Сайн байцгаана уу? Хүн жаргалтай сэтгэл хангалуун амьдрах гэж энэ хорвоод ирдэг байх гэж би боддог. Миний амьдрал ээжийн минь шүд зууж тэвчээр гаргасан амьдралыг харж өссөн. Одоо хүмүүс намайг хараад хэзээ ч тийм амьдрал туулж байсан гэдгийг мэдэхгүй байх. Ямар амьдрал вэ гэхээд манайх их ядуу байсан л даа. Ээж орцны жижүүр хийж айлуудаас 300 төгрөг авдаг байлаа сард шүүдээ. Би орцыг нь цэвэрлэхэд хамт байлцаж цэвэрлэдэг байсан. Тэр орцонд манай ангийн хүүхдүүдээс нилээн хэсэг нь амьдардаг байж билээ. Заримдаа баригдана тэр үед танихгүй юм шиг л нүүрээ нууж өнгөрнө. Ихэнх нь гадарладаг л байсан байх.
Би хичээлдээ явахдаа харин цэмбийгээд тэгээд бас ангийн дарга онц сурлагатан байсан болохоор манай ангийнхан итгэдэггүй байсан байх. Бас гудамжаар лааз шил яс түүж тушаана. Бүр итгэмээргүй нь улаан чулуутын хогийн цэг дээр очиж хог түүдэг байсан. Хүмүүс хог руу шууралдаад л гүйнэ. Нил үнсэн дунд. Би ч гэсэн. Ээж минь 4 хүүхдээ тэжээх гэж ингэж л зүтгэдэг байсан. Хийж болох бүхий л зүйлийг хийдэг байсан. Би хэзээ ч ээжийгээ буруутгадаггүй. Харин ч өрөвдөж хайрладаг. Харин манай ах эрэгтэй дүү хоёр хэзээ ч ээжийг хайрладаггүй арай гэж олсон мөнгийг аваад л явдаг байсан. Хэн нь ч ичээд ээжид тусладаггүй байсан. Би л ширэн нүүртэйгээрээ ээжтэйгээ хамт байдаг байлаа. Ээж минь хэдхэн төгрөг олоод 3000 орчим маш их байрлаад еэвэн авч өгдөг сөн. Ээжтэйгээ еэвэн идээд их л жаргалтай энэ дэлхийн хамгийн сайхан амттан идээд алхаж байгаа юм шиг л байдагсан.
Би энэ сэтгэлдээ нуугдсан зүйлийг нөхөртөө хэлж чаддаггүй. Ээж минь намайг их сургуульд оруулж би сайн сурч байгаад тэтгэлэгт хамрагдаж төлбөр гэж зовоолгүй төгссөн. Төгсөөгүй байхдаа урилгаар ажилд орж ээжийгээ их мөнгөтэй болоод жаргаана даа гэж боддог байлаа. Гэвч энэ зүйлдээ хүрч чадахгүй л явна. Энэндээ их бухимдах юмаа. Одоо төсвийн байгууллагад ажилладаг сардаа 400-г авна. Лизингээ өгнө, хүүхэд минь бага одоо бас жирэмсэн байгаа. Ээждээ илүүчилэхийг ямар их хүсдэг гээч. Даанч нөхөр маань ар гэрээ гэлээ гэдэг. Би нөхөртөө үнэнгээ хэлж зүрхлэхгүй л байна. Манай нөхөр манайхыг арай тийм айл байсан гэж бодохгүй байгаа. Тэр байтугай намайг тийм зүйл хийж байсан гэж төсөөлөх ч үгүй. Би нөхөртөө хэлбэл яах бол. Би үнэхээр ээждээ үлдсэн амьдралд нь амттаныг идүүлж чаминыг өмсүүлж эрүүл саруул байлгамаар байна. Та нар зөвлөөч. Уучлаарай шал хөндлөн юм бичсэнд…
47 Comments
Бүсгүй нөхөртөө яриачээ эр хүн л юм бол ойлгоно штээ хүн болгон муу биш штээ харин яриад хаяаад явах юм бол нөхөрөөсөө 1 хүүхэдтэйдээ салсан нь дээр штээ
Амьдралд тэгээд юу ч тохиолдож болно шүүдээ бүх юм бодож төлөвлөсний дагуу явахгүй. Нэг охины яриаг сонсож байсан аав ээж нь архинд ороодл байранд амьдарж байгаад гэр хороололд очсон, гэртээ байхаас дургүй нь хүрдэг байсан найзындаа эсвэл орцонд хонодог байсан гээл.. Бас дүү нартай, дүү нараа сайхан амьдруулахыг хүсэж байна, өөрөө ч мундаг болно гээл…гэхдээ хэдэн жилийн дараа хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан. Мэдээж дүү нартаа тусалж дэмжинэ гэсэн нь хэвээрээ… Би ч гэсэн сонсоол яагаад ийм хурдан ингээл хүнтэй суучихдаг юмбэ гэж бодсон.. Гэхдээ уучлаарай монголын амьдрал, иргэдийн ухамсар гм ийм л байна..
Nuhur chin her uhaantai hun be ? Ene asuultiin hariultiig chi l medej bga .Uhaantai zaluu bol hel ter chin chamd tuslana harin ch chamaar baharna bi bsn bol tgh bla ungursun amidral yamarodoo hog tuugeeed bga bish.Harin teneg hunteisuusan boltgd nuugaad l amidrahaas uurzamguidee.
nohortoo hezeech bitgii hel,adilhan amidraliig tuulj adilhan zowlon amsaagvi erh tanhi dutagdaj gachigdahiig medehgvi osson tenegvvd hezee ch oilgodgvi yum bn le,,manaih jiriin ger horoollin ail,bi 4 dvvteigee zundaa undaa zarj tsagaan utas barij tvlee nvvrs shuidailah geed bid etseg ehdee chadah yadhaara tusaldag bsan ter chineegere manaih oson dewshij bid bvgd shudarga hodol oroor l mongo oloh yostoi gesen hvvmvvjiltei osson getel manai nohor tiim bish yumiig dandaa amar hilbar argaar huurch mehleed ch hamaagvi olj baiwal bolloo gj boddog bi ene buruu gedgiig tailbarlah gj bagadaa yaj bvgd ajilj zvtgedeg bsanaa yarisan tuhain vedee chuham l oilgood baih shig baisan odoo kuudaltsah bvrd muu sain guilgachin zail gedeg etseg ehiig min hvnlehee bolison zindaarhaj oroo l svrhii hvn gj hamraa sohdog bolson,iim zaluugaas yaj salhaa l bodoj bna nad shig baidald bitgii orooroi,nohortoo yahaw eej gantsaraa l bidniig hvn bolgoson eej bgaagvi bol bi ingj bolowsorl ezemchij ajil idralin zahad hvrehgvi bsan eejiige amid deer in hajuuda bailgaj asarch toilmoor bna bidnii huuhdvvdig harangaa hajuud min baigbgeed helchihgvi yu
Чи чаднаа. Төрийн албан хаагчийн цалин иймшдээ. Чи чадвартай бол хувьд ажиллаач. Үнэлэмж арай илүүшдээ. Аа бас нөхөр жаахан онцгүй залуу бололтой. Гэр бүлээ авч явж чадахгүй чапак залуу байна. Уг нь чи биш нөхөр чинь санхүүдээ анхаарал тавимаар юм
WAAAH YUUUN BUUN LIKE VE??? DISLIKE DARAACHEE HEREG ALGA
Сайн байна уу. Ахын дүү би чамаар бахархаж байнаа. Миний амьдрал ч гэсэн ядуу зүдүү амьдрал дунд өссөн. Эцэггүй өссөн. Одоо бодоход их л зовж байсан санагддаг юмаа. Тэр хэмжээгээр их хичээсний дүнд одоо би хувийн компанитай боломжийн амьдарч байнаа. Гэр бүлээ сайхан авч явж байна. Гэхдээ би багадаа туулсан амьдралаа эхнэртээ зарим нэгийг нь хэлж л байсан. Бүгдийг нь бишээ. Хэлсний дараа намайг их л өрөвдөөд байх шиг санагдаад байдаг. Тэр хэмжээгээр эхнэртээ өрөвдүүлээд байх нь онцгүй юм шиг санагдсан. Тэгэхээр бүгдийг нь нэг их хэлээд байх хэрэггүй болов уу. Би бол ээждээ өгөх ёстой юмаа өгнө гэж зүтгэдэг. Би өөрөө мөнгө олж байгаа болохоор энхэр нэг их юм хэлж чаддаггүй л дээ. Санхүүгээ би барьдаг болохоор ээждээ нуугаад заримыг нь өгчихпөг. Эмэгтэй хүн, тэгээд төрж байгаа бол чи ээждээ өгөхөд хэцүү л байгаа байх л даа. Хамгийн гол нь танай нөхөр ямар хүн бэ, хүн чанараар чи нөхөрөө хэр үнэлдэг вэ гэдгээс л их шалтгаалах байх. За эцэст нь хэлэхэд эхнэр нөхөр 2-ын хооронд нуух зүйл, мэдэх зүйл, мэдэж болохгүй зүйл гэж байх ёстой юм шүү. Нөхөр чинь чиний бодож байгаа зүйл биш бүүр энэ ядарсан хүнийг яасан ч яадагийн гэдэг сэтгэхүй төрвөл тэрнээсээ хэцүү юм болж мэднэ. Миний дүү сайн бодож шийдвэр гаргаарай.
Ойлгох нөхөр бол ойлгоно гэхдээ танай нөхөр ойлгох хүн биш юм шиг байна. Ээжийгээ хүүхэд харах нэрийдлээр хажуудаа авч болохгүй юу. Өнгөрсөн амьдралаа нөхөртөө хэзээ ч битгий хэлээрэй гуйя!
eregtei huuhduud iim l bgaam daa yavj yavj muu ohiduud l aav eejiigee asardag tegsen murtluu bagadaa dandaa eregtei ah duugeesee dooguur uzegdene shuu
Gereesee ajil hiihuu holbogdooroi
Энд хүмүүс их буруу буруу зөвөлгөө өгөх юм бараг нөхрөөсөө салаад ээжийгээ асар л гэж хэлээд байх шиг. Ээж чинь бол чамд үргэлж баярлаж байгаа. Чамайгаа хараад тэр олон жил орц угааж шаналж явсаных нь үр дүн гарсаныг хараад ээж чинь баярлаж байгаа. Чи сайхан амьдрах бүрдээ чи ээжийнхээ чиний төлөө зарцуулсан он жилүүдийг эргүүлж төлж байгааг санаарай. Чи хичнээн сайхан амттан авч өгсөн ч, нүдийг нь бүлтэртэл гоёж гоодсон ч ээжийнхээ ачийг хариулж барахгүй ээ. Харин чи ээжтэйгээ чин сэтгэлээсээ ярьвал ээж чинь миний охин битгий санаа зов оо сайхан амьдар л гэж хэлэх байх. Яагаад гэвэл ээж чинь чиний төлөө ингэсэн тэгсэн тэгэж зовсон гэж бодохгүй байгаа заримдаа ууртай үедээ хэлж магадгүй ч чин зүрх сэтгэлдээ ээж чинь хэзээ ч хамайг өөрт нь өртэй гэж бодохгүй тийм учир миний дүү үр хүүхэд хань ижилтэйгээ сайхан амьдар. Би нөхрийг чинь ямар хүнийг мэдэхгүй ч ер нь хань ижилтэйгээ бүхнээ ярих нь зөв гэхдээ Монголд гэр бүлийн хүмүүжил муу байдгаас нэгнийхээ сул талыг мэдсэн тохиолдолд дараад нь хэрүүл болоход өөрийнх нь эсрэг ашиглаж чи муу гуйлгачин гэх мэт хөгийн зүйлсийг хэрүүлдээ ашигладаг. Чи магадгүй ийм зүйл болох вий гээд өөрийн амьдралын үнэн төрхийг нөхрөөсөө нуудаг байх. Хэрэв тийм бол чи нөхөртэйгээ энэ бүхнийг ярих цаг нь арай л болоогүй байна гэсэн үг. Хоорондоо маш дотно болоод ний нуугүй ярьдаг үедээ яриарай. Эцэст нь хэлэхэд ээжид чинь чиний мөнгө, гоё хувцас хэрэгтэй биш харин чиний сайхан амьдрах хэрэгтэй юм шүү. Ээждээрээ заримдаа очиж байгаарай тэгээд сайхан явж байгаагаа энэ бүхэн өөрийнх нь хүч хөдөлмөр гэдгийг маш сайн ойлгуулаарай. Ээж чинь юу юунаас их баярлах болно оо. Амжилт хүьсе!
bi chamd ataarhaad barahgui ni, helj bgaa shigee tiim amidralaas bosch irsen bol busgui mini chamd asar ih noots bna shu. uneheer mundag. heleh ug oldohgui bn
Ямар мундаг охин бэ. Сайхан сэтгэлийн vзvvрт тос гэдэг дээ. Бvp cайхан болно.
Харин нехертее битгий хэлээрэй. Хvн чинь хэцvv амьтан ш дээ. Чамайг vнэлэх vнэлэмжээ буруулах бий дээ гэж айж байна. Учиргvй л ухаалаг, нинжин сэтгэлтэн биш бол.
“Ар гэр” гэлээ гэж байхыг бодвол хэцvvxэн эр бололтой юм. Бага сага зvйлээ мэдэгдэхгvйгээр зохицуулж ээждээ егч бай.
Бvx боломж нь байхад “алтан гурав” арай хийж авдаг байсан еереесее ичиж бна ккккк.
Tegeed tiim zovlon uzej amidarsiin bol, yun ch hurdan huntei suuj huuhed gargadiimdee, yadaj negiig gargachaad hamgaalan bizde. 2 huuhedtei chmaiag huviin gaigui tslaintai gazra barag avahgui, nuhur chini bol ugaasaa tana geriihand durgui mungu uguh durgui yum biana.. Yaduu baisnaa helvel zan aash ni uurchlugduud chamaig l ulam deerlhenede, odoo chini 2 huuhedtei nuhriinhee gart 100 huvi orson gesen ug, odo chamaig husseneer l deerlhene, Odoo ymarch balai hun 2 huuhedtie biaj gaigui mergjilt bol 400.0 in ajil hiihuu ? oyutan ch tiim ajild golood orohguide.
nuhurtuu heled hereggui bha, chamaig magad hetsuu uyd deerelhej boloh, eej harin hund gants l zayadag ym, amidad ne sain bayarluulj asarch toilooroi, haaya neg tor ymtai ochood, eejdee tsai hooliig ne hiij uguhud l ter hunii setgel bayan bdag, ih engiin shuu de bitgii saihan eejuud,
Yaduu ch gesen gertee ochood huuhdee ugaaj tseverleed tsembiilgeed yavuuldag eejuud baigaa shuudee bitgii aharhan bodoj baildaa. Bair mashintai baij yagad boldoggui yum ooriinhoo orlogiig bichsenees nohriinhoo orlogiig bicheegui bna.
Hervee ah duu 2 chine arhichin ajilgui eejdee ogson mongiig chine nehej bgaad avaad uuchdag bol ger buldee ogloo geed nohriin chine uuraldag zov. Ger bul gedeg neg l tosov gesen ug. Eejdee tuslamaar baival gertee avchraad amidarsan ni deer. Tegeed achiig ni hariulahgui yu
Нялх хvvхэдтэй орцны цэвэрлэгч хогийн цэг явдаг бас орцонд хичээл давтаад онц сурдаг, цэвэрхэн хувцасладаг гэх мэт итгэхэд бэрх. Бас машин байртай болчихож гэнэээ. Админаа жоохон vнэмшилтэй юм бичээч. Улсууд итгээд комент бичээд байхийм;)) ядуу байсан ихэнх улс маш муу санаатай болсон бдаг. Яаж яваад ийм нохортэй бас хvvxэдтэй болохым. Иймд худлаа зохиол бна
Tusviin baiguullagad turiun albanii shalgaalt uguud tgd tentseed tz3.r tsalinjdag yuma odo dikretee avchad uur sain ajild orohyg hicheenee uram ugsund bugded n bayarlalaa. Zaava eejiigee bayarluulj asarch yvnaa.
Tiim mundag bsan bj yamar muu ajild orsiin be yun 400 ve
orlom gedeg ehtei gantsetseg gej neg shunaliin huuhen baidgiim. yaduu amidral dund usuud, terniigee busdiin buruugaas bolson gej dandaa yaridag, yaduugaassa bolood ter uu aihtar shunaltai, zalitai, nohod doo. eh ni taliigaach nuhruu tiim/iim yumnaas bolood uhchihsen gej odoo ch haraadag, huuhen ni ch gesen huurhiig etsgiigee gej boddoggui ch gesen taliig bolson hun gej bodood chimeegui baigaasai daa.
Манайхан ер нь зөвлөгөө өгнө ч гэж дээ, яах гэж хүнтэй суусан юм, яах гэж хүүхэд гаргасан юм, яах гэж төрийн байгууллагад ажиллаж байгаа юм гээд л тэнэгтэнэ. яах гэж ядуу төрсөн юм гэх нь холгүй л юм бичих юм. Хүн бүх болсон явдлуудаа бичээд одоо яах вэ ? л гэж асуусан байна. одоо яах ёстойг нь хэлж чадахгүй бол дуугай л байгаач дээ. Ээжийгээ хажуудаа аваад цуг амьдар. 2 хүүхэд харах хэцүү ээжээрээ туслуулна гээд хажуудаа байлга. тэгээд нэг тогоонд орохоор заавал юм илүүчлэх гэхийн хэрэггүй болдог юм.
Naadah chin minii hajuud yu ch bish bnadaa
Hvn bolgond zowlon bii
Миний дүү сайн охин байнаа. Ийм амьдрал туулсан юм чинь амьдрал аз жаргал гэдэг хичнээн үнэ цэнэтэйг бусад хүүхнүүдээс илүү эрт сайн ойлгосондоо баярлах хэрэгтэй. Энэ давуу талаа ашиглаад цаашдын амьдралаа маш зөв залж жолоодох хэрэгтэй. Нөхөр чинь чиний энэ байдлыг ойлгохгүй байж мэднээ тэгэхээр нэн яаран энэ байдлаа хэлэх гээд хэрэггүй. Чиний юм чамдаа л байж байвал зүгээр байж магадгүй. Хэзээ нэгэн цагт хэлэх шаардлага гарч ирж болох юм. Жишээ нь: хүүхдүүд чинь том болоод хэтэрхий цамаан загнаад байвал энэ тэр гээд. Юмыг хэлэх хэлэхгүй цаг үе гэж байдагийм үүнийг ойлгоогүй хүүхнүүд цаг нь болоогүй юмуу тохиромжгүй байхад амаа нээснээс бурууддаг ба үүнийгээ тэд өөрсдөө мэддэггүй өнгөрдөг. Иймд ээждээ яаж ийж илүүчлээд л байгаагаараа байж бай нэг хэсэгтээ. Тэгээд ч галтай цогтой эрч хүчтэй амьдрахад заавал өнгөрсөн үеэ сэргээн санах гээд байх шаардлага байхгүй. Харин өмнөх замаа сайн харж эрч хүч элдэв сайн сайхнаар өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Чамд амижлт бүтээл, аз жаргалыг хүсье. Ээжид чинь эрүүл энхийг хүсч хүүхдүүдийнхээ ачийг үзэж урт наслаарай гэж ерөөе дөө.
ug n uhaantai hun bol chamaig eejiigee iluu yariad bhad l shuud oilgoh yostoi l doo. uhaangui l yum bna. Neg udaa manai hurgen ta nariin amnaas aaw gedeg ug gardaggui dandaa eej gej bh yum gej hoshignoj bsan. Gehdee ter yamar ch bsan hen n hen be gedgiig ajiglaad medsen bna.
Urd n yamar amidral tuulsnaa heleed demii bh. Hamgaaalah hungui yum bna gej oilgoj magadgui. Eejdee jaahan tuslamaar bgaagaa nohortoo yaj iij bgaad oilguul yamar buh tsalingaa sar bur ogoh ged bgaa bishde
nohortoo heleed hereggui bolov uu tegj helj bgaa hun uuniig sonsood oorchlogdoj magad. chi tegeed tsalind hureegui bj iim zorilgotoi bol gerlej huuhed gargadag n yu v e? tiim yaruu bh yostoi bsan yum uu. harin eejiigee bol bi harj uzne gej nohortoo shuud heleh heregtei. Manai eej minii toloo ooriinhoo chadah buhniig hiideg baisan gee. iluu yum gehdee bitgii yari. tegeed ooriinh n eejid bas eyeldeg bai.
Ediin duugaas oyuni yaduu ih hetsuu.Bi uuruu er hun minii hani zuv bodoltoi zuv hun bol busad ni padgui harin ch oilgoj chadah yadahaaraa tus dem bolohig hicheene gehdee hun bolgon adilgui wm daa.Uvchin huuchin bish wm baina boloh bailgui dee.Ene delhii deer ehiin hair shig aguu zuil haana bna eejdee yaj iigeed dem bolooroi burhan chamd tuslag.
nuhurtuu evteiheneer, gehdee nileed tus tas eejiigee anhaarch tuslaj baih, terend dem bolohiig helj yagad bolohgui gej, buh asuudlaa delgehguigeer. asuudliig hucheer shiideh gej oroldvol butelguitdeg, eveer shiideh gevel amarhan butdeg shuu. uyan zuulun zan, aali er huniig hailuulchihna shde, gehdee huruch, mehleh, zalilah zamaar bish bval deer.
bas chi uurtuu itgeh itgelee nileed nemegduuleerei, chadnaa geed zutgeed bval bolchihno, tuulj garsan amidral ard hotsorson ch uurtuu itgeh itgeliig chin alduulaad baij yunii magad.
Үр хүүхэд чухал ч гэр бүл зөв төлөвлөлт гэж бодох юм байдгийг маш сайн санаж яваарай. Төсвийн байгууллагад юу бодож оров оо, хүнд сурталтай, ажилгүй, амьдралын чадваргүй нэгэн болно. Би хувийн хэвшилд ажилладаг, одоо энэ хүнд үед бид ашиг муутай ч цаг наргүй ажиллаж цалингаа бүрдүүлж явна. Гэхдээ харьцуулах юм бол хамаагүй өндөр цалинг өөрсдийн хөдөлмөрөөр бүтээгээд авч байна. Хүнд үе өнгөрөхөд байгууллагаа ч өөд нь татна, өөрсдөө ч босно гэж итгэдэг.
Humuusiin bichsen hariunuudaas manai humuusiin yamar aharhan bodoltoi ni baragdahgui bna. Gehdee humuus unen heljee. Nohortoo bitgii hel. Suuld chamaig deerelhej magadgui gej. Hervee bi eregtei Hun bgaad tani shig huntei suusan bol taniig bishreh bsan. Eejiigee hairlaj tusalj bsang chin bishrene. Ta ih uhaantai, ajilsag, myatrashgui Hun bna. Eejdee mongonoosoo ogch bai. Nohortoo omnoh amidralaa heleh hereggui ch ondor nastai Bolson eejiigee harj tusalj yavahgui bol suuldee haramsana gej helj uz. Tanii Eej he’d ch naslah bilee. Teruugeer ch nohortoo heleerei. Tanid amjilt. Ta arga zamaa ooroo olnoo.
urid in yamar amidarch bsan in hend hamaatai yum be chi dawaad garaad irsen l bn sh de . Eej chin chamaar baharhaj bgaa nuhurtuu helelgui nuutsaar haaya tuslaad haaya heleed ugchihgui yu. Gerluugee yum zuuhud chin durgui bdag yum bol joohon zalitai sergelen bhad gemgui de zaawal uruwduulj haliuulah geed yadgiin
Hun nohortoo ooriin taliin humuusee hudlaa ch gsn magtaj bvl zugeer bdg ym.harin muulaad bvl nohor chn daraa n tanaihantai unelhee boliod oodgui haritssandaa ch gemshihgui bolchdog ym shu
Helbel hezee neg tsagt chamaig aldaa gargaval deerelheh bolno shu.tegeed ted nar ruga ym nuutsaar zoodog gj hardaad bdg bokchvol yana.nileen hogshirson hoinoo helehgui yu da
Eejiigee dergedee avaachee
Ungursung ungursund ni vldee . Hezee ch bitgii ungursunteiguu zuurald. Denduu ert hvntei suujdee. Tgd bas ygd tiim onts surdag bsn bj 400giin tsalintai ajil hiigeed bn ve? Devshin degj, ushuu deeshee mulhuud ch hamaagui gar. Eejdee bol tuslah l heregtei. Nuhur chin uurlaad bvl ve ve hadamdaa bas ym hum ugch bai, negent bidniig uilee usguj undiilgusun etseg eheesee hezee ch bitgii haramla gdgiig nuhurtuu oilguil
Ger bvltei vr xvvxedtei bolson yum bol noxortoo toiryy zamaar xeleed vz. Durgui baibal dahij bitgii xel. Ter ax dvv 2 chin uhaan sanaa n ervvl, ajil xiix chadbartai yum bgaa biz dee. Ted nar bas vvreg xvleeh yostoi. Ax dvv 2 chin eejid chin tusladaggvi bol chi tsalingaasaa sard 30-50k joorlood eejdee ogooroi. Tanai noxor chin ajil xiideg yum bgaa biz dee. Chinii tsalin deer noxriin tsaling nemexed tanaix bolno biz dee. Eejdee sardaa yadaj 50.000 ogch bai!
Нууцлаж болох асуудал. Нөхөртөө хэлээд дэмий байх.
1. Нөхрийнхөө олсон мөнгийг биш өөрөө олсон мөнгөө ээждээ өг.
2. Чамаас илүү ах нар чинь уул нь ээжийг тань хайрлах ёстой баймаар даа.
3. Эмэгтэй хүн хэцүү хүний л хүн шүү дээ.
Medeej hund busdaas nuuh, hund zaaval heleh shaardlagagui huviin nuuts gj blgui yahav.Gehdee chinii ene nuuts nuhuruusuu nuugaad bh nuuts mun uu gedgiig bodooroi. Hajuudah hania oilgohgui bl ger bul gj yavahiin utga yu bh ve? Chinii baga nasnii amidraliig herhen oilgoj huleej avah n nuhriin chin uhamsaraas shaltgaalna. Eejiin chin huvid amidral hedii hund hetsuu bsn ch chamaig ih surguulid surgaj, chadah hireeree amidraliin tuluu zutgejee. Eej chin munh amidrah bishdee. Nuhurtuu muu ner zuuhees aij eejdee dem blj chadaaguidee hojim haramsah vii dee. Nuhur chin uhaantai hun bl eejiig chin oilgoj iluu hundleh bailguide. Nuhuriinhuu zan aranshin, huvi hunii ontslogiig bidnees iluu chi uuruu sn medehiin huvid heleh helehguigee uuruu shiid dee.
Ухаалаг охин юмуу гэсэн чин хаана ажиллаж хэдэн хүүхэд гаргах нь энэ вэ хар залуугаараа
Eejde nuuj haagaad l uguud l baisan deer.Huhurtuu hezeech buu hel.Yaduu tachuu amidralig ih l uhaantai hun oilgono.Er ni l tegeed eejid chin ilchuuleheer durtai bish baidag yum bol tiim bsnig chin sonsvol oilgohgui yumshig b.Udii hurtel zutgeseer irsiin yumchin setgeliin tenheetei bj uhaanaara iluu ih amjilr gargah bnoo..Eejiigee bayarluulaarai gj husie.
Chamaar baharhaj bn.Odoo negent huuhedtei bolson huniig eldev ugeer bitgii doromjlooroi humuusee. Buhniig zereg amjuulah gesendee huntei suuj ur huuhedtei bolson bh. Bi ch gsn 4 duugee tejeej emeegee asarsaar hajuugaar ni ooriigoo orhigduulahgui gesendee muisiig tugssun. Tegeed turiin alband orj bairnii zeeld hamragdsan. 4 duugee ih deed surguuli tugssgusun. Harin ingej yavsaar 30 garsan hoinoo huntei suuj huuhedtei bolloo. 4-5 huuhedtei bolohiig husdeg bolohoor tom maani oi 4 sartai odo bas jiremsen ovol torno.oroitoj garsan ch shiruuhen dairah bodoltoi yavj bna. Zaluu baihad olon zaluus araas guideg bailaa. Hiih buteeh zuil ih bna gej bodood zugaa tsengelees ch holuur yavlaa. Huntei suugaad hairaar dutsandaa gunduu l yavna daa. Manai nuhur bas l ar geree gelee gej uurlah handlagatai. Gehdee l ailiin tom bolson bi duu naraa hayaj chadahguie. Nuhruusuu mongo garguulalgui huraaj hurimtluulsan yumaaraa ar gertee nuutsaar ogno. Duu nar maani bugd tusdaa garsan.oorsdiigoo bolgood l bdg. Gehdee l hunii amidral hoino haaya niilj mongo gargah hereg garna. Za za ter ch yah ve. Eejiigee hezee ch hayaj bolohgui. Nuutsaar ch bolov iluuchleh l heregtei. Er hun yamar tevcheergui amia bodson baidgiig huntei suugaad l medej bna. Gehdee saihan erchuud muugaasaa olon bgad itgej bnaa. Nuhurtuu gomdson ch guriigeed shud zuuj amidrana l gej bodoj bga. Huuhduudee onchruulehgui. Muu ch sain ch aavtai ni osgonoo. Dahiad ch huuhedtei bolno. Bi bugdiig amjuulnaa. Harin ajilgui gertee suuchhaar sanhuu hetsuudej l bna. Hadgaljind bsn mongoo ideed duuslaa. Mashinaa zarlaa. Odoo grashaa zarah bhdaa… huntei suuhdaa mongotei bairtai mashintai grashtai blaa gej… gehdee nuhur maani ajilgui amitan bishee. Chadlaaraa l mongo oloh gej hicheej bna. Gehdee or zeelneesee ondiij chadahgui l bh shig bna. Huraasan yumgui bolovsrolgui hun l dee. Huviaraa yum hiigeed l hicheej bga tuuniigee harahaar zarimda orovdoh l yum. Daan ch denduu setgelgui haramch amia bodson tevcheergui l hun. Oo neg medsen ooriinhoo tuhai l baahan haduurchij. Busgui mini chi onoodriig hurtel chadsan yum chini tsaashid bas burch ihiig amjuulnaa. Bolj ogvol nuhruusuu salchihguin tuld buur ih tevcheerei. Neg l odor ineeh tsag irnee. Amjilt husie.
etssiin etsest amidrald chamaas oor chamd unench hun gej hezee ch bhgui. chinii ongorson amidral hund hetsuu bj, harin chi bolomjiig olj harj chadsan bna. odoo joohon tevcheertei bj urgelj hund hetsuugees bolomj bolgoniig oort heregteigeer ashiglaad surchihval altan nar algaa delgehed oirhon l bna. saihan toroh zayaniih sain yavah sanaaniih. amjilt.
heleed hereggui ungursun yum ungursunduu l uldeg. uneniig medeed nuhur chin chamaig uneleh unelemj geriinhniig chin harah untsug uur bolj magad. gehdee medehgui yumdaa hun huneesee l boloh bh. arai ch de gej l bodoh bh da. chi odoo nuhurtuu ymar haragddag teruugeeree l haragdaj yvahiig bod
heleed demii biz dee, eejdee jaahan tuslah tudiid durguilhej baigaa yum chin eldev yannzaar duudaj zovoogood baih magadgui yum. tuslah bolomjoti uedee chiemeeguihen tuslaad yavj bai daa. tsalin saitai ajild oroh heregtei yum bna, 400.000 avdag gej arai ugui biz dee?
oroin mend. nohortoo heleed hereggui dee. har baraan dursamjaa hezee ch bitgii bod. minii boloor chi chadah huuhed bna. toriin albanii tsalin baga ch gesen iluu naidvartai. amidral bayalag bolomj urgelj bdag. nohor chini chamaig hooson honuuldaggui l um bna. ene chini bas muu bish. tiimgui humuus buur ih bgaa. chi ooriinhoo olson orlogiig eejdee zarchuulah buren bolomjtoi l um bna. gehdee eejdee il dald ogohoos hechee ch bitgii ai. bi etseg ehee amid bgaa deer ni hairlahaa heneerch zaalgahgui gehed nohor maani um heldeggui ee. harin uhaalag bj nohriinhoo geriinhendee ogch bgaa 5 togrogond yu ch heldeggui. chi ogohgui bol oor hen ogohov dee sain bna l gedeg. emegtei hun uhaalag zaljin deerees ni bolovsroltoi baij ene zerleg niigemd sohorolgui amidarna shuu ohin mini.
Ingej IH zowj Hun bolchood shuud huntei suudag ni yu ve?????? Sain surdag gelee tetgeleg avsan gene tsaashaa urgeljluulj gadagshaa surah heregtei baisiin yaachij baisan gants bieree guriigeed yawah bhad amjilt 2hund irehgui!! Odoo tsag ueree chi single baij iluu dewshilt ahits garganuu gehees huuchin togtsoltsoo shig nohriin baraa harahwuu ugui yu huuhed gargaj amidardag UE ongOrson Ter ueiin niigem ni tiim bgaad blood baisiin odoo Ingej yawbal monhiin yaduugiin egneeruu ornooo AMINDAA HER ARCHAATAI BAINA TER HEREER SAI. AMIDRANA etsest ni Eregtei hun asar TEnEG shuu er hund itgeheer erhii huruundaa itge eejiinhee amidralaas har ulger jishee CHAMD hangalttai bna