Төрөлтийн үеийн өвчин намдаалт

0b3081e4487ac3bfbig

Төрөх үед эмэгтэй хүн бүр өвдөлт мэдэрдэг. Зарим нэг нь харьцангуй бага мэдэрдэг бол зарим маш хүчтэй мэдэрдэг. Ийм ч болохоор өвдөлт мэдрэхгүйн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Төрөлтийн үед хүүхэд эхийнхээ хэвлийг орхих ёстой. Умай хүчтэй агшиж, хүүхэд нээгдсэн умайн хүзүү болон үтрээгээр гадагш гардаг. Төрөх үеийн өвдөлт нь умайн хүзүү үтрээний суналт ба зөөлөн эдийн дарагдлаас болж үүсдэг. Зарим төрөгч эмэгтэй зүрх судасны үйл ажиллагаа болон амьсгалд хямралт үүсдэг тул ихээр айдаг. Түүнээс гадна удаан хугацааны өвдөлт нь хугацаанаасаа өмнө ядрах, умайн агшилт зогсох, ургийн хүчил төрөгчийн дутагдалд хүргэнэ.

Төрөх үед өвдөлт ийг хэд хэдэн аргаар намдааж болно.

Сэтгэл санааны бэлтгэл

“Айхад аргал хөдөлнө” гэж ярьдаг. Хүн юу харагдаад, юу болоод байгааг мэдэхгүй байгаа болохоор л айж, түгшиж байдаг. Төрөлтийн өвдөлт нь удирдлаггүйгээр нэмэгддэг. Иймээс төрөлтийн үйл явцын талаар аль болох ихийг олж мэдэх хэрэгтэй. Зохих мэдээллийг жирэмсэн эхчүүдийн хичээлээс, зөвлөгөө өгөхөөс, эсвэл тусгай ном хэвлэлээс авч болно. Эмэгтэйчүүд төрөлтөнд сэтгэл санааны бэлэн байдалд байх нь төрөх үед амар байдаг.

Усан дотор төрөх

Бүлээн ванн нь эхийг саатуулж биеийг нь суллан төрөх үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж цаашлаад ургийн цусан хангамжыг сайжруулж өгдөг. Бүлээн усанд байлгахад төрөлтийн  нэгдүгээр үед умайн хүзүү нээгдэх үеийн өвдөлтийг нилээд ихээр багасгадаг.

Рефлекс эмчилгээ

Зарим эмнэлгүүдэд өвдөлтийг намдаах зорилгоор зүү тавьдаг. Тэр нь төрөлтийн базлалтын үед өвдөлтийг намдааж төрөх үйл ажиллагааг хэвийн болгодог. ОХУ болон Монголд мэргэжлийн рефлекс эмчлэгч дутагдалтай тул энэ арга сайн биш.

Эмээр өвдөлт намдаах

Төрөлтийг өвдөлтгүй болгохыг олон жилийн өмнөөс оролдсон. Энэ зорилгоор морфий  болон опийн (хар тамхи) ханд мөн түүнчлэн азотын хэт исэл зэрэг мэдээ алдуулах (мансууруулах, унтуулах) эмийн бэлдмэлийг ашигладаг. Энэ аргын дутагдалтай тал нь мэдээ алдуулах эмийн бэлдмэл нь урагт муугаар нөлөөлдөгт байгаа юм. Жишээ нь, хүүхдийн амьсгалыг сулруулдаг. Орчин үеийн эх барихын практикт промедолыг хэрэглэдэг. Энэ эм нь өвдөлт намдаах сайн үйлчилгээтэйгээс гадна хүүхдэд үзүүлэх хортой нөлөгөөр бага. Цөөнгүй үед удаан хугацааны өвдөлттэй базлалтаас болж төрөгч эмэгтэй нойргүй хонодог. Хамгийн хариуцлагатай үед энэ ядаргаа нь саад болдог. Ийм тохиолдолд эм хэрэглэн нойрсуулж болдог. Өвчин намдаах эм хэрэглэхийнхээ өмнө эх барих эмэгтэйчүүдийн болон мэдээгүйжүүлэгч эмчээс сайн заавар зөвлөгөө авсан байх ёстой.

Нугасаар мэдээ алдуулах

Энэ нь өвдөлт намдаах харьцангуй шинэ арга. Эмч нарийн зүүгээр нугалам завсраар хатгаж өвдөлт намдаах бодисыг нугасны хатуу хальсны доор хийдэг. Үүнд хэсэг газрын үйлдэлтэй өвдөлт намдаах эмийн бэлдмэл болох лидокаин, маркаин, ропелокаин болон бусад  бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Эдгээр бэлдмэлүүдийг хийсний дараа хэсэг хугацаанд хийснээс доош түвшинд бүх мэдрэхүйг дарангуйлдаг. Нугасны гадна зайн мэдээ алдуулалтанд өөрийн гэсэн сул талууд бий. Нэг талаас өвдөлт бүрэн намддаг ч нөгөө талаас эмэгтэй идэвхтэй дүлж чадахгүй тул төрөх үйл ажиллагаа алдагддаг. Иймээс хүүхэд яг гарахын өмнө мэдээ алдуулалтыг зогсооно. Хэрэв төрсний дараа бэлгийн зам урагдсныг оёх шаардлагатай болвол өвдөлт намдаалтыг дахин хийнэ. Зарим эмэгтэйчүүдэд нугасаар мэдээ алдуулахыг эмнэлгийн зайлшгүй заалтаар хэрэглэдэг.

Жишээ нь: хүүхдийн буруу байрлал, ихэр төрөлт эсвэл жирэмсний ямар нэг хүндрэлийн үед.

Source: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.