Ураг төрлийн хол нь дээр

man-alone-empty-room

Сайн байцгаана уу? Би 30 настай, эхнэртэйгээ гэрлээд 7 жилийг ардаа үлдээсэн, 2 хүүхдийн эцэг жирийн л нэг залуу. Эхнэр маань хүү охин төрүүлж өглөө, лизингээр байр машинтай боллоо, ажил маань ч боломжийн шатанд хүрсэн нэг ёсондоо чамлалтгүй амжилттай яваа гэр бүл.

Манай яг хажуугийн байшинд хадам аав ээж эгч 3 амьдарна. Манай хүүхдийг өдөртөө хараад бидэнд их их тус болно. Би ч эхэндээ хадмуудтайгаа өөрийн л ээж аав шиг үзэж аль болох сайхан харьцдаг байлаа. Эхний нэг хоёр жил ч гайгүй л байлаа. Тэгсэн сүүлийн хэдэн жил нэг бишээ. Гэр бүлд нь нэг эсрэг намын нөхөр ороод ирсэн аятай миний хэлсэн хийсэн бүхэн таалагдахаа больж эсрэг намын эсэргүүцэлтэй тулгарна (хадмууд). Уул нь шинжлэх ухаан, онол, практикт нийцсэн зүйл байсан ч хамаагүй нэг нь үгүй тийм биш гэсэн л бол бусад нь юу ч бодохгүй NO NO NO.

Тэгэхээр нь сүүлдээ хадмынд очхоороо юм ярихыг, тэдэнтэй ямар нэг байдлаар харилцахыг хүсэхээ байж, ТВ үзэж утсаа оролдсон хүн суудаг боллоо. Сүүлдээ эхнэр маань уурлаж аав ээжийг минь хүндэлсэнгүй, тэднийг харж үзсэнгүй гэнэ. Үүнээс болж бид ойр ойрхон муудалцдаг боллоо.
Бидний муудалцах явдал даамжирсаар хайр нь мөхвүү гэлтэй эхнэрээ сонирхохоо больж, секс хийсэн ч эрхтэн маань бүрэн хөвчрөхгүй сулбайсан амьтан боллоо. Би чинь залуу хүн арай сулралтай бол байгаан биш байгаа, эсвэл эхнэртээ хайргүй болж байгаа юм уу гэж бодон хааяа айдаг боллоо. Гэтэл нэгэн удаа санамсаргүй учралаар нэгэн бүсгүйтэй шөнийг өнгөрөөж анх удаа эхнэрээ араар нь тавьдаг юм байна. Гэтэл 10 жилийн өмнөх шиг л дэлбэрэх вий гэлтэй хөвчирч байна. Ингээд сулралгүй юм гэдгээ нотоллоо.

Энэ явдалдаа гэмшин хэдэн хоног бодолд автлаа. Бид яагаад ингэж хөндийрөх болов? Эхнэр бид хоер ингээд хамтын амьдралаа дуусгаж байгаа юм болов уу? Хайр байхгүй? Саллаа гэхэд хүүхдүүдээсээ сална гэж үү? Нэг бол ингээд нууц амрагтай болоод амьдрах уу? … Гэх мэтээр их олон зүйл бодлоо. Эцэст нь хадмуудаас л холдоё, муудалцах шалтгааны талаас илүү нь хадам хүргэний харилцаа, эцэг эхээ нэг бол намайг өмөөрөх эхнэрээ ч бодлоо. Хэсэг хугацаанд тэвчиж амьдарсаны эцэст эхнэртээ гэнэтийн бэлэг барьж хотын нөгөө захад эхнэрийнхээ мөрөөдөж байсан дезайнтай, орчинтой орон сууцаар өөрийн орон сууцаа сольхоор санал тавьлаа. Эхнэр маань их баярласан ч хүүхэд харуулах хүн, ээж ааваас хол гээд л тээнэгэлзэж эхэллээ. Би ч рекламдсаар байж нэг зөвшөөрүүлэн хотын нөгөө зах руу нүүлээ.

Долоо хоногт 7 өдөр тэвчиж зочилдог байсан хадмынд НЭГХЭН өдөр зочилдог болж, 1 биш 2 өдөр зочлуулах гэж хадмууд маань хайлж эхэлсэн шүү. Эхнэр бид хоёр муудалцахаа больж, хаяа түр тар хийсэн ч орондоо ороод л хайрлан дурлаж романтик хосууд болж хувирлаа. Хамгийн гол нь нөгөө сулбайгаад байсан эрхтэн маань эргээд муна болов.

Эцэст нь хэлэхэд УУЛ УСНЫ ОЙР НЬ УРАГ ТӨРЛИЙН ХОЛ НЬ ДЭЭР юм байна лээ. Гэр бүлийн уур амьсгалд ч энэ нь сайн талтай байх шүү… Бүр анхнаасаа л ….

16 Comments

  1. zaluu says:

    Kkk, chi mundag yumoo, cham shig mundag basgantai bolohson, lol.

  2. Kkk says:

    Manai eej aavinh hajuu yalin bair gehdee bid nar sardaa 1-2 udaa l uulzdag yum bi ch ooroo eej aavtaiga neeh olon uulzah durgui yer ni nastai humuusin ugeer ug hiideg hund bol hetsuu l dee za tegeed mnaih jaahan huuhedtei gehdee nastai eej aavaara huuhed haruulj zovoogood yagav geed huneer huuhde haruuldag eej aav maani jaahan durgui hund mongo ogch huuhdee haruullaa bud nar hajuud chin unegui haraad ogoy geed bhd gedeg. Harin manai nohor hazgar hurgen gegcheer l aavinhruu guichne dee nadaas ih aavind ochnoo ochhooroo garhaa medehgui eej aavtai yaraid l suuchina. Sonin bga biz kkk bi harin hadam eejteigee odort hed utsaar yaraina uulzhaaraa salhaa medehgui l yarina hadam duu bainga l manaid irne kkk harin nohor maani oorinhoo aavind ochih ni baga bi l hazagnaad guine shuu dee bas l sonin baigaa biz. Tegheer zaaval hadmuud muu hun bdggui yum aa. Ger bolin hariltsaa gedeg chin bas ch uhaan zarna shuu dee uund zaaval math iin too boddog uhaan bish amidralin uhaan heregtei gej boddog yum 

  3. sahius says:

    wow SHIIDVERTEI NUUR TULJ BNA YAHAVEE DAJGUI GARTS BAINA

  4. Man says:

    Манайд эхнэрийн дүү амидардаг.  Сонсжих вии гэж аяархан хийх санаа зовоод бхар олигтой болдгүйшд кк.

  5. Zov says:

    Bayar hurgeye zov shiidver gargasan bna er humuus iim l bh yostoi

  6. zochin says:

    muusain zarim huuhnuud tegdegiin, manai aaw eejiig harj uzsengui ch geh shig, yamar albatai bish dee, tegeed ch aaw eej ax egchtei ni ch davhar gerlesen bish. tiimerhuu yumnuudiig zorigtoi turhumd ni butsaaval taarna. 

  7. oogii says:

    Yooo haraal idsen hadam eh bainga ohindoo namaig muulna. Nuhur bid 2n talaar hoorondoo yu yrij barag hezee s hiisniig ch yridag. Nuutsaar utsaa awch garaad how zuunu. Nreh zewvvn. Yaj neg holdoy doo baiz.

  8. Нээрээ says:

    Хадам болгон муу байдаггүй юмаа. Бид нар ч гэсэн өөрсдөө хадам ээж аав болно гэдгээ бодолцож байх хэрэгтэй. Бас гэрийн асуудлыг гэрийн босгоор давуулахгүй байх зарчим баримталж амьдарвал асуудал бага.

  9. MglausCom says:

    Shiidej chadsand bayar hurgeye. Ehner n nuhruu songoson bn eveg ehee songoson bol tegeed l iim ulgeriin tugsgul ireheergui bla. Ehner nuhruud biye biyee songoj bgarai. 

  10. i says:

    hol bsan n deer bi hadmiindaa jild neg l ochdog 

  11. Bolor H says:

    Муна гуайд амжилт хүсье. Энэ сайтан дээр захидал ирүүлдэг “А ма” гэж бичдэг улсууд Эний бичвэрийг утга найруулага талаас нь нэг хараасай. Сурах зүйл их байна шүү чамд -Цахилгаан Boy-  …

  12. hdhdfhhf says:

    Emegtei hun ch gesen hadmiindaa baih, gert ochih durgui saindaj muudsan zgr durgui zgr hol n bmaar bdag

  13. Pop says:

    Zuw zohitsuulj. Gert gadnii neg hun bhad er emiin uur amisgal ewddeg. Chadaltai bol huuhdee ch haruulah hereggui. Huuhdiin tolgoid 2duulsan sanaa suulgachdag

  14. baby says:

    Sain hadmuud bdag sh de gehdeel medeej hol bgaad haaya uulzul burch ner hundteel de chi gehdee uhaantai sain zaluu bna oo az jatgal husie harin muu ehneree ahij bitgii araar ni taviarai da

  15. 39 тэй аав says:

    Баяр хүргэе. Монголын сургааль үгс бүгд л амьдралаас ургаж гарсан байдаг.

  16. bold says:

    novshiin pizdaanuud ch yadargaatao shuu… zaitai baisan ni deer.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.