3 бяцхан асуултанд минь хариулж өгөөч

Business-Man-with-Questions-Mark

Энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэж нэг хүн энэ сайтыг 2 жилийн өмнөөс олж мэдсээн. Хааяа уйдахаараа орж ирж хүмүүсийн амьдрал, зовлонг бас тэгээд хэрхэн асуудлаа шийдэж, давж гарсныг унших үнэхээр сургамжтай өгөөжтэй бизээ. Хааяа хүмүүсийн коммент унших нь дээр байгаа сэдвээсээ ч илүү сонирхолтой, хөгжилтэй ба авахыг нь аваад гээхийн гээгээд л ирсэн юм. Харин өнөөдөр өөрөө ингээд бичээд сууж байх юм гэж ердөөсөө ч бодсонгүй lol. Миний асуудал тийм том энэ тэр бишээ, зүгээр нэг хэдэн юм асуух гэсийн, өөрөө бол яагаад ч бодоод олохгүй байна. Би өөрөө 21 нас хүрээгүй ч насанд бол хүрсээн эр хүн. За тэгэхлээр 3 бяцхан асуулт байна.

1-т гэвэл манай эрэгтэй дүү 9 настай юмаа, гэнэн цайлганаараа л байгаа байх гэж өдийг хүртэл бодож байтал, харин нэг өдөр утсыг нь оролдож байгаад по үзсэн history-гийн харваа, эхэндээ гайхаж мэл орхисон ч яалтчгүй уур хүрч утсанд нь по блоклох програм суулгаваа. Ээж аавд хэлж арай л чадахгүй юм. Бас нэг юм хэлэхэд msg-ийг нь унштал нэг охинтой sex sex porno porno, chi ganaatai hiisen ч гэнэ үү болоогүй бас зөндөө охин руу би чамд хайртай надтай үерхээч гэх мэтийн msg нар зөндөө бичсэн байсан.

Энэ ухаалаг утас ийм балчир насны хүүхдэд наснаас нь эрт, болохгүй мэдээлэл өгч байгаад би гүнээ харамсаж байна. Ээж аав нарт хэлэхэд хүүхдэдээ битгий л ухаалаг утас 13 нас хүртэл нь битгий авч өгөөрэй, харин 13 хүрсэн цагт л яалтчгүй авч өгнө угаасаа үеийхан хүүхдүүд зарим нэгнийгээ зиндаархах асуудал гардаг юм шүү. Эцэст нь гэвэл яаж энэ дүүгээ зөв хүн болгох вэ, яавал энэ онгироо, хүмүүсийн анхаарал татах дуртай занг нь багасгах вэ, ээж аав болохоор хүүхэд угаасаа ийм л байдаг гээд тоодоггүй юм.

2-т гэвэл сүүлийн хэдэн сар миний бэлэг эрхтэн байнга л эрч хүчтэй, үргэлж толгой дээшээ харж явах юм. Өглөө сэрэхэд намайг угтана, хичээл хийж байхад тээртэй, шөнө унтах болохоор л садаа болоод унтуулахгүй юм. Гэхдээ хааяа хааяа элдэв бохир бодол толгойнд орж ирэх юм. Яаж оюун санаагаа цэгцэлж, ариун сайхан явах уу?

3-т гэвэл энэ олон жил явахдаа анхны энэ тэр хайртай учраагүй, охинтой нэг ч удаа үерхэж лотно харьцаанд орж байгаагүй. Тэгээд энэ бодол үргэлж миний толгойнд байдаг учир асуух гэсэн юм. Хэрвээ нэг л өдөр эмэгтэй хүнд сайн болоод, унтаад, гэрлээд өгвөл яана. Гэрлэснийхээ дараа өөр эмэгтэй хараад шүлс гойжоод унтахыг хүсвэл яана гэх бодол. Уул нь бол би охинтой хамт байгаад өөртөө дасгаад тэгээд унтаад хаяад явж болно л доо гэхдээ л айлын охин гомдооморгүй санагдаад байдаг юм. Дээр хэлсэнчлэн манай дүү ёстой аймар байхад би бол яаг эсрэг нь л гэсэн үг. Ерөөсөө охинтой найзалдаггүй, ярьдаггүй гэхдээ нэг охин надад дасаад бид хоёр нилээн хэдэн сар цуг байваа.

Тэгээд нэг өдөр ангиаараа тэднийд очиж таараад, бүгд унтсан хойгуур тэгсэн тэр охин өөрөө өдөөд үнсээд намайг дээрээ гаргачихваа. Яаг тэр мөчид маш их бодол толгойнд орж ирвээ чааваас. Надад бэлгэвч байхгүй дотор нь тавьчвал яана, эсвэл би хурдан тавьчихвал яана гэх зэрэг бодол дундаас энэ охины хэлсэн үг гэнэт орж ирэв бүр аль хэдэн сарын өмнө л хэлсэн үг л дээ “би гэрлэх хүндээ л охин биеэ өгнө” гэж хэлж байсныг санаад тэгээд тэр гэрлэх хүн нь би л болж таарлаа л даа гэж өөртөө хэлж хэсэгхэн зур толгойнд бид хоёрын ирээдүй цуг байна гэдэг төсөөлөгдөхгүй байсан учир би больсон юм. Уул нь энэ охин надад үнэхээр сайн байсан гэхдээ би сайн дүр эсгэж өдийг хүртэл явсан тэрэндээ тэрүүхэн мөчид харамссан юм.

Ер нь тэгээд эмэгтэй нь биш эрэгтэй нь түрүүлж хөдөлж харин эмэгтэй хүн өөрийг нь хайрласан эрэгтэй хүнийг хайрлаж амьдрах хэрэгтэй юм байна гэж боддог болсоон, миний буруу ч байж болноо. Үнэ цэнэгүй охидуудтай биеийн таашаал мэдэрч, үнэ цэнэтэй охидуудыг хайрлах ёстой юм байна гэдэг дүгнэлт гарлаа. Би ингэж бодож насаараа амьдарч болох уу л гэдгийг л асуух гэсэн юм? Хэрвээ YES гэвэл партийнд явж, гадуур явж байгаад ёстой нөгөө охин чихдэх гэдэг ажлыг нь утгаар хийгээд, тэгээд нэг л өдөр уйдаж буйр суйр суухаар жинхэнэ хайраа олно гэдэгт итгэж байна…

18 Comments

  1. Эзззии?-! says:

    Бүгдэнд нь баярлалаа :))

  2. Hyamdhanbiye setgeltei ohid gej henii unelemjeer yavaad bnaa. Unetei ariun ohid l gene tednuus chini bas l oligtoi taashaal ch ugch medq nogoonooroo l yumnuud irne zunduu yum zaaj surgah ajil garna sonin l bn da

  3. zochin says:

    ene 18/9 nastanii bichsen zuil bish bna, 18/9 nastanuud buu hel mergejliin setguulchid ch hen bichsen medegdeheer bdg, jaahan yum unshdag hunii bichsen zuil, uuriiguu jaahan gej boddog, jaahan gej bodogdohiig, uhuurduulehiig husdeg negen bololtoi. 

    bichsen zuiliin aguulga, ug singolt, nairuulgiig ajiglaj uzvel nileed zuulun, positive bodoltoi hun bololtoi. uuriinhuutuu bai, uuriiguu uur hun meteer haragduulahiig huseh ni tiim ch sain zuil bish.

  4. gona says:

    Би бас яг чиний насан дээр 3 дахь асуудалтай тулгараад явж байна даа 🙂 Шууд ирээдүйн эхнэрээ олъё гэсэн бодолтой явахаар бас дараа нь тэгж харамсах ч юм шиг. Олон охидтой унтаад явъя гэхээр хүн гомдоомооргүй байдаг. Ингэж эргэлзэж явсаар хүнтэй унтаагүй л явж байна хэхэ.

  5. tuka says:

    yamar uhaalag huu ve. mundag bichsen shigee amidrald mundag gaihaltai saihan amidraarai

  6. Нээрээ says:

    Аливаа юм сайн муу 2 талтай байдаг. Муу талынх нь нэг гэвэл дүүгийн чинь жишээ. Ганц танай дүү чинь ингээд байгаа юм биш. Хурцаар тавигдах асуудал болоод байгаа юмаа. Хүн аливаа юмыг болохгүй гэж хориглох тусам улам сонирхоод аазгай нь хөдлөөд байдаг. Хамгийн гол нь загнаж хориглохдоо гол нь биш хожим хойно учрах хор холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй. Өдийн насанд секс сонирхох нас бишшүүдээ. Хэд хоногийн өмнө порно их үздэг эрчүүдэд тохиолддог бэрхшээлүүдийн сануулж хэлсэн судалгааны материал уншсан. Яг ямар сайтаас харснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан миний ажигласантай яв цав таарч байсан .Жишээ нь: донтох өвчин гэдэг утгаараа амьдралын маш идэвхигүй болно, үргэлж бодогдож, үздэг болно, бодит сексээс таашаал авахаа байж кинон дээрх хүүхнүүдтэй харьцуулж эмэгтэй хүнийг голдог болно, өөрийнхийгөө жижиг байна гэж чамладаг болно, секс хийхдээ маш амархан тавьж, бэлгийн сулралтай болно, порно их үзсэнээс сексийн чадвар муу учраас унтсан эмэгтэй хүн нь голно гэх мэт муу үр дагаврууд. Дүүдээ хамгийн гол нь “ирээдүйдээ эр хүний үүрэг гүйцэтгэж чадваргүй болдог юмаа” гэдгийг нь л сайн ойлгуулах хэрэгтэй. Чи өөрөө бол ухамсартай, мундаг алсын хараатай хүүхэд байнаа. Эр хүн болгон чам шиг хийх гэж байгаа үйлдлийнхээ эцсийн үр дагаврыг тооцоолж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдыг боддог бол ийм олон гэр бүл салж, хүүхэд хохирогч болж үлдэхгүй байхсан. Чиний өөрийн хувьд секс байнга ингэж бодогдоод учир ойлгомжтой. Бие махбод, физиологи чинь цаанаасаа хураагдсан үрийн шингэнээ гадагшуулахыг шаардаад байгаагын дохио байхгүй юу. Ингэж удаан яваад байвал түрүү булчирхайн үрэвсэл болох магадлал өндөр байдаг гэсэн.

  7. Bolor h goe helsen says:

    Whahah amid tsahilgaaniig bi ch bas unshsan shuu hah

  8. Owl says:

    Bolor H er n mash uhaalag hariu ugsun baina shuu, margah zuil ch alga nemeed hachirlaad baih ch zuil alga, bid nariin nas deer chin yun utas porno kino ntr, guij guvshij deerem tonuul, hulgai hiij 100,200 togrog olool SEGA nii gazarluu guigeel togoldog baisan ve shde, za ter porno kino ntr bol estoi buu med, haaya ahiin shuugeend dotor baidag nutsgen huuhnii zuragtai huzuriig harj l uuriiguu baysagdag baisan sanagdaj baina niigem n shal uur boltson bolohoor chin odoo yaahaa ch medehgui yumdoo

  9. Oh god!!! says:

    Eregtei hun uidaj gerlej baihad emegtei hunn soniucharhaj gerledeg yumshd 

  10. Oh god!!! says:

    UE TENGIINH GEDEG UTGAAR HELCHIHED 21 NAS BOL UTGAARAA OOROO HUUHED OK DOR HAYAJ 25 HURCHEED NAS BIE GUITSSEN ER HUN GEJ BOD HUNII BIE ORGANIMZ CH GESEN TEGEJ YAVAGDDAG YUM TER UED HAVTGAI SEXDENEUU ZADGAIRCH SEXDENE UU HAMAA ALGAJUU TER HURTEL OOROO OORTEIGOO AJIL OORIIGOO MEDER TEGEED BOLOVSRUUL MEDEHGUIGEE MEDEJ AV MONGOL GEDEG HAIRTSAGNAAS GARAAD HORVOOG TOLIDOJ HAR YAMAR AIMAR HOTSROGDOLTOI YAVAAG CHI MEDEH BOLNO

  11. Bolor H says:

    Угнь олон программ байгаашдээ сайн судалвал. Нэт-д орохдоо бид бүхэн Browser ашигладаг тиймүү. Тиймээс Browser дээр нь block хийдэг (Adblock мэтийн) олон application-ууд байдаг.  Тэрнээснэг Гурвыг суулгацан байхад бол нээх их ороод байхгүй боловуу. эхний 3минутын бичлэг үзээл цаашаагаа гарахгүйшдээ, шууд сонирхолгүй болгон… ккккккк Тэгтээ өөрөө суулгаж байхдаа мэдэгдэвээ нөгөө хүндээ. хэхэхэ  

  12. Oh god!!! says:

    PORNO BOL ZUGEER HOG TEGEJ AMIDRAL DEER SEXDENE GEJ YU BAIDGIIN ENE BOL ERCHUUDIIN NUDEER NEG IIMRHUU BAIVAL GOY SAIKHAN GEDGER HIISEN ZUILS SETGUULIIN  NUSTGEN SHALDAN HUUHNUUDCH TER EMEGTEI HUNII NUDEER BAISAN BOL EREE TSEERGUI HAGAS SOGOGTOI AMITADIIN PORN GARAHGUISHD YADAJ TANAI 9NASTAI DUU CHIN ARAI ILUU ZOV MEDEELEL  AVAH BAISAN BH TEGEED DUUDEE HEL UCHRIIN TAILVARLAJ OG SEX GEDEG HAIR NAIRGUI HIIDEG ZUIL BISH  NUHTEI BOLGONRUU CHIHEJ HOSHUUTAI BOLGONRUU ORUULDAG YUM BOL BUURCH BISH !!! BI CHAMD HAIRTAI GEDEG UG ERDOOL ERCHUUDIIN JIJUURIIN UGSHDEE HUSLEE HANGAH ZEVSEG …YAMARTAICH DUUDEE HELJ OILGUUL YADAJ UHAAN SUUHAD CH BOLOV NEMER BOL 

  13. Bolor H says:

    Овоо найруулагтай бичдэг залуу юмаа бас их ойлгомжтой. Зарим хүмүүс суралцаасай(зарим нэг захидлын эзэн бол ерөөсөө, би бол Амьд Цахилгаан шиг гээл бичнэ шдээ, бүүүр бодохоор инээд хүрээд байдгийн. Эхнэр нь тэгээл орой орондоо орохоор, тогтой цахилгааны аймшигтай хатуу үзүүр хажууд нь явахаар чинь яаж тайван амгалан байхавдээ,  заа тэрч яахав ккк).
    1. Би бас танай дүүгийн болон чиний насан дээр байсаан. 8-9насныхаа(эрэгтэй) бол угаасаа тийм байдаг юмшиг. Чи дүүдээ аашлаж заналгүйгээр учир шалтгааныг нь сайн ойлгуулаад хэлээд өгвөл болох байхөө Тэгээд хичээл юмуу өөрийнх нь сонирходог өөр зүйлээр жаахан дараад өг андаал болнодоо.
    2. Наадах чинь ч гэсэн хэвийн байхөө би ч гэсэн тийм л байсан. Сониноос юу гээч тэрүед яг наад насанд охидууд биднийг “юуг” илүү онцолж хараад байгаа юмшиг санагддаг байж билээ.(Угаасаач тэднар хардагийн билээ нууцхан хальт хальт) Тэгээд их зовнөөө, Охидууд харж байна уу гэсэн бодол зухас орох төдийд л ……… цааш нь ойлгомжтой биздээ.
    3. За ёстой мэдэхгүйээ их эрсдэлтэйл зам, яаж тэрүүгээр явах нь чамаас л хамаарнадаа. Жаахан тоо бодийлдоо 5эрэгтэй 5эмэгтэй байдаг гэж төсөөл энэ Дэлхийдээр. Заа 3 эмэгтэй өөрийгөө боловсруулаад(ирээдүйд чиний хань болох боломжит бүсгүйчүүд) номоо уншаад гэртээ суудаг. Үлдсэн 2-ыг та 5, Тавуулаа чамшиг бодоод нөгөө 2дээр чинь сайхан зохицуулдаг гэж санъя. Заа ингээд та 5 сайхан л бна эхэндээ нөгөө 2эмэгтэйч гэсэн олон залуусаар хайрлуулаад… Хэсэг хугацаа өнгөрнө чи ч өөрчлөгдөнө. заа одоо болье насны хань олж сууяаа гэж санаад гэртээ суудаг 3-ыг(мэдээж аз байвал шдэ) сонголоо гэж бодье. Анхны харц анхны хайр анхны шөнө гээл бүх зүйл гайхалтай. Мэдээж чи арвин туршлагатай хүн нөөдөхчинь хиргүй тунгалаг цасшиг цагаан янзага шиг амьтан. Заа ингээд анхны шөнө. Мэдээж чиний эрс шийдэмгий туршлагатай байдал Түүнд таалагдаж, харин Түүний ариун нандин байдал чамд таалагдана. Ингээд хайртай болжээ хэн хэн нь дээ. Хэнч хангацуулж чадахааргүй тийм их хайраар. Тэгтэл яасан гээч Чи биет эсвэл биет бус вирусыг тээж очно. Биет вирусыг эмээр эмчилж болохч биет бус вирусыг хэзээч тэгдэггүй юмдаа. Энэ дэлхийдээр Эмэгтэйчүүд яагаад илүү их зовдогийн учрыг чи одоо ойлговуу? Гэртээ гэмгүй суусан Цасшиг тунгалаг амьтадыг биднар(бид өөрсдөө тунгалаг биш байж), хайр дурлал чин сэтгэл гм зүйлээр угаадасшиг бохир болгодог юмдаа ингээд. Энэ бол зөвхөн эхлэл…  заа тэгээд замаа өөрөө сонгодоо залууминь Чи чинь ухаантай шүү дээ.

  14. Busgui says:

    Po horiglodog yamar programm baidag yumbe.  Heleed uguuch bayarllaa

  15. zaluu says:

    1. duureigee ilen dalangui, shuud yatikts. adilhan er yum bolohoor sanaa zovoltgui, ilen dalangui baij, zagnalgui, asuultand ni ilen salangui hariulj, sain zuvlugch ni bol. tegvel surug zuilees duugee hamgaalchihna. 
    2/3: er ni nasand hursen er hun yanz buriin asuudald oroorsoldolgui, haayaa naiz nuhudteigee bujignaj, hunii zan chanar, aash zang tanij surah ni deeree. tegj baij l bodit baidaliig meddeg, mederdeg, oilgodog bolno. gerleh tuhaid yaraad hereggui, amidraliin aldaa hiihguin tuld belgevch, belgevch bas dahin belgevch. Belgevch bhgui bol ohiduud hichneen husej baivch, chi tevchij, eldev asuudlaas uuriiguu hamgaalj baih ni deer. 

  16. Эм says:

    Сайн уу.1т:Энэ асуудал хуухэдтэй хун бухэнд тулгарч бгаа.Хун гэдэг байгалийн жамаар оорийн эрхгуй ийм зуйл сонирохдог юм шиг.Энэ бдлыг яаж ярьж ойлгуулж тайлбарлах вэ гэдэгт асуудал бна.Порно узэх боломжийг блоклоно гэдэг маш сайн хэрэг.Ер нь уе уе шалгаж хянаж байх хэрэгтэй.Болж огвол одорт цаг хугацаатай  нетед оруулах боломжийг судал.wifi тохиргоо.Одооны хуухдууд нийгэм хоол ундраасаа болоод бэлгийн бойжил эрт явагддаг болсон бна лээ.Уурлаж загналгуй эвээр яриараарай. 2:3т бол хааяа гар ажил хий.Гарч ор хун эй харьцаж сур амьдрал узэж байж хун хун болдог юм шигээ.Амьдрал гэж алдаа гаргах эр дэлтэй зуйл хийх асуудалтай тулгарах гэх мэт.Чиний бодол зов.Дэмжиж бна.Дандаа бэлгэвчтэй явахад болно доо 

  17. baldan says:

    bichsen zuil , hev mayag , ug songoh zeregiig chine harhad edvreegui uhaalagduu huuhed yum shig bna, iim heveerei l baigaarai, tegej baital uhaalag huurhun ohintoi uchrah bolno

  18. еспри says:

    ehnii asuult:
    1. zugeer soniuchirhaj tegjbaigaa um, odoo eregtei huuhduud ert belgiin haritsaand ordog bolson, duu chini medeelel avch l baig, hedhen jiliin daraa shuugiulaad uguh gar boloh biz, gol ni belgevch hamgaalalt bainga hereglej surgah tal deer duudee ichij zovolgui helj ugch zuvluj baigaarai. belgiin ariun tsever, belgiin zamiin uvchin enee teree ih baidag gej helj uguurei, ahiin ugiig avch l taaraa, 5, 10jiliin daraa gehed l tom er bolno, yu ch medehgui usch tom bolj bolohgui shuu dee, surguulid ni hicheeld ni belgiin bolovsrol neelttei olgoj chadahgui baigaa uchraas netees uzej harj suraltsaj baigaa uur yah bilee dee. bagaasaa sex iin haritsaanii huvid ilen dalangui baidald suraltsah ni zuv gej bodoj baina. bas, ohid emegteichuudiig hundelj surah tal deer bas chi ulger duurailal uzuulj bai, eej aav chini toohgui bol chi duudee zuv talaar nuluulj bolno shu dee.
    2. horij boldoggui horin nas gedeg um, naadah chini heviin uzegdel, udii nasand iim l baidag, chi internetees haij unshaarai, heviin zuil gej ahin heleye, ugluu udur oroi shunu, tegeed noiton zuud  geh met, bugd baidag dairaad ungurdug l nas gej oilgooroi.
    3. sanal niilj baina, odoonoos uzeh zuilee uzeed jaahan zugaatsahad gemgui shu, harin uvchin avch eruul mendeeree hohirch bolohgui, busdad ch taraaj bolohgui, tsaaguur chini zambaraagui zavaan umnuud ih baigaa. bodoltoi baihad iluudehgui l um.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.