Эцэг хүн

olloo_mn_1407198201_aaw

Би ээжтэйгээ, аавтайгаа жаргалтай ч амьдарч үзсэн, зовж ч үзсэн, ер нь манай гэр бүлд туулаагүй зүйл ховор дөө. Гэр оронгүй, айлын хажуу өрөөнд, айлын хашаанд, айлын байшинд гээд л амьдрах газар болгонд л толгой хорогдож явлаа. Өдрийн ганц хоолтой, өмсөн ганц цамцтай явах нь сонин биш болсон байсан. Гэхдээ энэ ч яахав хамгийн гол нь бид элэг бүтэн, бүгд амьдралын төлөө зэрэг зүтгэж явсан болохоор надад тэдгээр өдрүүд зовлон биш одоо харин жаргалтай дурсамж болж үлджээ. Одоо байгаа бүхнээ өгөөд ахиад тэр өдрүүд шигээ сэтгэл нэгтэй амьдрах юмсан гэж хааяа хүсэх ч юм. Одоо эцэг минь өнгөрсөн эх минь ганцаараа л амьдарч байна. Тэр үеийн жаргал алга болж ээжид минь дотор нь яаж ч болохгүй их гуниг, гутгал, гэмшил үлдэж хоцорсоныг олж хардаг.

Эхнэрүүд минь, ээжүүд минь хань ижлээ, эр хүнийг, эр нөхрөө ойлгож амьдраарай л гэдэг ганц л юм хүсье. Эх хүн хайраар барагтай дутадгүй юм. Яахав дутах үе байх ч эр хүн шиг дутадгүй юм. Жишээ болгоод харахад л хаа сайгүй л ээждээ ингэлээ, ээждээ тэглээ, ээждээ хайртай шүү гэсэн хүмүүс. Үр хүүхэд хүртэл эхийгээ эцгээсээ илүү хайрладаг аж. Би ч бас тухайн үедээ эцэгтээ уурлах үедээ уурлаж явсан ухаангүй толгой. Одоо бодоод байхад эцэгт минь яг юу дутаад, юу хэрэгтэй болоод байгааг би ядаж ганц л анзаарсан бол эцгийгээ тэврээд аав минь тайвшир, бид нар чинь таньдраа хайртай гээд ганц л хэлчихсэн бол дотроос нь ямар их ачааг хөнгөлж өгөх байсан бол гэж харамсдаг юм.

Ээж минь жаахан ширүүн хүн байсан. Эцгийг минь хааяа балгаж ирэхэд нь уурлаж уцаарлаж, эцгийн минь аав буюу өвөөд ховлож, өөрийнхөө ээж ах дүү нарт янз бүрээр ярьдаг байлаа. Тэгээд олсон мөнгий нь үе үехэн чамлаж би чамаас илүү мөнгө олж байна хэмээн дээрэлхэх өнгө гаргадаг байв. Би тухайн үедээ жаахан хүүхэд байсан тул тэдгээр үгс нь аавд яаж тусаж байгааг ойлгодоггүй байж. Гэтэл эцгий минь босгосон, хөдөлгөсөн бүхэн дээр одоо би амьдарч түүний сайн нэр нь надад сайн жолоо болж өгч байна шүү дээ. Эх минь дэндүү бодлоггүй аашилдаг байсан. Аав минь ажил хийж л яваа хүн хойно ууж л таараа. Тэр болгоны маргааш нөгөөдөр гээд долоо хоног өөд уруугүй загнууж хүн болгонд чичлүүлэхээр эр хүн чинь хямардаг юм билээ. Их ч хямарсан. Сүүлдээ архиндаа ч дуртай боллоо. Ээжид юу ч хэлдэггүй байсан хүн гар хүрдэг боллоо. Мэдээж ээж цохиулсан хүн юу гэж дуугүй байхав улам л гаардаг байв. Гэрээсээ хөөнө. Би ч ингэж хэрүүл зодоон нүдээн хийж байхаар салаасай гэж хүсдэг байжээ.

Гэтэл эцэг минь надаас, ээжээс ердөө ганц л удаа тэврээд бид хоёр чамд хайртай шүү, дэргэд чинь байх хань ижил үр хүүхэд чинь бид шүү гээд л хэлчихсэн бол яасан их уярж хайлж урсах байсан бол. Эхнэр нь үзэхгүй, үр хүүхэд нь жигшчихсэн, хамаатнууд нь эхнэрээ дарамталж гээд үргэлж үзүүрлээд байхаар миний эцэг гутралгүй ч яах вээ дээ. Тэгээд гутарсаар байгаад өөд болсон. Сэтгэлээр их унасных уу бүү мэд зүрхний өвчтэй болоод өнгөрсөн дөө. Одоо би гэр бүлтэй, үр хүүхэдтэй сайхан л амьдарч байна.

Харин эхийгээ харахаар л бөөн зовлон болчихсон нэг юм сууж л байх юм. Охин нь л болсон хойно ач гучий нь тойруулаал, аль болох л амар тайван байлгах гэх. Даанч эцгийг минь санаж бодоод хямрах нь дэндүү их байх юм даа. Өнгөрөөд арваад жил болж байхад үе үе уйлж л харагдах юм. Нөхөр бид хоёрыг багахан маргалдах гэхээр л айгаад сүйд. Миний өмнөөс хүргэнээ аргадаал, намайг ирж миний охин болохгүй тайван, хэрүүл шиг хэрэггүй юм үгүй охин минь гээд л бүр нүднээс нь өмнөх амьдралаасаа айж байгаа тэр айдас нь харагдаад байдаг. Тэр нь эцгээс минь айсан айдас биш эцгийг минь халамжаар дутаасандаа харамсаж намайг өөр шигээ, хүргэнээ эцэг шиг минь болох вий гэж айсан айдас байдаг.

Нээрээ ч бодоод байхад аавууддаа бид нар гомдож туньж, эрхэлж л чадахаас хайртай шүү гээд ганц үнсчих ухаан ховорхон л байх юм даа. Мартаар ээждээ цэцэг бариад л энд тэндгүй л нуль цэцэг жимс, бэлэг сэлт. Хөөрхий цэргийн баяраар хааяахан нэг бэлэг сураглах хүн, зарим нь бүр эрчүүд ямар хамаатайн цэрэг хүний баяр гэж тэнэгтэх. Тэр цэргийн баяр нь байна уу, эрчүүдийн баяр нь байна уу хүнд эцэгтээ, нөхөртөө бага ч атугай сэтгэл гаргах өчүүхэн шалтгаан гарч л байгаа нь сайн хэрэг биш гэж үү дээ? Цэргийн баяраас өөр эрчүүдээ гээд тэмдэглэчих өдөр ба
йдаг ч юм шиг их мэдэхийг нь яанаа.

Эхнэрүүдийг, ээжүүдийг биднийг хайрлах хүмүүс зөндөө олдоноо. Үгүйдээ л үр хүүхэд минь биднийг үргэлж хайрлаж явна. Эр нөхрөө, эцэгээ хайрлаарай. Тэд чинь цагийн явцад ганцаардаж дууссан байдаг юм байна шүү. Эрчүүд л юм чинь гээд хаяаад байдаг. Эр хүн дотогшоо уйлж, дотогшоо шаналж явдагтаа эмэгтэйчүүд бидэн шиг гомдоллоод тэсрээд байдаггүй биз. Хожимдохоосоо өмнө аавдаа хайртай гэж хэлж байгаарай. Хааяахан бухимдахад нь тэврээд тайтгаруулж байгаарай л гэж хэлье даа.

12 Comments

  1. эмэгтэй says:

    40 тэй аав яагаад ойрд юм бичихээ байчиваа.  Бичсэн сэтгэгдлийг нь унших дуртай юмсан. Цаанаа л нэг түшигтэй эр хүн шиг санагддаг шүү.

  2. ergehgui says:

    eej chini naadahiig chini unshval … esvel chi eejiigee goldog arhichin etsgee deedeldeg huuhen bna. ooriinh n toloo yu ch hiigeegui etsgee omoorood ooriinh n toloo hamag yumaa zoriulsan ehteigee urtsaldaad zodood bdag galzuu huuhen bas bna. yag teren shig yum bna. setgel zuin asuudal . hohirogch yagaad gemt heregtnii tald ordog ve geed uzdeg. ger dotor l bolohoos unendee gemt hereg. geriin gadaa oor hun zodvol tsagdaa duudaj meduulne biz??????????????????????

  3. ergehgui says:

    muusain arhichdiig yund n omoorch haramsdag yum. gants hunii arhi uuhaas bolj heden hun zovj heden huuhdiin zan tolovt noloolj huuhed nasnii bayasgALANT ODROOS HASAGDAJ bna. aaw chini tiim bdlaasaagarya gevel yag esregeer n bhad boloh bsan bish uu. uund eej chini buruugui gej bodoj bna. harin ch eej chini ehleh uyed n yum helehgui bsaar arhichin bolson hoino n naad amidral chini ehelsen . ehendee turshlagagui zaluu bolohoor ooroo anzaaraad zasrah bh geed duugai yavsaar nogoodoh n davarsan hereg.

  4. Bas neg Aav says:

    Yuni omno enehuu zahiag bichsen busguid bayarlalaa.  Ih sain ajiglasan baina. Erchuud chini bas setgel zurehtei hunshuu dee. Buur huuhedshig uram orohdoo amar bas haaya gutrahdaa amarhan bas haayaa haaya davrahdaa ch amar. Uram ogson ugiig eruunii sholondoo portsiig ni tohiruulaad hiih heregtei shte. Manai ehner ter tal deeree sain joriig ni olood baidiin. Namaig gertee ali boloh taavaaraa baihiig hicheene. Bi ch gesen gerluugee yaarna. Tiim bolhoor huuhnuud mini joriig ni taarruularai daa. Bas arhi gehleer buh zuil erchuudiin esreg boldog. Minii bodloor deer bichsen shaltgaanaas bolood l erchuud hetruuleed uugaad baidag bolovuu. Tiim bolhoor ondor tahianii ulger bolood bna daa. 

  5. orlom says:

    4 huuhentei, neg chavgantsiig medeh yum bna. ter emgen taliigaach bolson er nuhruu odoo ch eldveer helj yasiig ni undulzuulj baihiig ni bairnii gadnah sandl deer bishgui sonsoj blaa. huuhnuudti banzaldaj yavaad, terneesee buzartaad uhchihsen ch geh shig, 4 huuhnee ch yaag oor shigee bolgochihson, ted nar ni ch er huniig eej shigee amjilttai uzen yaddag, eeljleed bie bienee nuhruus ni salgaad yavdag sonin humuus bna shuu.

  6. zochin says:

    neg ni ch iim bodoltoi bgaa ni saihan l bna. Gehdee odoonii bogino uhaant, ungu mungunii horvood jivchigsen, zuzaahan turiivch haruulchihval yh medeh huuhnuud tegj bodohgui ee. 
    tedniigeer bol buh asuudald zuvhun erchuud l buruutai. 

    shazruun, uurtuu itgeltei, ogtsom shiidver gargadaguud ni tiimerhuu aash avirtanguudiig ul tevchij, uuriin amar amgalangaa tsogtsloodog baihad busad ni guriiseer, gurvelzseer tevchseer duusaj, setgeliin tam edelj, eruunii shoo oochsoor bgaad har zaluugaaraa hadan gertee morildog.

  7. еспри says:

    ene zulzaga gej hun yun debil um be, udam muut genuu? eooe chi hooe hezee ch uhel hagatsal uzehgui amidraarai za? 

  8. baby says:

    Unen unen saihan bichij

  9. Zulzaga says:

    Udam muut

  10. MglausCom says:

    Zaaval arhi uusan hund durgui avgaid n arhi uudag aaviigaa hucheer naagaad zovoogood bh hereg bsymu. Buur uuj l taaraa yu arai ch dee l bn shw. Uuj l taaraa eruul menddee uursduu sanaa tavidaggui setgeliin hatgui ert majiidag uvguchuud olon bolohoor eejid chini baitugai emegchuuld daraagiinh n badrangui amidral oldq bgashd. Cug amidraad bgamuda haashaan. Hurgenee mereed gancaardsan avgaid uyeiinh n uur uudtei ahmaduud ch oldq chi mun huuhdeeree sataaruulj zugaacuulj bga bhda ter hund jargah mungu cag bolomj yer n nasan turshid n bgaguil yum bn shd. Arhi uuj zovoodog nuhriinhuu araas ahiad yaj amidral buteehuu gjitel ahial huuhed n jijig huuhduudee haruulj ajil nemerleed huls hudulmuriig n sorchlood ter hund yer uuriinhuuruu taivan saihan baih bolomj ogt bgagyi bur tusuuluh ch erhgui amidral tuulsan bhyn.

    Chi nuhurteiguu muudalcmaar uyedee eejiigee semhen panaaldaj bgaad arshaan suvilal amraltiin gazar lu culuh mungu zartsuulchihaj bai. Amidraldaa het bitgii orolcuul. Uyeiinhee hugshidtei gangar gungar hiih bolomj olgo. Ter baitugai zoduulj bsn huuhed n hurtel oliggui emgechuuliin yarianaas uuriiguu buruutgaad baih shaltgaanaa ustgah medeelel olj avah ch yum biluu. Yalanguya emegtei hund dotorhoo uudlah yarih setgelee oilgolcoh heregtsee undur bdgiin chi lav barah ohin bish bn uyerheh emgechuuldee zartsuulah cag bolomj olgood uz. Gertee emgechuud urij bai. Emeetei uvuutei humuustei naizalj hamt hoolond orj hoorond n tanilcuulj niilj heseh chance uguuchee. Jargal gej chinii oilgoltoor yu yum be huuhdee haruulahiigaa jargald toocson edr haha l bn dag unuu hun n teriig n huleen zuvshuurcun ain buur uuriiguu bayasgah uur amidral temtreh ch medelgui yaanam be

  11. Ha says:

    Unen dee! Bi aav hun ohindoo tevruuleh shig az jargal bdaggui dee! 

  12. Ах нь says:

    Эцэг хүн хатуу орчлонгийн зөөлөн Билүү! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.