нандин холбоо гэх мэт зүйлийг авч үзэх хэрэгтэй эсэхдээ эргэлзжээ. Учир нь хүн төрөлхтөн үүсээд хоёр сая жил, ухаант хүн үүсээд хэдхэн зуун мянган жил, иргэншил үүсээд дөнгөж тавин мянган жил өнгөрч байхад үнэндээ энэхүү өнөөгийн гэр бүлийн дээрх дэд асуудлууд цаанадаж хорин мянган жил, наанадаж хэдхэн зуун жилийн настай ойлголт болох нь тодорхой харагдана. Тэгвэл эрт үед гэр бүлийг юу тодорхойлж байв?

Юуны өмнө овгийн зохион байгуулалт. Тэнд хүчтэй эрэгчин хүнсээ цуглуулж эмэгчин үр удмаа өсгөх гэсэн супер ганц томёо бүх хөдөлгөгч хүч болж байсан. Тэндээс эр нь хүнс олоод ирэхэд өөдөөс нь тэрүүгээр нь хоол хийгээд өгчихдөг, хувцас хунарыг нь засчихдаг, бас бэлгийн дур хүслийг нь хангачихдаг эмэгчин байхад л болоод явчихаж байсан хэрэг. Харин эмэгчинд бол мэдээж хэрэг ангийн олзоо тушаачихдаг, нүүдлийн үеэр том ачаануудаа зөөчихдөг эрэгчин байхад л өөр юу ч хэрэг байсангүй. Ийм гэр бүлийн ойлголт хэдэн зуун мянга, хэдэн сая жил зонхилж ирэхдээ эрэгчин эмэгчний толгойд зөвхөн энэ зорилгы нь биелүүлэх хөдлөшгүй хэдэн зөн үлдээжээ.

Мөн эрэгчин эмэгчин ч биш энэ дэлхий дээрх бүх л амьтадын хувьд урт болоод богино хугацааны гэр бүлийн цөм зорилго нь үр удмаа үлдээх гэдэгтээ маргах тэнэг хүн хараахан гарахгүй биз. Тиймээс мөн үр удмын төлөөх тэмцэл бүх амьтадын ариун үүрэг болон ухамсарт нь суусан гэж хэлж болно.

Ингээд энэ ойлголтуудыг цуглуулаад үр дүнг нь хараадахсан эр хүн эм хүний дүр зураг тун ч тодорхой бууж ирэв гэнэ шүү. Юу гэхээр нэг жишээ авъя. Нэгэнт эр эм хүмүүст үр удмаа үлдээх туйлын зорилго бий тул тэд энэ үүргээ аль аль нь гүнзгий ухамсарлан үүний төлөө л зүтгэж иржээ. Тэгэхдээ эрэгчин нь мэдээж төрж чадахгүй тул удмыг нь гаргаж буй эмэгчинг асрах нь өөрийн зорилгоо биелүүлэхэд оруулж буй том алхам болж таарна. Харин эмэгчин төрүүлсэн ур удмаа биеээ даагаад амьдралд хүртэл нь үхүүлчихгүй шиг хадгалж үлдэх зовлонт ажилтай. Хэрэв тэдний хүүхэд үхэх аваас тэгээд л утга учир дуусаа. Тэдэнд амьдрах шаардлага үгүй болно.

Тиймээс асуудлын хамгийн цөмд эмэгчин өөрийн төрүүлэх үр хүүхдээ амьд үлдэх чадамж өндөртэй байгаасай хэмээсэн далд ухамсар шингэж үүнийгээ эрж хайж явдаг болов. Энэ нь амьдрах чадвар өндөртэй эрэгчний үр удмыг тээж үлдэх гэсэн үг. Мэдээж сайн генээс сайн ген үлдэх нь ойлгомжтой тул байгалын энэ хууль тэдэнд зөн болон суусан хэрэг. Харин эрэгчний хувьд энэ тал дээр арай өөр. Хэдий тэр үр удмаа халамжлах үүрэгтэй ч бас өөр хувилбар байж болох талтай. Тэр нь юу вэ гэхлээр хэрэв та арван морь уралдуулах тэмцээнийг үзэж байхдаа түрүүлсэн морийг таавал мөнгө аваг гэж бодъё. Гэхдээ та хэдэн ч морь таах эрхтэй. Ямар ч тэнэг бүх морийг нэрлээд аль нэг нь түрүүлж л таарна гээд инээгээд суух байсан. Тэгвэл яг энэ зарчим эр хүн дээр үйлчилэв. Аль болох олон эмэгчинд үр удмаа үлдээ. Аль нэг нь амжилттай өсгөж л таарна. Хичнээн олныг үйлдвэрлэнэ магадлал төдий чинээ их.

Үнэндээ энэ нь тун ч зөв бодлого ба үүний төлөө эрэгчинг буруутгах тухайн үедээ тийм ч зөв сонголт байсангүй. Яах юм бэ? угаасаа үнэн хойно. Тэр үед арьс нөмөрсөн биеээрээ дүүрэн үстэй хоёр гуравхан авиагаар яриад хэдэн зуун мянган жил болсон хүн гэдэг амьтан гэр бүлийн ариун холбоо, дулаан уур амьсгал, үнэнч байдал, журамт чанар зэргийг бодож зогсох байсан болов уу? Би л хувьдаа эргэлзэж байна.

Ингээд үндсэндээ эмэгтэй хүний араншин бол аль болох төгс эр хүнийг олж түүнийхээ ур удмыг үлдээх буюу сонгосон эрийнхээ төлөө зүтгэх байдлаар арилшгүй генийн код болон үлдэв. Эрэгчин нь аль болох олон эмэгчин жирэмслүүлж монголын үрс гэдэг шиг дэлхийн үрсийг машид олон болгохын төлөө уйггуй зүтгэх ёстой журамт үүрэг хүлээж гендээ бичиж авжээ.

Тиймээс л эрчүүд маань ямар ч сайхан ханьтай байсан зөрж өнгөрөх сайхан хүүхэн руу санаархахгүй байна гэж байдаггүй байх нь шүү дээ.

Тэгтэл өнөөгийн нийгэм арай өөр тийшээ хандсан гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа. Бидний үр хойч юу юугүй үхээд өгөх гамшиг, өлсгөлөн, араатны дайралт, энээ тэрээ бараг байхгүй болсон тул эр эм хоёрын аль алиных нь үүрэг утгаа алдаж ерөнхийдөө үндсэн сэдэв нь санаа зовоохоо болингуут түрүүний гэр бүлийн үнэт зүйл хэмээх дэд сэдэв руу орсон хэрэг.

Тиймээс эрэгтэй хүн хэдэн зуун мянган жилийн араншингаа хаяж чадахгүй боломж л олдвол араар тавичих гээд л, харин хүүхнүүд нөхрөөс нь арай илүү харагдаад байвал сэтгэлээ жолоодож дийлэхгүй толгой алдаад л яваа байх нь. Үүнийг хуулийн хүрээнд эсвэл нийгмийн хүрээнд эсвэл бүр хувь хүний хүрээнд боловсролын хүрээнд шийдвэрлэж хүмүүсийг зөв, шудрага, араар тавьдаггүй, ариун, журамт нэгэн болгоход сэтгэл зүйчид байтугай АНУ-ын ерөнхийлөгчийн ч хүч хүрэхгүй асуудал байгаа тул энэ талаар зөв буруу хэмээн маргалдахыг завсарлажээ. Зөв гэхэд дэндүү хэцүү, буруу гэхэд бас л учир дутагдалтай байгаа биз. Тэгнэ тэгнэ. Гэхдээ хүн буруу зүйл хийсэн ч зөв зүйлд тэмүүлж байж хөгжиж дэвшдэг хойно доо. Дор дороо тунгаана биз ээ.

4 Comments

  1. Zima says:

    Ffff

  2. zochin says:

    chinii etseg hunentser bas bus oir orchnii chin eregchinguud hezee ustaj ugui boloh prognoz garch bgaa we? prenuptial …. noted … allowance?

  3. MglausCom says:

    Prenupital agreement of Michael Duglas boted that Kathrin Zeta Jones can date with other guyes 3 times a year. She overused her allowance sometimes…

    Africa & muslim ornuudad odoo ch heregjij bga. Burangui n haashaan civilizationii l ur nuluu shd. Huuhnuud huch chadliig orloh yumtai bolood ireheer ali alindaa medlee ugch bgashd

    Tuvduud & urd zug ru bol neg huuhen heden ch nuhur avch boldog, Ertny hyatadiin hatan haan olon tatvar erstei bsn.

    Haa haanaa shde hen hen n bairaa solilcood tohiroh huvilbar zohicoldolgoo ruugaa l yavna. Erchuudguigeer huuhed hiih urjih bolomjtoi bolchuul eregchin hunenceruud ustaj ugui boloh prognoze ch bga

  4. Oh god!!! says:

    Tiim uchraas hen hendee setgel hangaluun uldehii. Tuld gerleltiin geree hiideg Bolson 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.