Хангуг гүрэнд хацар гоо хатдаа харсаар суугаад алдаж буй халхын харчууд

south-korea-hi

Халхын хацар гоо охидоо хангуг гүрэнд алдчаад байгаа шалтгаануудаас гэвэл үү… Хайр сэтгэлд хил хязгаар гэж үгүй ч одоо хамаа алга. Ядарсан туйлдсан цөхөрсөн иргэдийн цухал цурхираанаас сонсоё гэвэл. Халхын хархүү нарт хаягдсан ч байдымуу тоогоод байхаар өөр боломжийг ашигладаг биз.

Жишээ 1: Дажгүй сайхан бүсгүй олон со монгол эрсийг хуйлруулаад явжийтал үйлдвэрийн ослоор тахир дутуу болчвоо. Нөгөө эргүүлж давхиад байсан эрсээс монгол хүн лав үлдсэнгүй хүний газарт хөөрхий бүсгүйг хөсрийн со-нуудаас нэг нь хүн чанар гаргаад баас шээсийг нь зөөсөөр торойтол хоцорсон.

Даатгал ирээдүй эрүүл мэнд виза мөнгөний асуудлаас гадна бас тэр хүнд эхнэр болох хувь заяа өчүүхэн үлдсэнийгээ ашигласан.

Жишээ 2. Боловсрол амьжиргаагаа хөөж гүрийтлээ хөдөлмөрлөсөөр байгаад 30 гарсан монгол бүсгүй. Байртай мөнгөтэй боловсролтой биеэ нэрээ дажгүй подхийтэл аваад явчдаг байсан даанч дундаж наслалт багатай эрт гэрлэдэг гүрний иргэн болж төрснийхээ горийг амсаж үхсэндээ оройтсон хөгшин авгай вэ гэсэн цол гуншин зүүх болж үеийн харчууд нь залуу охид эргүүлж өөрийг нь илтээр дорд үзэж гологдол бараа мэт тооцож эхэлсэн. Бүсгүй эцсийн боломжоо ашиглаад ядаж монгол эрээс хүүхэд олчихъё гэж их л бардам сэтгэлээ дийлж бутач хүүхдийнхээ эцгийг хайсан боловч харамсалтай нь сорримаа болсон. Тэгээд хаачдын хангуг гүрэнд хэл соёлыг нь сурч удаан байсных тэрийгээ л ашиглаж хөгшинд тооц хүн хайхаас аргагүйд хүрсэн үхсэн баасных нь хайр сэтгэл мөрөөдлийн ханхүү хаа байгаан тэр чинь гэж дотныхондоо хүртэл углуулж нулимсаа арчсаар харьд бэрлэхэд хүрсэн тэгээд юу гэж өөрсдөө өөд нь татаад авчихгүйгээс цааш өөрөө л мэдэхээс биш үр хүүхэдтэй болчий гэхэд хүртэл чанцэгүй болчих гээд байхад өөр яалтай.

Жишээ 3: Архичин эцэг, зоддог экс, үрсээ хаясан өөдгүй эцэг гээд том том шархтай хагдарч унасан хатсан цэцэгсийг халхын хацар гоо эмс байна гээд харийнхан шүүрэлдээл авч байхад халхын харчууд нь хамгаалж өмгөөлж бар бэлэн идэш болгож сул дорой охид хүүхнүүдээ улам доромжилж зовоож бах таваа хангана. Хатуужиж хүчирхэгжсэн хүүхнүүд нь ч яахав харийнханаас хамгаалахаа өөрсдөө хийдиймуу азтай нэг нь халх залуугаа бараадаж амждын байгааз чад бар хэдийг нь бид тэжээхгүйгээс цааш харин ч бусдад өгч үйлээ барахыг нь хараал сууцгааж байгаа биздээ. Хоногийн хоолтой, борооноос хоргодох газартай мөр бүтэн байх хэрэгцээ нь хангагдахгүй ядарсан иргэдээ яагаад гадагш дүрвэгсдийн армид нэгдээд байна гэж боджийно. Дотоодод байгаа тэр шилмэл эрсээс чинь корэа жапаан руу ажлын визээр явах гэж алалдаж уралдаж алга болцгоогоод байхаар үлдсэн өнөө хүүхнүүд чинь яахын.

Жишээ 4. Монголд эрсийн эндэгдэл алдагдал их байна. Иргэдээ чанаржуулж боловсруулахад их ялгаварлалтай хандаж сул доройнууддаа хэт анхаарч охидоо өрөвдөж илүүтэй хөрөнгө оруулснаас болоод хөвгүүд нь хөгжиж чадсан нь нүдний гэм болоод дууслаа. Эрчүүдээ гадагш алдах архинд донтуулах эрүүл мэндээр доройтуулах шорон оронд оруулах мэтээр цөөрүүлсээр эмс нь амьдралын төлөө зүтгэлтэй сэтгэлтэй эрсээ шүүрдээд үлдэгдлүүдээсээ додомдоод ч ховордсон бараа болчоод байна. Эрчүүдээ чанаржуул боловсруул байсаар эр хүн болж чадсан эрсээр монгол орон дутаж байхад эмс хүүхнүүд тэгээд яг яахуу эрэлт нийлүүлэлтээ л дагийшд. Хэн ч сайн залуу сайхан хань хүснэ гэтэл хаана байна тэднүүс нь хавь орчноос нь олоод байна шд. Харийн гүрнээс олдчих ч юм шиг эрсдэл гаргацгааж байна

Жишээ 5. Соёлын довтолгоо. Тв кино драма урлаг уран сайхан маркетинг коммерциалс за арай арай л к-поп, корэан драма, рэвэнгэ сэриалс, гей стил хаха. Уужуу сайхан ард түмэн маань улс даяараа өшөө авалт пластик хагалгаа тархи угаалт гадны соёлын дуураймлууд болж золиосонд нь байдгаа л шавхаж байна. Зөв зүгээр ч нэг балин хамарлаад навтгар хамартайгаараа бахархаж бар болсон бүгд л засуулаачээ арчаагүйн бэ гээл хиймэл хүнэнцэрүүдийг тахин шүтэх болсон тээд яахын гахай нохойн дунд адилхан мал амьтан царайлж доголонгийн газар догонцоогүй нь л өөр сонголт хайна шд.

Жишээ олон байна: Зарим нь одоо өөрийн хувийн амьдралыг золиосолж ах дүү нараа визатэй болгох арай баян тайван оронд авчрах амьдруулах баталгаа нь болох гэж араасаа арав гаруй айлын асуудлыг шийдэх гээд биеэ ч юугаа ч юм үнэлэхэд хүрээд явж байна шд. Тэрийг нь өөгшүүлж хүлээн зөвшөөрч байгаа улсууд ч гэсэн бод юу бахархаад байхаар түүх бичилцэхгүй ч бараан харанхуй шалбаагнаас сугарах гарц нь гэж харж байгаа бол яахын. Бадрангуй сүрлэг супэр түүх бичээд баяр хөөр аз жаргалыг байгаа газартаа бий болгох гэхээр бусад нь ямар билээ. Урдаа гишгэснийгээ нийлж дэвсэлж унагаахаа юман чинээ бод улс дүүрэн л гээ биздээ би ч мэд л дээ мэдэхийг ч хүс улам урагшлаад дээшлээд хурдхан хол тасрахаа бодсон нь ч дээр ч юм шиг. Хүмүүсийг нэг нэгнээ хайрлаж амьдарцгаа гээд хэлээд нэмэргүй тамын тогооны шанага хутгуушнуудийг өөрчье өөрийнхөө насыг үр хүүхдийнхээ ирээдүйтэй нэмж байж сайхан цаг авчрах байх зоригтой л байх хэрэгтэй…

17 Comments

  1. Зорра says:

    Хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд ямар хамаа байна! Шалчигнасан амьтан бэ? Дэлхий тэр чигээрээ даяарчлал болоод байхад юун хуучинсаг үзэлтэй мал вэ чи! Яс юман дээрээ чиний эгч дүүс ч гэсэн гадны хүнтэй суусан л байгаа. Тэгээд ч энэ богинохон амьдралд жаргаж л байвал хаана ч амьдарсан яадаг юм! За гадаад эхнэртэй эрчүүд зөндөө л байдаг шд. Одоо ингээд хэлэхлээр эмэгтэй нь болохгүй эрэгтэй нь болно гэж тэнэгтэнэ дээ. Тэр үе чинь өнгөрсөн одоо 21- р зуун за! Монгол эхлээд хөгжчих дараа нь энэ асуудлаа ярь! Заримдаа Монгол гэхээр ичиж байна шүү! Юун Чингис хол очиж хуцацгаа! Чингисээ ээ ч олигтой авч явж чадахгүй байж олон юм хуцна! Чингис гэхлээр яадын гадны хүнтэй сууж болохгүй ариухан бурхан хүмүүс юмуу? Бид цөөхүүлэхнээ гэж хэлэх байх л даа! Хэн цөөхүүлээ болгосон юм бид өөрсөдөө шдээ. Харсаар байгаад урд хойд хоёр хөршдөө хүнтэйгээ цуг газраа өгчихөөд одоо тэгээд цөөрүүлэхнээ гээд хуцах хэрэг байна уу. Улсаа хамгаалж хүнээ амарч чадаагүйн горыг хойч үе бид үүрэх ёстой юмуу! За тэгээд биднийг гадаадууд Чингис гэхээр хулгайч гэж хардаг болсон шүү. Дээд доодгүй хулгайч Чингисүүд ичмээр! 

  2. Гэгээн үү дээ? says:

    Бичлэгийн өнгө аяс, хэв маягийг нь харваас энэ лав Гэгээн.ком буюу одоогийн нэрээр MglAus.com мөн дөө! Эндэх сэтгэгдлээсээ ч тодорхой харагдаж байна. Эгэл биш л этгээд дээ тэр, заримд нь бүр үгүйлэгдэнэ гээч. Арай өөрөөр сэтгээд байлаг л  сайтдаа л ямар ч байсан од юм билээ тэр. За Гэгээндээ амжил хахахэхихо!

  3. Myagmarzul says:

    Yu bichih geed yu bicheed bga Bandiin shoo we??! Bi l gehed  so hvntei suusan, elbeg delbeg bish ch uuriiguu bolgool amidraal bn, mongold baidgaas havigui deerl bn, mongol zaluus gej vvrgee uhamsarlah gej yu ch medehgui , end tend hvvhen nairch hudlaa baahan otsognoj zavaarch etseggui hvvhdvvdiin toog nemsen zavaan lalruud. Gudmaar ywaa ohid hvvhnvvdee ch taivan ywuulahgui oroi vdesh bolhoor heniig l bol heniig barij avch hvchindchih geel saltaan doorh umhii unjuurgaa zahirch chadahgui mulguu vhernvvd!

  4. азтай 1 says:

    ӨӨ байна байна. Унаа тэрэг орон байр ухаан үзэсгэлэнт бүсгүйчүүд байноо байна. Ямар төвөгтэй бичвэр бээ. 5н үгээр тархин дундуур нь гэдэг шиг бичэхгүй. ядраачила.

  5. dkfijnfrqg says:

    zaas huts.aldlaa ch geh shig.Ooroo hairaa olood, bolno butne geed yavj bgaa humuusiig ta nar araas ni aldlaa ene ter geeh baih yamar ch shaarldaga baihgui. Mgl erchuud ch gej dee. tom jijiggui olon ehnertei huuli yarisan shalihgui garuud shd. Medeej ene delhiin olon saihan ornii saihan zaluuchuud zondoo baihad bolomj baival hun bolomjitoi zuil ruugee l temuulne shd. zaaval mgl-d torson geed mgltoigoo suuna gej zutgehguishd. Emegtei hun hen ooriig ni hairlaj baina ter hun luu l etssiin etsest temuuldeg bhgui yu, tuunees bish terend oor ornii hun baih, ter tsus ene ter bol 21 r zuund ineedtei zuil

  6. Zz says:

    Халх Монгол залуу хөгшөөн эхлээд өөрийнхөө толгой дээрхээ харчихдаа. ХХА Чиний Та нарын  сонгосон сонголт чинь ийм болхоос бид бүгдийх бишшүү хол очиж гонгино Чиний тэнэг дээрээ Азгүй байх чинь Монголын буруу биш шүү

  7. эмэгтэй says:

    за за бүү мэд юу илэрхийлэх гээд байгаан бөөрөнхийлөөл хаясан байна. хэлэх юм байвал шууд хэлж байл даа. Ядаргаатай бөөрөнхий юмаа. 

  8. soyoliin dovtolgoo says:

    bi ch soyoliin dovtolgoonii torold hamaaragdah bh.

  9. заавал тийм байх ёстой биш шүү дээ says:

    Худлаа ч юм нээх алга л даа. Би одоо 25 тай. Сургуулиа төгсчихсөн сайхан ханьтай болоод амьдралаа хамт бүтээчих юмсан гээд  л бодоод явна. Залуучууд минь үнэхээр арчаагүй байнаа. 

  10. Bolor H says:

    bi yu dutahav, HANGUG UBBA olj avnaa, kkkkk.

  11. ZOCHIN says:

    za minii medehiin zunduu l mongol huuhenuud gants so-d ch bish haana gaigui uls oron bna tend neg gadaad zaluu olj baingiin visa-tai bolood ur huuhedee avch ireh gesen huuhenuud zunduu l bna huurhii.mongol erchuud ch gesen huurhun gadaad huuhenuud avaad suugaach dee hen boli baig geed bgaan?

  12. zochin says:

    xexe, uruvdmuur bodol, bichleg ve. ems ni hari er dagaad yavsanii buruutan ni ers ni bolood bdg ni sonin yum. sain saihan ajillaj amidrah, hugjiltei orond hun shig amidarya gej bodood, hari er dagaad yavsan ni ch bna, yaduu yum gej mongol eree golood yavsan ni ch baina, shorootoi yum, utaa uniartai yu, avdag tslin ni gej hund helehees ichmeer yum gej bodood tavsan ni ch bii.

    yavsanii bolgonii buruutan ni erchuud bishee, humuus ee.

  13. So says:

    Hereglej baigaa ug helleg nairuulga ni ogt taalagdsangui.aguulga ni gaigui bolovch onovchtoi bish het yadsan sanagdlaa

  14. hehe says:

    Odoo baahan er emeeree hereldene. Ue ue ingej herelduuleh yum

  15. халх монгол залуу says:

    5- жишээ 40 хүрч байна монгол залуу насаарай сурч бас ажиллаж яахуу 2-3 бүсгүйтэй үерхэж үзэж байр машин унаагаа бэлдчээд байдаг санаанд таарах хүүхэн алга хэтэвч өнгийсөн, түр зуурын зугаа хөөсөн хүүхнүүд амьдралд мөнгийг хөдөлмөрлөж олдог гэдгийг мэддэггүй. хэлхээр нарийн, өлөн зэлмүүнээр дуудна өөрсдөө бол хувцасаа хийх ганц цүнхтэй тэгчээд болох л байлгүй гээд хамт амьдрахаар өдөр шөнөгүй мөнгө нэхээстэй энэ тэдхийн бренд яриастай, алт мөнгө, хувцас гутал, гоо сайхан гэсэн асуудалтай. тархий биш хувьцас, эд мөнгөөр бие чимэх санаатай зүгээр чимэхгүй хүний мөнгөөр аваад байх санаатай, алцгар дээрээс нь ааштай. уг нь халх монгол залуу монгол сайхан бүсгүйтэй суух хүсэлтэй харин энэ нь одоо ч унтарч байна. болохгүй бол гадны хүнтэй суухаас ази хүүхнүүд эр хүнийг хүндлэж мэддэг, хэр хэмжээндээ харьцдаг, эдийн солио тусчаагүй ер нь юм юмаарай тохой илүү гэж ажиглагддаг. хэрхэхийг амьдрал, цаг хугацаа харуулах байхдаа. өөрсдийнхөө толгой дээрхээ харахгүй байж эрчүүдээ муулсан махан тогойтой хүүхнүүдээр л монгол дүүрчиж. сэтгэхүйн доройтол оо гэж

  16. MglausCom says:

    Ene krilldehdee hyanadagguimu review bhgui tuuj yavna shd

  17. Zaluu says:

    Solongos hezeede guren boltsin?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.