Хүрээд ирвэл чамайг хөөгөөд явуулж чадахгүй
Хүнийх гэж боддоггүй ч өөрийн болгож чадахгүй
Өөр хүүхний өвөрт сэтгэлийг минь булшилж орхисон
Өөдгүй залуу чамайг амьдралаасаа явуулж чадахгүй нь ээ
Чиний биш миний хайраар өлгийдүүлж
Чигчийхэн үрс минь өдрөөс өдөрт өссөөр л байна
Хурмастаас унаагүй хүнээс л бүтсэн юм болохоор
Хааяа хүүхдүүд минь надаас чамайг асуух юм
Зүрх зүсэгдэж сэтгэл өмрөх шиг л болдог
Зөндөө хоногийн дараа ирнээ л гэж аргацаадаг
Хэдий хүртэл хүүхдүүдээ би хуурах бол
Хэр удаан чи эднийг минь өнчрүүлэх бол
Намайг хууран байж нууж босгосон амьдралдаа
Насан туршдаа чи сэтгэл хангалуун байж чадах уу?
Хайрыг минь уландаа гишгэн байж хийсэн сонголтондоо
Хэзээ ч харамсахгүйгээр амьдарч чадах уу?
Чи чадахгүй л дээ
Чадаж байгаа ч үгүй
Чамд биш мөнгөнд дурласан залуухан амраг чинь
Чамайг үгүйрэхийн цагт чиний дэргэд байх уу?
Тэр байхгүй л дээ
Байж чадах ч үгүй
Тэр үед л чи миний сэтгэлийг ойлгох болно
Тэвчээр шалгасан олон жилүүдийг санах болно
Уучлалт гуйж нүглээ наманчилахыг хүсэх болно
УУЧЛААРАЙ,галт тэрэг аль хэдийн хөдөлсөн байх болно…
Г. Болормаа 2015 он
3 Comments
miniih ch galt tereg hodolsoon ongorson
Unen heljee.munhag hun munhagaaraa l duusdag gej.ehneruud zasrNA gej naidsaar olon jiliig avch bgaa ni orovdoltei.tas zohiol hayah heregtei
Mungutei bolgodgui l bj bas hugshrultunduu sanaa tavih bjude ain
Hayagdah bish hayah hemjeend biyee avch yavj bmaar yum bnda anhny ehneruudee gj