Бэлгийн сулрал

3dd9e95f4835606cbig

Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирэдггүй, хийсч ирдэг өвчин гэдгийг ихэнх хүмүүс ойлгодог болжээ.

Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал гэдгээр бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог бэлиг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилт -ын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг буруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн түвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг.

Нэгэн үе хөвчрөлийн хүч болон үргэлжлэх хугацааны ямар нэгэн асуудалтай эр хүн болгонд эмч нар бэлгийн сулрал гэсэн онош тавьдаг байсан. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнхийнх нь хүч нь бэлгийн хавьталд ороход хангалтгүй сул боловч хөвчрөл нь алдагдаагүй байдаг. Ингээд ч зогсохгүй зөвхөн хөвчрөлийн хүч бууралттай эрчүүдийн тоо нь хөвчрөл нь бүрэн алдагдсан эрчүүдээсээ хавьгүй олон байдаг нь тогтоогджээ. Иймд сүүлийн үед бэлгийн сулрал гэхээсээ илүүтэйгээр хөвчрөлийн дутагдал гэсэн хэллэгийн илүү оновчтой гэж хэрэглэх болсон бөгөөд бэлгийн сулралыг энэ дутагдлынх нь хамгийн хүнд хэлбэр гэж үзэх болсон.

Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан буюу хоёрдагч, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан буюу анхдагч гэж хоёр ангилдаг.

Нас ахины хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.

Шалтгаан

Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ. Үүнд:

Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах г.м.
Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.
Артерийн судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.
Венийн судасны. Бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлаах механизм гэмтэх г.м.
Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжүүлдэг даавар хэрэглэх г.м.

Явц

Хэдийгээр ийнхүү шалтгаан нь олон байв ч судасны хатуурал, чихрийн шижин, даралтын өвчин, архи тамхины дон нь чалх бууралтыг үүсгэдэг гол хүчин зүйлүүд хэвээр байна. Эдгээр эмгэгийн үед судсанд өөрчлөлт гарснаар вен, артерийн судасны хана нь уян хатан байдлаа алдаж, хэврэг болдог нь яваандаа бэлгийн сулрал үүсэх үндсэн шалтган болдог.

Хэвийн үедэ төв мэдрэлийн системээс ирсэн дохиогоор бэлиг эрхтний хананы судаснууд суларснаар цус нь эрхтний хөндийт биетийг хурдан хугацаанд дүүргэдэг. Ингэхэд бэлиг эрхтэний артерийн судас тэлж, хэвийн буюу сэрэл хөдлөөгүй үед цус венийн судас руу шилждэг жижиг судаснуудыг даарч, боогдуулахад буцах цусны эргэлт эрс буурч эрхтэн хөвчирдөг.

Харин судас хатуурал дамжирснаас судасны хананд холестериний гацаа үүсэх, даралт бууруулах эм уух, чихрийн шижингийн улмаас судас гэмтэх, архи болон тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хэт их стресс зэрэг нь тус тусдаа болон хамссанаар хэвийн хөвчрөх чадварыг алдагдуулна.

Оношлогоо

Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаа, бие бод гэсэн уриа нь зүгээр нэг улиг болсон үг төдий биш юм. Ялангуяа эрэгтэй хүний бэлгийн чалхтай холбоотой болоод ирэхээрээ. Статистик мэдээнээс үзвэл секстэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарсан арван эрэгтэйгээс ердөө ганц нь л мэргэжлийн эмчид ханддаг байх юм. Гэтэл цаг тухайд нь арга хэмжээ авбал хөвчрөлийн дутагдал гэсэн оноштой эрэгтэйчүүдийн талаас хол илүү хувийг нь бүрэн эмчлэх боломжтой байдаг. Үүний тулд асуудал үүсэхэд хүргэсэн цаад шалтгааныг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Харин ингэхэд шаардлагатай мэдлэг, боломж нь зөвхөн мэргэжлийн эмч нарт буюу андрологич эмч нарт л бий.

Эмч нь юуны өмнө асуудлын цаана түрүү булчирхай, давсаг г.м. өөр эрхтний үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Үүний тулд уролог эмч рүү үзлэгэд явуулж болно. Хэрэв ямар нэг үрэвсэл байхгүй бол даавар судлаач эмч рүү явуулж магадгүй. Учир нь чалх муудалтын цаана дааврын алдагдал байх нь цөөнгүй.

Харин бэлгийн сулралд хүргэсэн байж болзошгүй судасны хямралыг хэт авианы допплерограф зэрэг орчин үеийн судалгааны тусламжтайгаар бэлиг эрхтний цусан хангамжийн тоон ба чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох ёстой.

Эмчилгээ

Эмчилгээний хувьд гэвэл эмгэгийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэдгээс бүрэн шалтгаалж эмийн аргаас эхлээд мэс ажилбар хийх хүртэл олон арга хэрэглэж болдог.

Мөн түүнчлэн ямар эмчилгээ хийлгэснээс үл хамаараад секс судлаач, сэтгэл судлаач эмчтэй уулзан сэтгэлээ илааршуулах талаар онцгой анхаарал тавих хэрэгтэй. Зарим судлаачид бэлгийн суларлыг 65% нь сэтгэл судлаачтай уулзан, түгшүүр, эргэлзээг арилгах замаар эмчлэх боломжтой гэж үздэг.

SOURCE: www.103.mn

10 Comments

  1. Ат says:

    Батбаатараа ухна ишиг минь чи зайлаач наад харандаан боовоо саагаад хэвтэж бай

  2. bayar.batbaatar45@gmail.com says:

    Oortoo tohiroh sex-n sonirholtoi busguitei mail-r haritsdag naizuud boloy, het ih dur huseltei, engiin sex-s taashaal avdgui
    iluu buduuleg, turemgii, gaj sex-g sonirhdog, yanhan shig edluuleh huseltei huuhnuud bdag bolmail bichere, sex-n ene moroodliihoo talaar
    haaya yariltsaj baiya.

  3. Pussycat says:

    Turuu bulchirhain urevsel belgiin sulral erchuudiin belgiin chadavhiig nemegduulj shees zadgairalt bolon busad zoviuriig tugs emchildeg buteegdehuuniig hudaldaj bna. Vitamin USA 96660917

  4. yoga says:

    Anhdagch shinj temdguud ne medregdej ehelsen gehuu dee, bagiin hooloin angina tai bsanaas bolood bieer hor ne tarhsan, turuu bulchirhaind bas nolooldog bolson, hooloi ovdhoor turuu bulchirhai dagaj orovsood bdag bolson ym shig bgan, ter uyedee yag l edgeer shinj temdguud tulgarna, harin sayhanaas mash engiin heden yoga -n dasgal hiideg bolsoon, ooroo net-s sudlaj bgad olsiin. ur dun er ne ih dajgui shuu, gol ne togtmol hiigeed hevshchvel ih sain nolooloh ym bna le, ijil zovlontoi erchuud bgaad yahaa medq hetsuu bga bol holbogdooroi baga ch bolov tuslahdaa taatai bh bolno. b.tseren639@gmail.com

  5. borgil says:

    Bi odort 5 udaa gusdag bsii odoo 2 bolchood bhii ene sulral yum boluu, 40 nastai l daa

  6. sonirxogch says:

    Bolor H -g alaad ugdug bx gej bodoj bsan chin , xaramsaltai yum sain emchlvvleerei amjilt

  7. Owl says:

    nadad ch bas, kkk.

  8. Bolor H says:

    nadad tulgaraad bgaa asuudal daa.

  9. lll says:

    mongold tgd eregteichuudiin sn emneleg bnu garid manlai bol hudlaaal ym bnlee….

  10. agii says:

    Хөвчрөөд тавихгүй их удвал бэлгийн сулрал мөн үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.