Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал БЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.
Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах нь зөв байх.
Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг:
• Үрийн шингэний суурь болж өгдөг түрүү булчирхайн шүүс ялгаруулах. Тэгэхээр энэ шүүс багасаад ирвэл хүүхэдтэй болох магадлал багасна.
• Тестостерон нэртэй эр бэлгийн даавар буюу гормон ялгаруулдаг. Энэхүү үндсэн эр бэлгийн даавар нь маш олон нөлөө үзүүлдгээс заримыг нь тоочвол: төв мэдрэлийн системийн бэлгийн төвүүдийн өдөөмтгий чанарыг нэмэгдүүлнэ, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ, эр бэлэг эрхтэний хөвчрөлтийн хүч ба давтамжийг нэмэгдүүлнэ.
• Простагландин нэртэй маш олон тооны үйлчилгээтэй биологийн идэвхт бодисыг ялгаруулдаг.
• Эрхтэн хөвчрөх үед давсагны амсарыг хааж хавхлаганы үүргийг гүйцэтгэдэг. Энэ ямар ач холбогдолтой болох талаар эрчүүдэд хэлэх ньт илүүц байх.
• Дотоод мэдрэлийн эсийн систем маш өндөр хөгжсөн байдаг болохоор дур тавих үед таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ ямар ач холбогдолтой талаар эрчүүдэд тайлбарлах нь мөн л илүүц байх.
Тэгвэл түрүү булчирхайн үрэвслийн үед энэ бүх зүйл их бага тодорхой хэмжээгээр алдагдана гэдэг яаж ч бодсон таатай зүйл биш. Эр хүний хувьд маш чухал ийм олон үүрэг гүйцэтгэдэг болохоор зарим хүн түрүү булчирхайг эр хүний хоёр дахь зүрх ч гэдэг. Тэгэхээр эр хүн болгон хоёр дахь зүрхээ үрэвсэхээс уьдчилан сэргийлэх эдгээр дасгалуудыг хийж дадсан байхад илүүдэх зүйл ер байхгүй.
Гайхамшигтай үр нөлөө, ид шид амлаагүй байна, “наад захын истюүпид хүн” хийж чадах хэт энгийн юм байна г.м. голох гэж бүү яараарай. Жинхэнэ өндөр үр ашигтай, өгөөжтэй юм болгон энгийн байдаг.
Дасгал №1
Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс.
Гүйцэтгэл: Амьсгаагаа гүнзгий авахтай зэрэгцэн гэдсээ төвийлгэнэ. Төвийлгэсэн чигтээ амьсгалаа 10-12 секунд бариад дараа нь төвийсэн гэдсээ нуруу руугаа татан шахаж амьсгаагаа гарна.
Давтамж: Дасгалыг 5-7 удаагийн давталттайгаар өдөрт гурван удаа хийж байгаарай.
Дасгал№2
Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс
Гүйцэтгэл: 8-10 секундын турш хошногоо аль болох хүчтэй хумиж татна.
Давтамж: Нэг хийхдээ 3 удаа давтана. Өдөрт өөрийн мэдрэмжээ хэд хэдэн удаа хийж болно.
Дасгал №3
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Биеийн жингээ баруун хөл дээрээ шилжүүлж байгаад зүүн хөлөөрөө урагш хойш чөлөөтэй савлаж хөдөлгөнө.
Давтамж: хөл тус бүр дээр 40-100 удаа. Давталтын тоог заавал 40-өөс эхлэх хэрэггүй, өөрийн боломжоор бага тооноос эхлэн бага багаар ахиулсаар 100 хүргэнэ гэдгийг анхаараарай. Өдөрт нэг удаа хийгээд байхад хангалттай.
Дасгал №4
Үндсэн байрлал: Зогсоогоос.
Гүйцэтгэл: Их биеэ баруун зүүн тийш хазайлгана. 30 градусаар. Гүйцэтгэх хурд дундаж. Өөрөөр хэлбэл хэт удаан биш, өөрт эвтэй хурдаар. Хазайж байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж болно.
Давтамж: Өдөрт нэг удаа.
Дасгал №5
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Доороо үсэрнэ. Үсрэхдээ үсрэлтийн өндрийг өөрчилнө. Нэг өндөр, нэг нам гэх мэт үсрэлтийн өндрийг Дасгалыг нүцгэн хийхэд хамгийн зохистой гэж боловсруулсан эмч нар нь зөвлөсөн байна. Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр өдөрт 300 хүргэнэ. Энд мөн л адил өөрийн биеийн боломжоор эхлээд үсрэлтийн тоог аажмаар нэмэхээ мартуузай. Эхэндээ бэлиг эрхтэний орчим бага зэрэг эвгүй мэдрэмж мэдэгдэж магадгүй.
Давтамж: Өдөрт нэг удаа.
Дасгал №6
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Хоёр гараараа юм тулж, эсвэл юмнаас сайтар зүүгдэн хамгаалж байгаа шпагат суухыг хичээнэ. Сунгалтын дасгал хийж байгаагүй хүн шпагат сууна гэдэг бараг боломжгүй гэлээ дараа дараагийн удаад хоёр хөлийн хоорондох зайг аль болох ихэсгэхийг хичээгээрэй. Ингээд хоёр хөлийн хоорондын зайг чинээнд нь тултал ихэсгээд энэ байрлалдаа 20-30 секунд тогтоон барина
.Давтамж: Өдөр нэг удаа.
Дасгал №7
Үндсэн байрлал: Суугаагаас
Гүйцэтгэл: Өгзөгөн дээрээ мөлхөх. Хоёр хөлийн хооронд мөрний хэмжээний зайтаагаар урагш жийж суугаад хоёр өгзөгөө ээлжлэн урагшлуулах замаар урагш “мөлхөнө”. Өгзөг тус бүр 30-50 “алхам” хийнэ. Мөн л тоог өөрийн боломжоос эхлээд бага багаар ахиулна.
Давтамж: Өдөрт нэг удаа.
Дасгал №8
Үндсэн байрлал: Дээш харж хэвтэнэ.
Гүйцэтгэл: Дагз, өгзгөөрөө тулж байгаад нуруугаа хотойлгон газраас хөндийрүүлнэ. Хөндийрүүлсэн чигтээ 10 секунд оржим бариад буулгана.
Давтамж: нэг удаад 3-10 удаа давтана. Өдөрт нэг удаа хийнэ.
Дасгал №9
Үндсэн байрлал: Доош харж хэвтэнэ. Гар биеийн дагуу.
Гүйцэтгэл: Гараараа тулалгүйгээр цээж, хөлөө газраас нэгэн зэрэг өргөнө. Зөвхөн гэдсээрээ тулна. Энэ байрлалд цуцталаа, өөрөөр хэлбэл аль болох удаан барьна.
Давтамж: Нэг удаад хийхдээ 3 удаа давтана. Өдөрт 1 удаа хийнэ.
Дасгал №10
Үндсэн байрлал: Хөлөө жийн сууна.
Гүйцэтгэл: Хөлөө өвдгөөр нь нугалалгүйгээр гараа хөлийн өлмийнд хүргэнэ. Эхэндээ хүрэхгүй байж магадгүй. Тэглээ гээд шантрах хэрэггүй хамгийн гол нь хөлөө нугалалгүйгээр хөлий өлмий рүү аль болох ойртоод, хамгийн ойртсон байрлалдаа тогтоон барихыг хичээнэ.
Давтамж: Дасгалыг өдөрт 1 удаа, 20 минутаас цөөнгүй хугацаанд хийж байгаарай.
Дасгал №11
Өөрөө өөртөө түрүү булчирхайн массаж хийх. Усанд орж байхдаа баруун гарын /солгой хүн зүүн гарын/ долоовор, эсвэл дунд хурууг сайтар угааж цэвэрлэсний дараа нейтрал тосоор сайтар тослож байгаад хошного руугаа хийнэ. Дараа нь хуруугаараа шулуун гэдэсний урд хананд болгоомжтой иллэг хийнэ. Нийтэлийн эхэнд байгаа зураг дээрхтай адил. Дасгалыг хийж эхлэхийн өмнө уролог, эсвэл андрологич эмчид хандан зохих ёсны зааварчилгаа авсан байх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь болгоомжтой.
Дасгал №12
Үндсэн байрлал: Суугаагаас
Гүйцэтгэл: Суугаагаас дээш харан хэвтээд мөрөн дээрээ тулж их биеэ өргөх йогийн дасгал. Хүзүүний үеийн гэмтэлтэй, даралт ихтэй, синуситтэй хүмүүс хийх хэрэггүй шүү. Дагз, мөр, тохойгоороо тулжбайгаад их бие, хөлөө дээш өргөнө. Гарын сарвуугаар их биеээ тулж өгнө. Энэ байрлалыг боломжийн хэрээр бариад буулгана.
Мөн л өөрийн мэдрэмжийг даган баг багаар биеэ дасгасаар сайн гүйцэтгэдэг болно. Энэ дасгалыг бие даан гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа бол фитнес төвүүдийн йогийн багшид хандан зөвлөгөө аваарай.
Ерөнхийдөө нэг иймэрхүү дасгалууд байна. Өглөө босоод 30-40 минутын дотор эдгээр цөөн хэдэн дасгалыг хийхэд ядаад байх юмгүй биз. Эсвэл ажлаа тарж ирээд 30 -40 минут зарцуулж яагаад болохгүй гэж. Хамгийн сүүлийн дасгалыг эс тооцвол бусад нь гүйцэтгэхэд ямар нэг тусгай бэлтгэл энэ тэр огт шаардахгүй. Давтах тоог өгсөн байгаа ч хэдэн удаа, яаж давтахыг тодорхойлох хамгийн гол зүйл нь таны өөрийн мэдрэмж гэдгийг мартаж болохгүй.
Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, сексд дургүй эрчүүд бол эдгээр дасгалуудыг хийхгүй байж болно.
SOURCE: www.103.mn
2 Comments
MglausCom chi hvvhen bizde hezee ch er blj chadku za
Mun hiih bh da guzeeteigee ch temcej barq bhd