Сав хөөрсөн юм болов уу?

angry-woman

Сайн байцгаана уу? Намайг М гэдэг 27 настай нөхөр нэг охинтой. Надад нэг хэцүү асуудал тулгараад байна. Намайг нялх биетэй байхад нөхөр гар хүрээд би маш ихээр гомдож уйлж байсан. Тэрнээс хойш би уураа барьж дийлэхээ больж уурлахаараа хяналтаа алдчихаад байх боллоо. Бас зүрх их өвддөг бага зэрэг тавгүйрэхэд зүрх салганаад хэцүү байх юм. Энэ сав хөөрсөн гэсэн үг үү. Өмнө нь би уул нь их тайван өөдрөг хүн байсан. Буцаад яаж өмнөх шигээ болох вэ. Зан ааш хувираад их муухай болоод байх шиг байна. Эрчүүд ээ эхнэрээ битгий тэгэж муухай гомдоогоорой. Сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм байна.

11 Comments

  1. Unen zovlogoo says:

    Bysalgal hiigeed oortoo bi ih taivan amgalan baih bolno gej itguul. Tegeed tsaasan deer yamar uyed irh uurlaj baigaagaa sain yalgaj bicheed ter uy chin onoodoor hediid tohiodoj bolohiig sain olj med. eniig odor bur ooriinhoo uildliig hynahad ashiglana shuu. Gants udaa bish. Ter uydee odoo ene uyd uurlaj bolohgui gesen tushaal oortoo og. Geh meteer yavaad baival daragdana. Oor olon arga bi daraa ni zav garval bi bichnee. Odoohongoo ingeed uz.

  2. . says:

    aimaar uurlaad ulaan galzuu bolohod terhen hoorond heden second yamar ch sanah oi bdaggui. ih ayultai shuu, hyanahgui bol. Humuus uurandaa ingechihsen tegsen geed muu yum sonsogddog. sain hyanahgui bol.

  3. oni says:

    sav huurvul galzuurdag l gej sonosson yum bna. mederliin emchid handah heregtei. magadgui turluh zan chin il garsan bh. emchid handdaa. ted heregtei zuiliig chin shat daraalaltai helj uguh bhaa. eldev yum buu bod uuriiguu eruul blgahaa bod. ohinoo bodson ch ter emchid hand. kontrolgui boluul mash ayultai

  4. Zochin says:

    Deed taliin hund helehed: gar hureed gedeg n zodson gesen utgatai. Gar hangalga hiisen geegui baina. Haha

  5. annabelle says:

    Gv ee yahav ee dee. Nuguu muu har ymaa, har mutraaraa oroldool biz chaavaas. Chamaig arduur urduur chin taviagvi huurhii uurui uuriiguu enhriilj morio uslaal biz. Sav suulgaa huurtul ni uurlah hereg bsn ch ymuu gv ch ynuu.

  6. Зорра ? says:

    Сав биш зүрх чинь хөөрсөн байна ?

  7. zochin says:

    za naizaa, uuriiguu hyanaj sur, chamaig zuvhun chi kontroldoj chadna, uur utsaar chamd sain saihan yum ogt avchrahgui, chi amidralaa uuriinhuu garaar suitgehed belen baigaa yum baina.

  8. Maternity blue says:

    Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг билүү монголоор нэршлийг нь мэдэхгүй байна. Тэр бишүү? Их ууртай, сэтгэлээр амархан унадаг энэ тэр болдог гэсэн. Мэргэжлийн эмчид хандвал яадаг бол? 

  9. Sun says:

    Тайван байл даа. Тэгээд л 

  10. уур хилэн says:

    Хязгааргүй амьдралын өнцгөөс харахюм бол уур гэдэг нь туйлын аюултай зүйл. Энэ нь бидний энэ насны аз харгал, эргэн тойрны хүмүүсийн маань сайн сайханд муугаар нөлөөлөх төдийгүй дараа дараагийн олон төрөлд сөрөг нөлөө үзүүлдэг. Уур бидний үйлийн үрд аюултай, тэр нь урт хугацааны үргэлжлэлд хохирол учруулж, тамд унагах аюулд хүргэж болно. Ийм учраас уур цухлыг хамгийн заналт дайсан гэж үзэх нь түүнийг ялахад чухал ач холбогдолтой гэж Буддын шашны аугаа сэтгэгч Шантидва гэгээн хэлсэн байдаг. Хамгийн түрүүнд уур ба үзэн ядалт гэж яг юу болохыг тодорхойлцгооё. Эдгээр нь яг шийдэмгий хүч хэрэглэсэн байдал биш юм. Хайраас үүдэлтэй шийдэмгий байдал бол харин ч бүхэлдээ эерэг үйл. Жишээлбэл, эх нь үрийнхээ төлөө шийдэмгий байх. Бяцхан охин нь цахилгааны залгуур луу хуруугаа хийх гэж байхыг харсан эх “Боль, холд” хэмээн хашгирч хүүхдээ аюулаас холдуулхаар яаран гүйнэ. Энэ бол уурлаж байгаа үйлдэл бус хайрын үйлдэл. Аливааг бүтээхийн тулд гаргадаг эрч хүчтэй байдал ч уур биш. Гэтэл маш олон хүн уур бол сайн идэвхжүүлэгч гэж үзэх нь бий. Тоглоом тоглох, ажил хийх, найздаа туслах, хүний амь аврах, шударга байх, хааяа шүүмжлэх зэрэгт та уурлалгүйгээр эрч хүчтэй, шийдэмгий хүч хэрэглэсэн байдал гаргаж болно. Харин ийм үед уурлавал та дорхноо дүрэлзэн асаж, ойр хавьд байгаа хүмүүсээ дайрч доромжилсон хэрэг болж хамаг хичээл зүтгэл чинь талаар өнгөрнө. Уурсаж багтарна гэдэг бол дарангуйлалын эсрэг зүй ёсны эсэргүүцэл үзүүлж байгаа шинж тэмдэг огт биш, харин дарангуйлалд буун өгч, чөлөөт эрүүл ухаант байдал, хяналтад буй шийдэмгий зангаа орхиж, сохор хатгалагаднайр тавьж байгаа хэрэг болно. Эхний үед уур, үзэн ядалтад автсан бүх үйлдэл үргэлж сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь амаргүй байх нь аргагүй. Уур цухлыг найзаа мэт хүлээн авах хандлага бидний дунд түгээмэл байдаг. Мөн уур л зөвхөн хүслийг минь өгч байна гэсэн бодол төрнө. Тэгэхээр таны хийх ёстой хамгийн зөв үйл бол ууртай гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ бүрэн алга болгож устгах явдал мөн. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ уур гээчийг тэсвэр тэвчээр гээч эерэг сайн үйлээр орлуулж сурна. Түрэмгий тулгасан хүчтэй энергээ бүтээлч зорилготой үйл ажиллагаанд чиглүүлж сурдаг. http://www.budda.mn

  11. уур хилэн says:

    өмнөх шигээ гэж юу гэж байгаа юм. Чи угийн ууртай хүн юм бишүү. Гадаад орчин өөрчилөгдөхөд унаган зан чин ил болж байгаа юм бишүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.