Дутуу төрөлт

pregnant1

Удаан хүлээсэн жирэмслэлт болоход үр тогтолтоос хүүхэд төрөх хүртэл 9 сар болох ёстой. Энэ хугацаанд ирээдүйн эх ихээхэн анхаарал болгоомжтой байх ёстой. Дутуу төрөлтийн хамгийн айшигтай төрөл нь амьгүй төрөлт юм. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар “дутуу төрөлт” гэсэн нэр томъёонд 37 долоо хоног хүртэлх хугацаанд төрөхийг оруулж ойлгодог. Энэ нь 22 долоо хоног хүртэл хугацаанд байвал зулбалт, түүнээс хойш 37 долоо хоногийн хугацаанд төрвөл бол дутуу төрөлт гэсэн үг.

Дутуу төрөлтийн үед хүүхэд бодож байсан шиг гарахгүй, харин дутуу төрөлтийн үед эмч нар боломжтой ба боломжгүй бүхнийг хийж байж дутуу төрсөн хүүхдийгаврах нь их биш.

Шалтгаан

Одоо дутуу төрөлтийн хамгийн элбэг тохиолддог шалтгаа нь дааврын дутагдал, үргэлжилсэн жирэмслэлт юм. Харамсалтай нь үүгээр дуусахгүй. Янз бүрийн халдвар дутуу төрөх шалтгааны нэг хэсэг юм. ҮҮнд: гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин, мухар олгой, грипп, тэмбүү, хламидоз зэрэг. Эдгээр халдварын өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулан умайн дотор салстын хөвсийлтийг өөрчилдөг. Түүнээс гадна халдвар нь умайг хугацаанаас нь өмнө агшуулж, эхэс дундуур нэвтлэн ургийг эвдлэн сүйтгэнэ.

Умайн өөрчлөлтөөс гадна умайн зөв биш хэлбэр дутуу төрөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүдийн умайн хүзүү жирэмсний явцад нээлттэй байдаг. Умайн тархсан өөр нэг тархсан гажиг бол дотор хана нь таславчтай байх явдал бөгөөд энэ нь үр хөндөлт ба үрэвслийн дараа үүснэ. Мөн эцэг эхийн ген ба хромосомын гажиг, эсвэл тэдгээрийн генийн материал нийлэмжгүй байх явдал дутуу төрөх шалтгаан болдог. Мөн эхийн бие махбод гэнэт ургийг гэмтээх тусгай бодис ялгаруулах өөрөөр хэлбэл резус зөрөлдөөн үүсэх дархлааны шалтгаан байдаг. Эцэст нь зулбалтын шалтгаанд чихрийн шижин, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай -н өвчлөл, түүнчлэн гэмтэл, стресс, архи, тамхи ба бусад хордлого ордог.

Шинж тэмдэг

Статистик мэдээнээс үзвэл зулбалтын 15% нь хэвлий дэх хүүхэддээ ирээдүйн эхийн хандах хандлагаас хамаардаг гэж гарсан нь харамсмаар юм. Зулбах -аар завдсан үед хэвлийн доод хэсгээр хүчтэй биш чангааж өвдөн цусархаг ялгадас гардаг. Ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол цааш улам даамжирна. Хүчтэй базлаж хэвлийн доогуур үе үе өвдөж цус гарах нь зулбалт хэдийнээ явагдан умай ургаас ангижирсан байгаагийн шинж тэмдэг юм. Энэ үед нэгдүгээрт эмэгтэйн эрүүл мэндийг хамгаалж амь насыг аврах юм. Яаралтай “103” дууд. Аль болох эрт цус алдалтыг зогсоож, цус алдалтыг нөхөх хэрэгтэй.

Амьгүй төрөлт нь аймшиг зүйл юм. Чимээгүй, шинж тэмдэггүй, өвдөлтгүй базлалт, цус гаралт нь ураг үхсэн үед илэрнэ. Энэ үед үр хөврөл эхэстэй цуг ховхорч умайд байх ба үхсэн ургаас эхийг чөлөөлөх хэрэгтэй. Амьгүй ургийг ихэвчлэн антифосфолипид шинж юм. Энэ эмгэг байдлын үед эхийн бие махбодоос фосфолипидийг (бүх эсийн гол бүрдэл) гэмтээгч бодисыг ялгаруулдаг. Ийм дархлааны эмгэгийн үр дүнд жирэмсэн эмэгтэйн жижиг судас болон эхсийн судсанд цус бүлэгнэж үр хөврөлийн хооллолт, амьсгал алдагдана.

Урьдчилан сэргийлэлт

Жирэмсэн болохоос хосуудыг бүх талын шинжилгээ өгөх шаардлаагтай. Эхлээд халдвар байгааа эсэхийг тодруулна. Жирэмсэн үед халдварыг эмчилж болохгүй. Дараа нь дархлааны системийн байдлыг шинжилнэ. Ирээдүйн эх умайн гаж хөгжилтэй эсэхийг шийдэхийн тулд гистеросальпингографи хийнэ. Мөн дараа нь дотоод шүүрэл болон удам зүйн зөвлөгөө өгнө.

Эмчилгээ

Эмчилгээг төрөлжсөн эмнэлэгт хийнэ. Эхлээд зулбахаар завдсан эмэгтэйг эх барих эмэгтэйчүүдийн эмч үзнэ. Дараа нь ”хэвтрийн дэглэм” сахина. Падаверинтэй лаа хийж но-шпа, аминдэм сэтгэл засах эмчилгээ зэргийг хийнэ. Тухайн тохиолдолд ямар эмчилгээ хийхийг зөвхөн мэргэжлийн эмч шийдэхийг мартаж болохгүй.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.