Уг нь нэг нийтлэлд сэтгэгдэл бичих санаатай байсан юм. Бэлгэвч жорлонгоос нь гараад, хаягдсан байсан уу халиад гараад ирсэн үү боо мэд, хүүхэд нь олоод, нөхрийнхөө аманд эргүүлээд чихсэн, зайлуул бөөлжиж гаргасан юм болов уу, алацахаас наагуур нанчилдавш гээд. Уурын мунхагаар асуудлыг шийдвэл ухаан муутайн шинж буй за. Гэтэл хэтэрхий урт болчихлоо. Ингээд болсон явдал бичиж өгье.
Эртний явдалаа бидний хэдэн найзууд нэг орой нэгнийдээ цугларлаа. Гэм хор байхгүй ээ зайлуул, эхнэр аваагүй найзындаа л хууч хөөрч ганц нэг лонх суллана. Гэтэл нэг нөхөр маань явлаа, эхнэр ална гээд л өндөлзөөд болдоггүй. Гэртээ орохдоо хувцсан дээр нь үс байвал түүгээд ордог ухааны юм яриад байсан болохоор өөрөө олоод тэр дороо зүрх нь хаагдаад үүдэн дээрээ уначихгүй бол маргааш уулзана биз гээд пиджакных нь карманд задалсан бэлгэвч хийгээд за за яв л гэлээ. Болоогүй ээ бас санаачилсан сахилгагүй гар нусаа хийсэн дотор нь.
Тэгээд л таг мартсан, нэг цагийн дараа мань эр эхнэрээ дагуулчихсан, нөгөөх нь үс нь сэгсийгээд өрөөсөн нүд нь будагтай зүүдэнд ормоор амьтан орж ирэнгүйтээ хамаг өрөө, шүүгээ, ор ширээн доогуур нэгжлээ. Бид ч тоглоом хатуудсанаа мэдээд газар ширтээстэй, газар дэлхийд ганцхан үнэн байдаг. Тэр нь энэ, үйлдсэн этгээд нь тэр гэж заагаад нэмэр алга. Харин нус хийсэн нь аз боллоо. Эрх биш олон жил сексдсэн юм болохоор нус үрийн шингэн хоёрын ялгааг мэддэг л байлгүй эцэст нь нэг учраа олсон ээ базарваань сексийн бурхан минь гэж.
Энэ нэг сэдэвт эмгэнэлт инээдмийн жүжиг ямар сургамж үлдээсэн бэ. ЭРЭГТЭЙД: тоглоом тоотой нь дээр, өөртөө бүү тохиолдоосой гэсэн зүйлээ бусдад битгий тулга, аливаа асуудлыг 100 хувь баримтаар нотлогдсоны эцэст асуудлыг босгож тавь, саруул ухаан уужим сэтгэл, хошин шогийн мэдрэмжээ эрхэмлэж яв гэж. ЭМЭГТЭЙД: ямарч тохиолдолд дутуу арилгасан будагтайгаа гудманд бүү гар. За ийм л байна…
9 Comments
Iim yum hiih ni bitgii hel, iluu gants ug helehed l nzudiigaa dahin hezee ch harahgui bj bi chadna. Togloom tootoi ni deer
Xaxa … xuuxnuudiin uurlaj bgag.
Sain naizuud l biy biynee chaddag
Mal
arhcaagui huvalznuudiin hiij chadah zuil. busdiin amidralaar togloj setgel ni bayasdag garuud. minii naizuud iim yum hiideg yum bol dahij batgatai muuhai tsaraig ni hezee ch harahgui.
Энэ чинь харин ёстой элгийн түүх бн хэхэх
Haha. Hogjiltei tuuh bn. Emegteid ogson sanylgig sanaj yavya haha
Zail
1t