Сайн байна уу? Та бүхэн харамгүй зөвлөгөө өгөөрэй. Яг одоо миний дотны найзад тохиолдоод байгаа асуудал юм л даа. Манай найз 10 жилд байхдаа хөдөлгөөнтэй, банди нар их гүйдэг хөөрхөн охин байсан юм. Оюутан болоод одоогийнхоо нөхөртэй танилцаад өдий болоход тэд 3 хүүхэдтэй, айхтар баян цатгалан биш ч юм юмтай л сайхан л гэр бүл болсон. Нөхөр нь өөрөө би болгоно чи хүүхдүүдээ хар гээд ажил хийлгэдэггүй өдий хүргэчихээд одоо сална, хүнтэй болсон гэсэн байх юм. Нөхөр байж чадахгүй юмаа гэхэд ааваа хийх ухаан ч алга. Энэ толгойны эргээсийг гартал хүлээнэ гэвэл хугацаа хэргтэй юм шиг байна. Гол нь хүүхдүүддээ ч мөнгө өгөхгүй ажилгүй эхнэрээ ингээд үлдээчээд алга болоод байх юм. Ой ч хүрээгүй хүүхэд салаад тэтгэмж тогтоолгоё гэхээр бас ярвигтай юм шиг байнашд. Эвлэрэх хугацаа, өмгөөлөгч авах, эд хөрөнгөө бүгд хуваана гэхээр энэ хэд нь хаашаа орох юм. Одоо ажил хайж байгаа л даа, төгсөөд 10 гаран жил болсон туршлагагүй хүнд тиймхэн л байна. Энэ бүхнийг яаж шийдэх вэ, гарц байна уу хүмүүсээ?
12 Comments
Аааасс дийлэнх эрэгтэй хүмүүс ер нь хүүхдээ гэж боддог юмуу??? Угаасаа эмэгтэй нь хүүхдийнхээ төлөө гээд бүгдийг золиослодог биздээ. Үхснийг нь хардын тэр новшийг. Гутамшиг болж царайчилж бхаар тэгээд л хаядаг газар шт. Тэр нөхрийг шууд үхсэнд тооц. Үхсэн бол яаж ийж бгаад өөрсдөө амьдранадаа. Тэгээд гүрийхээс өөр арга алгадаа
Эр хүмүүс бол ердөө л тооны хойноос явдаг юм шүү дээ. Өөрөө гоё сайхан бай. Удахгүй урвайгаад л хүрээд ирнэ.
За жаахан хөндлөн юм биччихье, эрчүүд чинь тэгээд өөр хүнтэй болохдоо тэр хүүхэндээ дурлачихдаг юм шиг байгаа юм, Дурлал чинь хэцүү эхнэртэйгээ харьцуулж дурлана гэж байхгүйшд. хичнээн гоё эхнэртэй ч гэсэн өөр хүүхэн рүү гүйгээд байдаг эрчүүд байдаг, шүүхдсэн нь бараг шударга шүү дэ, ухаангүй дурлалын урхинд байгаа наад нөхрөөс чинь одоо эрүүл ухаан гарахгүй. шүүхээр яв, шүүхийн шийдвэрийн дараа мөнгө төгрөг өгье гээд гэрээ энэ тэр байгуулж болдог болов уу?
За жаахан хөндлөн юм биччихье, эрчүүд чинь тэгээд өөр хүнтэй болохдоо тэр хүүхэндээ дурлачихдаг юм шиг байгаа юм, Дурлал чинь хэцүү эхнэртэйгээ харьцуулж дурлана гэж байхгүйшд. хичнээн гоё эхнэртэй ч гэсэн өөр хүүхэн рүү гүйгээд байдаг эрчүүд байдаг, шүүхдсэн нь бараг шударга шүү дэ, ухаангүй дурлалын урхинд байгаа наад нөхрөөс чинь одоо эрүүл ухаан гарахгүй. шүүхээр яв, шүүхийн шийдвэрийн дараа мөнгө төгрөг өгье гээд гэрээ энэ тэр байгуулж болдог болов уу?
shuugchiin zuvulguug dagahgui yu doo teged ayndaa Mongol ulsiin huuli oilguulah baikguidee
за өөрөө байсан ч яахав дээ. миний нэг танилд яаг наадах чинь тулгарсан. болж өгвөл өөртэй нь тохиролцоод авахаа аваад үлдээхээ үлдээчээд хүүхдийн тэтгэмжийг харин хөрөнгөө хуваасны дараа тогтоолгох нь дээр байх. арай ч үр хүүхдээ орох оронгүй унах унаагүй үлдээх дурак биш байх л гэж найдвал шүү дээ. хэрэв дурак мөн бол шууд шүүхдсэн нь дээрдээ
Чи өөрөө юм биш үү худлаа найз нтр гээл ?
Хүчтэй бай, ухаантай бай, тэвчээртэй бай. Тэгээд л цаг хугацаа бүгдийг харуулна. Нөхөртэйгөө арсалдаад хэрэггүй нарийн ухаан гаргаа. Өөрийгөө өөрчил, тур, гоё бол, сур, яаж ииж байгаадаа өөрийгөө гангал, дэгжин бай, тасар, өөр хүнтэй танилцаад сэтгэл санаагаа сэргээ, бардам бай. Тэгээд ирэхэд наад муу мал чинь гөлөг болоод ирнэ. Харин уйлж унжаад урвайгаад дарвайгаад байвал улам л гологдоно гэж мэд. Тэр нууц амрагаас нь илүү л болчооч дээ. Хөөрхөн гээ биздээ. Эмэгтэйчүүдийн гол алдаа бол өөрийгөө ганд нь хаяж нөхрөө тахин шүтэх явдал. Ажил хийхгүй авгай царайлаад ангайсан арзайсан юм байгаад байхаар цаад мал чинь гадуур ажил төрөл хийгээд өндөр өсгийт угалсан хүүхнүүд рүү эрэгчин зангаараа яваад байнашдээ. Тэнцвэртэй амьдар л даа. Нийгэмд эзлэх байр суурьтай бол, ажил хий, найз нөхдийн хүрээллээ өсгө. Өөр залуучуудтай сээтэгнэ. Өөр болдгийн шүү. Тэгээд өөртөө итгэлтэй бардам бай, Нээх худлаа үнэнч царайлж гэртээ хоол хийж сэгсийсээр байтал хөөрхөн царай чинь үрчийгээд, өмсөх зүүх олигтой ч юмгүй. өөртөө итгэх итгэл гэдэг улаан нойл болоод, санхүүгийн хувьд нөхрөөсөө 100 хувь хараат болчдыншдээ. Ер нь салсан ч байсан газардахгүй гэсэн бат итгэлтэй байх хэрэгтэй. Гэвч салалт бол эцсийн ухаалаг шийдвэр биш шүү.
Shaaj ogj bnada chamd hen hodolmorin holsni dood hemjeeger tetgemj togtoodog gd helchvee amjirgaani hols gd tusdaa bdishde huuli yrih gj bga bol jahn undesleltei shaaj suraldaa
За би зөвлөгөө өгье.
1. Шүүхээр гэрлэлтээ цуцлуул. Байр дансны мөнгө машин зэргийг бүгдийг 3 хүүхэд эхнэр нөхөр гээд 5д хувааж 5/1г нөхөрт өгдөг. 100 саяын байртай бол нөхөрт 20 сая төгрөг өгөөд л байр эхнэр хүүхдийнх үлддэг. 20 саяын машин бол 4 саяыг нөхөрт олж өгөөд машин эхнэр хүүхдийнх болдог.
2. Шүүхээр хүүхдийн тэтгэвэр хамт тогтоолго. Нэг хүүхдэд18 нас хүртэл сар бүр 192.000 төгрөгийн тэтгэвэр гэд 3 хүүхдэд овоо мөнгө сар бүр авна.
3. Энэ тэтгэмжийг сар бүр гуйж авдаггүй. Шүүхийн шийдвэрийг шийдвэр биелүүлэгч эцгийн ажлын газрын нягтланд өгчихдөг. Нягтлан сар бүр цалинг нь бодохдоо эхлээд тэтгэмжийг чиний дансруу шилжүүлээд үлдсэн цалинг эцэгт нь өгнө.
4. Эцэг нь ажлаа солисон ч шүүхийн шийдвэрийг дахиад л шинэ ажлын газар нь аваачаад өгчихнө. Бас анх шүүхэд хандахдаа төлөөгүй урдны бүх сарын тэтгэмжийг хамтад нь нэхэж болдог
Ямарч буруугүй бяцхан хүүхдүүдээ өнчирүүлэхгүй байх бүхийг л арга хэмжээг ав… Өнөөгийн нийгэм ямар билээдээ, цаашид энэ нийгэм ямар болох уу? бодоод үздээ. Гол нь хүүхдүүдийг л хохирогч байх талд битгий аваач…
яасан тэнэг толгой нь эргэсэн залуу вэ эцсийн эцэст эргээд л ирнэ тэр хаашаа зайлав гэж үр хүүхэд хань ижилээс нь сайхан зүйл энэ хорвоод байхгүй ээ тэр мөдхөн мэдрээд уйлж дуулаад ирнээ сайхан ажил олж хийгээд өөрийгөө тордоод байж бай миний дүү