Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

vakuumnyj-abort

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Эмнэлгийн аборт /сонгодог, зэмсэг ашиглан үр хөндөх/ гэдэг нь умайн ханыг хусахтай зэрэгцэн ургийн өндөгийг зайлуулахыг хэлдэг.

Эмнэлгийн абортыг 12 хүртэл долоо хоногтойд хийхийг зөвшөөрдөг. Хийх шаардлагатай бол 6-7 хоногтойд хийхийг хамгийн зохистой гэж үздэг. Үр хөндөлтийг зөвхөн эмч, эмнэлгийн нөхцөлд хийнэ.

Умайн хөндий рүү нэвтрэхийн тулд сувгийг нь тусгай тэлэгчээр тэлдэг. Ургийн өндөгийг умайн хананаас салгахын тулд кюретк гэж нэрлэгддэг тусгай багажаар хусдаг. Аборт хийлгэсний дараа хэдэн цагийн туршид эмэгтэй хүн эмчийн хяналтанд байх ёстой. Хагалгааны дараах явц хэвийн үед эмэгтэйг тэр өдөрт нь гаргадаг.

Үүний уншаад аборт тун энгийн зүйл юм гэж санагдаж магадгүй ч бодит амьдрал дээр үр хөндөлт нь орчин үеийн эмэгтэйчүүдийн хамгийн нарийн мэс ажилбаруудын нэг юм.

Үр хөндөлтийн улмаас үүссэн үрэвсэлт өвчин, умайн үйл ажиллагаат давхарга шавхагдах зэрэг нь үргүйдэлд хүргэж болзошгүй ч жирэмслэсэн бол дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.

Зулбах

Үр хөндөлтийн явцад умайн хүзүүний гэмтэл гэсэн хүндрэл үүссэний үр дүнд истмико-цервикал дутагдал буюу умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал гэсэн байдал үүсч болно. Ийм дутагдал үүссэн үед умайн хүзүү нь өөрийн тогтоох барих үүргийг гүйцэтгэхгүй болдог. Хэрэв хэвийн үед умайн хүзүү н жирэмсний бүх л хугацаанд хаалттай байдаг нь ургийн өндөгийг умайн хөндийд тогтоох чухал хүчин зүйл болдог.

Харин умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал—ын үед энэ функц алдагдана. Умайн хүзүү нь абортын үед мэс заслын багажинд гэмтэж болох булчингийн тогтоц. Ингэж гэмтэх үед язралт үүссээнээр умайн хүзүү нь үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй болно.

Анхны жирэмслэлт -ийг үр хөндөлт хийж тасалдуулсан үед гол төлөв ийм хүндрэл үүсдэг. Учир нь анхын жирэмслэлтийн үед умайн хүзүүний суваг нь маш нарийхан, мэс заслын багажаар тэлэгдэхдээ муу байдаг. Умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал нь голт төлөв жирэмсний 16-18 дахь долоо хоногт жирэмслэлт тасалдах байдлаар илэрнэ. Ингэхэдээ бэлгийн замаас цусархаг ялгадас гарчах бөгөөд гэдсний доод хэсгээр базлалт хэлбэрийн бага зэргийг өвдөлт өгдөг ч гол төлөв өвдөлт өгдөггүй. Үүний дараагаар ургийн өндөг нь умайгаас гадагшилж зулбана.

Умайн хүзүү үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэх боломжгүй урьдчилан мэдэж байгаа тохиолдолд энэ хүндрэлээс урьдчилан сэргийлж болно. Үүний тулд умайн хүзүүг хаалттайгаар тогтоон барьж байдаг оёдол тавьдаг. Гэвч зулбасны дараагаар л умайн хүзүү ба хүзүүвчний дутагдалтайг оношлон тогтоож, улмаар зохистой эмчилгээг зөвхөн дараагийн жирэмслэлтийн үед хийхээс өөр боломжгүй байх нь цөөнгүй. Хэрэв үр хөндөлт хийлгэхдээ умайн хүзүүнд гэмтэл авч байсан тухай мэдээлэл эмчид байгаа бол шаардлагатай үед хэт авианы шинжилгээ буюу эхо харуулах заалт өгнө.

Өмнө нь үр хөндүүлж байсны улмаас зулбалт үүсэх өөр нэг шалтгаан нь гормон буюу дааврын зохицуулалтанд өөрчлөлт орох явдал юм. Жирэмсний үед ургийн хэвийн өсөлт хөгжилтийг хангахын тулд ирээдүйн эхийн бие махбодийн бүх системүүд өөрчлөгддөг. Жирэмслэлтийг зохиомлоор таслах үед өндгөвч, өнчин тархи буюу гипофиз зэрэг дотоод шүүрлийн эрхтэнүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй. Ийм алдагдал нь эхний гуч хоногт жирэмснийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг прогестерон буюу шар биетийн дааврыг дутагдлаар илэрнэ.Эмчийн заалтын дагуу шаардлагатай эмийн бэлдмэлийг хэрэглэх замаар энэ хүндрэлийг арилгаж болно.

Ургийн өндөг буруу бэхлэгдэх

Үр хөндөлтийн явцад умайн дотоод давхарга буюу эндометрий нь гэмтэн, нимгэрдэг. Ургийн өндөг нь энэ давхаргад бэхлэгдэх ёстой. Энэ давхаргын байдал нь ихэсийн зөв бүрэлдэн тогтох явцад маш чухал ач холбогдолтой.

Иймд нимгэрсэн, архаг үрэвслийн голомттой, наалдас /умайн хөндийн үрэвслийн үр дүнд үүсдэг холбогч эд/-тай тохиолдолд ургийн өндөг нь умайн хананы ийм төрлийн гэмтэл байдаггүй хэсэгт бэхлэгддэг. Ийм гэмтэл байхгүй хэсгүүд нь умайн хүзүүний доод хэсэгт байрладгаас болж ихэс доогуур байрлах, эсвэл ихэс түрүүлнэ. Ингэсэн тохиолдолд иэхс нь умайн хүзүүнээс гарах гарцыг хааж, эсвэл бүр ургийн өндөг нь умайд бус харин умайн хүзүүнд бэхлэгддэг.

Энэ нь ихэс ховхрохтой холбоотой цус алдалт үүсэх аюултай бол умайн хүзүүний жирэмслэлт нь их хэмжээний цус алдалтыын улмаас умайг авах шалтгаан болж магадгүй. Умайн хүзүүний жирэмслэлтийг бүрэн тээж болдггүй болохоор ургийг зайлуулдаг.

Ихэс түрүүлсэн, доогуур байрласан бол жирэмсний явцад жирэмснийг тасалдуулалгүй хадгалах зорилготойгоор хэвтэж эмчлүүлэх хэрэг гарах нь олонтаа. Мөн кесар хагалгаагаар төрөх магадлал нэмэгддэг.

Ургийн өсөлт саатах

Урд нь аборт хийлгэх явцал умайн дотоод давхарганы үйл ажиллагаа бүрэн бус болдгоос үүдэн ихэсийн бүрэлдэх явцал гажиг үүсч магадгүй. Ингэсэн тохиолдолд ургийн хүчил төрөгч болон тэжээлийн бодисын хангамж хангалтгүй болно. Үүнийг фетоплацентар дутагдал гэнэ. Үүний нөлөөгөөр ураг нь хөгжлөөрөө жирэмсний хугацаанд байвал зохихоосоо хоцорч, жин дутуу хүүхэд төрж болзошгүй.

Иймд жирэмсний явцад уругийн хөгжлийн байнга хянаж байх нь нэн чухал юм. Ургийн хөгжил дутуу гэсэн онош тавигдвал эмнэлэг, эсвэл гэрийн нөхцөлд тусгай эмчилгээг эмч зааж өгнө.

Умайн урагдалт

Умайн урагдалт гэсэн ноцтой хүндрэл нь олон тооны абортын нөлөөгөөр умайн хана ихээхэн нимгэрсэн, эсвэл абортын явцад умайн хана цоорсон тохиолдолд үүсдэг. Абортын үед умайн хана цоорсон үед хагалгаа хийж умайн ханыг нөхөн сэргээж, эсвэл цооролт бага бол мэс засал хийлгээгүй эмчилгээ хийж хяналт тавьдаг. Ямар ч тохиолдолд цоорсон газар холбогч эс үүснэ. Холбогчийн эсийн сунах чадвар сул тул жирэмсний явцад, эсвэл төрөх үед умай урагдах бөгөөд ийм тохиолдолд эх, хүүхэд хоёр ихээхэн аюултай байдалд ордог.

Резус-сенсибилизаци

Ургийн хүчил төрөгчийг тээвэрлэдэг цусны улаан эс буюу эритроцитүүдийн эсрэг үйлчилгээтэй резус эсрэг биетийг эмэгтэй хүний бие ялгаруулж эхлэхийн ингэж нэрлэдэг. Энэ хүндрэл нь цус нь сөрөг резус фактортой эмэгтэйчүүдийн ураг нь эерэг резустай үед аборт хийлгэсний дараа л үүсдэг. Учир нь абортын үеэр ургийн эерэг резустай олон тооны эритроцитууд нь эхийн цусанд орсноор эхийн бие махбодь нь олон тооны эсрэг биет ялгаруулж эхэлнэ. Ингэж ялгарсан эсрэг биетүүд нь эмэгтэйн биед хадгалагдан үлддэг бөгөөд дараагийн удаад эерэг резустай ургаар жирэмслэх үед сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

/Резус зөрчлийн талаар www.103.mn сайт дээр мэдээлэл байгаа./

Дүгнэлт

Энэ мэтээр үр хөндөлт нь олон сөрөг үр дагавар, уршигтай болохоор аль болох хийлгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

SOUCE: www.103.mn

1 Comment

  1. Uuki says:

    Medlegiin chanartai post uud tavij baigaad bi lav huvidaa ih bayarlaj baina. Bayarlala 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.