Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл

kabinetТоль тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.

Ерөнхий

Умайн хүзүү гэдэг нь умайн үтрээ рүү орж ирсэн хэсэг. Эмэгтэй хүний бэлиг эрхтэний системийн улайлтыг илрүүлсний дараа зөв, цогц арга хэмжээ аваагүй тохиолдолд хорт хавдар буюу өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг.

Умайн хүзүү нь үтрээ рүү орж ирсэн байдаг болохоор халдвар орсон үед үрэвсэл нь умайн хүзүүнд давхар шилждэг болохоор өвчин үүсэх магадлал ч өнөдөр байдаг.

Умайн хүзүүг умайн хөндийтэй холбосон суваг умайн хүзүүгээр явж байдаг. Энэ сувгийн хана нь бортгон хучуур эд буюу цилиндр эпители гэж нэрлэгддэг эсүүдээр бүрхэгдсэн байдаг. Харин эдгээр эдийн эсүүд дээр дийлэнх бактери болон вирус үрждэг. Үүнээс болоод кольпит, вагинит зэрэг үтрээний халдвар эдгэрсэн ч умайн хүзүүний сувгийн дотор өвчин үүсгэгчид үлдэх магадлалтай байдаг.

Бүхэлдээ бортгон хучуур эдээр хучигдсан умайн хүзүүний элэгдэл үүссэний улмаас үрэвсэл арилахгүй үлдэж, антиобиотик уух зэргээр эмчлэхэд хангалттай нөлөө үзүүлэхгүй байж болох учраас халдварын голомтыг нь арилгах шаардлага гардаг.

Хурьцлын үед умайн хүзүү гэмтдэг нь халдварыг тараах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм ч болохоор умайн хүзүүг гэмтээдэг дийлэнх халдвар нь бэлгийн замаар халдварладаг. Иймд умайн хүзүүний элэгдэл, өмөн, үрэвсэл зэрэг эмгэгээс сэргийлэх үндсэн арга нь бэлгэвч ашиглах явдал юм.

Хэд хэдэн бэлгийн хамтрагчтай байх нь эмэгтэй хүний дархлалаын системд нэмэлт ачаалал өгдөг болохоор умайн хүзүүний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Удаан хугацаанд үрэвсэлтэй байснаас эсийн чанар өөрчлөгдөж, хуваагдах хурд нь нэмэгдэнэ. Харин энэ нь эхлээд хоргүй, дараа нь хорт авдар үүсэхэд хүргэж болзошгүй. Умайн хүзүүний хавдар үүсэхэд голлон нөлөөлдөг герпес буюу хомхой, папилломын вирусууд нь бэлгийн замаар халдварладаг.

Үзлэг

Эмэгтэйчүүд тухайн үеийн биеийн байдал зэргээс үл хамаараад урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, шалгуулж байх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Тун энгийн энэ зөвлөгөөг дагалгүй, эрүүл мэнддээ хайнга хандасны улмаас умайн хүзүүний өмөн гэсэн таагүй онош сонссон эмэгтэйчүүд нэгээр тогтохгүй байх.

Умайн хүзүүний олон янзын эмгэгүүдийг консерватив аргаар буюу мэс ажилбар хийлгүйгээр эмчилж болдог. Умайн хүзүүнд яг ямар үйл явц болоод байгааг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн үзэж тодорхойлж, эмчилгээг заана.

Умайн хүзүүний эмгэг нь бараг мэдэгдэлгүй явагддаг. Гэвч доош юм гарах, ялангуяа цусарахаг юм, ялангуяа бэлгийн хавьтлын дараа гарах болсон бол цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардагатай.

Умайн хүзүүний үзлэг

Үзлэгээр эмч нь гадна бэлэг эрхтэнд үзлэг хийгээд дараа нь умайн хүзүүнд үзлэг хийдэг. Ингэхдээ умайн хүзүүг хоёр гарын үзлэг хийхээс өмнө үзэх нь хамгийн сайн үр дүнтэй гэж үздэг. Учир нь хоёр гарын үзлэг хийх явцад умайн хүзүү тодорхой хэмжээний үйлчлэлийн нөлөөгөөр өөрчлөгдөж, улмаар дээр нь улайлт байгаа бол үзлэгийг дараа өөрөөр харагдаж болзошгүй.

Умайн хүзүүнд үзлэг хийхийн тулд үтрээнд толь тавьдаг. Толь тавьсны дараагаар гэрэл тусган хардаг. Ингэхэд зөвхөн илэрхий гэмтлүүд харагддаг бөгөөд улайлттай хэсэг харагддаггийг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг. Ийнхүү улайлт илэрсэн бол эмч нь мазок буюу наалдац аваад дараа нь нарийвчилсан кольпоскопи хийх ёстой.

Бактериологийн шинжилгээ

Энэ нь үтрээнээс авсан мазок буюу наалдацыг микроскопоор харж судлахыг хэлнэ. Наалдацан дахь лейкоцитүүдийн тоог гарган  (харах хүрээнд 10-20 d байх нь халдвар байгааг заадаг) халдвар илэрсэн бол энэхүү халдвар үүсгэгчдийг хайна. Ингэхдээ наалдацаар мөөгөнцөр, хэвийн орчин өөрчлөгдөх, бактерийн вагиноз, гарднереллез зэрэг өвчнийг бодитоор илрүүлдэг. Тиймээс наалдацаар халдвар нь байгаа нь мэдэгдсэн ч өвчин үүсгэгчийг нь илрүүлээгүй бол ургуулах болон гинжин урвлын оношлогоо зэргийг ашигладаг.

Улайлтыг эмчилж эхлэхийн өмнө заавал халдварыг урьдчилан эмчилнэ. Учир нь халдвар эмчлэгдвэл улайлт өөрөө алга болж болно. Мөн нян үржсэн орчинд мэс ажилбар хийх нь хүндрэл үүсгэж болзошгүй.

Үрэвслийн эмчилгээг ууж хэрэглэдэг эм болон лаа, шүршлэг, гель зэрэг тухайн газрын эмчилгээтэй хослуулан явуулдаг. Тухайн газар хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь эмийг гэмтсэн эсүүд, тэдгээрийн дотор улайж гэмтсэн эсүүдэд шууд хүрэхэд нь тусладаг.

Антибиотикуудыг хэрэглэсний дараа өнгөртөлт үүсдэг. Үүнээс сэргийлэх үүднээс антибиотикуудыг курсын дараа нь хэвийн нөхцөлд үтрээнд байдаг сүүн бактериудыг агуулсан бэлдмэлүүд зааж өгч байх ёстой. Харин өөрөө кандидоз хэлбэрийн мөөгөнцөртэй бол сүүн бактери агуулсан бэлдмэлүүдийг заадаггүй.

Эсийн шинжилгээ

Умайн хүзүүний эмгэгийг оношлох явцад заавал хийгдэх ёстой үе шат. Энэ шинжилгээг эмчилгээ эхлэхий өмнө заавал хийдэг. Ямар нэг эвгүй мэдрэмж төрөөгүй, нүдээр харахад умайн хүзүү өөрчлөгдөөгүй харагдаж байлаа ч эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний наалдац/хусамын эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй. Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна.

Эс зүйн шинжилгээний наалдацыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуйтай. Наалдацыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг. Энэ нь ямар ч өвдөлтгүй ажилбар. Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуй руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгааг эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.

Онош нь хэвийнээс өөр хэв шинжтэй эсүүд олдсонгүй, эсвэл олдлоо гэсэн хариу хэлдэг. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм. Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж кольпоскийн хяналтан дор хийсэн биопси /эдийн дээж авах/ хийнэ.

Хүний папилломын вирусын хэлбэрийг тодорхойлох

Умайн хүзүүний зарим төрлийн эмгэг нь хүний папилломын вирусээр үүсгэгдэгийн дээр папиломын зарим вирус нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай байдаг. Иймд хүний папилломын вирусын хэлбэрийг тодорхойлох шинжилгээ хийх шаардлага гардаг. Вирусын хэлбэрийг полимераз гинжин урвалын оношлогоогоор тодорхойлно. Үүний тулд умайн хүзүүний хананаас тусгай сойзоор ахин нэг наалдац авдаг.

Кольпоскопи

Энэ нь умайн хүзүүг микроскопоор дурандан үзэхийг хэлдэг. Умайн хүзүүний гадаргуйг харах боломж олгодог тусгай микроскопыг кольпоскоп гэх бөгөөд түүнийг ашиглан хийдэг ажилбарыг кольпоскопи гэнэ. Умайн хүзүүний илэгдэл /эррози/ буюу улайлт байгаа эсэх, байгаа бол ямар нэг сэжиг бүхий өөрчлөлт гарч байгаа эсэхийг баттайгаар магадлахын тулд энэ ажилбарыг хийдэг. Умайн хүзүүний эмгэгийн мэргэжилтэн нь умайн хүзүүг тусгай будагч бодисоор боловсруулсны дараа харна. Ажилбар нь 20 орчим минут үргэлжилнэ. Энэ хооронд эмчид аль болох саад болохгүй байсан нь дээр.

Умайн хүзүүг боловсруулдаг эхний будагч бодис хурц үнэртэй ч тэвчээд байж болно. Энэ бодис нь судсыг агшаадаг болохоор эмч судаслаг хэсгийг бус умайн хүзүүг харах боломжтой болдог. Ингэж боловсруулсны дараагаар эмгэг хэсэг нь тод ялгагддаг болдог.

Дараагийн уусмал нь Люголийн уусмал гэсэн нэртэй. Найрлагад нь йод ордог. Умайн хүзүүний эрүүл эсүүд нь Люголийн уусмалаар будагддаг бол өөрчлөгдсөн эсүүд нь будагддаггүй.

Уусмалаар боловсруулахад хорсож байгаа бол үрэвсэл үүсээд байсны шинж. Учир нь уусмалуудын найрлагад орж байгаа бодисуудын агуулга нь зөвхөн будах хэмжээнд, маш сул. Тиймээс үрэвсэж хэт мэдрэмтгий болсон эдэдл ийм мэдрэмж төрдөг.

Ийнхүү зөвхөн нарийвчилсан кольпоскопи үзлэгээр л умайн хүзүүний эмгэгийн зөв оношийг тавьж, чанарыг нь тодорхойлох боломжтой. Учир нь улайлт, буюу илэгдэл гэдэг нь цаанаа юу ч нууж байж магадгүй улаан толбо болохоор ийм шинжилгээ хийгээгүй бол онош ч мөн адил тодорхойгүй гэсэн үг. Ийм шинжилгээ хийсэн эмч нь улайлт, илэгдэл зэрэг ерөнхий хэллэг ашигладаггүй харин дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж ашиглагддаг тусгай хэллэгүүд ашиглан онош тавьдаг.

Кольпоскопийн хэллэг
Эктопи (хуурамч илэгдэл)

Үүнийг гол төлөв умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг. Хэвийн үед сувгын дотор талд нь байдаг цилиндр эпитель буюу бортгон хучуур эс нь умайн хананы гадаргуй дээр байх. Залуухан бүсгүйчүүдэд олонтаа ажиглагддаг, мөн онгоноороо байгаа охидуудад ажиглагддаг бөгөөд бэлгийн амьдрал орсных нь дараагаар үрэвсэл болж хурцаддаг.

Үүний хамгийн элбэг таардаг шалтгаан нь төрөлхийн шалтгаан юм. Охидыг бортгон хучуур эс нь хэвийн үедээ сувгын хязгаараас давж гарсан байж байгаад аажимдаа дотогшилдог. Энэ үйл явц нь 23-25 хүртэлх насанд явагддаг. Бүх бортгон хучуур эсүүд дотогш ороогүй байгаа үед үлдэгдэл нь гадарга дээр харагдах бөгөөд энэ бол эктопи. Энэ нь үрэвсэл өгч хүндрээгүй бол эмчилгээ шаардлагагүй физиологийн хэвийн үзэгдэл. Дийлэнх тохиолдолд бэлгийн амьдралд орж эхэлснээр эктопид нян үржиж, үүнээс болоод эктопи нь өөрөө алга болж чадахаа байгаад үрэвслийн голомт болдог. Ийм тохиолдолд түүнийг нас үл харгалзан эмчлэх хэрэгтэй.

Дээр дурдаснаас гадна өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, хламидиоз, герпес гээд эктопийн бусад шалтгаанууд ч байдаг.

Эктропион

Төрсний дараа умайн хүзүүний суваг гадагш ил гардаг байдал. Энэ нь илэгдэлтэй адил харагддаг ч төрсний дараа умайн хүзүү урагдах үед үүсдэг болохоор хүзүүний хажуугаар сорви харагддаг. Бие даан өөрөө арилдаггүйгээрээ эктопигээс ялгаатай. Үүний мэс заслыг аргаар эмчилнэ.

Лейкоплаки

Умайн хүзүүний гадарга дээр төвийн гарсан хэт эвэшрсэн хэсгийг ингэж нэрлэдэг. Гол төлөв архаг халдвар, ялангуяа вирусын халдвар байгааг заадаг. Биопси хийж, мэс заслын аргаар эмчилдэг.

Хур үзүүрт ургацаг буюу кондилом

Ийм ургацаг нь хүний папилломын вирусын халдвар авсны шинж тэмдэг юм. Умайн хүзүүн дээр байрласан бол дээж авч, мэс заслын аргаар зайлуулна.

Умайн хүзүүний булчирхайн бэлцрүү/киста

Умайн хүзүүний сувгийн бортгон хучуурын эдүүдэд салс ялгаруулдаг булчирхай байдаг. Эктопийг эдгэх үед ургаж байгаа хэвийн шинэ хучуур эдийн доор дарагдаснаас болж суваг нь хаагдсан ч салс ялгаруулсан хэвээр байснаас ийм байдал үүсдэг. Заримдаа ийм бэлцрүүн дотроход халдвар орсноос идээлдэг. Ийм нөхцөлд нээж, цэвэрлэнэ.

Умайн хүзүүний сувгийн ургацаг

Бортгон хучуур эс сувгийн дотор ургах. Халдвар, эсвэл хадврын шалтгаантай байж болно. Дээж авч, мэс заслын аргаар авна.

Нарийвчилсан кольпоскопи хийлгээгүйгээр умайн хүзүүний илэгдлийг эмчилж болохгүй. Учир нь юуг эмчлэх, ямаршуу юм болчихоод байгаа нь тодорхойгүй байна. Ийнхүү нарийвчилсан судалгаа хийсний дараагаар дурангаар харж байгаад сэжиг бүхий хэсгүүдээс эдийн дээж авна.

Биопси

Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн судалгаатай адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг судалдаг.

Умайн хүзүүний илэгдлийн үед биопси авахдаа дараах зүйлсийг анхаардаг, үүнд:
-Биопсийг сарын тэмдэгийг мөчлөг эхлэхэд буюу мөчлөг эхэлсний 5-7 дахь хоногт, сарын юм ирэхээ зогссоны дараа авна.
-Биопсийг халдваргүй үед хийдэг. Учир нь хэсэгхэн эдийн таслан авч байгаа ч биопси мэс ажилбар болохоор цэвэр орчныг шаарддаг. Тиймээс наалдацаас халдвар илэрсэн бол эхэлж эмчилгээ хийгээд, ахин шинжилгээний хариу нааштай гарсан тохиолдолд биопси хийдэг.
-Биопсийг авахын өмнө өөрчлөгдсөн хэсгийг сайн харахын тулд Люголийн уусмалаар будаж, кольпоскопоор дурандан авна.
-Биопсийг тусгай биопсийн чимхүүрээр, цахилгаан дэгээ, эсвэл мэс заслын хутгаар авна.
-Ажилбар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовиургүй. Учир нь умайн хүзүүнд өвчин мэдрэгч байдаггүй. Гол нь биеэ суллаж өгөх хэрэгтэй.
-Биопси авсан газар газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна.
-Биопси авснаас хойш долоо хоногийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх, хүнд юм өргөхгүй байх, угаахгүй байх зэргээр гам сахина.

Ийнхүү биопси авсны дараагаар хийдэг эдийн шинжилгээ нь эцсийн оношийг тавьна. Энд дисплази байгаа эсэхэд голлон анхаардаг. Дисплази гэдэг нь эдийн бүтцэд эмгэг өөрчлөлт гарахыг хэлдэг. Дисплази нь гурван зэрэгтэй байна. Эхний зэрэг нь үрэвслийн үр дагавар байж болохын зэрэгцээ хавдрын үйл явцын эхлэл байж болно. Халдварыг эмчлээд ахин биопси авна. 2 ба3 гуравдугаар зэргийн дисплази нь илүү нухацтай эмчилгээ шаарддаг.

Эдийн шинжилгээний дүнг харгалзан умайн хүзүүний илэгдлийн эмчилгээг сонгож авна.
Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээг дийлэнх тохиолдолд зөвхөн үрэвслийн эсрэг хийгддэг.

Химийн аргаар авах

Эктопи, хурц үзүүрт ургацаг буюу кондилом байгаа үед л хэрэглэдэг. Эдгээрээс бусад эмгэг үйл явц нь илүү гүнд явагддаг болохоор химийн бэлдмэлүүдэд агуулагддаг хүчлүүд хүрч чаддаггүй.

Диатермокоагуляци буюу цахилгаанаар түлэх

Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх үндсэн арга. Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх олон аргуудын дотроос хамгийн удаан үргэлжилдэг, олон тооны хүндрэл өгдөг арга гэж үздэг. Сорвижилт үүсгэн умайн хүзүүний сувгийг нарийсгаж, улмаар төрөх үед умайн хүзүү урагдах шалтгаан болж болзошгүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийдэггүй. Энэ аргыг хэрэглэсний дараах эдгэрэх хугацаа нь сар гаруй байдаг. Тиймээс хэвийн хучуур эс үүсэхээс өмнө дараагийн сарын тэмдэг ирдэг. Ялгарч байгаа умайн салстын эсүүд нь шархны гадаргуйтай шүргэлцэн, дээр нь тунаж үлдэснээр умайн хүзүүний эндометриоз үүсэхэд нөлөөж болзошгүй. Энэ өвчний явцад сарын тэмдэг ирэхийн өмнө болон бэлгийн харьцаанд орсны дараагаар өвдөлт өгч, цусархаг ялгадас доошоо гардаг.

Криотерапи буюу хөлдөөх засал

Нэвтрэх гүн нь зөвхөн эктопи болон хурц үзүүрт ургацагийг эмчлэхэд л хүрдэг. Сорви бараг үлдээдэггүй, өвдөлт өгдөггүй, илүүтэй зөөлөн арга. Гүн, эсвэл ноцтой гэмтлийн үед ашиглах боломжгүй.

Лазер засал

Энэ аргыг хэрэглэх үед мэс заслын лазераар гэмтэн эдийг зайлуулан, цус алдалтыг зогсоодог. Сорви үлдээдэггүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой, барагтай бол хүндрэл үүсгэдэггүй, микроскопын хяналтан дор гэмтлийг шаардлагатай гүнд нь хүртэл нэвтэрч авах боломж олгодог.

Радио хутга

Өндөр эрчим хүчтэй радио долгионыг ашигладаг. Давуу тал нь гэвэл гэмтсэн хэсгийг түлдэггүй харин огтлож авдаг. Өөрөөр хэлбэл ингэж авсан гэмтсэн хэсгийг дараа нь эдийн шинжилгээгээр шинжилж оношийг бүр илүүтэй нарийвчлах боломжтой.

Мэс заслын аргаар авах

Хэрэв биопсигээр хавдарын өвчин байгаа нь тогтоогдсон бол хавдарын эмч нараар эмчлүүлсэн нь илүүтэй дээр байх. Тэгээд ч цаг алдалгүй анхан шатанд нь хандвал умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой байдаг.

Эдгээр бүх ажилбарын дараа сайтар гам сахих хэрэгтэй. Жишээлэхэд, лазерын мэс засал хийлгэсэн бол сар, цахилгаанаар түлсэн, эсвэл хөлдөөсөн бол зургаан долоо хоногийн турш хүнд юм өргөх, саун зэрэг хэт халуун газар орохгүй, бэлгийн амьдралаас татгалзах зэргээр гам сахина. Энэ хугацаанд эхлээд шингэн дараа нь цусархаг зүйл их биш хэмжээгээр доош гарна. Шингэн юм сайн ууж, гам сахих хэрэгтэй. Доош гарч байгаа зүйлс нь аажмаар дараагийн биеийн юм болон өөрчлөгдөх бөгөөд биеийн юм ирж дууссаны дараагаар ахин хяналтын үзлэгт орох шаардлагатай.

Мэс заслын дараах шархтай гадаргуу нь дараагийн сарын тэмдэг эхлэхээс өмнө аньсан байх нь хамгийн зохистой болохоор дээрх эмчилгээнүүдийг биопситой адилаар сарын тэмдэгийн мөчлөгийн 5-7 дахь өдөр хийх нь хамгийн зохистой гэж үздэг.

Физик эмчилгээний лазер

Мэс заслын лазер биш, физик эмчилгээнд ашигладаг лазер. Энэ арга нь эктопи болон үрэвслийн үед эмтэй хослуулж, эсвэл эмийн эмчилгээний дараа хийхэд илүүтэй үр дүнтэй гэж үздэг. Мөн шархыг хурдан илааршуулахын тулд мэс ажилбарын дараа эмчийн заалтын дагуу хэрэглэхийг зүгээр гэж үздэг.

SOURCE: www.103.mn

4 Comments

  1. Охинтой ээж says:

    Ээ яана аа, дөрөвхөн настай хүүхдийнхээс үү… Эмч нар юу ярьж ам хааж байх юм дээ. Дорвитой, ойлгомжтой тайлбар зөвлөгөө өгөхгүй байгаа бол интернэтээс эрвэл яадаг юм бол доо, монгол хэл дээр олдохгүй бол хэл устай хүнээр гадны эмч нарын тайлбар эрүүлсэндээ ч илүүдэхгүй шүү дээ. Ямар ч байсан алгуурлаж, зөнд нь орхиж болохгүй байх аа, би бол ухаан алдах шахаж, хамаг л арга чаргаараа тайлбар эрж, арга хэмжээ авч байж санаа амрах асуудал байна. За амжилт хүсье! Охиноо сайхан өсгөж, гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтсэн гоё бүсгүй болгож өсгөөрэй. 

  2. eej says:

    Joohon ohinoo haana vzvvleh ve dvvreg deer ochson zovlogoo Ogool gargahiin 4 nastai ohinii maani dooroos ni yum garaad boldoggvi ee 

  3. Zochin says:

    Tom erthen tulaad muuhai shu. Ulailt uusgehed er ni boov l gol buruutan ni biz dee Emch nar hariulaarai.

  4. Эмэгтэй says:

    Сексийн үед эрэгтэйн эрхтэн умайн амсар луу тулж өвтгөх нь улайлтын шалтгаануудын нэг байж таарах нь ээ, аймшигтай юм аа. Бүсгүй хүний зовлон их ээ их. Нөхөртөө энийг уншуулахсан…гэтэл дэндүү дэлгэрэнгүй юм аа. Өөрөө шунаж гүн хийлгэдэг байж гомдоллохоо больё дөө, шунахаа л больё. Нээрээ энд богино эрхтэний талаар аймр их бичээл байдаг, байрлал сонголтод нь зөвлөмөөр юм даа. Би хааяа тачаалдаа хөтлөгдөөд нөхрийгөө суугаагаар нь, өөр лүү нь нүүрээ харуулаад мордчихдог. Мэдээж, эрхтэн дээр нь гэсэн үг л дээ. Энэ үед арай л дэндүү тулдаг. Тэхлээр энэ байрлал богино шодойтнуудад хамхийн ашигтай байрлал байх аа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.