Сайн байна уу. Саяхан би нэг залуутай их гоё санаандгүй учралаар танилцсан юмаа. Гэтэл тэр надаас 5-аар дүү. Бид 2 маш хурдан хугацаанд дотноссон. Тэр надтай хамт амьдарна, эхнэрээ болгоно, хайрлана дурлана гээл байнга надруу залгаж санаа тавьж ярьдаг. Би тэрэнтэй анх танилцаад л яагаад ч юм энэ миний нөхөр болох хүн гэж бодсон. Гэхдээ тэр тогтсон ажилгүй, зодоон хийдэг, шоудах дуртай, янз бүрийн бүтэхгүй найз нөхөд олонтой. Надтай анх танилцаад удаагүй хирнээ надаар зөндөө олон удаа даалгасан. Бас би мөнгө хүртэл зээлсэн.
Гэхдээ яахав өөрөө мөнгөтэй болохоороо надад хамаагүй мөнгөө зарцуулдаг л даа. Сүүлдээ надад ийм зүйл бодогдох боллоо. Боломжийн цалинтай эгч хүүхнээр хэсэг зугаацаж байгаад ийш тийш явъя гэсэн бодолтой юм болвуу гэж. Яаж үнэн сэтгэлээсээ эсэхийн мэдэх вэ? Надад хамаг юмаа л ярьдаг, тэрэнд нь нээх тийм худлаа зүйл байхгүй үнэнээ л уул нь хэлээд байх шиг, эргэлзээгээ яаж тайлах вэ?
Loading ...
24 Comments
Гангаад: Нэг ч гэсэн бүсгүй бэрхшээлийн өмнө сөхрөлгүй уужуу ухаан гаргаж, нэг ч гэсэн шоучин эрийн амьдралыг орвонгоор нь эргүүлэн төлөвшүүлж, монголын элэг бүтэн эрх төгөлдөр үрсийн тоог нэмж яваад нь баяр хүргэе! Үнэхээр гайхалтай! Бас, цаг сэтгэл зориулан захидлын эзэнд “өөр өнгийн” зөвлөгөө өгсөнд нь талархъя. Би бол хэзээ ч ийм байр сууриас зөвлөхгүй дээ. Их сайндаа л “шалга, сорь, цаг алдалгүй тань” гэх байсан. Сорих арга зөндөө дөө. Өөртэй нь ижилхэн ядуу татуу байгаад үз дээ. Өрөнд орчлоо, цалингаа шууд өр лүү алддаг боллоо гээд ч юм уу. Мөн дээр бичигдсэнчлэн “жирэмслээд” үзэхгүй юу хэхэ
Би ч гэсэн нэг залуутай их гоё санаандгүй учралаар танилцсан. Тэр надаас 7 насаар дүү. Бид 2 маш хурдан хугацаанд дотноссон. Тэр надтай хамт амьдарна, эхнэрээ болгоно, хайрлана дурлана гээл байнга надруу залгаж санаа тавьж ярьдаг байсан. Би тэрэнтэй анх танилцаад л энэ миний нөхөр болох хүн гэж бодсон. Тэр бас тогтсон ажилгүй, зодоон хийдэг, шоудах дуртай, янз бүрийн бүтэхгүй найз нөхөд олонтой байсан. Надтай анх танилцаад удаагүй хирнээ надаар зөндөө олон удаа даалгасан. Тэр бас худлаа ярьдаг. Худлаа амалдаг байсан. Өөрөө мөнгөтэй болоод надад зарцуулах тухай ярьдаг байсан ч ажилгүй хүнд хаанаас мөнгө олдох билээ. Надад хүн бүр Наад залуу чинь боломжийн цалинтай эгч хүүхнээр хэсэг зугаацаж байгаад өөрийнхөө үеийн сайхан бүсгүй олоод л яваад өгнө гэж хэлдэг болсон. Надад тэр таалагдсан. Намайг хэн ч өмнө нь тэгж хайрлаж байгаагүйгээр намайг хайрлаж байсан. Тийм болохоор би бүх хүний үг ятгалгын эсрэг зогсохоор шийдсэн. Тэр ямар ч цалин мөнгөгүй, би ажил хийдэг байсан. Бүгдийн үгний эсрэг бид 2 л хоёулахнаа зогссон. Хэнээс ч нэг ч төгрөг авахгүйгээр түрээсийн байранд хамт амьдарч эхэлсэн. Жил гарангийн дараа би жирэмсэн болсон. Тэр үед амьдрал бас л хөлөө олоогүй, өдрөөс өдрийн хооронд л амьдарч байсан ч үр хүүхдийг бид хоёр маш их хүсч баярлаж хүлээж авсан. За тэгээд нөгөө ажил хийж мөнгө олдог хүүхний үлгэр дуусч нялх хүүхэдтэй гэрээс ч гарч чадахгүй эхнэрийн тоог нэмсэн. Амьдрал эр хүнийг өөрөө төлөвшүүлж орхидог юм билээ. Аажмаар нөхөр маань шоудадгүй болж, элдэв бүтэлгүй найзуудаасаа хөндийрсөн. Илүү ажил хэрэгч болж, ажлаасаа ирэх бүртээ ямар нэгэн амттай зүйл барьчихсан яарсаар орж ирдэг болсон. Найзын хүрээ маш өргөн болсон ч нэгнийхээ амьдралыг доош нь татах сэтгэлгүй хийморьтой залуучууд нэгдэж өөрийн гэсэн хүрээг үүсгэх болсон. Гэр бүлээрээ ч найзалцгааж, олуулаа үр хүүхдүүдээ дагуулан аялаж зугаалдаг болсон. Одоо миний найзууд гэхээр дандаа л нөхрийн найзуудын эхнэрүүд байх болж. Бүгд л өөдрөг мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй залуус байдаг. Бид гэр бүл болсоноос хойш 15 жил өнгөрсөн байна. Одоо өөрийн гэсэн орон гэр, унах унаатай. Хамгийн гол нь надад анх олны хэл амнаас айлгүй хэлж байсан үгэндээ эзэн болж, илүү ихээр намайг хайрлаж, гэр бүлээ хайрлаж хамгаалдаг өрх гэрийн эзэн болсон байна. Анх надтай танилцах үедээ хэлж байсан худлаа үгнүүдийг өөрт нь сануулахаар Тэгж хэлж байж л чиний анхаарлыг татахгүй бол чи намайг бацаан гээд тоохгүй байх байсан юм чинь гээд инээдэгийн. Харин худлаа амлалтууд гэж бодож байсан тэр амлалтууд өнөөдөр бүгд биелэсэн болохоор худлаа байгаагүй байсан шүү. Одоо манай гэрт гол орлого олдог хүн нь нөхөр. Тэгэхээр хүн хэд дүү байх нь тэр хоёр хүн таарч тохирох үгүйтэй огт хамаагүй. Гол нь хайр сэтгэл үнэн байхад бүх бэрхшээлийг давж туулж чаддаг. Бяцхан эргэлзээ л байвал хэцүү дээ. Эр хүн зөв төлөвшиж чадвал амьдрал аяндаа л хөлөө олно. Гэхдээ төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй. Тэр цаг хугацаанд эмэгтэй хүн эр нөхрөө эвдчихэлгүй зөв залж чадах ухаан байх хэрэгтэй. Төлөвшиж амжаагүй байхад нь элдэв хэрүүл уруул хийсээр байгаад хоёр тийш болж байгаа тохиолдол олон байна. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтдаг юм шүү дээ. Эмэгтэй хүний ааш зан, ухааны цараанаас амьдралд маш олон зүйл шалтгаалдаг. Нэг хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахаар шийдсэн л бол шийдвэртээ үнэнч бай.
Dajgui busguitei taniltsaya uchir medeh busgui bval zugeer. Turuubna@yahoo.com
Busgui hunii bool zarts bolieooo
Minii uruusun dugui yum bna l daa.
Bi hund durlaad hairlaj yvahdaa mongo zeelne gej estoi bodoj baigaagui yum bn yg chamd hairtai yumuu daa
sain u? bi nuhruusuu 5 egch neg huuhedtei suusan. hun bolgon uur bh l da. manai nuhur bol shouchin bish eldev huntei niildeggyi zodoon nudeen hiideggui. bid suugaad dundaasaa huuhedtei shan l amidarch bna. halamj saitai. anh suuhad ter maani oyutan bsan haaya daah yum gardag l bsan bi neeh yum bodoj bgaagui. odoo ter maani ajiltai bid 3iigaa daagaad l yvj bna.
Sonin l yum. Manai nz busgui nadaas 5 egch . Hoorondoo yariltsaad oilgoltsood bolj l bn
naadah shimegchin chin hezee ch chamd han bolohgui teneg huuhenuud tegj baigaad ongorson hoino tolgoiruugaa shaadagiim
zodoon hiideg gedeg ni hamgiin ih taalagdsangui. naadah chin ooriigoo udirdah chadvargui , hol garaaraa uchraa oldog zaluu bna. gaduur hamt zugaaldag uu, olon humuusiin dund sh dee. ugui bol bur ch hudlaa shuu.
зугаацаж зугаацаж байгаад салбал бас яахав гэтэл иймэрхүү залуус гэр бүл болчихоод шимэгчилж амьдардаг юм байналээ.
minii muu show chin naiz baidgiin 5 egch hogshin unee saaj bgaa geed bsan chi baisiimuu zaza yahaw yahw haaya shaachaad heden togrog salgaad ywjil baig
chi bol nuutsund baidag huuhen ni za hahaha.
ЯМАРЧ МЭДРЭМЖГҮЙ ХӨЛДҮҮ ХҮҮХЭН БЭ НААД ХҮН ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ЧАМД ХАНЬ БОЛОХГҮЙ
1 өдөр хулгаалаад үний тун тариад л байцайдаг л байх даа. 1 давуу тал нь үний тун тариулсан хүн тэр үйл явдалаа сандаггүй юм.
тогтсон ажилгүй, зодоон хийдэг, шоудах дуртай, янз бүрийн бүтэхгүй найз нөхөд олонтой. gejee, ene chin butehgui ee l gesen ug, chi nuhurtei boloh gej het yaarch bgaad aldav.
Бас би мөнгө хүртэл зээлсэн. gejee. chi hunees mungu zeelehee bolioch. chadlaara amidar.
Olon nasni zuruutei hos tgsen murtluu emegtei ni ahmad gj bodhoor sonin bn shuu yaawch eruul bish zugaa tsengel tudiid bol arwan nasni zuruu bsan ch hamaa alga amidral deer hetsuudee ergeed endee heden jiliin daraa uilaad baiw
Joohon butehgui l zaluu bna zodoon hiideg showuchin zasrah hetsuu dee
хаха, хүүхнүүд ингэдэг юм аа гэрлээд үр хүүхэдтэй болчихсон уу дараа нь шоудаад салахгүй юм, намайг байнга зоддог, ажилгүй арчаагүй яаж салах вэ гээд л бичих байлгүй дээ
Chamaig ashiglaad hayh bh jaahan mungutee bolood chamaig gants 1 daah bh shdee uuruul med oilgomjtoil bna dag
Maturity n guictel joohon harznaa id uzeh yumaa tuulah nasan deer n havhand hiih n huleej chadq gvl uuriiguu bod 20 garch yavaa zaluusaas ih yum naidaj goridood demii
Жирэмсэн боллоо гээд худлаа хэлээд үз дээ. Өсгийгөө гялалзуулаад зугтана даа. Утсыг чинь ч авахгүй
Hun daadag huuhen mgld bas baidagiin bn
chi mungugui bolhoor hun chanar ni tanigdana daa