Facebook-ийн ачаар амьд үлджээ

0

Эзэнгүй нохдын асрахад удаан амьдарсан Калу ба Киру гэдэг энэ хоёр нохой Фэйсбүүкийн ачаар амьд үлджээ. Тэднийг тоож авах эзэн олдолгүй дэндүү удсан тул энэ хоёр нохойг тариа хийж үүрд унтуулахаар болоод байжээ.

Гэтэл амьтадын асрах газрынхан үхлээ хүлээн торонд байгаа хоёр нохойн зургийг Фэйс дээр тавихад ердөө 2 цаг 6 минутын дараа эзэнтэй болж амь аврагджээ.

Тэдний өмнөөс ийм захидал бичсэн байжээ “Би бол Кала, харин энэ Кира. Бид хоёрт маш аймаар байна. Өнөөдөр бидний амьд явах хугацаа дуусна. Хэрэв бид хоёр аврах хүн олдохгүй бол бид хоёр дуусна. Кира бол хар зүстэй бас жинхэнэ боксер биш эрлийз. Гэхдээ тэр их зоригтой, юу ч болж байсан бүх зүйл сайнаар дуусна гэдэгт итгэдэг.

1

Тэр надад зоригтой байж гэж хэлж байгаа ч би зоригтой байж чадахгүй л байна. Та бид хоёрын хоншоорыг харж байна, харин бид удахгүй юу болохыг мэдэж байна. Хэрэв бид хоёрыг хэн ч аврахгүй бол түүнийг минь надаас үүр авч явна. Түүнийг хонгилоор хэрхэн одож байгааг би харж байна. Тэр эргэж ирэхгүй, би уйлна. Дараа нь тэд намайг авахаар ирнэ”.

Ийм захидлын дараа энэ хоёр шинэ эзэнтэй болж хорвоогийн тоосыг дахин хөдөлгөж, шонгийн мод хашааны буланд хойд хөлөө өргөж явахаар болжээ.

5 Comments

  1. Lady says:

    Ямар хөөрхөн юм бэ сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай

  2. Хөөрхөн says:

    Хүн өөрөө амьтны дээд төрөл болохоор доод төрөлт амьтныг энэрч хайрлах ёстой л гэж би боддог.

  3. Зорра says:

    Эвий эвий! Би нохойнд үнэхээр хайртай! Өнөөдөр би нэг нохойг илсэн ёстой хөөрхөн. Өдөржингөө нүдэнд харагдаад болдоггүй болдог бол авчихмаар л байна …

  4. bayarma says:

    Yamar goe yum be.huurhun

  5. lol says:

    Huurhun yum. Huurhii duu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.